-14-

478 80 21
                                    

"Гэхдээ чи энэ бүгдийг яаж мэдэж байгаа юм?"

"Хэми над дээр ирсэн юм. Тэгээд чи ч бас Ёнжүнд хаягдсан биз дээ? Тэр одоо хайрандаа умбаж байгаа. 2уулаа очоод өнөө залуугаас нь салгачихье! Гэж хэлсэн. Мэдээж би тэр даруй татгалзсан. Та 2ыг хэр их жаргалтай байгааг сонсоод тэгж болохгүй юм шиг санагдаад очтол чи ангиасаа гүйгээд гарчихсан, Ёнжүн Хэми г түлхэж унагааж байсан. Тэгээд л оройтсон гэдгээ мэдээд чамтай энд ингээд сууж байна."

"Аан. Тэгвэл Ёнжүнд ямарч буруу байхгүй байхнээ?"

"Мэдээж! Чамайг шилжиж ирсэний дараахан бид дэлгүүрт таарсан. Ёнжүн надад, хүнд дуралчихсан тэр хүн нь царайлаг солилцооны сурагч гэдгийг бараг хагас цаг шахуу зогсолтгүй чалчсан. Миний хамгийн сайн мэдэж байгаа зүйл бол Чүэ Ёнжүн чамд ухаангүй хайртай! Тийм болохоор чамайг түүнийг уучилаасай гэж хүсэж байна. Бас намайг уучлаарай Хэми г эртхэн зогсоогоогүйд.... би ууг нь чадхаараа эрт очисон боловч..."

"Үгүй ээ зүгээр шүү дээ, зүгээр. Ингээд хэлж байгаад чинь баярлалаа. Тэгээгүй байсан бол би Лос Анджелес буцах гэж байсан юм"

"Хөөх Ёнжүнийг орхиод уу? Тийм зүйл болсон бол Тэхён бид 2 Ёнжүний нулимсыг харах байсан байхаа" тоглоом хийсээр хэлвэл өөрийн эрхгүй инээд алдчихав.

Гэхдээ үнэн шүү дээ Миран гэх охин байгаагүй байсан бол би Бомгю г аваад L.A буцах байсан. Тэр үед үнэхээр Ёнжүн уйлах байсан болов уу? Одоо ч энэ хамаагүй л дээ. Эцэст нь Ёнжүн надад л хайртай байсан байж.

"Заза сайхан ярилцлаа. Дугаараа өгчих, найзууд болцгооё!"

"Өө бололгүй яахав."

Бид дугаараа солилцсоор салах ёс хийн салан явав. Тэгэхээр одоо Дуёон л үлдэх шив.

"Бомгю~" өрөөнийх нь хаалгыг зөөлөн тогшвол Бомгю гарж ирэн хүн төрхөндөө орсон намайг гайхан ширтэнэ.

"Чи чинь хэд хоног агуйн хүн шиг л өрөөндөө бугаад байсан юу болсон юм?"

"А-агуйн хүн?"

"Тийм ээ! Энийг харалдаа чамд бараг сахал ургахаа шахаж."

"За тэр нь ч юу юм."

"Үгүй ээ нээрээ дээ хүүх чи чинь зэрлэгшээд боролж моролцон байнууда?"

"Бомгю!"

"Ойлголоодоо ойлгосон ороод ир тэгээд ярь агуйн дракула гуай."

"Агуйн дракула гэж юу байдаг юм?"

"Тэгээд Авсны Дракула гэх ёстой юм уу?"

"Чүэ Бомгю, Би Ёнжүнээс салчихсан!"

"Айн?" Дөнгөж саяхан тоглоом шоглоом хийж байсан Бомгю сонссон зүйлдээ итгээгүй бололтой ахин лавлана."

"Салчихсаан"

"Алив ийшээ суу, тэр чамайг яасан юм? Яагаад салчихав!"

"Ийм зүйл болсон юм аа."

***

"Гуравдагч нарын овгын эхний үсэг яагаад П-гээр эхэлдэг байнаа? Пэг Намсүг, Пак Хэми гээд л." нүдээ эргэлдүүлэн гараа цээжиндээ аван хэлэхэд нь

"Мэдэхгүй ээ учир утгатай байдаг юм байгаа биз" инээд алдан ийнхүү өгүүлвэл Бомгю бүр ч чухал царай гаргасаар

"Намайг K.N тэй үерхэж байхад арай бас нэг П гараад ирэх вийдээ хөөе?"

"Чи бүр наадхантайгаа үерхчихээ юу?"

"Үгүй л дээ. Гэхдээ л ирээдүйд болох зүйл. Хэрвээ тэр Кан Тэхён шиг эргүүтчихсэн амьтан бол шууд блоклоноо."

"Оон зозо" гаднаа царайныхаа хувирлыг арай чүү гэж барин дотроо татаж унаж байхдаа хамаг бие ээ чангалсаар хэлэв.

"Нээрээ бас...."

"Юу гэж"

"Дуёон эргээд ирсэн"

"ЮУУУ?"










A/n: Асуудлууд цэгцэрсээр.... И Дуёоныг яах вэ? Санаа оноо байна уу найзуудаа?🥸✊🏻

Loser x Lover |Complete|Where stories live. Discover now