Deep of our heart || NJM [Co...

By Esurim_

20.9K 3K 477

Би түүнд удаан хүлээлгэсэн бороо арьсан дээр минь зөөлнөөр буух үед мэдрэгддэг мэдрэмж шиг, шимтэн уншсан ном... More

Prologue
University
University life
Dumb
My girl
We need a time
Rain
party
Яаралтай ажил
Гомдож байна.
Салъя
Зөвхөн минийх
Darling tell me?
Mistake
Don't cry
Darling, bye
Flashback
Төгсгөл
Хэзээ ч тавихгүй [SPECIAL]

I'm sorry

933 154 13
By Esurim_

Тэр өдөр бороонд хэт удаан зогссон тул ханиад хүрсэн минь энэ.

Бараг л хоёр өдөр орноосоо боссонгүй. Рэнжүн Чонло хоёр хааяа ирж хоол хийж өгчхөөд явна. Жэмин-ы талаар асуухаар юу ч хэлэхгүй.

Бид үнэхээр ингээд дуусчихсан гэж үү? Гэхдээ Жэмин надад салъя гэж хэлээгүй шүү дээ.

Халуунаа үзтэл 39' бурхан минь энэ маягаараа хичээлдээ явж чадахгүй бололтой.

Орон дээрээ хэвтэж байтал гадаах хаалга дуугаран хэн нэгэн орж ирэх шиг болов. Рэнжүн Чонло хоёр л биз.

Өрөөний хаалга дуугаран тэд орж ирлээ. Толгой өвдөөд босох ч тэнхэлгүй байсан тул арай ядан "Та хоёр өнөөдөр яв даа, би зүгээр болохоор өөрөө хоол хийчихнэ ээ"

Хэсэг чимээгүй байсны эцэст духанд минь зөөлхөн зүйл мэдрэгдэв.

Огцом нүдээ нээвэл Жэмин духан дээр минь гараа тавиад над руу хөмсөг зангидан харж байлаа.

"Үхэх гэж байж би зүгээр гэнэ шүү"

Түүнийг юу ч болоогүй мэт хэлэхэд нь гэнэт гомдох сэтгэл төрөн хөнжлөө дээгүүрээ нөмөрлөө. Уйлчих гээд байсан юм.

"Яах гэж ирээв?"

Тэр юу ч хэлэлгүй гарахад нь нүднээс минь хэдийн нулимс урсчхав. Өөдгүй амьтан!

Хэт их уйлснаасаа болж толгой улам их өвдөн унтлаа.

Хоолны үнэрээр сэрэхэд толгойны өвдөлт намссан байх бөгөөд духан дээр минь нойтон алчуур тавьчхаж.

Рэнжүн Чонло хоёр ирсэн юм байхдаа.

Шатаар бууж байхдаа гал тогооны өрөөнд хормогч зүүн зогсох Жэмин-ыг хараад золтой л шатнаасаа уначихсангүй.

Тэр над руу хараад "Сэрчихсэн үү? Суучих одоо хоол боллоо"

Одоо ч итгэж өгөлгүй түүн рүү нүд салгалгүй харсаар ширээн дээр суулаа. Халуунаасаа болж хий юм хараад байгаа юм байхдаа.

Тэр юу ч болоогүй мэт инээмсэглэн урд минь халуун хоол тавиад өөдөөс минь харан суув.

Гарт минь халбага атгуулаад ид хэмээн дохиход нь одоо ч гайхширсан хэвээрээ хоолноос халбагадлаа. Хөөх ийм гоё хоол хийдэг болчихсон бил үү?

Хэдэн өдөр олигтой хоол идээгүй тул хурдхан шиг халбагадан идлээ. Рэнжүн Чонло хоёрын гоё хоол хийнэ гэж юу байх вэ дээ сэтгэлийг нь бодоод л идэх юм.

"Уучлаарай"

Амаараа дүүрэн хоол чихчихсэн байхад ийн хэлэхэд нь будаандаа хахлаа.

Тэр надад ус өгөөд нуруу руу минь хөнгөхөн цохин "Үнэхээр их уучлаарай, энэ хэд хоног гэмшсэндээ болоод ирж чадаагүй, өнөөдөр Рэнжүн Чонло хоёрт загнуулаад ирсэн, үнэхээр миний буруу байж, юу ч болоогүй байхад уурлаж гомдоох үг хэлсэнд уучлаарай, бас чамайг хамгаалсан Марк ахад чинь  үнэхээр талархаж байна тэр Юта ахын найз гэсэн, их сайн залуу гэсэн болохоор дахиж хардахгүй ээ, хэцүү байсан уу миний хөөрхөн Суён"

Тэр ийн хэлээд хацар дээр минь үнсэхэд улам гомдон уйллаа. Тэнэг!

Жэмин инээгээд намайг тэврэн "Манай Суён үнэхээр гомдчихжээ, яавал уур нь гарах юм мм? Болзох уу? Өө нээрээ өвчтэй байгаа бил үү? Кино үзэх үү? Дуртай амттанг нь авж өгөх үү?"

Би түүний энгэрт уйлахдаа толгой дахиж амжив. Өвдөөгүй  бол нэг сайн цохих байсан юм.

Түүнийг дэлгүүр явсан хойгуур нь Рэнүжн Чонло Жисон гурав ирлээ. Ахх Жисонтойгоо уулзаагүй яасан ч удсан юм, төгсөх анги болохоор их л завгүй байгаа.

Рэнжүн эргэн тойрноо нэг харчхаад "Жэмин ирээгүй юм уу? Аль өдөр л өшиглүүлээд гарсан шд, яах вэ орой ирэхээр нь дахиад өшиглөнө дөө" гэхтэй нь зэрэгцэн Жэмин ууттай амттан барьсаар орж ирлээ.

"Яа! Сая л ирж байгаа юм уу? Хаагуур тэнээд!"

Рэнжүн түүнийг өшиглөх гэхэд нь би болиулаад өдөр ирснийг нь хэллээ.

Жисон намайг нудран "Бие чинь зүгээр үү? Та хоёр эвлэрчихсэн үү? Ашгүй дээ, голд нь би зовлоо шд Жэмин-д зөвлөгөө өгөх гэж"

Чонло өөр лүүгээ заагаад "Тэгж ярих юм бол! Рэнжүн бид хоёр илүү зовсон за юу? Суён уурандаа бид хоёрыг нэг зодно Жэмин нь эморч бид хоёрыг зовооно"

-

Тэд манайд хонохоор болсон. Санаа зовох зүйлгүй сайхан хүмүүс шүү. Хичээлээ таслах ухааны юм яриад байна лээ маргааш нэг сайн өшиглөөд хичээлд нь явуулна даа.

Жэмин хажууд хэвтэн намайг тэврээд "Дахиж муудахгүй шүү"

"Ёстой муухай байсан, муудалцсанаа дахиж ярьмааргүй байна, унт даа хайртай шүү"

Continue Reading

You'll Also Like

55.9K 4K 28
"Жунг Хёоми, Би чамайг одооноос миний хуурамч найз охин болоосой гэж хүсэж байна"
1.3M 31.1K 46
When young Diovanna is framed for something she didn't do and is sent off to a "boarding school" she feels abandoned and betrayed. But one thing was...
3K 520 12
Үзэсгэлэн гоогүй бол би хаягдсан өрөвдөлтэй араатан хэвээр байх болно. Гэвч... Дахиад олоход л болох зүйл. ...Олмогцоо түүний нандин сэтгэлийг цусаар...
4.6K 317 11
"Эхнэр чинь үзэсгэлэнтэй юм аа?" "Миний эхнэр биш ээ. Охины минь ээж"