ARE YOU LOST, BABY GIRL? [Com...

由 sera_era

223K 16.9K 1.5K

Чинийхээ аавыг орлох эр хүн байж өгье. "Baby girl~ Call me daddy!" Highest rank:🌟 #тэхён - 1 #жимин - 1 #жон... 更多

Intro
01
02
03
04
05
06
07
08
09
10
11
12
13
14
15
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
Epilogue

16

7K 541 54
由 sera_era

"Эрчүүд охидод дураараа хүрэх хориотой байдаг юм."


***

***

"Чамд хэлэх юм байна..."

Жонгүгийг араас минь тэврэхэд би үзэж байсан зүйлээ тавин толгойгоо хажуу тийш эргүүлэв.

Түүний өрөөнд байх олон гэрэл зурагнууд, номнууд, дурсгалын зүйлс бас гитар зэргийг ажиглах надад их сохиохолтой санагдана. Анх удаа ирж байгаа болохоор л тэр. Жаахан норж даарсан ч гэсэн таатай юм. Түүний гэр гэхээр  зүгээр л хайрламаар тийм мэдрэмж!

"За?"

Би түүнд хариу хэлэхдээ өмссөн хувцсаа харан инээмсэглэв. Тэр надад өөрийнхөө том цагаан подволкийг өмсүүлж өгсөн. Яг л аав нар бяцхан охидынхоо хувцсыг сольж өгдөг шиг өөрийн гараар шүү! Ичиж, санаа зовох зүйл маш бага байсан гэвэл зохино. Учир нь тэр хүн хийж байгаа болохоор би айгаагүй. Бас тэр подволк аварга том болохоор дангаараа байсан ч намайг хангалттай халхалж байгаа.

"Бэлэг..."

Жонгүг хаанаас ч юм ягаан хавцастай ном гарган ирэхэд би том нүдлэн түүн рүү харав.

Бурхан минь гэж...

"Daddy~ Энэ чинь таны шинэ ном биш үү?... Та хэвлүүлчихсэн хэрэг үү?"

Номын хорхойтнуудын хувьд ёстой л хүлээлт үүсгэж буй ном бол түүнийх. Тэр тусмаа миний daddy бичсэн гэхээр хавтасыг нь хараад л догдломоор...

"Тийм ээ~ Эхний хэвлэлт нь шүү!"

Одоо ч гайхсан чигтээ зогсох намайг харан тэр инээд алдсаар "Дараа долоо хоногоос борлуулагдана." гэлээ.

Энэ зүүд үү?

Гайхалтай!

"Үнэхээр надад өгч болно гэж үү?"

Би түүний гараас нөгөө номыг аваад дороо багахан дэвхцэн инээд алдана.

Ямар их аз жаргал вэ?

"Мэдээж бололгүй яахав дээ... Чи үүнийг бичихэд их тусалсан."

Түүний үгс намайг дэвхцэхээ болин бодолд автахад хүргэв. Тэр нөгөө гарны зургийг хэлж байгаа юм байх даа?

Тийм ч их тус биш юмсан...

"Миний тус гэж юу байхав---"

"Baby girl~ Энэ ном тэр чигтээ чамаар дүүрэн."

Daddy үгийг минь таслан намайг өөр лүүгээ эргүүлэв.

Надаар дүүрэн гэв үү?

"Юу гээч? Би чамайг хараад нэг зүйлийг мэдэрдэг юм."

Тэр нөгөө номыг надаас түр аван хажууд байх шүүгээн дээрээ тавина.

Нүд нь од гэлтэй гялалзаж, харц салгамгүй үзэсгэлэнтэй харагдах агаад би дахиад л энэ зүйлд ховстуулж орхив. Ухаанаа алдталаа дурлана гэдэг нь энэ үү?

"Тэр зүйлийг яг юу гэж нэрлэхээ мэдэхгүй байсан ч би ойлгосон."

"Юу гэж?"

Би түүнд ойртон асуувал тэр инээмсэглээд "Галзуурал..." гэх нь тэр.

Байзаарай... Юу вэ? Тэр намайг галзуу гэж боддог юм байх даа?

"Чи намайг галзууруулдаг. Чамайг харах бүртээ би өөрийгөө яг л хайр дурлалдаа шатаад галзуурч байгаа мэтээр мэдэрдэг... Тэгээд л толгойнд мэдрэмж дүүрэн үгс, өгүүлбэр, үйл явдал бий болчихдог юм. Энэ ном бол чинийх... Baby girl~ Чамаас авдаг мэдрэмжүүд өдөр бүр шинэлэг байдаг. Дуусахааргүй... Илүү шунах хүсэл бадрааж байдаг болохоор хэдэн ч зохиол туурвихад бэлэн байна."

Тийм ч сүртэй зүйл биш юм шиг санагдаж байж магадгүй юм.

Гэхдээ энэ үнэхээр... Үнэхээр хайр хүргэж, сэтгэл хөдөлмөөр байна!

Тэр надаас авсан мэдрэмжээ ном болгосон гэж байна шүү дээ. Зөвхөн би. Кан Сэра гэх хүний оршихуйгаас мэдрэх мэдрэмж ном бичих хэмжээнд хүрч...

"Үнэхээр үү?"

Би нулимсаа тэвчин нөгөө номыг шүүгээн дээрээс авсаар "Daddy~ Намайг хайрладагт баярлалаа..." гэлээ.

Эр хүн эмэгтэй хүнийг хайрлаж чаддаг байх нь... Чин сэтгэлээсээ, зүрхнийхээ гүнээс тэд хайрлаж чаддаг юм байна. Төрсөн аавыг нь орлох эр хүн байж ч чадах нэгэн болж болдог юм байна. Эрэгтэй хүн ийм гайхалтай гэж үү?

"Бас хонгор минь... Би танайхаас нүүх гэж байгаа..."

Тэр эвтэйхэн гэгч нь аргадсан харц шидэлсээр надад ингэж хэллээ. Энэ өгүүлбэр нь тэр чигтээ миний баяр баяслыг үргээх шиг л болов. Яг л чихэр өгчхөөд буцаагаад авч байгаа мэт түүний бяцхан бэлэг, надаас холдох гэж буй бараан мэдээний хамт толгой дүүргэнэ.

Хэдий ном аваад баярлаж байсан ч гэсэн номноос илүү тэр сайхан шүү дээ.

"Аан... Тийм байх нь ээ?"

Хоолой минь сулран цаанаасаа л дурамжхан хариу өгчихлөө. Дургүйцэх эрхгүй юмсан...

"Удахгүй ном худалдаанд гарна. Солхён бид хоёрын үерхлийн мэдээ гээд олны анхааралд их өртөх болохоор гэртээ буцаж ирэх хэрэгтэй байгаа юм."

Жонгүг орон дээрээ суучхаад намайг татан өвөр дээрээ суулган аргадах аятай үсийг минь илнэ.

Би түүнийг ойлгож байна аа... Би ойлгох хэрэгтэй. Ухаантай байх ёстой.

Гэхдээ л явуулмааргүй байна. Түүнийг ажилтай завгүй хэд хоноход л нэг гэрт байгаа хэрнээ ямар их санаж байлаа даа?

"Ойлголоо..."

Би толгой дохьсон ч дотроо түүнгүй байх өдрүүдийн тухай гунигт бодлуудад автах аж.

"Битгий гунигла л даа~ Хонгор минь... Daddy нь чамайг гунигтай байвал өвдөнө шүү."

"Яаж гуниглахгүй байх юм. Бяцхан охид ааваасаа хол байх дургүй шүү дээ."

***

Долоо хоногийн эхний өдөр тэр ачаагаа баглаад өмнө нь ирж байсан шигээ буцав. Ээж түүнийг хамт гаргаж өгсөн болохоор бидний дунд дотно салах ёс байсангүй.

Би түүнийг хаалгаар гарахыг нүд салгалгүй харахдаа анх уулзаж байсан үеэ саналаа. Тун эвгүй нөхцөл байдалд байж билээ. Одоо бодоход их сайхан байж... Цоо шинэ мэдрэмж, догдлол дүүрэн!

Түүнийг явсны дараа би нулимсаа нууцаар арчингаа "Уйлж болохгүй шүү!" гэснийг нь санан хөнгөхөн инээв. Намайг уйлна гэдгийг мэдэж байж...

Би түүний хоосон болчихсон өрөөнийх нь үүдэнд очихоор дээш гарлаа. Тэр энд байдаг байсан болохоор би үүдэнд нь ингээд зогсохдоо их сандарч, догдолдог байсан. Одоо дан ганц түүний өрөө ч биш, гэр минь тэр чигтээ хоосон мэт мэдрэмж төрүүлэх юм.

Шөнө бүр намайг тэврээд хүрэлт бүрээ шингээн унтуулж өгдөг байсан бол одоо хэсэгтээ л түүнд тэврүүлээд унтахгүй нь... Никийн тухай муухай дурсамжууд, хүртэх ёсгүй зүйлээ хүртэж байгаа мэт тэр мэдрэмжүүд хэдийн арилжээ. Яагаад гэвэл тэр намайг тэгж л их хайрладаг... Би ч өөрийгөө ингэж ихээр хайрладаггүй шүү дээ. Гэтэл тэр хайрлаж өгсөн. Гайхалтай байгаа биз? Намайг гуниглавал тэр өвдөнө.

Тийм дээ... Гуниглаад хэрэггүй. Тэр ямар бүр мөсөн явсан биш. Бид уулзаад байж болно шүү дээ. Өөдрөг байх хэрэгтэй. Тэгвэл daddy өвдөхгүй.

***

"Өнөө орой уулзацгаах уу?"

Сургуулийн номын санд сэтгэл хуваагдах эмгэгийн тухай уншиж байтал Инсү ийн хэлсээр анхаарлыг минь сарниулав.

"Юу хийх юм?"

"Хамтдаа нэг зүйл туршиж үзэцгээе."

Тэр нөгөө л нэг болж бүтэхгүй юм сэтгэхдээ гаргадаг царайгаа гарган намайг ятгах санаа агуулсан нь тодхон харагдах аж.

Даан ч би чадахгүй нь дээ! Бүтэн долоо хоногийн турш daddy-тай уулзах битгий хэл царайг нь ч хараагүй би гэдэг хүн түүнтэй өнөөдөр л болзохоор болсон... Долоо хоногийн дараа шүү! Өмнө нь түүнгүйгээр яаж амьдардаг байснаа бодож тунгаан, уйдан суухад хангалттай урт хугацаа байлаа. Хоолойг нь тоотой хэдэн удаа сонсохдоо уйлах дээрээ тултлаа их санаж байхад Жон Жонгүг гэх хүний ажил барагдашгүй их байх нь бидэнд туйлын төвөгтэй санагдсан...

"Би өнөөдөр амжихгүй ээ~ Төлөвлөчихсөн зүйл байгаа. "

Би түүнд тайлбарлан хэлээд буцан ном руугаа харав.

Анхаарлаа төвлөрүүлэхийг хичээж байтал гэнэтхэн хүүхдийнх гэмээр бодол толгойд минь орж ирэх нь тэр.

Хэрвээ би сэтгэл хуваагдах эмгэгтэй байсан бол түүнд байгаа бүх хүмүүс минь Жонгүгт дурлах байсан байх даа... Тэр угаасаа хайрлахгүй байхын аргагүй хүн юм чинь!

***

Болзооны цаг болохоос цагийн өмнө би тольныхоо өмнө бараг бүх хувцсаа өмсөн эргэлдэж үзнэ.

Ингэхэд би түүний номыг уншчихсан тухайгаа хэлсэн билүү? Өмнөхөөсөө өөр байсан нь гэвэл бяцхан адал явдал, гэмт хэрэг гэх зүйлс байсан. Тэр хэзээдээ ийм зүйлсийг хүртэл бодоод амжчихсан гэдгийг мэдэхгүй ч үргэлжийн шилдэг зохиолч хэвээрээ... Бас түүний номоос онцгойлсон хэсэг нь "Эрчүүд охидод дураараа хүрэх хориотой байдаг юм." гэсэн хэсэг!

Энэ чинь л миний daddy гэмээр санагдсан шүү... Ном бүхэлдээ эмэгтэй хүний үнэ цэнэ, эрхийн тухай том асуудлуудыг хөндөж чадсан нь их зоригтой алхам хэмээн дүгнэж байгаа. Одоогийн нийгэмд түүн шиг минь эр хүн олон байвал сайхан даа~

***

Арван долоон цаг болоход би товлосон газраа ирвэл тэр ирээгүй байлаа. Малгайтай цамцныхаа ханцуйг оролдон эргэн тойрноо харах ч Жонгүгтай төстэй хүн үл үзэгдэнэ.

Хоцорч байх чинь...

Гучин минут өнгөрлөө. Тэр ирсэнгүй.

"Таны залгасан дугаар хариу өгөхгүй байна---"

Би дахиад л утсаа таслан нэг газраа хөлдсөн юм шиг зогссоор л...

Ямар нэгэн ажил гарсан юм болов уу? Гэхдээ тэр надтай удаан уулзахын тулд бүгдийг нь зохицуулчихсан байгаа гэсэн дээ?

Дахин хоёр цаг өнгөрөв. Би даарч эхлэхдээ л ингэж их удсанаа мэдсэн.

Тэр хаана байна аа?

"Таны залгасан дугаар хариу өгөхгүй байна---"

Дахиад л авсангүй. Гомдмоор юм. Энэ чинь гомдох нөхцөл байдал мөн биз дээ? Тэр намайг огтхон ч санаагүй хэрэг үү? Бүтэн долоо хоног өнгөрч байхад би л ганцаараа ингэж их санасан юм байх даа? Тэр намайг боддоггүй бололтой. Гэхдээ... Гэхдээ үгүй. Тийм биз дээ?

Удаан зогссоноос болоод хөл өвдөөд байсан тул би ойр байх сандал дээр суув. Тэр ирэх ёстой. Бидний болзоо шүү дээ. Жонгүг заавал ирнэ.

Дахин хоёр цаг өнгөрөхөд нар аль хэдийн жаргаад, гадаа харанхуй болчих нь тэр. Хөшөө мэт нэг тийшээ ширтэж суусан би дахин нэг удаа найдлага тээн "Daddy" гэх нэртэй дугаар луу залгалаа.

Утас дуудах нь миний сандралыг нэмэгдүүлж, дахиад автомат хариулагч байхвий хэмээн санаа зовно.

Гэтэл... Автомат хариулагч хариулаагүй юм.

"Байна уу?"

Тийм ээ! Утсаа авсанд нь баярласан ч энэ daddy биш байсан. Хэн нэгэн эмэгтэй..

Тодруулбал түүний хуучин найз бүсгүй Солхён!

"Б..Би Жонгүгтай---"

"Тэр надтай хамт байгаа болохоор чи залгахгүй байж болохгүй юу?"






>>>

Оройн мэнд~ Та нар сэтгэгдлээ үлдээвэл маргааш шинэ хэсэг оруулж өгнө өө!  ERA❤

繼續閱讀

You'll Also Like

733K 37.9K 49
Taehyung met Jungkook, a complete stranger whom he asked for help to pretend as his boyfriend for a day in front of his parents just to get away from...
584K 31.3K 20
𝐒𝐡𝐢𝐯𝐚𝐧𝐲𝐚 𝐑𝐚𝐣𝐩𝐮𝐭 𝐱 𝐑𝐮𝐝𝐫𝐚𝐤𝐬𝐡 𝐑𝐚𝐣𝐩𝐮𝐭 ~By 𝐊𝐚𝐣𝐮ꨄ︎...
970K 86.3K 39
✫ 𝐁𝐨𝐨𝐤 𝐎𝐧𝐞 𝐈𝐧 𝐑𝐚𝐭𝐡𝐨𝐫𝐞 𝐆𝐞𝐧'𝐬 𝐋𝐨𝐯𝐞 𝐒𝐚𝐠𝐚 𝐒𝐞𝐫𝐢𝐞𝐬 ⁎⁎⁎⁎⁎⁎⁎⁎⁎⁎⁎ She is shy He is outspoken She is clumsy He is graceful...
712K 59.3K 33
"Excuse me!! How dare you to talk to me like this?? Do you know who I am?" He roared at Vanika in loud voice pointing his index finger towards her. "...