ARE YOU LOST, BABY GIRL? [Com...

By sera_era

223K 16.9K 1.5K

Чинийхээ аавыг орлох эр хүн байж өгье. "Baby girl~ Call me daddy!" Highest rank:🌟 #тэхён - 1 #жимин - 1 #жон... More

Intro
01
02
03
04
05
06
07
08
09
10
11
12
13
14
15
16
17
18
20
21
22
23
24
25
26
27
Epilogue

19

6.8K 525 65
By sera_era

"Мэдрэмжээ зөв танихгүй л бол зарим жижигхэн догдлолыг хайр хэмээн эндүүрч болохгүй."

***

***

"Ээж ээ~ Би тайлбарлая... "

Би зочны өрөө рүү алхах түүнийг зүглэнгээ хүндээр санаа алдав.

За байз... Хаанаас нь эхэлж ярьвал тэр зөвөөр ойлгох бол?

"Тайлбарлах хэрэггүй ээ. Би мэднэ."

"Тэр нөгөө... Байзаарай юу?"

Гайхсандаа өөрийн эрхгүй том нүдлэн түүн рүү харвал тэр толгой дохив. Би сая зөв сонссон уу?

Яаж вэ? Бид ээжийн дэргэд юу ч ярьдаггүй шүү дээ... Тийм дотно ч харагддаггүй.

"Арай өөрсдийгөө надаас нууж чаддаг гэж бодоод яваад байсан юм биш биз? Инээдтэй гэдэг нь..."

Тэр яг л онигоо сонссон хүн шиг хөгжилтэйгөөр инээд алдана.

Ямар гээчийн эвгүй нөхцөл байдал вэ?

Daddy бид хоёр түрүүн ямар их сандарлаа даа. Гэтэл ээж анхнаасаа мэдэж байж...

"Гэхдээ та яаж мэдсэн юм?"

Би буйдангийн нөгөө талд суун ийн асуувал тэр "Чи миний охин шүү дээ. Өрөө рүү чинь орох болгонд Жонгүгийн үнэртэй ус үнэртээд л... Бас чи их сайхан ааштай болж байсан. Та хоёр бие, бие рүүгээ яаж харж байгааг анзаарахгүй байхын аргагүй байсан юм. Хэн ч та хоёрыг ямархуу байдалтай байгааг харвал бие, биедээ дурлачихсан гэдгийг мэднэ. Гэхдээ Солхён Жонгүг хоёрыг үерхдэг гэхийг зарлахад их гайхсан шүү." гэлээ.

Тэгэхээр түүнд ямартай ч ямар нэгэн эсэргүүцэх бодол байхгүй байгаа бололтой.

Тийм ээ! Энэ чинь л миний ээж... Ээжээс минь өөр намайг сайн мэдэх хэн ч байхгүй.

"Тэр үерхэл хуурамч л даа. Алдартай болохоор нь шуугиан тарьж ашиг олох гэсэн санаа байгаа юм."

Тэр миний үгэнд сая л ойлгов бололтой толгой дохив.

"Бид хоёр насны зөрөөтэй болохоор таныг дургүйцэхвий гэж их айсан..."

"Дургүйцэх ээ? Жонгүг чинь царайлаг шдээ. Сэра~ Тэгээд ч чи өөрөө сайн мэднэ. Чи түүнийг хүлээн зөвшөөрсөн гэдэг чинь тэр онцгой байна аа л гэсэн үг. "

Онцгой...

Юугаараа онцгой юм бол? Би энэ асуултын хариултыг хэсэгхэн зуур бодоод амжив.

Бүх зүйлээрээ юм байна. Тэр бүх зүйлээрээ онцгой.

"Тийм ээ... Бас би түүнд бүх зүйлийг хэлчихсэн. Америкт юу болсон тухай..."

Би ээжийн нүд рүү ширтвэл тэр гайхсан аятай над руу харна.

Яг үнэндээ би тэр тухай ээжээс өөр хэнд ч ярьж зүрхлээгүй гэдгийг ээж өөрөө сайн мэднэ. Тэгээд л гайхаж байгаа байх. Магадгүй үүнээс хэр их хайртай болчихсон бэ? гэдгийг минь ч ойлгож болох юм.

"Нээрээ юу? Тэр тэгээд юу гэсэн бэ?"

Бага зэрэг санаа зовнисон харагдах түүний асуултанд би инээмсэглээд "Тэр намайг бүр их хайрласан..." гэвэл ээж санаа нь амарсан янзтай инээмсэглэв.

"Та хоёр...хөөрхөн юм аа~"

***

Унтах цаг болоход би хоол идэхгүйгээр шийдэв. 

Бүх зүйл сайхан байгаад маш их баяртай байна. Өчигдөр л гуниг хурчихсан байсан бол өнөөдөр дэндүү аз жаргалтай болчихлоо.

Бодоод үз л дээ. Ээж хүлээн зөвшөөрчихсөн. Жонгүг бид хоёр ч эвлэрчихсэн. Бүх зүйл хэвийн...

Би инээмсэглэсээр орноосоо босон өрөөстэй номнуудаасаа түүний надад бэлэглэсэн анхны хэвлэлийг авах гэж байтал санамсаргүй өөр ном байгааг анзаарав.

"Юу вэ?"

Өө ном биш байсан байна. Зургийн цомог байж. Нилээн дээр үеийнх байх чинь?

Утас дуугарахад би нөгөө зургийн цомгийг нээхээсээ арзнан утсаа харвал энэ daddy байлаа. Video дуудлага байх чинь?

"Хоолоо идсэн үү?"

Намайг авахад тэр шууд л ийн асуусаар камертаа нүүрээ ойртуулан анхааралтай харах аж.

Ёстой том нүдтэй хүн шүү. Бүтэн нуур, далай тэнгис багтаад орчихмоор...

Гэхдээ яахаараа ийм хөөрхөн нүдтэй байдаг байна аа?

"Аан... Идсээн~"

Би өөр тийшээ харан доод уруулаа өөрийн мэдэлгүй хазалсаар ийн хэлбэл тэр толгой сэгсрэв.

"Худлаа ярьж байгааг чинь мэдэж байна шүү. Baby girl~ Муу охид л худлаа ярьдаг юм!"

Өө...

Би ч худлаа ярих тал дээр авьяасгүй юм байна даа. Тэр яаж мэдчихэв ээ?

"Гэхдээ та яаж мэдсэн юм?"

"Яаж мэдсэн юм гэнэ шүү. Чамайг худлаа ярихад харц чинь тэнээд эхэлдэг. Бас чи доод уруулаа хаздаг. Гэхдээ хоёрхон тохиолдолд л хаздаг юм. Хэт их сандарсан үедээ эсвэл худлаа ярихдаа..."

Би түүний ярианд хөнгөхөн инээгээд санал нийлж байгаагаа илтгэн толгой дохьлоо. Тэр сайн мэдэж байна.

"Бууж өглөө..."

"Нээрээ эгч юу гэж байна? Уурласан уу?"

Түүнийг маш болгоомжтойгоор ийн асуухад би толгой сэгсрэв.

"Үгүй ээ. Тэр харин ч дуртай байна лээ... Биднийг мэдчихсэн байсан гээд бод доо? Daddy... Хоёулаа л ээжид хууртаж явсан юм байна."

Би чухал царай гарган түүнд тайлбарласан ч daddy гайхсан ч үгүй инээд алдах нь тэр.

Юу вэ? Арай мэдэж байсан юм биш биз дээ?

"Та яагаад инээгээд байгаа юм?"

Хэрвээ тэр аль хэдийн ээжийг мэдчихсэн байсан байвал би уурлах болно.

"Baby girl~ Чи үнэхээр..."

Дахиад л...

Үгээ гүйцээх ч үгүй байж инээгээд л байх юм!

"Яасан бэ? Яав? Яагаад инээгээд байгаа юм?"

"Авв... Би нөгөө чиний хэлсэн үгийг бодсон юм."

Тэр орон дээрээ хэвтэн утсаа нүүрэндээ ойртуулахад л би юу яриад байгааг нь ойлгов.

Та зөвхөн минийх шүү!

Тэр миний хэлсэн энэ өгүүлбэрийн тухай ярьж байна.

"Тэрийг чинь---"

"Би дахиад сонсмоор байна! Baby girl~ Тэгвэл худлаа хэлснийг чинь уучилъя. Гэхдээ дараа нь хоолоо иднэ шүү!"

Бурхан минь...

Би нүдээ эргэлдүүлэн утасныхаа камерыг тааз харагдахаар ширээн дээр тавибал тэр "Яа! Кан Сэра... Намайг үл тоож байгаа хэрэг үү?" хэмээн чангаар хэлэв.

Үнэхээр дахиад тийм зүйл хэлэх гэхээр ичмээр юм аа...

-_-

Би ер нь юу бодож байгаад тэгээд хэлчхэв ээ? Бүх зүйл Солхёноос л болсон. Үнэхээр хардмаар байсан юм.

Утсаа өөрөөсөө хол барин санаа алдаж байтал тэр "Хэн миний сайн охин билээ?" хэмээн инээд алдав.

За яахав...

"Би~ "

Камераа буцаан өөр лүүгээ харуулаад нэг гараа дээш өргөтөл тэр инээмсэглээд "Хэлэхгүй байсан ч болно оо~ Зүгээр л дахиад сонсмоор санагдсан юм. Хөөрхөн байсан болохоор..." гэлээ.

Тэгвэл...

"Daddy?"

"За?"

Тэр үнэхээр сонсмоор байвал хэлэхэд л болно шүү дээ.

"Та...зөвхөн минийх шүү!"

"Авв~ Би мэднэ ээ..."


***

Цонхоор харахад гадаа нэг л жиндүүхэн байгаа юм шиг харагдаж байлаа. Өчигдөр цас орсон болохоор тэгж байгаа юм болов уу? гэх бодолтой зэрэгцэн тэнгэрээс цасан ширхэг ганц хоёроор хаялаж эхлэв.

Тэр өдрөөс хойш аль хэдийн гурван сарын хугацаа өнгөрчихсөн... Өвлийн амралт ч эхэлж байна. Бас удахгүй шинэ жилийн баяр ч болох нь дээ.

Нэг нүдээ нээгээд сэрэхэд л өвөл хаяанд ирж, энэ жилийн өвөл яагаад ч юм урьд өмнөхөөсөө илүү үзэсгэлэнтэй мэт санагдаж эхэлсэн.

Цаг хугацаа ёстой л харвасан сум шиг өнгөрсөн гэдэг нь энэ байх. Гэхдээ энэ бүх цаг хугацаанд түүнтэй хамт байгаа болохоор үнэхээр сайхан байна.

"Ээж ээ? Би үнэхээр Дэгү явах хэрэгтэй гэж бодож байна уу? Би эндээ байж чадна..."

Би буйдан дээр халуун кофе уун суух түүн рүү харвал тэр урдаа байгаа сэтгүүл рүү ширтсэн чигтээ "Би бүтэн хоёр долоо хононо шүү дээ. Сэра~ Чамайг ганцааранг чинь үлдээж байснаас энэ нь хамаагүй дээр." гэх нь тэр.

Ээж хоёр долоо хоногийн турш Америк руу ажлаар явахаар болсон. Харин Дэгүд манай нагац эгч байдаг. Тэгээд л тэр намайг нагац эгч дээр үлдээхээр шийдсэн юм даа...

Бүхэл бүтэн хоёр долоо хоног  daddy-гаас хол байна гэхээр л бүх зүйл бороотой өдрийн уянгын дуу шиг гунигтай санагдаж байна.

Сүүлийн гурван сар бид хоёр өдөр болгон шахуу л уулзаж, улам дотно болсоор л байгаа. Бидний хувьд хоёр долоо хоног байтугай нэг хоног л холбоогүй байчихвал санаад үхэх шахдаг юм.

"Жонгүг ирчихлээ..."

Цонхоор ширтэн бодол болж байтал үүдээр Жонгүг хүрэмнийхээ цасыг гөвсөөр орж ирлээ. Бодолдоо дарагдаад ээжийг хаалга онгойлгохоор явсныг ч анзаараагүй байж...

"Сайн уу?"

Тэр над руу инээмсэглэчхээд ээж рүү харан "Бид хоёр оройтохгүй ээ~" гэлээ.

Эхэндээ жаахан ичмээр байсан ч одоо бол бид хоёр ээжээс санаа зовохоо больчихсон... Жонгүг ээжид их таалагддаг. Жонгүгийн ээж, манай ээж хоёр ч их дотно. Гэхдээ би одоо болтол түүний гэр бүлтэй уулзаагүй л яваа.

Өлгүүрт байх гадуур хувцсаа өмсөн түүн рүү гарахыг дохиход тэр толгой сэгсрэн шүүгээний дээр байсан ороолтыг аваад надад ойртов. Тэгээд надад зүүж өгчхөөд дээрээс минь доош нь нэг гүйлгэн харах аж.

Бага байхад ээж яг ингэж ороож өгдөг байсан нь санаанд орчихлоо. Гэхдээ тийм ч хүйтэн байдаггүй байсан сан.

"Бээлий чинь хаана байна?"

Яг л гэрийнхээ юмыг үзэж байгаа юм шиг шүүгээнүүдийн хаалгыг онгойлгон ганц эвэртийн зурагтай ягаан өнгийн бээлийг минь хайж эхлэхэд нь би болиулав.

"Энд байна..."

Түүний гар луу заан инээмсэглэвэл тэр нүдээ онийлгон хараад "Зальдах гэсний хэрэггүй шүү. Баавгайтай бээлийгээ өмсөхгүй бол даарна." гэх нь тэр.

-_-

Ганц эвэрт юмсан... Дандаа л баавгай гэх юм.

"Daddy~ Би мэдэхгүй ээ. Хаячихсан юм шиг байна лээ. Хурдан явъя л даа. Тэгэх үү?"

Өнөөдөр бид хамтдаа кино үзэхээр болсон юм. Хоцрохыг хүсэхгүй л байна шүү.

"Тэгвэл гараа өг. Хатагтай Жон..."

Түүнийг гараа дэлгэн над руу сунгахад би хурдхан атгаад гэрээс гарлаа. Тэр намайг маргааш Дэгү явна гэдгийг мэдэхгүй байгаа...

Яаж хэлэх тухай бодсоор байтал дөхөөд ирчих гэж.

***

Кино үзсэнийхээ дараа бид хоёр тэр киноны тухай сэтгэгдлүүдээ ярилцсаар ойр байх кафед орж ирэв.

"Baby girl~ Гэхдээ киноны гол дүрийн эмэгтэйгээс илүү чи хөөрхөн байсан."

Тэр захиалгаа өгчхөөд ийн хэлсээр үргэлжлүүлэн "Бас түүнээс илүү чи эгдүүтэй." гэхэд би инээхгүй байж чадсангүй.

"Daddy~ Надад хэлэх юм байна."

Одоо л Дэгү явах болсноо хэлэхгүй бол болохгүй. Оройтвол тэр уурлах байх.

"Хэл л дээ..."

Хоёр гараараа эрүүгээ тулан над руу том алаг нүдээрээ бүлтэгнэн харахад нь би доод уруулаа зөөлхөн хазлав.

"Би маргааш Дэгү явах гэж байгаа."

Миний яриатай зэрэгцэн бидний захиалсан кофенууд ирж, тэр толгой дохиод "Яах гэж явж байгаа юм?" хэмээн асуулаа.

Тэр нэг их ач холбогдол өгөлгүй кофеноосоо амсан инээмсэглээд "Ахх~ Яг чам шиг амтагдаж байна." гэхэд би гайхан харав.

Гэтэл тэр над руу жаргалтайгаар мишээн дуулаад эхлэх нь тэр.

Тэнгэр минь гэж! Би энэ сэтгэл гижигдсэн чихэрлэг хоолойнд ямар их дуртай гэж санана? Яг л бүх эд эсийг минь өөрийнхөө хоолойн өнгөөр хөглөөд тэр чигт нь шингээн уянгалаг эгшгээрээ буцаагаад суулгачих шиг чихэнд дуулддаг юм.

(Coffee by BTS бичлэгийг тоглуулаад үзээрэй~)

"Baby, baby чи бол Caramel Macchiato
Чиний сайхан үнэр, амт
Миний уруул дээр байсаар л байна
Baby, baby tonight~"

Түүнийг дуулж дуусахад би алгаа ташсаар чин сэтгэлээсээ инээмсэглэлээ.

Дэлхий дээрх миний сонсож байсан хамгийн сайхан хоолой гэвэл түүнийх л байх.

"Дэгү яасан гэсэн бэ?"

Тэр одоо л нэг юм хөөрөхөө болин ийн асуухад би шуудхан хэлж орхилоо.

"Daddy~ Би тэнд арван дөрөв хононо."

Гэтэл нөгөө жаргалтай байсан царай гэнэтийн мэдээнд өртөн хувирав.

Мэдэж байсан юм. Тэр дургүйцэх нь ойлгомжтой шүү дээ.

"Юу гэсэн үг юм? Би тэгээд яах болж байна аа? Арван дөрөв хоног чамаас яаж хол байх юм бэ?"

Бүр түрүүхэн л амтынх нь сайхныг гайхаад байсан кофегоо урагш түлхсээр тэр ихэд уурлангуй хэллээ.

Би ч бас хүсэхгүй байна. Гэхдээ нэгэнт шийдэгдчихсэн болохоор нэмэргүй...

"Daddy... Надад ч бас хэцүү байна. Гэхдээ ээж шийдчихсэн. Тэр Америк явах болохоор намайг нагац эгч дээр үлдээхээс өөр аргагүй."

Түүний гараас атган тайвшруулахыг хичээвэл тэр хүндээр санаа алдах нь тэр. Уур амьсгал хормын дотор л үнэхээр гунигтай болчихлоо.

"Би хүлээж чадна аа~ Гэхдээ би чам руу залгахгүй шүү. За юу?"

"Юу вэ? Яагаад?"

Түүний хоолойг сонсохгүй байна гэхээр л...

Бурхан минь! Яаж түүнгүйгээр амьдардаг байсан юм бол?

Тайлбар нь ердөө л миний амьдралыг түүнийг гарч ирэхээс өмнө ба дараа гэж хуваадаг болчихсонтой адил. Тэр байхгүй миний амьдрал түүнийг гарч ирсний дараа түүнгүйгээр оршиход хэцүү болж, өмнөх зүйлс минь утгагүй байсан мэт санагдаж эхэлсэн. Харин Жонгүг утгатай болгож өгсөн.

"Хоолойг чинь сонсчихвол энд байгаа хамаг ажлаа хаяад чам руу гүйчихнэ шүү дээ... Өөрийгөө ямар хүчтэйг мэддэггүй хэрэг үү?"

***

Гэртээ ирчхээд Дэгүд байх арван дөрөв хоногийнхоо хувцас бас  зарим зүйлсийг  бэлдсээр аль хэдийн орой болов.

Ёстой тэнэг юм. Тэнд уйдаж үхэх байх даа...

Бас Daddy-г санана.

Утасныхаа дэлгэц дээр байх түүний зураг руу ширтэх тусам нүдэнд нулимс цийлэгнээд эхлэв.

Зүгээр дээ. Сэра... Хол зай хосуудын амьдралыг илүү----

Өрөвдөлтэй бодлыг минь сарниулан утас дуугарахад би түүнийг гэдгийг мэдэж байсан болохоор эргэлзэх юмгүй яаран авлаа.

"Baby girl?"

"За..."

"Чи надад хулгайлагдмаар байна уу?"

Түүний асуулт их хачин санагдсан ч би хариу хэлэв.

Жонгүг гэвэл юу ч байсан яахав...

"Мэдээж..."

"Тэгвэл дулаахан хувцсаа өмсөөд тагтан дээрээ гараад ир."

Дулаахан хувцас бас тагт гэнэ ээ? Солиормоор юм.

Би инээд алдсаар шүүгээгээ уудлан хурдхан хувцсаа өмсөөд тагтан дээрээ гаран доош харвал тэр үнэхээр ирчихсэн байх нь тэр.

"Та галзуураа юу?"

"Хэн галзууруулж байгаа билээ дээ?"

Тэр амандаа бувтнах шахам хэлсэн ч надад сонсогдож байлаа.

"Би шат авчирсан..."

Бас түүний хэлснээр нээрээ л тагт түшүүлчихсэн шат илхэн харагдаж байв.

"Алив ээ? Baby girl~  Daddy дээрээ хүрээд ир..."








>>>

Hii?? Дажгүй урт хэсэг боллоо доо~~ ㅋㅋㅋ

Сэтгэгдлээ үлдээж өгөөрэй ERA❤







Continue Reading

You'll Also Like

1.2M 30.8K 46
When young Diovanna is framed for something she didn't do and is sent off to a "boarding school" she feels abandoned and betrayed. But one thing was...
3.6M 231K 96
What will happen when an innocent girl gets trapped in the clutches of a devil mafia? This is the story of Rishabh and Anokhi. Anokhi's life is as...
733K 37.9K 49
Taehyung met Jungkook, a complete stranger whom he asked for help to pretend as his boyfriend for a day in front of his parents just to get away from...
11.6K 1.9K 21
📝 | لی هیجین بەچەندین ئازاری جەستەیی و دەروونی تێپەڕئەبێت لەلایەن خێزانەکەی و هاوڕێکانی قوتابخانەی بەهەموو جۆرێک ، تا ڕۆژێک کوڕێکی قوتابی زانکۆ ئەنا...