🄷

907 39 0
                                    

Эмэгтэй хүн болж төрсний хамгийн том жаргал нь эх хүн болох. Ердөө 2 жилийн өмнө би өөрийгөө энэ хорвоо ертөнцийн хамгийн жаргалтай, хамгийн азтай нэгэн гэж боддог байлаа. Хайртай залуутайгаа сүй тавьж, шинэ хүнээ угтаж авсныхаа дараа гэрлэлтээ төлөвлөсөн байсан юм. Гайтай тэр өдөр, гайтай тэр согтуу жолооч амьдралыг минь сүйрүүлэх хүртэл би аз жаргалд умбан хайрыг мэдэрч явсан.

Магадгүй тэр охин бурхнаас өгсөн бэлэг байж ч магадгүй. Үнэхээр л надад өөрийн төрсөн үрээ төрүүлэх боломж үгүй юм бол ээжийгээ алдаж намайг ээжийгээ гэж бодож байгаа тэр бяцхан охины ээж нь болж өгмөөр байна.

2 хоногийн өмнө

:"Ээжээ..."

Нарийхан цангинасан хоолой чихэнд минь сонстоход эргэн тойрноо харлаа. Надаас өөр хүн байсангүй. Магадгүй дахиад л хий юм сонссон бололтой.

:"Ээжээ..."

Дахиад өнөөх хоолой. Энэ удаад би хойш эргэн харлаа. Хайр татам бяцхан охин над руу гүйж ирээд хөлийг минь тэвэрчихэв. Тэрхэн үед яг юу болоод байгааг ойлгож чадсангүй, тархи минь царцсан мэт л. Нүднээс гарсан нулимс хацар даган урсаж эхлэхэд тэр охин дахин нэг удаа "Ээжээ" гэж нүүр дүүрэн инээмсэглэлтэй хэллээ.
'Энэ зүүд үү?'

:"Эми, аав нь чамд юу гэж хэллээ. Шууд ингээд гүйгээд явчих чинь дэндүү аюултай. Аав дээрээ хүрээд ир."

Хэсэг хугацаанд зогссон байсан цаг хугацаа тэр залуугийн хоолойгоор дахин урсаж эхэллээ.

Эми: "Ааваа, би ээжийг олчихлоо. Тэнгэр лүү явсан ээж маань бид хоёр дээр буцаад ирчхэж. Одоо Эми бусад хүүхдүүд шиг ээжтэйгээ хамт байж чадах нь."

Энэ охины хэлснээс үзэхэд ээж нь нас барчихсан бололтой. Зүрх шимширмээр юм.
Хэдийгээр аав нь охиноо дуудаж байсан ч өнөөх бяцхан охин хөлөөс минь тас зуурсан чигтээ огтхон ч тавьсангүй.

Өнөөх залуу охиндоо анхааруулах маягтай "Эми!" хэмээн нэрийг нь дахин дуудсан ч энэ нь охиныг айлган уйлуулж орхих нь тэр. Охин уйлсаар л би юу хийхээ мэдэхгүй самгардан доош охины өндөрт тааруулан сууж толгойг нь илэнгээ

"бяцхан Эми битгий уйлаарай" гэж аргадангуй хэллээ.

Итгэлтэй биш байсан ч охин арай л тайвширч байгаа мэт харагдана.

Охиныг тайвширч уйлснаа больсны дараа нөгөө залуу охиныг хоёр гар дээрээ өргөн тэвэрлээ.

🄷🅈🄳🅁🄰🄽🄶🄴🄰Where stories live. Discover now