+Short part

225 35 10
                                    


~Төвөгтэй юм~

Шөнийн Токио хот хичнээн сайхан гээч.

Нүдээ аних төдийд л хөл хөдөлгөөн ихтэй гудамж, тэнгэрт түгэх оддыг харж чадамгүй гэрэлнүүд сэтгэлд тодхон харагдана.

"Ни-ши-му-ра Ри-ки"

Энэ хөвгүүн.

Токио гэх үгийг дурдахад л тэр шууд санаанд орно.

Богино хэдий ч анх удаа мэдэрч үзсэн догдлол гээч болон шархлах гээч мэдрэмж. Аль аль нь анхных байсан.

Магад тэдгээр мэдрэмжүүд одоогийн намайг бүтээсэн байх.

Хүйтэн хөндий

Муу охин.

Бүгд л хэлдэг. Ээж ч тэр Жонгүг Ёнжүн хоёр ч тэр.

6 сарын дараа Японоос эргэж ирэхдээ хэр өөрчлөгдсөнийг минь.

"Хүйтэн шалан дээр юу хийж суугаа юм. Доороос чинь хайрчихвал яана."

Бодолд минь хөвж байсан түүний хоолойноос багахан цочисхийв.

"Зүгээр л. Юм бодож сууна" нэг их удалгүй тэр хажууд ирээд зэрэгцэж суугаад цуг цонхоор харж эхлэв.

Энд амьдарч эхлээд хэдийн хагас сар болчихжээ. Ээж яг эргэж ир гэж хэлэхгүй хэрнээ гэмшсэндээ ч тэр үү хэрэглээний мөнгө их өгч байгаа.

Харин Жонгүг.

Мэдэхгүй юм даа. Бид ойлголцож чадаагүй.

"Тэгээд юу бодож суугаа юм дээ?"

Тэр цонхноос харцаа салгасан ч гүй.

Би ч мөн адил.

"Хэрэгтэй хэрэггүй зүйл л" нүдний үзүүрт түүний хальтхан толгой дохих нь үзэгдэх агаад төд удалгүй "Хуваалц л даа" гэх нь дуулдав.

Тэр "Хэрэгтэй, хэрэггүй бодол байсан ч хамаагүй надтай хуваалц. Би мэдмээр байна." хэмээгээд над руу харах аж.

Би ч мөн түүний өөдөөс харан "Яагаад мэдмээр байгаа юм"

Түүний харцнаас би юу ч олж харсангүй.

Гагцхүү намайг уншихыг хүссэн мэт л харц нь ердийнхөөсөө илүү зөөлөрсөн байх аж.

Яагаад.

Нишимура.

Юу ч ойлгохгүй байна.

Чамайг үнэхээр үнэн хандаад байна уу үгүй гэдгийг.

Төвөгтэй юм.

Би төвөгтэй зүйлст үнэхээр дургүй.

"Чиний гэсэн бүх зүйлсийг мэдмээр байгаа учраас тэр Дам. Тэр орой яагаад тийм байдалтай гэрийнхээ гадаа сууж байсныг. Яагаад одоог хүртэл гэрээс чинь хүн хайж ирэхгүй байгааг. Ёнжүнтэй ямар харилцаатай болохыг. Яагаад чи надад ийм танил санагдаад байгааг. Тэгээд бас хараал идсэн хэрэггүй бодлыг чинь хүртэл мэдмээр байна"

Энэ өгүүлбэрээ дуусгачхаад надаас хариу хүлээж удтал ширтэв.

Сэтгэлд минь учир битүүлэг онцгой мэдрэмж төрөөгүй гэвэл худлаа болно.

Гэхдээ...

Тийм ч хүчтэй биш.

Инээдтэй юм.

Чи ч тэр

Би ч тэр

"Харин л дээ" би ингэж хэлээд л хажууд сууж байсан түүний мөрийг налж суусан юм.

Тэр эхэндээ гайхсан ч сүүлд нь дасав уу гэлтэй урагш харан суусан.

Харанхуй өрөөн дэх цэлгэр том цонхоор харан хэн нь ч үг үл дуугаран суух хоёр.

Өрөөнд чимээ анир үгүй.

Хоёул толгойн дотроо бодолдоо дарагдан суух аж.

Удалгүй хөвгүүний гар алгуур хөдлөн хажуудаа суух охины гарыг зөөлөн атгаж авах нь тэр.


-R

A/n: Бичээгүй удсан болохоор бүр төсөөрчихжээ🥲 Сүүлийн үед олон хүн сонирхоод сэтгэгдэл үлдээж байсан болохоор тоохгүй үлдээж чадсангүй богинохон ч гэсэн хэсэг өгье гэж санаад драфтнд байсан хэсгээ жаахан засаж янзлаад нийтэлчихлээ🫂

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jan 13 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

𝐖𝐚𝐧𝐧𝐚 𝐩𝐥𝐚𝐲 [Non-ongoing]Where stories live. Discover now