ARE YOU LOST, BABY GIRL? [Com...

By sera_era

224K 16.9K 1.5K

Чинийхээ аавыг орлох эр хүн байж өгье. "Baby girl~ Call me daddy!" Highest rank:🌟 #тэхён - 1 #жимин - 1 #жон... More

Intro
01
02
03
04
05
06
07
08
09
10
11
12
13
14
15
16
17
18
19
21
22
23
24
25
26
27
Epilogue

20

6.7K 527 32
By sera_era

"Чиний чихэрлэг, миний гашуун..."

***

***

- Жонгүгийн талаас -

Цас дахиад л бага багаар хаялахтай зэрэгцэн тэр минь болгоомжтойгоор шатаар доошлов.

Ийм зүйл хийж байгаад минь уучлаарай. Гэхдээ би түүнээр ус, агаар мэт дутдаг.

Шатны гишгүүр багасч тэр сүүл хүртэл нь явалгүй шууд л над руу үсрэхэд би алдалгүйгээр барьж авлаа. Тэгэх зуураа унагачихсан бол ямар инээдтэй байдалд орох байсныг бодоод амжив.

Гэхдээ би хэзээ ч түүнийг унагахгүй. Тэр минь гэмтчихнэ шүү дээ.

"Би ирчихлээ..."

Дүрсгүй гэгч нь инээн хүзүүгээр минь тас зуурчхаад ийн шивнэх түүний үсэн дээр цасан ширхэг буух нь туйлын үзэсгэлэнтэй. Нэгэнт одоо зогсоож чадахаасаа өнгөрчээ. Би түүнд галзууртлаа дурлачихсан юм байна.

"Явцгаая~"

Түүнийг тэвэрсэн чигтээ машин руугаа алхахад тэр одоо ч итгэхгүй байгаа янзтай зөөлхөн инээнгээ хаашаа явж байгааг минь лавлан амандаа шулганах аж.

"Baby girl~ Бид манай гэр лүү явна аа... За юу?"

"Ойлголоо..."

***

"Гэхдээ та яагаад гэр бүлийнхээ тухай ярьдаггүй юм бэ?"

Сэрагийн ээлжилт хүндхэн асуултууд гэр лүү явах замд үргэлжилнэ.

Тэр заримдаа их сониуч болчихдог. Бүх зүйлийн тухай яг л жаахан хүүхэд шиг "Яагаад? Яагаад вэ? Яагаад?" гэж асуугаад л...

Ингээд бодоход Сэра анх уулзаж байснаасаа илүү яриа болчихсон юм шиг. Түүнийгээ дагаад бүр илүү хайр татах юм.

"Гэр бүл үү? Чи мэднэ шдээ. Хонгор минь..."

"Би танай ээжийг л мэднэ. Daddy... Тэгээд ч та манай гэрийн бараг бүх зүйлийг мэддэг байхад би ийм байгаа нь шударга бус байна."

Тэр хошуугаа цорвойлгон гуйсан харцаар харах нь намайг нэг секундын дотор л буулгаад авав.

Түүний хувьд миний тал дээр боломжгүй зүйл байхгүй л гэсэн үг. Хэдхэн хором хамаг хөөрхөн царайгаа гаргахад л би түүнд бууж өгдөг. Гэхдээ үнэхээр уурласан үед энэ арга найдваргүй л болов уу?

"За яахав... Манай ээж их сайхан хүн байдгийг чи мэднэ шүү дээ. Аав ч бас түүнд их хайртай. Тэр хоёр бүр одоо хүртэл бие, биедээ эрхэлдэг гээд бод доо?"

Би тэднийг бодон инээмсэглэвэл Сэра хөнгөхөн инээгээд "Яасан хөөрхөн юм бэ?" гэв.

"Үнэндээ би тэднийг ахлах сургуулиа дөнгөж төгсөж байхад нь олдсон болохоор хүмүүс зөвшөөрөхгүй их хэцүү байсан гэсэн. Ээж мөрөөдлөө орхиж, харин аав ажлаас өөр зүйл мэдэхээ байх шахсан. Гэхдээ яаж ч хэцүү байсан ээж намайг төрүүлэхээр бат шийдсэн юм даа. Анхнаасаа хангалуун, баян цатгалан байгаагүй ч гэсэн манай гэр бүл зовж байгаагүй. Эрүүл саруул, аз жаргалтай байсан болохоор... Тэд намайг зохиолч болсонд их баяртай байдаг. Нилээн хэдэн удаа буруу зүйлд автах шахсан болохоор айсан хэрэг л дээ. Бас би чиний тухай дөнгөж үерхэж эхлэхдээ л хэлчихсэн байсан юм. Тэгээд л ээж өнөөдөр намайг сайн ойлгож хоёуланд нь тусалсан байхгүй юу?"

Би яриагаа дуусгачхаад түүн рүү харвал нүдэнд нь нулимс цийлэгнэчихсэн байх нь тэр.

"Юу вэ? Baby girl... Уйлчихвал би дагаад уйлна шүү!"

Ямар нэгэн буруу зүйл хэлснээ бодон зам руугаа биш байн, байн түүн рүү харсаар асуувал тэр толгой сэгсрэв.

"Зүгээр л... Тэд таныг сайн өсгөжээ. Daddy~"

Тэр дулаахан инээмсэглэн сул байгаа гараас минь атгахад жижигхэн догдлол сандралтай хамт зүрхэнд мэдрэгдэнэ.

Үнэхээр л энэ жижигхэн охин намайг ийм болгочихно гэж яаж санахав дээ?

***

Манай гэрийн гадаа ирсний дараа бид дотогш орохоор бууцгаалаа. Сэра гэрийнхээ хувцас, углааштайгаа гараад ирчихсэн болохоор түүнийг буухаас урьтаж дээш өргөвөл тэр гайхсандаа том нүдлэх аж.

"Daddy? Би өөрөө--"

"Гадаа хүйтэн байна..."

Би зөөлнөөр шивнэхэд тэр толгой дохин хүзүүгээр минь тэврэв.

Эгдүүтэй гэдэг нь...

"Өө Жонгүг?"

Яг гэрийн үүдэнд ирж байтал утсаа чихэндээ наачихсан Жимин гадаа нь зогсож байх ньтэр.

"Яг чам руу залгаж байлаа. Сайн уу? Сэра..."

Тэр инээмсэглэн миний тэвэрт байх Сэра руу харвал тэр ичсэн бололтой надад бүр наалдсаар "Сайн... Сайн уу? Жимин убба~" гэх нь тэр.

Байз!

Тэр юу гэсэн бэ?

Ямар? Юун? Убба? Жимин яахаараа убба байдаг юм?

Өөрийн эрхгүй хөмсөг зангидсаар түүн рүү харж байтал Жимин инээд алдсаар "Би сайн. Гэхдээ та хоёр яагаад ийм байдалтай ирж байгаа юм? Сэра гэрээсээ ирсэн юм уу?" гэхэд нь би нүдээ эргэлдүүлсээр түүний хажуугаар зөрөв.

Энэ хоёр ердөө ганц удаа л уулзсан байхад бүр убба дээрээ тулах байсан гэж үү? Гэтэл би яалаа даа?

Шударга бус байна. Тун шударга бус!

Үүдээр орж ирээд түүнийг доош буулгахад тэр юу ч болоогүй юм шиг цааш алхах нь тэр.

"Baby girl?"

Би хөмсөг зангидсан чигтээ түүнийг дуудвал тэр хурдхан эргэж харлаа.

"За?"

Тэр юу ч ойлгоогүй нь тодхон харагдах том нүдэндээ гэнэн харц тодруулчхаад туйлын эгдүүтэйгээр өөрт нь бага зэрэг томдчихсон хүрэмнийхээ дээд товчийг оролдоно. Үүнийг нь хараад л саяхан харамлаж байсан сэтгэл минь ор мөргүй арилж, хайр хүрсэн нөгөө нэг мэдрэмжээр дүүрээд ирэв.

Ер нь эрчүүд яаж хайртай эмэгтэйдээ уурладаг юм бол?

"Юу ч биш дээ... Дээшээ гарч бай. Би Жиминтэй уулзчихаад очъё. За юу?"

Би инээмсэглээд ардаас минь орж ирэх Жиминд анхаарлаа хандууллаа.

Убба гэнэ шүү!

"Хүн хаяад орчих юм?"

Тэр амандаа бувтнаад үргэлжлүүлэн "Сэраг надтай хардаад байгаа юм уу? Больж үз. Жонгүг... Надад сул тал хэрэггүй." гэх нь тэр.

Тийм дээ...

Хүлээн зөвшөөрч байна!

Жимин шиг хүний хувьд "хайр, сэтгэл" бол сул тал. Түүнд их олон өрсөлдөгч, буулгаж авах гэсэн хүмүүс бий. Муу зүйлсийн урд "хайр" үргэлж сул тал болдог юм.

Гэхдээ би Сэраг хэзээ ч сул тал мэтээр бодож чадахгүй байх.

"Тэгээд ч чи түүнийг эрхлүүлсээр байгаад бүр эрхийн балай болгох нь..."

Жимин буйдан дээр суун хойш налаад үсээ илэнгээ хөнгөхөн инээд алдана. Харин би түүнд дарс хундагалав. Тэр магадгүй надаар ямар нэгэн ажилдаа туслуулах гэж ирсэн байх...

"Тийм хүүхдийг эрхлүүлэхгүй гээд яах юм?"

***

- Сэрагийн талаас -

Daddy-г хүнтэй уулзаж байх зуур нь би гэрээсээ ийм орой гараад ирчихсэндээ итгэж ядна. Бид ээжид юу гэж хэлэх тухайгаа ярилцсан л даа. Үнэндээ тэр өөрөө ээждээ намайг явуулмааргүй байгаа тухайгаа ярьсан гэсэн. Бидний ээжүүд дотно болохоор түүний ээж манай ээжид тайлбарлачихна гэсэн л дээ. Гэхдээ яагаад ч юм сандраад байна аа...

Анх шатаар бууж байхдаа айгаагүй байж, буусныхаа дараа ингэх ч гэж дээ...

Хоёр тийшээ алхсаар сүүлдээ залхан орон дээр сууж хэсэг цагийг барав. Тэр орж ирэхгүй байсан болохоор өөрөө очихоор шийдэн доош буувал Жимин аль хэдийн явчихсан байлаа.

"Daddy?"

"Өө хонгор минь... Би яг очих гэж байсан юм."

Бүүдгэр гэрэлтэй өрөөнд ширээн дээр шилтэй дарс, хоёр ширхэг хундага харагдана. Тэд хамтдаа уусан бололтой. Цагаан цамцныхаа эхний гурван товчийг задгайлж, хар үс нь бага зэрэг замбараагүй болчихсон нь өмнөхөөсөө илүү халуухан харагдуулах шиг.

Тэр гараас минь атган өвөр дээрээ суулгалаа.

Миний бие яагаад ийм хачин байгааг мэдэхгүй юм. Гэхдээ урьд, урьдныхаасаа илүү сандарч, догдолж байгаагаа нуух юун. Тайван нисэлддэг байсан цэнхэр далавчтай эрвээхэйнүүд энэ удаа саваагүйтэхийг хүсчээ...

"Жиминийг яагаад убба гэсэн юм?"

Жонгүг хацар дээр минь гараа авчран бага зэрэг талимаарсан нүдээрээ над руу ширтэхэд би үзэсгэлэнтэй харцанд нь төөрөхөө болин эрүүлээр сэтгэхийг хичээнэ.

Жиминий хувьд тэр Жонгүгийн өөр нэг найз нь. Тэхён шиг л дотно байсан гэсэн. Бас тэр өөрөө л убба гэж дуудаарай гэсэн юмсан... Яагаад үүнийг асууж байгаа юм бол?

"Тэр өөрөө л---"

Би түүнд тайлбарлах гэж байтал бүлээхэн уруул амыг минь таглаж орхилоо. Түүний нэг гар бэлхүүсээр минь орон хүчтэйгээр үнсэж эхлэхэд нь би балмагдсандаа юу ч хийсэнгүй.

Дарсны чихэрлэг хэрнээ гашуун амтагдаж байна... Согтох нь!

Чихэрлэг гашуун хоёр гайхалтай хосолдог байх нь...

Энэ амтанд нь мансуурав уу? гэлтэй хариу үнсэхдээ би түүн рүү удам бүр тэмүүлээд байгаагаа ойлгов.

Анх удаа л түүн рүү итгэлгүйхэн зүтгэж, хүзүү рүү нь суларч доройтсон гараа ойртуулна. Гэтэл тэр мэдсэн аятай гарыг минь татан хүзүүгээрээ тэврүүлээд намайг дээш өргөхөд би хөлөөрөө түүнийг ороон тогтов. Тэгээд намайг өргөн унтлаганыхаа өрөөг зүглэн алхаж эхэллээ.

Түүний хэл аманд минь орж гарч, солиором донтом мэдрэмжинд автаад ухаан санаа орж гарах шиг л болно. Тэр үнсэлтээ ганц нэг салган яг л амтлан тогтоох шиг уруулаа халуухнаар долоочхоод үргэлжлүүлж байв.

"Ямар чихэрлэг гэдгээ мэддэг ч болоосой..."

Эцэст нь тэр намайг унтлаганы өрөөн дэх шүүгээн дээр суулгасныхаа дараа бага зэрэг амьсгаатан уруулаа дахин уруулд минь наасаар ийн хэлэв. Гүн харцаараа намайг живүүлэх шахам ширтэж байснаа гэнэт л намайг тэр чигт нь үлдээн цааш харж зогсох нь тэр. Нэг гараа ташаандаа аван нөгөө гараараа нүүрээ тагласаар "Үргэлжлүүлээд байвал би тэвчихгүй юм шиг байна." хэмээн зөөлнөөр шивнэх нь сонсогдлоо.

"Юу тэвчих гэж?"

Нөгөө шүүгээнээсээ буулгүйгээр түүнээс асуухад тэр над руу удаанаар ойртон ирээд үсийг минь хойш иллээ.

Харц нь нэг л зүйлийг өгүүлээд байх шиг эргэлзэж, эмээсэн байдалд умбана. Бүр биеэ бариад байгаа ч юм шиг...

"Би чамайг хүсч байна. Baby girl..."

Түүний уянгалаг хоолой өнөөдөр уянгалаг гэхээсээ илүү халуухан сонстох нь чих гижигдэнэ... Амьсгал нь хүндрэхийн хэрээр би ч түүний нөлөөнд автах аж.

"Би таных юмсан..."

Ийн хэлээд чин сэтгэлээсээ инээмсэглэвэл тэр толгой сэгсрэн хөнгөхөн инээд алдав.

"Тийм л дээ. Мэдээж минийх байлгүй яахав. Гэхдээ би өөр утгаар нь хэлсэн юм."

"Daddy~ Үнэндээ би ч гэсэн өөр утгаар нь хэлсэн..."













>>>

Hii?? ERA❤

Жаахан удчихлаа шүү ㅋㅋㅋ

Та нар сэтгэгдлээ үлдээгээрэй~~


Continue Reading

You'll Also Like

62.2K 6.8K 41
Completed ✔ "Үүрд хайрлана гэж худлаа хэлэхгүй ч Үхэх хүртлээ зөвхөн чамайг хайрлана гэдгээ амлъя"
1.3M 32.6K 46
When young Diovanna is framed for something she didn't do and is sent off to a "boarding school" she feels abandoned and betrayed. But one thing was...
2.4M 140K 46
"You all must have heard that a ray of light is definitely visible in the darkness which takes us towards light. But what if instead of light the dev...
18.8K 1.2K 56
Army, you could find BTS pics and BTS songs in this book. Enjoy it during reading the story:) #1. Stupid War (complete) The war between Capulet (Vamp...