ARE YOU LOST, BABY GIRL? [Com...

By sera_era

223K 16.9K 1.5K

Чинийхээ аавыг орлох эр хүн байж өгье. "Baby girl~ Call me daddy!" Highest rank:🌟 #тэхён - 1 #жимин - 1 #жон... More

Intro
01
02
03
04
05
06
07
08
09
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
Epilogue

27

5.5K 565 89
By sera_era

"Орой болгон зүүдлэхийг хүсдэг зүүд минь..."

***

***

- 3 жилийн дараа -

Хэн нэгний гар бэлхүүс дээр минь ирэхэд би камерны зүг инээмсэглэж байсан ч энэ үйлдлээс нь болоод хөмсөг зангидана.

Сайхан өдрийг бусниулчих юм...

"Ким туслах аа! Гэрээгээ цуцал..."

Бодох ч зүйлгүй ингэж хэлчхээд тэндээс явах гэвэл саяхан гэрээ хийсэн компаний захирал миний гараас татлаа.

"Чи чинь юугаа яриад байгаа юм?"

Тэр хөмсөг зангидан гараас минь тас зуурсаар "Ийм залуухан юм байж гүйцэтгэх захирал болсон нууц чинь энэ биш гэж үү?" хэмээн өөрийнхөө муухай гарыг бэлхүүс дээр минь аваачин доош болгоход би түүнийг хамаг хүчээрээ алгадаж орхив.

Ах зааж өгсөн юм. Арыг нь тэр даана...

"Гэхдээ... Чи мэдэх үү? Эрчүүд охидод дураараа хүрэх хориотой байдаг юм. Тэдний аав нар ч охиддоо ингэж дураараа хүрэхгүй."

Түүний нүдэнд уур уцаар тодорсон ч тэр хариу хэдсэнгүй.

Яагаад гээч?

Яагаад гэвэл...

Би баян!

"Захиралд би өөрөө тайлбарлачихна. Бас тэр миний төрсөн ах болохоор эндүүрэх хэрэггүй. Тэгээд ч компаний Япон дахь салбарыг би өөрөө хөл дээр нь босгосон байхад дэмий чалчиж байж амьдралаа сүйрүүлэв дээ!"

Жижигхэн ёжтой инээмсэглэл бас нүдний шилээ ихэмсгээр зүүх бардам үйлдлүүд...

Одоо үнэхээр хэн ч намайг "бяцхан охин" мэтээр харж чадахгүй. Би сул дорой биш. Би хүчтэй!

Гэхдээ... түүнээс бусад нь!

***

"Тэхён... Надад хэл л дээ. Гуйж байна. Би ахын хэлснээр энд бараг зургаан сар болчихлоо. Удахгүй очно. Тэгэх хүртэл очоод хараад өг. Гуйя."

Би утасныхаа ардаас хошуугаа унжуулан түүнд ийн хэлбэл тэр санаа алдаад "Ойлголоо доо. Гэхдээ Хусог эмчтэй би байнга холбоотой байгаа. Бүх зүйл зүгээр Сэра..." гэх нь тэр.

"Үнэхээр үү?"

"Мэдээж... Бид чамайг найдвараа алдаагүйд баяртай байгаа шүү."

Түүний хоолойны өнгө аяс гунигтай болоход би ч бас дагаад уйлах гээд ирэв.

"Тэр л надад амьдрах найдвар өгч байхад... Би алдахгүй ээ!"

Хариугүй уйлах шахсан тул би утсаа яаран таслаад зөөлхөн ор луугаа үсэрнэ. Өнөөдөр ч бас уйлчихвал болохгүй юмсан... Гэхдээ л яг уйлах нь ээ!

Юу гээч? Чамайг дүүргэж байсан хүн байхгүй болчихоор хоосон санагдах болно. Үнэхээр хоосон... Тэгээд яг л чи тэс өөр хүн болсон мэт мэдрэгдэж, түүнийг үгүйлэх сэтгэл дотроос чинь зулгааж, цаг минут тутам утгагүй санагдана. Нээрээ шүү.

Утасны дэлгэц дээрх түүний зураг, бичлэг, өмнө нь над руу явуулж байсан зурвасууд, түүнээс гадна зүрхний минь ихэнх хэсгийг дүүргэх зөвхөн түүний л тухай бодол, дурсамжууд одоо болтол хэвэндээ байсаар л... Тэд хэзээ ч алга болохгүй. Улам л дотроос минь хатган сэтгэлийг минь өвтгөнө.

Би утсаа гаргаж ирэн дэлгэц дээрх түүний зураг руу ширтээд хүндээр санаа алдав.

"Хурдан ухаан орох хэрэгтэй юмсан... Намайг ямар том болсоныг хармааргүй байгаа юм байх даа?"

Тийм ээ... Тэр одоо болтол амьд байгаа. Гэхдээ эмч түүнийг хэзээ ухаан орох нь тодорхойгүй гэсэн. Бүтэн хоёр жил гаран би их сургуульд явангаа өдөр бүр түүн дээр очиж, тэр өдөр болсон бүх зүйлээ ярьж өгдөг байлаа. Нэг мэдэхэд найзуудаасаа ч хөндийрж, зөвхөн ухаангүй хүнтэй ярилцдаг болчихсон байсан минь Жимин ах болон ээжийн санааг их зовоосон. Тэгээд л Жимин ах намайг Японд сурангаа өөрийнх нь компаний нэг салбарыг хариуцаж авах хүндхэн ажлыг даалгаж хэсэгхэн ч болов өөр зүйлд сатаарахыг зөвлөсөн юм. Түүнийг хувийн компанитай гэхэд би бүр гайхсан шүү.

Гэхдээ үнэндээ би хэзээ ч сатаараагүй. Би өглөө сэрээд, өдөр нь ажлын ширээний ард сууж байхдаа, орой унтахдаа, зүүдэндээ хүртэл түүнийг бодсоор л байгаа. Нууцаар... Маш нууцаар би худал инээмсэглэлийнхээ ард гунигладаг. Яагаад гэвэл би хүчтэй байх ёстой.

Ихэнхдээ их өвдөж, уйлдаг юм. Санаснаасаа болоод... Санасандаа үхмээр санагдаж, дахиад ганцхан удаа намайг тэвэрдэг болоосой гэх өрөвдмөөр бодолдоо автана. Сүүлд тэврүүлж байхдаа сүүлчийнх гэж төсөөлж ч амжаагүй. Гэхдээ нандин байсан. Түүний бүх л үйлдэл нандин байсан болохоор одоо ингэж их өвтгөөд байгаа байх. Хүчтэй л байхгүй бол дахиад хайртай хүнээ алдчих юм шиг санагдаад байна. Тэгээд л тэр... Хар л даа. Би өөрчлөгдсөн.

Найзууд, гэр бүл минь намайг "өөр хүн шиг болчхож, ийм байгаагүй" гэж их олон удаа хэлж бүр сэтгэл зүйч, сэтгэцийн эмчтэй хүртэл уулзуулсан. Гэхдээ юу гээч? Намайг "би" болгодог хүн ухаангүй байдалтай байхад би яаж хуучин шигээ инээх юм бэ? Түүний хайраар л босож, өндийсөн байхад би яаж жаргалтай байх юм?

Би түүнийг санаж байна.

Би түүний хайрыг санаад байна.

Үнэхээр хүсч байгаа ч тэр одоо...эмнэлэгийн орон дээр хөөрхөн нүдээ нээхгүйгээр хэвтэж байгаа. Гэхдээ тэр заавал ухаан орох болно. Тэр хүртэл би хүлээх болохоор... 

Заримдаа тэсэхээ болих хүртлээ өвдөхдөө би үүнийг жинхэнэ хайр биш байсан ч болоосой гэж хүсдэг. Жинхэнэ хайр болохоор л би ингэж өвдөж, ингэтлээ үгүйлж, тэс өөр "би"-г бий болготлоо шаналж байгаа биз!

Хийхээ болих тэр үед л түүний хийдэг байсан жижигхэн үйлдлүүдийг ямар үнэ цэнэтэй байсныг ойлгох шиг... Дэргэд минь үгүй болох энэ үед л тэр өөрөө хичнээн гайхалтай хүн байсан бэ? гэдгийг ухаарах шиг...

Хүн үнэхээр ямар нэг зүйлийг байхгүй болж, холдон одоход л бүх зүйлийг ухаарч ойлгодог дэндүү харалган юм. Дараа нь хэдэн мянган удаа гуйсан ч нэмэргүй байх нь харамсалтай.

***

Японд өнгөрүүлэх сүүлийн өдрөө би явахыг хүссэн газраараа ганцаараа ч болтугай явж үзэв. Японы гудамжаар Жонгүгтай хамт болзоонд явдаг байсан үеийнх шигээ хувцаслаад гарахад нээрээ л тэр минь машинаа налчихсан хүлээж байх юм шиг мэдрэгдээд ер болсонгүй.

Байхгүй шүү дээ...

Зүрх минь аядаж үз!

Би хүндээр санаа алдчихаад цаг харвал нилээн орой болчихсон бас музей хаах ч дөхөж байв. 

Мирайкан (шинжлэх ухааны музей) руу яарах хэрэгтэй юм байна.

Яг одоо Токиогийн сакура цэцэглэчихсэн туйлын үзэсгэлэнтэй үе нь... Би өмнө нь ийм сайхан харагддаг гэж бодож байгаагүй л дээ.

Эргэн тойрноо харан бага ч болов инээмсэглэсээр алхаж байтал хэн нэгэн хажуугаар минь зөрлөө. Гэтэл...

Яг л Жонгүгийнх шиг үнэртэй ус ханхалсан юм.

Би ч санасан байсан болохоор шууд л нөгөө хүний зүг эргэн ардаас нь гүйв.

"Хүлээгээрэй..."

Хөх шоотой цамц бас өмдтэй масктай залуу миний дуугаар над руу эргэж би түүний цээжинд наалдаж орхилоо.

Энэ үнэр нь...

Бурхан минь! Уйлах нь ээ... Яагаад миний Жонгүгийнхтай ийм адилхан байгаа юм?

"Чи зүгээр үү?"

Бүдүүн баргил хоолой санаа зовсон янзтай асуухад би толгой дохиод түүнээс холдов.

"Хүнтэй андуурчхаж..."

Яагаад ч биш...

Гэхдээ их адилхан юм. Үнэр нь л... Миний daddy-гийнх шиг. Зөөлхөн хэрнээ сэтгэл булааж, дагаад алхчихмаар! Даан ч яг түүнийх шиг ер бусын биш.

Би түүний ардаас харан зогсохдоо өөр нэг бүсгүйтэй тэврэлдэж байхыг нь харсан юм. Эмэгтэй нь их хөөрхөн...

Азтай юм аа~ Ямар азаар хоёулаа юм...

Бид ч бас ийм байсан! Магадгүй энэнээс ч илүү...

***

Музейд ирэхдээ би өглөө гарсныгаа бодвол жаахан гуниглачихсан байдалтай байлаа.

Мэдэхгүй юм даа. Хаанаас ч юм миний Жонгүг гарч ирээд намайг тэврэх юм шиг жаахан хүүхдийн хийсвэр төсөөлөл бодогдоод болохгүй нь... Санасандаа болоод хий зүйлс харж, хэд хэдэн удаа танихгүй хүний ардаас гүйж байснаа санаж байна. 

Гэхдээ тэр энд байх боломжгүй шүү дээ. Эмнэлэгийн орон дээр ухаангүй байгаа... Энэ нь намайг ямар их айлгадаг гээч? Тэр намайг мартсан ч бай, мартаагүй ч бай би түүнийг битгий үхээсэй л гэж хүсч байна. Ядаж л миний хайрладаг зүрх зогсохгүй байгаасай...

Хусог ах хэлэхдээ сэргэсэн ч түүний ой санамж арилчихсан байх магадлалтай гэсэн. Хусог бол түүнийг хариуцаж авсан эмч юм л даа... Гэхдээ би найдаж байна. Түүний ой санамж алдагдсан байсан ч зүрх нь хэзээ ч намайг мартахгүй. Мартчихвал дахиад бий болгоход л болно.

Музейн энэ тэрүүгээр ганцаархнаа бодол болон алхаж байтал гэнэтхэн  бүх гэрэлнүүд унтарчих нь тэр.

Яагаад унтарчхав аа?

За байз... Энэ хэсэг чинь музейн аль хэсэг билээ? Гарах хаалга хаана байна аа?

Би утасныхаа гэрлийг тусган дур мэдэн алхсаар бүр төөрч орхив.

Таарч дээ! Өдий том болчхоод ийм ч байх гэж...

"Хүн байна уу?"

Аль болох чангаар орилон хурдан гүйхдээ бага зэрэг айж байсныг нуух юун. Харанхуй байхад тийм ч их дуртай биш юмсан... Ядаж байхад ийм том газар бүр ганцаараа байна гэдэг тоглоом биш.

Нэг газраа хэд эргэлдээд хаана байгаагаа ойлгохгүй явсаар байрандаа зогсон эргэн тойрноо харж байтал ард минь хэн нэгний гутлын чимээ сонстов.

Өөр хүн байгаа хэрэг үү?

Би айсандаа эргэж харалгүй тэр чигээрээ хурдан алхахад тэр ч бас миний алхаанд тааруулан хурдан алхаад эхэллээ.

Бас юув дээ?

Гуйж байна. Намайг тайван байлгаж болохгүй юу?

Нүдэнд харагдсан газар луугаа хурдан алхсаар эцэст нь би мухардаж нөгөө хүн ч намайг даган зогсов.

Цүнхнийхээ оосорноос тас атгаад ямар нэгэн муу хүн байвал Жимин ахын зааж өгсөн зүйлийг хийхээр бэлдэж байтал тэр хүний алхаа улам ойртож, тэгэх тусам нүдэнд минь нулимс цийлэгнээд ирлээ... Цүнхнийхээ оосорноос атгах атгалт минь суларсаар итгэмээргүй нөхцөл байдал дунд гацахдаа дахиад хийсвэр байхвий хэмээн эмээнэ.

Би энэ мэдрэмж, бас энэ хүнийг сайн мэднэ...

Миний баяр баясгалангийн эхлэл, дотоод ертөнцийн төв, чин сэтгэлийн хүсэл минь...

Эцэст нь миний таамаг хийсвэр  эсвэл хуурамч хоёрын аль нь ч байгаагүй юм.

Намайг орхиод явчихсан байсан цэнхэр эрвээхэйнүүд  буцаад ирчихлээ...

"Чи төөрчхөө юу? Baby girl..."







>>>>

Hiii? ERA❤

Дараагийн хэсэг төгсгөлийн хэсэг байх нь ээ~~

Сэтгэл санаа ямархуу байна даа?

Миний өгүүллэгийг их уншдаг бол намайг гунигтай төгсгөлд тийм ч дуртай биш гэдгийг мэдэх байх ㅋㅋㅋ Гэхдээ л та нар эргэлзсэн биз дээ? хихи >.<

Дуусч байгаа юм чинь идэвхтэй байж өгөөрэй~~ Хайртай шүү~~

Continue Reading

You'll Also Like

18.8K 1.2K 56
Army, you could find BTS pics and BTS songs in this book. Enjoy it during reading the story:) #1. Stupid War (complete) The war between Capulet (Vamp...
3.4K 119 5
The final exam in the second year is "Student exchange" Like in the world of Football, now students have to buy and sell students in their class. A...
3.7M 233K 96
What will happen when an innocent girl gets trapped in the clutches of a devil mafia? This is the story of Rishabh and Anokhi. Anokhi's life is as...
358 68 6
Want to write love story but don't know from where to start? Here you will see a lot of love story ideas and have fun writing✨✨