-8-

509 95 17
                                    

"Өчигдөр гайгүй юу? Та 2ыг манайхан их шахах шиг болсондоо, уучлаарай" Ангийн дарга Кай гэмшсэн янзтай бөхийн уучлалт гуйна.

"Өө юу зүгээр шүү дээ. Бид зүгээрээ"

"Гэхдээ л сэвтэй юм аа. Би уучлалт гуйгаад та хоёрт өдрийн хоол авж өгье тэгэх үү?"

Хүнээр тэр тусмаа шинэ сургуулынхаа ангийн даргаар хоолонд даалгах эвгүй байсан учир хэрэггүй гэж хэлэх гэтэл Бомгю

"Хоол? Тэгье тэгье. Чамтай дотно танилцмаар байсан юм ашгүй гэж нэг юм. Тэгвэл солонгос хэл, бизнес судлал, физик гээд гурван цагын дараа өдрийн цайны цаг юм байна. Хэлсэндээ шүү Хюнинг Кай-шши?"
нүдээ ирмэн далжигнасаар хэлвэл Кай инээмсэглэн толгой дохиж харагдана.

Ангид буй хүүхдүүд бүгд л өөр өөрсдийнхөө зүйлсийг хийх бол нэг л хүн Кай тай далжигнан зогсох Бомгю г ширтэн хөмсгөө зангидах аж. Жаахан инээдэмтэй ч би өчигдөр өдөр Ёнжүнийг хувцсаа сольж байх хооронд ирсэн зурвасыг нь уншаад Тэхёныг Бомгю д сайн гэдгийг мэдсэн юм. Манай хүн л мэдрэл царайлчихаад мэдэхгүй яваад байх вий л гэж бодогдох юм даа.

Хичээл эхэлснийг мэдэгдэн хонх жингэнэх үед би яг доор нь зогсож байсныг ч хэлэх үү багахан цочиод тэрэндээ хойшоо унах гэж байтал яг нуруун хэсэгт дулаан мэдрэгдэж шуун хэсэгт минь хүний гар буув.

Дээш харвал, Өчигдөрхөн танилцсан залуу нэр нь хэн билээ байз Пэг Намсүг тийм ээ, Намсүг. Сайн бодоод үзвэл тэр шилжиж ирснээс хойш надтай яриа өдөж дотносохыг хичээдэг байсан. Би л өөрөөсөө түлхээд байдаг болохоос сайн залуу.

Тэрний тэвэрт хөдөлгөөнгүй зогсоод царайг нь сайтар ширтэж байтал гэнэт хажуугаас хэн нэгэн хүчтэй татан өөртөө наав.

Чүэ Ёнжүн. Бурхан минь, хэн нэгэн надад тэр яагаад ингэж хэтэрхий царайлаг харагдаад, хамаг бие салгануулаад байгааг тайлбарлаад өгөхгүй биз?

"Миний юманд битгий хамаагүй гар хүрээд бай!"

Түүний үг биеийг минь тэр чигт нь хөшөөж орхив. Гэвч зүрх минь...мэдэхгүй юм даа яг л 5н км газар тасралтгүй гүйчихсэн юм шиг цохилно. Яг л ингээд үх Сүбин аа! гэж байгаа аятай.

"Сүбин яахаараа чинийх болчихдог юм. Яасан одоо нөгөө хэдэн охидоосоо уйдаад гайгүй залуугаар оролддог болоо юу" Намсүгын үг түрүүхэн эргэлдэж байсан бодлуудыг минь тэр чигт нь замхруулж орхилоо.

Тийм шүү дээ тэр чинь Тоглогч. Би тэрний нэг өдрийн хэрэглээ л гэсэн үг. Бомгю надад хэлж байсан юм. Хичнээн их таалагдаад сонгосон хувцас дараа нь мартагдаж хуучны бараа болон шүүгээний буланд үлддэг ээ гэж. Энэ хэвээрээ байвал би яг л Бомгю гын хувцас шиг болно. Тиймээс сэтгэл хөдлөлөө хяна Чүэ Сүбин!

Ёнжүн юу гэхээ мэдэхгүй амаа ангалзуулж байх хойгуур би аль хэдийн түүний тэврээс гарсан байлаа. Энэ л зөв арга зам! Ахиж шархалж зовохгүйн төлөө. Ахиж амьдралаа үрэн таран хийхгүй байхын төлөөх зам.






A/n: Та нарын комм ыг уншихаар хайр хүрээд оруулчихлаа❤️

Loser x Lover |Complete|Όπου ζουν οι ιστορίες. Ανακάλυψε τώρα