-3-

582 105 3
                                    

*Дррррр дрррр*

Хичээлийн сүүлийн хонх дуугарч Пак багш баг болон ажиллах бие даалт өгөн ангиас гарч одов. Хэдэн цаг тасралтгүй ширтэх хэн нэгэний харцнаас бултан хөдөлгөөнгүй суусан бие минь багшийг гарах төдийд яагаад ч юм суларчихав. Уг нь ширтэж буй нэгэн нь байсаар байгаа юмсан.

"Ууртай Пак хөгшинөөс тэгж их айгаа юу?" Баргил хоолой хажууд минь дуулдахад бондгос хийн цочиж орхив. Толгойгоо зөөлөн эргүүлэн харвал тэрний инээж байхыг харчихлаа.

"Үгүй ээ. Зүгээр л хэдэн цаг суучихсан болохоор бие буларчихаж" тайвнаар хэлтэл тэр толгойгоо дохиж харагдана.

Кай уг нь энэ Чүэ Ёнжүн, Кан Тэхён 2ыг их л хүнд, шалиг гарууд гэсэн дээ? Гайгүй л нөхдүүд шиг харагдах юм. Гэхдээ л юмыг яаж мэдхэв зайтай явах хэрэгтэй.

Толгой дотроо өөртэйгөө ярьж байтал хойноос Бомгю үзгээрээ нуруу луу хатгах нь мэдрэгдэв. Сандал дээрээ эргэж хараад юу болсон талаар асуувал уруулаа цорвойлгон шулагнаж гарах нь тэр.

"Dumb! Хичээл тарчихлаа шүү дээ? Явье гэж байна. Өлсөөд байна. Бас эрт харьж хувцас хунар, ачаа бараагаа цэгцэлнэ. Аав ээжүүд рүү ч ярих ёстой, мартчихаа юу? Mr,SlienderMan?

Huhh? Би тэрэнд сургууль дээр ингэж дуудаад хэрэггүй гэж хэлсэн шиг санагдах юм.

"Psst. Мартчихаж. Бас, SlienderMan биш Сүбин!"

"Чи дандаа мартдаг шүү дээ? Би ч бас мартчихлаа." хэлээ гаргачихаад дэвтэр номоо цүнхэлж эхлэлээ.

"U r so Dumber, Mr,Choi" тоглоом хийн хэлчихээд эргэж харвал Бомгю гын над руу ширлэх царай нь нүдний буланд нь үзэгдэв.

"Бид та 2ын яриаг ойлгохын тулд Англи хэл сурах хэрэгтэй бололтой тийм үү?"

Кан Тэхён.  Тэр ярих явцдаа Бомгю гын үсэнд хүрэхэд өнөөх нь сонин царай гарган гарыг нь толгойноосоо авж шидэв. Ганцхан надад л өнөөдөр хэцүү байгаагүй байх нь.

Бид хоёул үг дугараагүйд Ёнжүн арын ширээний залууг эвгүй байдлаас авж гаран ам нээлээ.

"Та 2 ах дүүс юм уу?"

Хариуд нь Бом бид 2 толгой сэгсрэв.

"Үеэлүүд?"

"..."

"Хөршүүд байх нь ээ?" энэ удаад Тэхён нухацтайгаар асууна.

Би тэсэлгүй ам нээн " Мэдэж яах гээв?"

"Зүгээр л..." хэсэг азнаснаа " Та 2 цуг шилжиж ирсэн, их дотно, ярианаас чинь харвал найзууд, гэсэн ч нэг гэрт амьдардаг хосууд шиг. Бас бие биенээ их сайн ойлгодог, аан тийм нэмээд адилхан овогтой."

"Бидний таамаглалаар бол та 2 гэрэлчихсэн хосууд эсвэл ах дүүс"

"Fools! Бид бол багын найзууд" Бомгю г муухай царайлсаар хэлвэл би дагаж толгой дохисон болчихоод явах гэтэл Чүэ Ёнжүн урд гараад хөдөлгөөнгүй зогсчихов.

"Холд"

"Холдохгүй гэвэл"

Ёжилсон инээмсэглэл, Бассан царай

Нэг л мэдэхэд би хананд шахагдчихсан байгаагаа ухаарав. Гэвч дэндүү орой ухаарсан ухаарал.

"Холд гэж хэлээд байгаа юм биш үү! Чүэ Ёнжүн"

"Чиний үл тоох өнгө аяс чинь миний уурыг хангалттай хүргэж байгаа гэж чи бодохгүй байна уу? Сүбин"

"Бас би чамаас нэгээр ах, ахиж суралцаж байгаа юм"

"Чиний надаас ах байх, бас миний үл тоох өнгө аяс чиний дургүйцэлийг хүргэж байгаа нь надад хамаагүй! Ямар ч хамаагүй."

"Удахгүй бодол чинь өөрчлөгдөх байхаа. Тун удахгүй"

Ангийг тойруулан харвал Бомгю алга. Тэхён ч алга. Ер нь энд хэн ч алга.

Тэр үнэхээр ойрхон байна. Бараг 5см ч хүрэхгүй зай. Онолоор бодоод үзвэл 1секунд ч хүрэхээргүй хугацаанд намайг үнсчихээр байна!

Хамаг булчингуууд чангараад л ирлээ. Бурхан минь. Үгүй ээ үгүй цаашаа. Жов, ча, яв битгий ойрт.

*Түс тас түмпэн шанага*

"Чүэ Ёнжүн больчихвол яасан юм!"








A/n: Ёстоййй мэдэхгүй ээээ. Өөрийгөө юу хийгээд байгааг ч ойлгохгүй нь... Сая Түбатү гын бүдүүн гахай менежерын мэдээг хараад шарандаа биччихлээ🤣👐🏻

Loser x Lover |Complete|Where stories live. Discover now