Hjertens Fjord

By Raeunmoon

23.3K 3.1K 1.6K

[Mongolian Fic] Бид өөрсдийгөө ухаантай гэж бодсон нь биднийг ямар тэнэг болохыг илтгэсэн юм. More

Prologue
1. Хоригдол
2. Эмэгчин
3. Мэргэн санаа
4. Шинэ Орчин
5. Дэлгүүр
6. Жүжигчин
7. Cry Cry
8. Kiss Kiss
9. Run Run
10. Agony
11. Fear
12. Mommy
13. Girls Talk
14. Strawberry Taste
15. Funeral
16. Lonely Heart
17. Collapse
18. Conclusion
19. Dilemma
20. Him Or Home
21. Diary
22. Reality
23. Ten
24. Family
Epilogue
JiWin Special Chapter

25. Kim Doyoung

814 121 94
By Raeunmoon

Сүүлийн хэсэг болохоор жаахан урт 🤭

Инээмсэглэн өөдрөг сэтгэл тээсээр дотогшоо ороод шууд хоолны танхимд ороод ширээнд суутал Тэил ах надад хоол авч ирлээ. Тэрээр хоол өгөх зуураа над руу цэхэлзсээр ширээн дээр дурамжхан хийсэн хоолоо өрж байхад Жонни ах миний өмнө ирж суулаа. Тэил явахаасаа өмнө нүднийхээ булангаар над руу нэг хялам хийчхээд яваад өглөө. Би ер нь энэ мууд ямар гэм хийсэн болоод намайг нэг нүдэнд орсон өргөс шиг хандаад байдаг бэ?

"Наадахаа битгий тоо" гэсээр Жонни цоглог дуугаар айлдаад хоолноос савхдав би ч харцаа Тэилийн явсан зүгээс салгаад түүн рүү харвал "Цаадах чинь ажилтай байх хойгуур хоёр хайртай дүү нь эмэгчинтэй болчихсон байсанд дургүйцээд байгаа юм" хэмээн нүдээ эргэлдүүлэн өгүүлэв.

Юу вэ? Хайртай дүүгийнх нь эмэгтэй болсон гээд надад ийм дургүй байгаа хэрэг үү? Ямар утгагүй тэнэг ууртай сонин хөгшин төгцөг вэ энэ чинь одоо, би ямар дурандаа дүүгийн булаасан биш. Тэгэхээр манай Живинд бас дургүй байх нь ээ? Живинд дургүй байвал тэр хартай Винвинд нь сайн биз нэг хүн ч гэсэн түүний эмэгтэй рүү ойртохгүй.

"Бодуул та ч бас энэ бүхний талаар мэдэж байсан биз?" хэмээн нэг хөмсгөө өргөн хоолоо идэнгээ Жоннигоос асуухад тэр "За би мэдэхгүй байвал гэж дээ гэхдээ зарим нэг зүйл зарим нэг хүмүүсийн хувийн асуудалтай холбоотой байсан болохоор би оролцоогүй юм" гэсээр өөдөөс чухал царай гарган хариуллаа.

Дахиад л бантчихлаа, бидний хайрын гурвалжин шиг балай юмыг тэд бүгд мэддэг болчихсон гэхээр ичмээр юм. За энэ ч яах уу гол асуудалдаа оръё "Та нар тэгээд хэзээ дайрах юм бэ?" намайг ингэж асуухад Жонни юу ч болоогүй юм шиг хоолоо идсээр хээвнэг хоолойгоор "Маргааш" гэж хариулах нь тэр.

Айн????? Ийм хурдан уу? Тэд үнэхээр бүхнийг эртнээс төлөвлөөд бэлдчихсэн байж ээ? Гэхдээ маргааш гэдэг дэндүү ойрхон байна шүү дээ дараа гийн хоолны цаг болоход л маргааш болчихсон байна шдээ.

"Хүүе хүүе Дуёон ийм байдалтай байхад та нар яаж дайрах гээд байгаа юм бэ?" Санаа зовсон байдлаа нууж чадалгүй асуухад Жонни хоолоо зажилсаар "Дуёон уу? Цаадах чинь маргааш гэхэд зүв зүгээр болчихсон байна" гэхэд би нүдээ анивчин алмайран хоцорлоо.

Бараг үхэл шиг байсан хүн маргааш зүгээр болчихсон байна гэж үү? Тэр ер нь хүн мөн юм уу даа? Би ер нь ямар гээгчийн хүнтэй амьдралаа холбох гээд байна даа гэхдээ одоо харамсахад дэндүү оройтсон Нами гуай.

Би хоолоо идэж дуусаад бохир аяга тавгаа аваад гал тогоо руу зөөх гэж байхад Жонни намайг болиулаад "Би эд нарыг цэвэрлэчихнэ чи өрөөндөө очиж амар" хэмээн надад хандахад нэрэлхүү зан минь хөдлөөд би хийнэ гэж зөрүүдлэх боловч Жонниг дийлсэнгүй.

Дуртай дургүй Дуёонтой хамт хэрэглэдэг өрөө рүүгээ явлаа эд нар юу болоод надад ингэж санаа тавиад байна? Тэдний нэг болж байгаа болохоор энэ юм болов уу? Аль эсвэл аль эртнээс намайг гэр бүлээ гэж бодсон тэрийг нь би анзаарахгүй тэднээс дөлөөд байсан юм болов уу? За юу ч гэсэн одооноос сайхан байх болно.

Өнөөдөр миний оюун ухаан болон сэтгэл зүй маш хүнд ачаалалтай байсан улмаас маш ихээр ядарсан болохоо уснаас гарч ирэх дээ мэдэрсэн юм. Хөлөө чирсээр орон дээрээ унаад өглөө нойтон үстэй байгаагаа үл тоон хөнжлөөрөө өөрийгөө ороогоод тухалж хэвтээд нүдээ анилаа. Энэ орон дээр ганцаараа унтах сонин юм аа, хэдий эвгүй байсан ч нойрондоо дийлдэн унтаад өгсөн байлаа.

Хэн нэгэн үснээс зулгаагаад байгаа юм шиг мэдрэмж төрөхөд нойрноосоо дурамжхан сэрээд нүдээ арай ядан нээж харвал Дуёон гарын алчуураар үсийг минь арччихсан хажууд минь сууж байлаа. Тэр надтай харц тулгараад өөдөөс минь инээмсэглэв хөөх би бүр ийм бодитоор зүүдэлдэг болоо юу даа? Дуёоныг зүүдэлсэндээ баярлан өөдөөс нь мишээхэд

"Нойтон үстэй унтаад яаж байгаа юм мм?" гэх үед өөрийгөө л арай дэндүү бодитоор зүүдлээд байгаа юм шиг санагдана. Байзнаарай энэ зүүд биш байна гэсэн бодол толгойд буух мөчид огцом босоход Дуёон надад санаа зовсон харцаар харлаа. Би орон дээр өвдөглөн суугаад Дуёоны хацраас бариад түүнийг царайг эргүүлж тойруулж хараад миний өмнө байгаа энэ хүн Дуёон мөн эсэхийг шалгалаа.

Дуёон над руу ширтсээр гараас минь атган хацраа миний алганд үрээд "Би чамайг алдчихлаа л гэж айсан" хэмээн нухацтай бөгөөд гунигтай хоолойгоор өгүүлэв. Энэ хүнээс төөнөх дулаан болон түүний над руу харах энэ харц намайг ямар ихээр хайрладаг болохыг илтгэж байгаа мэт мөн намайг өөрөөс нь битгий холдооч гэж байгаа мэт санагдана.

Уг нь ийм уур амьсгал бүрдсэн байхад өөдөөс нь сайхан дулаахан сэтгэлийн үгс хэлмээр л байв ч юу гэж хэлэхээ мэдэхгүй бас ичиж бантаад байх юм. Хоолойгоо нэг засаад түүнээс харцаа бууруулаад "Чи амьд байна" гээд өөрийн мэдэлгүй хэлчихлээ.

Хэлсэн зүйлдээ улам ихээр бантан эргэж хараад буцаад хэвтэх гэж байхад Дуёоны гар бэлхүүсийг минь ороон орж ирээд намайг өөртөө наана хамтдаа хэвтлээ. "Намитайгаа гэрлээд хүүхэдтэй болоогүй байхад би яаж үхэж болох билээ дээ?" хэмээн дооглонгуй хариуллаа.

Юу яриад байгаа хөгшин төгцөг вэ? Түүнийг өөрөөсөө холдуулах гээд түүнийг тохойлдоход тэр намайг өөр лүүгээ харуулаад гарыг минь атгаад дараа нь гарын минь ар талд үнсээд

"Энэ бүхнийг дуусгачхаад ирээд чамайг албан ёсоор өөрийнхөө эмэгтэй болгох болохоор намайг хүлээж байгаарай Жон Нами" гэж нухацтай хэлэхэд би бараг амьсгалахаа мартчихлаа "Амьсгал Нами" гэх үед би ухаан орон амьсгаагаа авлаа, түүний сонсгол дэндүү сайн юм аа.

"Хэдий би баян тансаг амьдралтай биш бас танай талд байдаг олон сайхан зүйл надад байхгүй ч би чамайг хэзээ ч өлсгөхгүй гэдгээ амлаж байна" гэж хэлээд тэр мишээхэд би инээхгүй байж чадсангүй. Түүний гарыг зөрүүлж атгаад "Тийм ээ Жон Нами би өлсөхгүй бас даарахгүй байвал хангалттай"

Дуёон энэ хорвоо гийн хамгийн аз жаргалтай хүн мэт инээд алдсаар намайг энгэртээ наана тэврээд өөрсдийгөө хөнжлөөр хучлаа. Нэг хэсэг хэвтсэний дараа би ам нээлээ "Маргааш тулаанд явахаас айхгүй байна уу?" ийнхүү санаа минь түгшин асуухад "Энэ бүхэн дуусчихвал би өдөр бүр Намигаа ингээд тэврээд унтах боломжтой болно тиймээс айх биш улам эрч хүчтэй болж байна" ийнхүү нойрмог дуугаар хариуллаа.

Түүний хариулт сэтгэлийг минь дулаацуулах ч би гуниглуулж байлаа, энэ хүний бараг хүүхэд байхаасаа тээж ирсэн мөрөөдөл бол өөрийн олж харсан Нами гэх бяцхан охиныг хамгаалан хамт байх байсан шд. Хэрвээ энэ бүхэн сайн тал руу эргэхгүй бол түүний энэ олон жилийн турш тээсэн мөрөөдөл үгүй болох вий гэхээс эмээж байна....

Бид бүгд өглөө эрт сэрэн нөгөө цайгаа хамтдаа уугаад сууж байхад өчигдөр Тэнтэй хамт байх даа харж байсан хөвгүүд болон өөр хэдэн хөвгүүд хүрч ирж нэгдлээ. Живин бид хоёр тэдэн хоолноос аягалж өгөхөд бидэнд талархаад

"Хөөх эгч нар үнэхээр хөөрхөн юм аа" хэмээн нэг том нүдтэй хүү хэллээ хэрвээ би буруу санаагүй бол түүнийг Лүкас гэдэг шиг санагдах юм. "Харин тийм ээ" гэсээр үл нэг хөвгүүн Лүкас хажууд ирж зогсон санал нийллээ. Харин энэ үед Винвин гэрлийн хурдаар хүрч ирээд Живинийг тэвэрч аваад "Марк Лүкас гуай амаа мэдэж яриарай үгүй бол хэлийг чинь таслаад авна шүү" хэмээн ширүүхэн хэллээ.

Хартай хүүр шүү хөөрхий Живин минь ирээдүйд яаж амьдарна даа. "Барууны эгч нар ийм хөөрхөн байдаг юм уу?" гэж өчигдрийн Хэндэри асуулаа.

"Тийм шүү хэрвээ тэд ийм хөөрхөн бол бид ялалт байгуулсны дараа би нэг эхнэр олж авдаг хэргээ" ийнхүү нэг өндөр хамартай хурц нүдтэй өтгөн хөмсөгтэй хүү зарлав.

Тэднийг харсан дөнгөж өсвөр насандаа яваа хөвгүүд шиг харагдах юм гэтэл аль хэдийн томчуудын тулаанд оролцох гэж байдаг, тэднийг харсан сэтгэл минь шимширч байна шүү. Тэдний өрөвдөөд болдоггүй аяганд нь маш их хоол аягалж өгөөд

"Сайн идээд сайн тулалдаарай, буцаад ирэх үед чинь аниа хөөрхөн охид танилцуулж өгнө бас зөндөө олон тоглоом зааж өгөх болно оо за юу" хэмээн тэдний урамшуулан хэлэх дээ нулимсаа дотроо тэвчиж байсан юм.

Намайг ингэж хэлэхэд тэд шуугилдсаар баярлан хоорондоо алга цохилцож байв аргагүй л хүүхдүүд юм даа. "Ингэхэд та нар хэдэн настай юм бэ?" гэж Живин тэднээс асуухад би чимээгүй хариултын хүлээж зогсоно.

"Би арван тавтай харин Марк, Хэндэри тэгээд Шяо Жүн яваандаа арван тав хүрнэ" гэж Лүкас малийсаар хариуллаа. Амьдрал чи үнэхээр муухай хатуу юм аа, ийм нялх амьтдыг ингэж байдаг. "Гэхдээ зүгээрээ аниа, бид насанд хүрсэн эр хүнээс ч хүчтэй" хэмээн Шяо Жүн ярзайн хэлэв.

Тэд хооллож дуусахад тэдний явах цаг болчихлоо хоолой минь зангирч тэднийг явуулмааргүй сонин царайлан зогсоход Юүта ах хажууд ирж зогсоод

"Муу зүйлс хийсэн хүн бүр хариугаа хүртэх ёстой, үүнийг үйлийн үр гэдэг юм шүү дээ. Гэхдээ хэн нэгэн энэ бохир ажлыг хийх хэрэгтэй шүү дээ тиймээс биднийг бурханд тус хүргэж байгаа хүмүүс гээд бодчих" хэмээн Юүта айлдаад инээмсэглэн миний толгойг иллээ.

Бид гадаа гарч ирээд тэднийг гаргаж өгөх гэхэд Дуёон надад дээр хүрч ирээд "Сургуулийн доор нууц хонгил байгаа Винвин Живинд зааж өгсөн байгаа хэрвээ үнэхээр хэрвээ түгшүүрийн хоолой дуугарвал хүүхдүүдээ тийшээ аваад орж нуугдаарай. Тэнд хэрэгтэй бүх зүйлсийг бэлдээд тавьчихсан байгаа" хэмээн тэр нухацтай хэлээд нүд рүү минь хэсэг ширтэж байгаад духан дээр минь үнсээд "Намайг хүлээж байгаарай" гэж хэлээд надаас холдон нөгөө хэдтэйгээ нэгдэв.

Живин миний хажууд хүрч ирж зогсохтой зэрэгцэн хүүхдүүд маань биднийг тойрон зогслоо. Жонни бидэн рүү хараад "За хүүхдүүдээ ямар нэгэн юм болбол ээж нарыгаа хамгаалаарай та нар эрэлхэг том залуус болж байгаа гэдгээ мартаж болохгүй шүү" гэж инээмсэглэн захихад хүүхдүүд бүгд "Заа" гэж хариулна.

Би юугаа бодож ийм нялх амьтдаар өөрийгөө хамгаалуулаад байж байх юм бэ? Живин доошоо тонгойн Чонло тэвэрч аван зогсоод Винвин рүү гараа даллаа, хар л даа тэвэрт багтах энэ нялх амьтдыг.

Тэд улам биднээс холдсоор эцэст нь би тэсэлгүй Дуёоны араас гүйгээд "Ким Дуёон" хэмээн орилоход Дуёон дороо зогсоод над руу эргэж харахад би түүн дээр гүйж очоод түүнийг хүзүүгээр нь тэвэрч аваад уруул дээр нь үнслээ.

Биднийг үнсэлцэж байхад Тэилийн "Эмэгтэйчүүд ийм ядаргаатай шд" гэж залхсан хоолойгоор хэлэх нь сонсогдох үед би Дуёоноос холдлоо.

Духаа хоорондоо наагаад "Энэ удаад чамайг үхээсэй гэж үнсээгүй харин амьд ирээсэй гэж үнссэн юм шүү тийм болохоор надад дээр заавал бүрэн бүтэн ирэх ёстой шүү" 






………………………………………


Epilogue coming soon...

Continue Reading

You'll Also Like

14.9K 2.1K 24
- Би чамд дургүй гэдэг нь би чамд хайргүй гэсэн үг биш. - Тэр чинь юу гэсэн үг юм бэ, ах аа.. - Тэгж л ойлго.
31K 4K 29
မာနတွေစိန်စီထားတဲ့သူဋ္ဌေးသားလေးရယ်... သူ့ရဲ့ဟန်ဆောင်ရည်းစားခပ်တုံးတုံးလေးရယ်... Kim taehyung + Park jimin
13K 909 27
ნუ რავი უბრალოდ წაიკითხეთ❤️✨💫
399K 53.4K 75
ရတယ်။ ကမ္ဘာပျက်တာ သိပ်အရေးမကြီးဘူး။ ငါရှိတယ်။ ငါက မင်းရဲ့ကမ္ဘာ။