ARE YOU LOST, BABY GIRL? [Com...

By sera_era

223K 16.9K 1.5K

Чинийхээ аавыг орлох эр хүн байж өгье. "Baby girl~ Call me daddy!" Highest rank:🌟 #тэхён - 1 #жимин - 1 #жон... More

Intro
01
02
03
04
05
06
07
08
09
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
23
24
25
26
27
Epilogue

22

5.8K 476 51
By sera_era

"Уруул дээр минь үнсэж өгөөч..."

***


***

Ээжийг явснаас хойш бүтэн долоо хоног өнгөрөв. Энэ хугацаанд бид гадуур болзох биш хамтдаа халуун сүү уунгаа цонхоор ширтээд зарим зүйлсийг ярилцахыг илүүд үзэж байлаа.

Бидний амьдралыг харах өнцөг, жижигхэн бодлууд хүртэл эвлүүлдэг тоглоом шиг таарах ч гэсэн зарим тохиолдолд багахан зөрдөг. Тэр бүрт өөрсдийнхөөрөө зүтгэлгүйгээр хэн хэндээ буулт хийх нь харилцааг минь улам бат бөх болгох шиг...

"Жонгүг! Өнөөдөр бүгдээрээ гарцгаая. Сэра явчихсан биз дээ? Би Жиминийг дуудчихсан. Бүр аймар хөөрхөн охидтой танилцчихсан. Гурвуулаа очоод..."

Тэхён үүдээр орж ирэнгүүтээ маш чангаар зочны өрөөний буйдан дээр суух Жонгүгт хандан хэлэхэд нь би газар унасан алимаа аваад дээш босов. Намайг хараагүй бололтой.

"Ямар охид гэнэ ээ?"

Алимнаасаа томхон хазаад түүн рүү харвал тэр намайг байгаад гайхан доод уруулаа хазлан Жонгүг рүү харах аж.

"Кхм! Тэхён-а энд юу хийж яваа юм? Ойрд завгүй байсан биз дээ?"

Жонгүг хоолойгоо засан миний хажууд ирээд мөрөөр минь тэврэх гэхэд нь би түүн рүү муухай харлаа. Тэр ч гараа дээш болгон тэврэхээ азнасаар худлаа инээнэ.

Сэдэв өөрчлөхийг хичээж байх шив.

"Намайг байхгүй хойгуур ингэдэг байсан байх нь ээ?"

"Үгүй ээ... Сэра! Чи буруугаар ойлгочихлоо. Жонгүг охидтой орооцолдохоо байчихсан. Тэр нөгөө... чамд их хайртай л даа. Тийм ээ?"

Тэхён гараа савчуулан жаахан хүүхэд шиг сандарсаар Жонгүг рүү дохив.

"Аан тийм үү? Хүсвэл яв л даа."

Энэ өгүүлбэр магадгүй түүнд <Явбал үхсэн гэж мэдээрэй. Жонгүг-ши> гэж сонсогдож байгаа байх даа. Заримдаа ярьж байгаа өнгө аяс дээрээ жижигхэн нүүр хувирал нэмэхэд хүмүүс тэднийг бүр эсрэгээр нь ойлгочихдог.

Алимаа дахин нэг хазсаар буйдан руу зүглэвэл ард Тэхёны "Хөөх... Та хоёр хос цамц авчихсан юм уу?" гэх нь сонстож золтой л инээчихсэнгүй.

Хүүхэд шиг амьтад!

***

"Сэра... Манай найзыг ганц өдөр зээлдүүлж болохгүй юу?"

За байз.

Яг одоогийн нөхцөл байдалд би яг л ааш муутай эхнэр шиг өөрийгөө мэдэрч байна. Учир нь Жимин, Тэхён хоёр хоёулаа миний өмнө суугаад Жонгүгтай хамт гадуур гарах зөвшөөрлийг надаас асууж байгаа юм л даа. Үнэндээ би зүгээр л жаахан тоглосон шүү дээ. Би мэдээж daddy-д итгэдэг.

"Би та нарт яв гэж хэлсэн шдээ."

Би нүдээ эргэлдүүлэн тэдэн рүү харвал Тэхён Жонгүг рүү харцаараа дохиж, харин Жонгүг толгой сэгсэрч байлаа.

"Daddy~ Энэ зүгээр ээ... Та явж болно. Би уурлахгүй."

Энэ удаа би арай зөөлнөөр нүүрэндээ инээмсэглэл тодруулан байж хэлэв. Ямар ч үерхэл, дотно харилцаанд хязгаар гэж байдаг шүү дээ. Надад түүнийг найзуудтайгаа уулзахад нь хориглох эрх байхгүй. Түүнд ч байхгүй.

"Нээрээ юу?"

Тэр том нүдлэн над руу харахад нь зүрхний минь хаа нэгтээ нэг хүн "Бурхан минь! Тэр эгдүүтэй юм аа!" хэмээн хашгираад амжив. Жонгүг яг л эрс, тэс хоёр зүйл нийлчихсэн юм шиг хүн. Тэр нас бие гүйцсэн халуухан биетэй, дүр төрх нь царайлаг хэрнээ сэтгэл татам, хийж буй үйлдлүүд нь догдлом бас хүчирхэг байдаг ч түүний өөр нэг тал нь чимхээд авмаар эгдүүтэй, тэврээд суумаар жаахан хүүхэд шиг байдаг. Ингээд бодоход хэдий халуухан daddy ч гэсэн түүний зүрхэнд жижигхэн Жонгүгийн цайлган цагаахан зан үргэлж байдаг юм шиг...

"Тийм ээ~ Гэхдээ оройтолгүй ирээрэй. Би ганцаараа байгаа болохоор... айна."

Намайг ийн хэлэхэд тэр толгой дохин уруул дээр минь үнсчихээд хувцсаа солихоор өрөө рүүгээ явав.

"Та хоёр энэ цамцаа хаанаас авсан юм?"

Тэхёны гэнэтийн хачин асуулт намайг инээхэд хүргэлээ.

Тэр үнэхээр намайг байгааг анзааргүйдээ бас буруу зүйл ярьсандаа их бантаж байх шиг байна.

"Тэхён... Согтуу байгаа юм уу? Хаашаа юм?"

Жимин ах түүний түрүүнээс хойш байгаа хачин байдалд нь гайхан нудраад үргэлжлүүлэн "Ингэхэд миний өгсөн зургийн эзнийг хайх ажил юу болж байгаа бол?" гэлээ.

Нээрээ тийм... Энэ Жонгүгийг их стресстүүлж байгаа.

Пак Жисүү гэх охиныг хайж байгаа гэсэн. Гэхдээ Жонгүг Югём гэдэг найзаараа хайлгаж байгаа. Багынх нь зураг л байгаа болохоор олох их хэцүү. Би нарийн ширийн зүйлийг нь сайн мэдэхгүй л дээ.

"Хайгаад л байгаа. Таны зургийг Югёмд өгч хайлгаж байгаа гэсэн. Би тэр зургийг нь хараагүй л дээ. Хэдтэй байсан юм бол?"

"Мм... Бараг хоёр байх. Миний төрсөн дүү байгаа юм."

Төрсөн дүү гэнэ ээ?

Жиминий амьдрал их ээдрээтэй юм аа. Яаж яваад тийм жаахан дүүгээ алдчихдаг байна аа? Жонгүг хэлэхдээ Жиминий аав нь их муу хүн болохоор ээж, дүү нь явчихсан гэж хальт ярьж байсан юм. Бас энэ охин дүү нь хэрвээ амьд байвал аюултай нөхцөлд орж мэднэ гэж ярьж байхыг нь сонссон.

Түүнийг дүүгээ заавал олоосой гэж найдъя.

"Тийм байх нь ээ?"

Намайг ийн хэлэхтэй зэрэгцэн Жонгүгийн "Болчихлоо." гэх дуу гарч тэд үүд рүү алхацгаав.

Би ч тэднийг гаргаж өгөхөөр даган очлоо.

"Хөгжилтэй байж байгаад ирээрэй."

Аль болох хөгжилтэйгөөр ийн хэлбэл тэд толгой дохицгоон гарч, daddy л ганцаараа хоцрох нь тэр.

"Явахгүй юм уу? Удаад байвал би бодлоо өөрчилж чадна шүү."

Энгийн л нэг хар уранхай жинс, хар цамц өмссөн хэрнээ яаж ийм догь харагдаж болдог байна аа? Тэр ер нь яагаад ийм царайлаг байдаг юм бол? Шударга бус юм аа...

Би түүний царай руу ширтэж байгаад уруулных нь доор байдаг мэнгэнд анхаарлаа хандуулан инээмсэглэв. Харин тэр миний жижигхэн наргианд инээд алдана.

Уруулных нь доор байдаг мэнгэ нь ямар хөөрхөн гэж санана?

"Явлаа даа.. Явлаа."

"Яв даа..."

Хэрвээ ингээд хараад байвал өөрөө дагаад явчихмаар санагдах гээд байсан болохоор би буцахаар эргэвэл тэр миний гараас татан өөр лүүгээ харуулах нь тэр.

"Хүлээж бай."

Түүний гар саяхан хослуулж авсан цамцны минь дотуур гүйхэд би гайхсандаа түүн рүү том нүдлэн харав. Гар нь халуу төөнөж, хамаг биений шар үс босгох шиг мэдрэгдэнэ. Бидний арьс шүргэлцэхэд яг л цахилгаан цахиж байгаа юм шиг болоод байдаг юм.

Түүний гар хөхөвчний минь ард тал дээр ирэхэд би түүнийг болиулахаар гараа явууллаа.

Тэр юу хийх гээд байна аа?

"Daddy... Гадаа Жимин, Тэхён хоёр хүлээж байгаа."

Хэт сандарснаас болоод хоолой минь бага зэрэг тасалдахад тэр намайг тайвшруулах шиг дөлгөөхөн инээмсэглээд "Сандарч байгаа нь хүртэл ийм эгдүүтэй!" хэмээн амандаа бувтнав.

Тэгсэн ч түүний гар миний хөхөвчний ямар нэгэн зүйлийг оролдсоор эцэст нь хөхөвчний минь зүүн талын мөрийг тайлаад гаргаад ирэх нь тэр.

"Наадхаараа яах гэж байгаа юм?"

Daddy ягаан өнгөтэй хөхөвчний минь мөрийг надад атгуулаад өөрийнхөө гарыг урагш болгон бугуй руугаа заалаа.

"Daddy?"

"Би бугуйндаа зүүж явмаар байна."

Бурхан минь...

Би түүн рүү итгэлтэй байна уу? гэсэн харцаар харвал тэр эргэлзэлгүй толгой дохих нь тэр. Тэр жинхнээсээ зүүж явахаар шийдсэн бололтой.

"Энэ чинь миний хамгаалалт baby girl~ Өөр эмэгтэйчүүд намайг өдвөл яах юм?"

"За яахав..."

Үнэндээ энэ сайхан санаа биш гэж үү? Хэн нэгэн эмэгтэй миний залууг хоргоовол тэр зүгээр л гараа өргөхөд болно.

Би хөхөвчнийхөө мөрийг түүний бугуйнд эвтэйхэн бас хаягдахгүй байдлаар зүүж өгөөд "Болчихлоо..." гэвэл тэр намайг тэврэв.

Үргэлж миний мансуурах шахдаг түүний үнэр одоо ч хэвээрээ...

"Би оройтохгүй ээ~"

Жонгүг уруул дээр минь үнсчихээд гар луугаа инээмсэглэн ширтсээр гэрээс гарав.

***

Хэдэн цагийн дараа би уйдсандаа daddy-гийн зөөврийн компьютерийг сонирхохоор шийдлээ. Түүний ажлын ширээн дээр байх зөөврийн компьютерийг асааж байгаад өмнө нь харж байгаагүй нэг дэвтрийг олов.

"Хөөх..."

Бор өнгийн зузаан хавтастай дэвтэр нь түүний өдрийн тэмдэглэл бичдэг дэвтэр бололтой.

Уучлаарай Daddy...

Гэхдээ би энийг жаахан л уншаад үзчихье.

Сүүлийнх нь тэмдэглэлийг үзвэл цэвэрхэн бичсэн хоёр мөртийн доор хичээн зурсан хөрөг зураг шиг зүйл байх нь тэр. Би түүнийг ийм гоё зурдаг гэж мэдээгүй юм байна. Бас энэ чинь би байна шүү дээ. Түүний орон дээр унтаж байгаагаар зурчихсан нь дэндүү бодит болж.

Тэр авьяаслаг юм. Чадахгүй зүйл гэж ер байдаг юм уу даа?

"Цэнхэр тэнгэрээс цэнхэртэх зүүд хүртэл би чамд хайртай..."

Дэвтэртээ хүртэл миний тухай бичдэг байх нь ээ?

Гайхшруулж барахгүй хүн юм аа~

Би түүний ажлын ширээн дэх сандал дээр тухлан суугаад тэмлэглэлийг нь эхнээс нь уншихаар шийдэж, асаасан зөөврийн компьютерээ унтраах болов. Гэтэл дэлгэцэн дээр байх нэг зураг нүдэнд туслаа.

"Пак Жисүү..."

Аан нөгөө... Жимин ахын дүү охины зураг байх нь! Гэхдээ нэг л сонирхол татаад байх чинь? Хачин юм.

Тэр зурган дээр хоёр товшин томруулан харахдаа би бүр ч гайхширч орхив. Буруу хараад байгаа юм шиг санагдан нүдээ хэд, хэд нухаж үзсэн ч өөрчлөгдсөнгүй.

Жисүү? Нэр нь зөв гэж үү?

Зөв харж байгаадаа эргэлзэн утсаа гаргаж ирээд бүр өмнө нь өөрийнхөө багын зургийг дарж авч байсантайгаа харьцуулж харав.

Ээж хэлэхдээ би энэ үед гуравтай байсан гэсэн. Энэ хоёр зурганд бараг ялгаа алга.

Энэ чинь би байна шүү дээ.

Гэхдээ яагаад Жисүү гэж? Бас Жимин ахын охин дүү гэдэг чинь юу гэсэн үг вэ?

Би ахтай гэж үү? Эсвэл ямар нэгэн андуурал уу?














>>>>

Hii? ERAs❤

Сэтгэгдлээ үлдээгээрэй~~~

Бас жижигхэн нэмэлт ㅋㅋ:

Continue Reading

You'll Also Like

11.6K 1.9K 21
📝 | لی هیجین بەچەندین ئازاری جەستەیی و دەروونی تێپەڕئەبێت لەلایەن خێزانەکەی و هاوڕێکانی قوتابخانەی بەهەموو جۆرێک ، تا ڕۆژێک کوڕێکی قوتابی زانکۆ ئەنا...
10.7M 249K 60
𝐅𝐫𝐨𝐦 𝐄𝐧𝐞𝐦𝐢𝐞𝐬 𝐭𝐨 𝐋𝐨𝐯𝐞𝐫𝐬 Enzo Mariano is known for being nothing but ruthless. He is feared by all in the Italian mafia. He kills on...
1.3M 31K 46
When young Diovanna is framed for something she didn't do and is sent off to a "boarding school" she feels abandoned and betrayed. But one thing was...
25.6K 911 57
🔞Trigger scenes🔞 Full of bullying and unsuitableb for someone who love peace. A twisted story of teenagers falling in love in highschool. Never end...