1. Шинэ олдвор

5.4K 484 92
                                    

Өнгөрсөнд:

Инбинь Доригын өмнө очиж суугаад "Ингээд бид нэг нэг боллоо. Та биднийг үзэн ядсан. Аавд минь гомдсон. Гэхдээ бид ч бас танд итгэж таныг хүндэлдэг байсан болохоор маш ихээр гомдож уур хүрч байна. Хэн хэн нь гомдсон болохоор энэ удаад уучлалт гуйхгүй үдье. Танд одоо эрх чөлөө байна. Үүнийг охиноо олж, түүнтэйгээ хамт аз жаргалтай амьдрахад зарцуул. Үзэн ядалт өшөө авалт гэдэг таныг баярлуулах зүйл биш ээ, харин ч насаар чинь таныг хатгаж, зүрхийг чинь өвтгөх өргөст тор л гэсэн үг. Та дэндүү удаан энэ торонд байлаа одоо цэвэр агаарыг амьсгал. Эрх чөлөө аз жаргалыг мэдэр. Энэ л миний танд өгч байгаа хамгийн сүүлийн бэлэг" гэхэд Дори юм дуугарсангүй. Гэвч тэр маш их цөхөрсөн байлаа.

Инбинь түүн рүү ойртон "Та охинтойгоо заавал уулзах болно. Энэ бол миний харсан зөн" гээд инээмсэглэхэд Доригын хацрыг даган нулимс урсана.

Инбинь дээш босон Бэкхёны дэргэд очоод "Түүнийг сулла. Эрх чөлөөг нь өг" гэв.

=============

Насан туршдаа тээсэн өшөө хорслоо авч чадаагүй бүх хэрэг нь баригдан ордноос гарсан Дори хаашаа явж юу хийхээ үл мэднэ. Түүний амьдралд хоёрхон зорилго байсан. Нэг нь охиноо олох, хоёр нь ихрүүдийг алах.

Гэвч хоёр дах нь биелэх боломжгүй болов. Үүгээр ч зогсохгүй түүний бүх өшөө хорслыг өөрийн биеэр мэдрэн, асар том уучлал үзүүлсэн гүнж түүний сэтгэлд буцалж байсан тэр их өшөө хорслыг ямар ч утга учиргүй болгож орхилоо.

Сайнтай ч бай, муутай ч бай түүний өсгөсөн охин шүү дээ. Цаг үргэлж эцэгт нь гомдож үзэн ядаж өсгөсөн ч эцсийн мөчид хүндлэлтэйгээр эрх чөлөөг нь олгосон тэр охин.

Хаан гүнж хоёрыг юу юунаас илүү үзэн яддаг атлаа тэдэнтэй дахиж хэзээ ч уулзахгүй болон ордноос гарах мөчид хамгийн анх охин үрээсээ салсан шигээ зүрх сэтгэл нь хөндүүрлэн өвдөнө.

Цэвдэг сэтгэлтэй адгийн амьтны хүүхдүүд, тэд л чиний охины болон чиний амьдралыг сүйрүүлсэн. Бас амилсан чөтгөрүүд хэмээн эцсээ хүртэл үзэн ядалтаар өөрийгөө дүүргэх гэж хичээсэн ч ордноос алхам алхмаар холдох хором бүрдээ өөрийн өсгөсөн ихрүүдийн тухай бодлоор сэтгэл нь дүүрч гэмших, шаналах, үзэн ядах, хайрлах мэдрэмжүүдийг зэрэг мэдэрсээр хот руу явлаа.

==================

Хязгаар үгүй өргөн уудам энэ хорвоогоос охиноо яаж олох билээ? түүний хаана байдаг, хаашаа явсан? ядаж ямар харагддаг болохыг ч мэдэхгүй шүү дээ. Хашхираад ч хэн ч сонсохгүй мэт, юу хийж хаашаа явахаа мэдэхгүй бачимдах мэдрэмж.

/Дууссан/ 👑 KINGS 🔹 S6 👑 [⚜️ Two Faced 🎭]Where stories live. Discover now