ARE YOU LOST, BABY GIRL? [Com...

By sera_era

223K 16.9K 1.5K

Чинийхээ аавыг орлох эр хүн байж өгье. "Baby girl~ Call me daddy!" Highest rank:🌟 #тэхён - 1 #жимин - 1 #жон... More

Intro
01
02
03
04
05
06
07
08
09
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
24
25
26
27
Epilogue

23

5.5K 501 38
By sera_era

"Би зүгээр л чамд чамаас илүү хайртай залуу... "

***

***

Заримдаа би нар жаргах үеийн тэнгэрийг ширтээд үүлсийн гайхалтай өнгийг ажиглангаа дэлхийг ямар үзэсгэлэнтэйг гайхдаг. Тэр үеийн мэдрэмжийг "тайвшрал" гэх үгээр илэрхийлж болох юм. Амьдралд хэцүү, туулахад бэрх зүйлс олон байж болох ч аз жаргал мэдрэгддэг, үзэсгэлэнтэй зүйлс түүнээс их юм шиг...

Хоромхон зуур л жирэлзээд өнгөрөх мэдрэмж бүр дараа нь үнэ цэнэтэй, дурсахад нандин санагддаг. Мэдрэмж болгон дахин давтагдахгүй шүү дээ. Яг тэр үеийн тэр мэдрэмжийг ахин мэдрэх боломж бараг л байхгүй. Тиймээс эргэлзээ, айдас, гуниг харуусал ч байсан мэдрэмж бүрээ үнэ цэнэтэйд тооцох нь чухал байх.

"Би Жисүүгийн тухай нэг зүйлийг олж мэдсэн."

Жонгүг ард минь ирэн ийн хэлэхэд би эргэлзээ тээж балмагдсан харцаа нууж ядан түүн рүү ширтэв. Би түүнд миний багын төрх Жисүү гэх охинтой адилхан тухайгаа хэлээгүй юм. Бодоод байхад энэ зүйл байж боломгүй... Надад ээжээс минь өөр хүн байхгүй байсан. Тийм байхад ахтай болоод бүр тэр нь Жонгүгийн найз гэхээр яах болж байна аа?

Тэгээд ч багадаа адилхан харагддаг байсан хүүхдүүд байж болно шүү дээ. Тэр чинь Пак Жисүү. Би чинь Кан Сэра. Жаахан хүүхдүүд их төстэй харагддаг болохоор би андуурсан байх.

"Тэр нэрээ солиулсан бололтой."

"Нэрээ солиулсан гэдэг чинь..."

Жонгүгийн харц улам л нухацтай болж, жижиг хувирал бүрийг минь нэгд нэгэнгүй ажиглана.

Нэрээ солиулсан гэвэл... Би үнэхээр тэр Жисүү нь мөн байх боломжтой болчих шив.

Итгэмээргүй юм. Яагаад нэрээ солиулсан гэж?

"Тийм ээ..."

"Тэгээд түүнийг олчихсон хэрэг үү?"

Энэ асуулт миний сүүлийн найдлага байв. Үнэндээ би Жисүү байхыг хүсэхгүй байна.

Би бага байхаасаа эхлээд л "гэр бүл" гэх ойлголтыг зөвхөн ээжийгээ хэмээн бодож амьдарсан. Түүнийг завгүй үед ганцаараа тоглож, ганцаараа хооллож, ганцаараа хичээлээ хийдэг байлаа. Хамт байхаасаа илүү байхгүй нь их миний ээжийн завгүй амьдрал намайг ч бас дасгачихсан. Ээж минь миний цор ганц гэр бүл болохоор түүнд уурлаж ч чадахгүй. Тийм байдлаар өсөж ирчхээд хаа нэг газраас ямар нэгэн хачин тохиолоор "ах" бүр "аав" гэх хүн гараад ирвэл би юу гэхээ мэдэхгүй нь...

"Харин л дээ."

Тэр ийн хэлээд гараас минь атган "Халуун сүү уух уу?" хэмээн асуув. Харин би шуудхан толгой дохьлоо.

Удахгүй ээж ирэх гэж байгаа. Би түүнээс асуух хэрэгтэй гэж бодож байна. Аавынхаа тухай асуух цаг болчихсон бололтой.

Бид ширээнд суухад тэр надад халуун сүү хийж өглөө.

"Ингэхэд Жимин яагаад дүүгээсээ салчихсан юм?"

Маш болгоомжтойгоор, түүнд ямар нэгэн зүйл мэдэгдүүлэхгүйг хичээн ийн асуухад тэр нөгөө чухал царайгаа гаргасаар л байсан юм. Ийм нухацтай байх нь тун эвгүй. Харц нь далай мэт гүн байдаг атлаа иймэрхүү үед юу ч үгүй хоосон ангал шиг. Таамаглашгүй гэвэл зохино.

"Үнэндээ Жимин өөрөө дүүтэй гэдгээ саяхан мэдсэн л дээ. Тэр арван настай байхдаа зам гарж яваад осолд орж байсан гэсэн. Сэрэхдээ юу ч санаагүй. Гэр бүл, аав ээж гээд бүгдийг нь мартчихсан. Тэгээд ээж нь түүнд үнэхээр дургүй бараг л гэр бүлийн гишүүн нь биш юм шиг аашилдаг байсан болохоор Жимин түүнийг хойд ээжийгээ гэдгийг анхнаасаа л мэдчихсэн байсан. Жимин их ад үзэгдэж, загнуулж, дээрлхүүлж өссөн болохоор аавдаа ч дургүй. Саяхан тэр нэг жаахан охины зурагнууд олоод хартал ард тал дээр нь Пак Жисүү гээд биччихсэн байсан юм. Тэгээд ааваасаа асуухад түүнд ээж, дүү хоёр нь тэднийг орхиод явсан тухай хэлсэн. Гэхдээ Жимин түүнийг орхиогүй гэдэгт итгэж байгаа."

Жиминий туулсан амьдрал бас нэр нь солигдсон надтай туйлын төстэй Жисүү...

Би мөн бололтой.

Гэхдээ тэр үед бидний гэр бүл яагаад ингэж хуваагдсан юм бол? Үнэхээр бидний гэр бүл гэж ярих нь зөв болов уу?

"Жимин тэднийг заавал олох хэрэгтэй гэж үү? Тэр мартчихсан гэсэн биз дээ?"

"Baby girl... Гэр бүл нэг нэгнээ орхидоггүй юм. Муудалцсан ч үзэн ядсан ч зүрхний хаа нэгтээ гэр бүлээ гэсэн сэтгэл байж л таараа... Ерөнхийдөө Жимин нэр нөлөө ихтэй хүн болохоор түүний өрсөлдөгч нар охин дүүтэйг нь мэдчихвэл дүүг нь онилно гэдгийг тэр хангалттай таамаглаж байгаа болохоор дүүгээ олоод хамгаалахыг л хүсч байгаа. Тэгээд ч тэр хуучин зүйлсээ бага багаар санаж байгаа гэсэн."

Түүний үгэнд би толгой дохин халуун сүүнээсээ нэг балгав.

"Гэхдээ... Жисүү Жиминийг ахаа гэж хүлээн зөвшөөрөхгүй бол яах вэ? Тэр өөр гэр бүлтэй эсвэл... ер нь ямар ч байж болно шүү дээ."

Би хөлөө савлан сүүнээсээ ахин нэг балгасаар түүнээс асуухдаа бүх зүйлийг эхлээд баттай болгох хэрэгтэй хэмээн шийдэж байсан юм.

"Тэгсэн ч Жиминий төрсөн дүү гэдгийг хэн ч өөрчилж чадахгүй... Тухайн үед яг юу болсныг Жиминий аав, ээж хоёр л мэднэ. Тэд л салсан. Тиймээс ядаж Жисүү, Жимин хоёрыг ойлголцоосой гэж найдаж байна."

***

Шинэ жилийн баяр болоход нэг хоног үлдэв. Ээж аль хэдийн буцаад ирчихсэн. Би daddy-гийн гэрт байсан хэд хоногоо бага зэрэг үгүйлээд байлаа.

"Ээж? Энэ зураг хэнийх юм?"

Шүүгээгээ цэгцэлж байгаад нөгөө зургийн цомгийг санан ээжийн өрөө рүү шагайн харуулвал түүний царай хувьсхийв.

"Энэ хүүхдийн зураг бүр зөндөө..."

Нөгөө зургийн цомгийг эргүүлж байгаад хамгийн арын хуудсыг гаргатал миний түүнтэй хамт авхуулчихсан багын зураг байж байх нь намайг чимээгүй болгоход хүргэлээ.

"Э..ээж? Энэ хүн хэн бэ?"

Би түүн рүү харан шүлсээ гүд хийтэл залгих аж.

Яагаад ч юм аавынхаа тухай, Жимин болон Жисүүгийн асуудлыг түүнтэй ярихаас эмээж байсан ч асуух хэрэгтэй юм байна. Эцэст нь энэ миний "гэр бүл". Би мэдэх эрхтэй.

"Ээж..."

Түүнийг өөр тийш харан таг дуугүй зогсоход нь би сануулан дуудав.

"За, за... Одоо үнэхээр хэлэх цаг нь болчихсон бололтой. Энд суучих."

Тэр намайг орон дээр суулгаад эв хавгүйхэн инээсээр нөгөө зургийг энгэртээ наан гунигтай өнгө аястайгаар яриагаа эхлүүлэв.

Тийм дээ, би үүнийг л хүссэн.

Хэдий сандарч, хүйтэн хөлс цувж байгаа ч би мэдэх хэрэгтэй. Daddy-гаас хүртэл бүгдийг нуун байж үнэнийг мэдэхийг хүлээсэн шүү дээ.

"Би ахлах сургуулиа төгсөөд аавтай чинь гэрлэсэн юм. Хайр байгаагүй ээ. Би түүний хувьд зүгээр л халхавч мэтийн зүйл байлаа. Тэднийх баян манайх ядуу. Бидний хуурамч гэрлэлт худлаа салалтаар дуусах ёстой байсан ч цаг хугацаа өнгөрч, бага зэрэг дассаны дараа бид хүүхэдтэй болчихсон юм. Жижигхэн хүү. Ёстой эгдүүтэй. Миний амьдралын утга учир... Хөөрхөн нүдээрээ над руу хараад, жижигхэн чигчий хуруугаараа амлалт өгдөг байсныг нь би одоо ч санадаг."

Түүний хоолой сааралтаж, нулимс нь цийлэгнэнэ.

Тэгэхээр... Энэ Жимин байх нь!

"Түүнийг найман нас хүрэх хүртэл аав чинь намайг хайрлаагүй гэвэл худлаа болох байх. Хүчээр гэрлэсэн ч тэр хүүхэдтэй болсондоо баярлаад ч тэр үү? надад сайн ханддаг болж бид салах гэж яарахаа ч больсон. Тэгээд би дахиад хүүхэдтэй болсон юм. Тэр нь чи. Гэхдээ... Чамайг хоёр нас хүрэхэд бүх зүйл орвонгоороо эргэчихсэн. Аав чинь танихгүй эмэгтэй дагуулж ирээд намайг хөөх болсон. Алхам тутамдаа хэрүүл хийж, намайг маш ихээр өвтгөдөг байж билээ. Эсэргүүцээд ч ядуу айлаас гаралтай миний мэдэл хүрэхгүй асуудал байсан болохоор ээж нь амьдралынхаа хамгийн хэцүү сонголтыг хийсэн юм. Мэдээж би яаж тийм хөөрхөн хоёр хүүхдээ хаяад явж чадхав дээ... Гэхдээ мөнгөгүй, орох оронгүй надад хоёр хүүхдээ тэжээгээд явах чадал байгаагүй. Тэгээд би хүүгээ орхиод чамайг аваад явсан юм. Ажил хийж мөнгө олоод хүүгээ эргэж ирээд авнаа гэх бодол зүрхэнд хадаастай байсан ч нэг өдөр надад дуудлага ирсэн. <Кан Мүёон! Миний хүү чамаас болоод үхчихлээ...> чиний аавын хоолой яг ингэж утасны цаана цуурайтсан."

Тэр нөгөө зургийн цомгийг эргүүлэн багын зурагнуудыг нь харан нулимс дуслуулсаар "Тэр осолд орчихсон байсан. Ээжийнхээ ардаас явах гэж байгаад... Би ээж нь гэсэн ч намайг түүнтэй минь ахиж уулзуулаагүй. Яагаад гэвэл тэр үед би сул дорой эмэгтэй байсан болохоор тэр хумсын чинээ жижигхэн хайрыг ч надад зориулаагүй юм. Хэцүү байсан. Бүтэн үр минь. Намайг <ээж> гэх алдрыг хүртэхэд хүргэсэн алаг зүрх минь. Амьдралыг минь гэрэлтүүлээд мэндэлсэн тэр жижигхэн хүүхэд ертөнцийг голоод буцаад явчихсан... Хэдэн шөнө уйлснаа тоолж барахгүй ч би чамайг алдахыг хүсээгүй болохоор шүд зуугаад дээшээ боссон. Амьдралаа шинээр эхлэх гэж нэрийг чинь сольж, их мөнгөтэй болж байгаад шууд л Америк явсан. Дахиад эр хүнд итгэх зориг ээжид нь байгаагүй... Бяцхан үр минь тэнгэр дээрээс харж байгаа байх даа гэх бодол өдөр бүр бодогдож, өхөөрдөн хайрладаг байсан дүүг нь сайн өсгөхийг хичээсэн юм. Сэра~ Чи ахтай хүн шүү." гэх нь тэр.

Ээж минь сул дорой биш ямар хүчтэй эмэгтэй вэ гэдгийг тэрхэн мөчид л ухаарсан юм.

Түүний ярьсан зүйлсд аль хэдийн уйлаад эхэлсэн би нулимсаа хүчтэйхэн шудрахдаа аав гэх хүний минь хийсэн муухай зүйлс дэндүү их гэдгийг төвөггүй ойлгов.

Жимин амьд шүү дээ. Тэр худал хэлж.

"Пак Жимин гэдэг байсан юм. Би Солонгост ирээд түүнтэй ямар адилхан залуутай таарсан гээч? Одоо яг л Жонгүгтай чацуу байх байж. Харин Сэра... Чиний хуучин нэр бол Пак Жисүү!"

Энэ үеийн мэдрэмжийг юу гэхээ мэдэхгүй юм. Лав л ухаан жолоогүй хүн шиг ээжийг орхиод гэрээсээ уйлаад гарч байснаа санаж байна.

Би ахтай байж. Үргэлжид ганцаараа байсан гэх бодол минь буруу байж. Үнэндээ миний энэ зовлон хойд эхийн гар харж, төрсөн ээжээ ч санахгүй бүр үхсэн мэт ойлгогдсон миний ахын зовлонтой харьцуулах ч юм биш. Тийм байж дүүгээ хамгаалахын тулд олон хүн дайчилж хайлгаж байгаа гэхээр ямар их сэтгэл вэ? Энэ бүхнийг бодох тусам ээжийн минь шаналсан бас зовсон дүр төрх нүдэнд төсөөлөгдөж өрөвдөж хайрласандаа зогсолтгүй уйлахаас өөр сонголт олдсонгүй.

Бодоод байхад Жисүү хэзээ ч Жиминийг үгүйсгэж чадахааргүй юм байна.

Би яаран гүйсээр танил хаалганыхаа өмнө очин амьсгаагаа дарахыг хичээнгээ хонхыг нь дарав. Нулимс дахиад л урсаж, цээжинд хөндүүрлэл мэдрэгдэнэ.

Андуурал байхвий хэмээн бодолдоо бат зогсож чадахгүй байсан ч одоо баттай болчихлоо. Бүх буруу ойлголт, амиа хичээсэн хогийн хүмүүсийн худал яриаг засцгаая. Жимин амьд. Бас тэр миний ах. Харин миний аав гэвэл би тэр муу хүнийг биш өөр хүнийг нэрлэх болно. Яг ч аав биш ч аав шиг минь эр хүнийг...

Хэрвээ daddy-г гарч ирээгүй байсан бол би аавынхаа тийм муухай хүн гэдгийг мэдээд маш их гонсойх байсан байх. Төсөөлөлд минь үргэлжид эмэгтэйчүүдийг хүндэлдэг баатар шиг хүн мөнхөрчихгүй яав даа хэмээн харуусаж ч магадгүй. Гэхдээ надад миний төсөөлөлд байдаг аав шиг минь хүн аль хэдийн гараад ирчихсэн болохоор түүний тухай биш Жимин болон ээж хоёрын тухай л бодолд дарагдана.

Хаалга онгойход тэр минь санаа зовсон янзтай над руу ширтэн "Бурхан минь! Baby girl~ Чи даарчихсан байна. Яагаад уйлчихсан юм бэ? Мм?" гэсээр намайг татан тэврэв.

Түүний тэвэрт бүтнээрээ багтаад түрүүхэн л даарсан байсан бие дулаацаж, улам эрхлэх шиг чангаар уйлмаар санагдана.

Биднийг хүрээлж буй мянга, мянган зүйлсээс бидний авах сая, сая мэдрэмжүүд дундаас би "түүнд" хамгийн их дуртай.

"Daddy... Хэлээгүйд уучлаарай. Би тэр Жисүү юм байна. Хачин сонсогдох байх л даа. Гэхдээ Жимин бол миний ах."

"Би мэднэ ээ..."

Түүний хариулт намайг хамгаас хайртай тэврээ хойш түлхэхэд хүргэв.

"Яаж вэ?"

"Би чинь хэн билээ дээ? Чамд чамаас илүү хайртай хүн чиний нүдний харцнаас л нэг зүйл нуугаад байгааг чинь гадарлаж дөнгөнө. Чи надаас эргэлзэж, дургүйцэж, гайхаж байгаагаа их удаан нуусан. Гэхдээ би аль хэдийн Жиминийг ах гэж дуудах тухай бодоод явж байсан юм. Ингээд хэлж байгаа чинь сайн байна. Дахиад надаас юу ч нууж болохгүй шүү. За юу?"



>>>>

Hiii? ERAs❤

Жаахан удчихлаа даа  ㅋㅋㅋ.

Та нар минь сэтгэгдлээ үлдээгээд идэвхтэй байвал ингэж удахгүй дээ~~

Continue Reading

You'll Also Like

31.6K 1.2K 83
Title(s): Order To Get Fat; 奉旨发胖 Author: Not Wind(不是风动) Status: 81 Chapters + Extra (Completed) Summary: One day, Emperor Fu Li Yuanshi woke up with...
3.3M 268K 96
RANKED #1 CUTE #1 COMEDY-ROMANCE #2 YOUNG ADULT #2 BOLLYWOOD #2 LOVE AT FIRST SIGHT #3 PASSION #7 COMEDY-DRAMA #9 LOVE P.S - Do let me know if you...
18.7K 1.2K 56
Army, you could find BTS pics and BTS songs in this book. Enjoy it during reading the story:) #1. Stupid War (complete) The war between Capulet (Vamp...
3.3M 206K 90
What will happen when an innocent girl gets trapped in the clutches of a devil mafia? This is the story of Rishabh and Anokhi. Anokhi's life is as...