𝐈𝐜𝐡𝐢

714 68 1
                                    



-Хэн гээч нь вэ?-

-"Авдаг аа авъя" хэмээгээд текний ард суухад хундага арчиж зогссон Ёнжүн инээвхийлэх аядаад "Дахиад л ам зөрөө юу?"

Түүн рүү харан толгой дохисон болоод эргэн тойрноо чимээгүйхэн ажихад танил царай нүдэнд тусав.

-"Дахиад л өөр охин сугадчихжээ" ёжтой инээгээд "Гэхдээ өмнөхөөсөө арай дээр юм"

Ёнжүн-" Надад лав өмнөх нь таалагдаж байсан юм. Хөөрхөн охин байсан даг" гээд уух зүйлийг минь урд тавьлаа.

Өнөөхөө авж нэг амьсгаагаар дуусган хөнтөрчхөөд Ёнжүнд дахиад хэмээн дохиход тэр нааш нэг харж санаа алдчихаад ахиад нэгийг хийж эхлэв.

Чүэ Ёнжүн.

Аавын минь сайн найзын хүү. Нэлээн хөрөнгөтэй айлын хүү хэдий ч яагаад энд Бармен хийдгийг нь мэдэхгүй юм даа.

Энэ цэнгээний газар бүр түүний гэр бүлийн эзэмшил гээд боддоо... Инээдтэй байгаа биз.. Харин тэр энд бармен хийгээд л..

Үгүй ээ яахав....Тэр байгаагүй бол 17-той охин яаж л шөнийн цэнгээний газар орж чадах билээ дээ. Тэгэхээр түүнд талархах хэрэгтэй. Тийм биз?

Дөрөв дөх хундагаа хөнтөрчхөөд суудлаасаа өндийн арын хаалгыг зүглэв.

Энэ клубын арын хэсэгт нээх хүн гарч ирээд байдаггүйд талархъя. Харагдах орчин нь зүгээр л төгс гэмээр. Шөнийн хотыг тэр чигээр нь ажиглаж болохоор.

Халааснаасаа хайрцаг тамхи гаргаж ирээд нэгийг нь амандаа зуугаад үлдсэнг нь далд хийв. Асаагуураа тэмтчсээр нэг юм олоод тамхиа асаалаа.

Хойш хана налан зогсоод чимээгүйхэн л сөүлийн гудамжийг ажиглан зогсож байтал хаалга онгойн өнөөх танил царай мөн л амандаа нэг тамхи зуучихсан гарж ирээд асаагуураа олохгүй байгаа бололтой бүх л биеэ тэмтчинэ.

Намайг анзаараагүй бололтой алхсаар хажууд минь шахуу ирээд хана налан зогсоод тамхиа амандаа зуусан хэвээр санаа алдан урагш ширтэнэ.

-"Май" гарт байх эрвээхийн хээтэй асаагуураа түүний зүг сунгахад тэр сая л намайг анзаарав бололтой гайхан харав. 


Хэлээ залгичихсан юм байх даа? Тэнэг хүн шиг чимээгүй л зогсоод байх юм. Хэдэн хором өнгөрөхөд гар чилэх аядаад байсан тул гар дахь тамхиа нэг гүнзгий сорж үлээчхээд алгуур хөдлөн түүний урд тулж очин зогсов.

𝐖𝐚𝐧𝐧𝐚 𝐩𝐥𝐚𝐲 [Non-ongoing]Where stories live. Discover now