Special part (Taegyu)

584 95 2
                                    

_Сүбинийг Ёнжүний гэр лүү явдаг өдөр_

"Одоо очвол Сүбин тэднийд хонох байхдаа?" Тэхёнийг ийн хэлвэл

"Яагаад?"

"Чүэ эгч....Сүбинийг тийм ч амар явуулахгүй ээ."

"Юу гэсэн үг юм?"

"Зүгээр л найз чинь гэртээ хонохгүй ээ"

"Тэгээд би яах юм?"

"Надтай л хоночихгүй юу?"

"Айн?"

"Чи яагаад дандаа ийм мэдрэл царай гаргаад байдаг юм бэ? Тэнэг царайлчихаад"

"Хөөш! Чи өөрөө л хүний ойлгохгүй юм яриад байгаа биз дээ! Тэгснээ тэнэг ч гэх шиг"

"Choi Beomgyu, pabo!" Гэчихээд угаалгын өрөө гүйгээд орчихов.

Ардаас нь харж санаа алдвал утсанд зурвас ирэх нь тэр.

010-1105-2019
Би чиний хажууд байхгүй үед салхи үлээвэл тэр чинь би...
Хэрвээ би үхвэл салхи болж төрөөд чамайгаа үргэлж зөөлөнөөр үнсэх болно.                                                  K.N

Тэр одоо эргэлзэж байна. Маш ихээр. Учир нь тэр одоо хоёр хүнээс нь нэгийг нь л сонгох хэрэгтэй.

Кан Тэхён. Аль эсвэл зурвасны романтик залуу.

Гэвч яг үнэндээ тэрний зүрх чихэрлэг үгс бичиж өөрийг нь уяраадаг нэгэнийг бус Кан Тэхён гэгчийг л хүсээд байна шүүдээ.

Бомгю хүчээр дурлах бус дасаж дурладаг нэгэн. Харин дасаад дурлачихсан нэгэн нь түүнийг тэнэг гэж бодож, үзэн ядаж байна. Муухай байгаа биз?

Уг нь зүгээр л багахан зориг гаргачихад болох юмсан. Тэхён ч тэр Бомгю ч тэр. Тэд өөрсдийнхөө хайрыг өрөөсөн хайр гэж бодож буй нь л шаналалтай.

"Кан Тэхён! Гараад ир. Хэлэх юм байна."

"Надад ч бас..." угаалгын өрөөний хаалга онгойн Тэхён гарч ирээд Бомгю гын урд суун

"Чи эхлээд хэл. Юу юм"

"Үгүй ээ. Чи хэл."

"Тэгвэл зэрэг хэлцгээе"

"Тэгье"

"3 тоолоод шүү"

"1"

"2"

"3"

"Би чамд сайн!" Хоёул бие биенийхээ үгэнд цочирдон, доош харчихсан байсан Бомгю өндийн харвал Тэхён өөдөөс нь утсаа сарвайчихсан байв. Тэгээд дэлгэц нь дээрх зурасуудыг харан бүр ч их гайхсан Бомгю

"Чи <K.N> юм уу?"

"Т-тиймээ."

"Харин чи надад сайн юм уу?"

"Тийн"

"Тэгэхээр..."

"ҮЕРХЭЦГЭЭЕ!" хэмээн дуу нэгтээгээр орилоод нэгнийгээ алдахгүй гэсэн шиг тэврэнэ.

Бомгю ч тэр Тэхён ч тэр сэтгэл хангалуун байлаа.

Бомгю гын хувьд тэрнийг хүчээр дурлуулах гээд байсан чихэрлэг залууг  өөртөө дасгаад дурлуулчихсан хүйтэн залуу байсан гэдгийг мэдчихсэн учираас....

Тэхёнд гэвэл тэр өөрийг нь үзэн яддаг гэж бодож байсан хайртаараа хайрлуулчихсан болохоор тэр.

Эцэст нь....жижигхээн зориг гаргачихад тэр чинь чиний нүдэнд харагдахгүй ч агуу их хайрыг бүтээчихсэн байдаг юм шүү❤️

Loser x Lover |Complete|Where stories live. Discover now