ARE YOU LOST, BABY GIRL? [Com...

By sera_era

224K 16.9K 1.5K

Чинийхээ аавыг орлох эр хүн байж өгье. "Baby girl~ Call me daddy!" Highest rank:🌟 #тэхён - 1 #жимин - 1 #жон... More

Intro
01
02
03
04
05
06
07
08
09
10
11
12
13
14
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
Epilogue

15

6.8K 548 31
By sera_era

"Миний эмэгтэйд дураараа хүрвэл дараа нь харамсана гэж мэд!"

***


***

Хэн нэгэн гараас минь татан хананд шахахад би айсан ч тэр хүнийг хараад балмагдаж орхив.

Минхёг? Тэр энд юу хийж байгаа юм бол?

"Минхёг-а... Чи энд---"

Би том нүдэлсээр хэлэхэд тэр яриаг минь таслан долоовор хуруугаа уруулдаа хүргэн чимээгүй байхыг дохьлоо. Яагаад гэвэл daddy гарч ирж байсан юм. Тэр миний нууцаар сонсож байсныг харсан бололтой.

***

"Юуг тэгтлээ чагнаад байгаа юм бол? гэсэн чинь танай хуучин найз залуу байсан байх нь ээ?"

Минхёг намайг хоёр давхарт байх тэндээсээ шууд үдэшлэг болж байгааг харах боломжтой хашлагын дэргэд авчран авчран ийн асуув. Хуучин найз залуу гэнэ шүү...

-_-

Гэхдээ ерөнхийдөө биднийг мэддэг байсан хүмүүсийн хувьд хуучин найз залуу гэх ойлголт зөв л дөө. Ямар бүх үнэнээ дэлгэлтэй нь биш. Би Инсү, Аёон хоёрт хүртэл хэлээгүй юм чинь.

"Нэг тиймэрхүү л..."

Би инээмсэглэн нэг давхарт байх хүмүүсийг ажиглангаа ийн хариулна. Тэгэх зуураа олны дундаас гэрэл цацруулах түүнийгээ онцлон харах аж... Арван минутын дараа уулзъя гэчхээд одоо хэсэг бүлэг танихгүй ах нартай инээлдээд зогсож байхдаа яахав дээ?

Намайг ганцаараа уйдна гэдгийг мэддэггүй л юм байх даа? Гомдмоор юм.

"Чи хөөрхөн харагдаж байна."

"Боль доо! Минхёг..."

Би түүнийг нудран инээд алдав. Миний харц өөрийн эрхгүй Жонгүгийг л дагуулж хараад байгааг тэр анзаарав бололтой "Чи түүнд хайртай хэвээрээ байх нь ээ? Өөр хүнтэй үерхсэн ч гэсэн үү?" гэх нь тэр.

Бурхан минь! Мэдээж би түүнд хайртай. Гэхдээ Минхёгийн хувьд би өрөөсөн хайр дурлалтай учирчихсан өрөвдөлтэй охин л гэсэн үг. Инээдтэй ч юм шиг...

"Энэ талаар ярьмааргүй байна аа! Чи ингэхэд энд юу хийж байгаа юм?"

Би ярианы сэдвийг өөрчлөн түүн рүү харав. Хар хослол, цагаан цамц гээд тэр их дэгжин харагдаж байна. Анги дээр байдаг Минхёг шиг лав биш. Ядаж л өөрийнхөө таньдаг хүнтэйгээ таарсандаа талархая. Тэгээгүй бол энэ тайван хэрнээ сонгодог байдалд уйдах байлаа.

"Намжүүн ах чинь манай ах шүү дээ. Бизнес уулзалт маягийн үдэшлэг болохоор ажил ярьсан хүмүүс л харагдана лээ... Тэр намайг энэ салбараар явах төрлийн хүн гэж боддог юм. Гэхдээ үнэндээ би тийм ч дуртай биш. Уйдаж үхэх гээд дээшээ гарч иртэл чи хаалганд чихээ наагаад зогсож байсан."

Тэр намайг шоолонгуй инээсээр үргэлжлүүлэн "Намайг байхгүй байсан бол чи баригдах байсан шүү." гэлээ.

Нээрээ тийм! Миний сонссон зүйлс дунд тэр намайг анх Америкт харсан гэх ойлгомжгүй зүйл байсан юм байна.

Хачин юм... Би Жонгүгийг Америкт харж байсан билүү?

"Ойлголоо доо. Баярлалаа Минхёг-а~"

Намайг түүн рүү инээмсэглэж байтал хэн нэгний хүйтэн харц над дээр тусах шиг болж, талбай руу харвал Жонгүг хундагатай дарс шимэнгээ яг бидэн рүү хараад зогсож байх нь тэр. Ширээ налж зогсчихоод нэг хөмсгөө бага зэрэг өргөн хүйтэн харцаар харах нь түүнийг ууртай байгааг илтгэх шиг...

Баларсан юм.

"Минхёг-а би одоо явах хэрэгтэй юм шиг байна."

Би худлаа инээчхээд түүний хажуугаар зөрөх гэтэл тэр гараас минь атгаад өөр лүүгээ татаж орхив. Түүний цээж хэсэгт нүүр тулж би туйлын хачин байдалд орчих нь тэр.

Бүр баларлаа.

"Минхёг---"

"Сэра~ Би энд байгаа шүү."

Тэр зөөлхөн шивнээд гарыг минь тавихад би түүнээс яаран холдоод "Хичээл дээр уулзъя!" гэвэл тэр толгой дохьсоор хоцров.

Миний буруу байхгүй юм чинь ер нь ингэж сандрахаа больцгооё! Бурхан минь... Тэгсэн ч сандраад үхэх нь ээ!

Нөгөө доош буудаг шатаар алхангаа Минхёгийг яг ямар утгаар хэлснийг бодож байтал бугуйнаас минь хэн нэгний том гар атгалаа.

"Daddy?"

Би санаа зовон ийш, тийшээ харвал тэр намайг хаа нэг тийшээ чирээд эхлэв. Энд байгаа олон хүмүүс биднийг харчихвал яах болж байна аа?

"Baby girl! Ярих хэрэггүй."

***

"Daddy! Бид хаашаа яваад байгаа юм? Та үдэшлэгээ дуусгасангүй."

Би машин барих түүний зүг харсаар асуувал тэр юу ч хэлсэнгүй.

Энгийн үед л бараг задарчих гээд байсан түүний цамцны товч хүндээр амьсгалах бүрт нь арайхийн тэсэх шиг. Түүнтэй хамт байх тухтай байдаг ч гэсэн тэр уурлахаараа их аймар болчихдог. Би бүр байж суух газраа олдоггүй. Өдрийн од шиг ховор уурладаг ч гэсэн энэ удаад түүний харцнаас л хүйт мэдрэгдээд ярих ч юм биш.

"Үдэшлэг гэв үү? Яасан? Нөгөө Минхёг ч билүү? Мингүг ч билүү?Тэрэнтэйгээ удаан байхыг хүсээ юу?"

Би түүний үгэнд гайхаж ч амжаагүй байхад машин огцом зогсож, золтой л урд талаа мөргөчихсөнгүй.

Хаана ирчхэв ээ?

Машины хаалга онгойж daddy гараас минь татан буулгаад дахиад л бугуйнаас атган хаашаа ч юм алхаж эхэллээ.

"Өөрөө л үдэшлэгт дагуулж ирчхээд юугаа яриад байгаа юм?"

Би түүний хачин байдлыг эсэргүүцэн байрандаа зогсохыг хичээсэн ч намайг татах хүч нь хэтэрхий их байсан болохоор хүчирсэнгүй.

"Хаашаа яваад байгаа юм бэ? Надад хариулаач..."

Бугуй өвдөөд байна.

Түүний чимээгүй байдал намайг уурлахад хүргэх аж. Яагаад асуудлыг ингэж их дэврүүлээд байгааг нь ойлгохгүй юм.

Бид маш том байшинд ирсэн бөгөөд гаднаа усан оргилуур бас цэцэрлэгт хүрээлэнтэй байлаа. Дотогш ороход бас л тухтай, тохилог орчин угтав.

Арай daddy-гийн жинхэнэ гэр юм биш биз дээ? Сэтгүүлчид эргэлдээд төвөг болоод байсан гэж надад өмнө нь ярьсан санагдах юм.

Тэр намайг чирсээр шатаар өгсөн нэг өрөөнд ороход тэр нь угаалгын өрөө байж таарав. Яг л түүний манай гэрт байдаг өрөө шиг өнгөний засалттай.

"Яах гэж байгаа юм?"

"Тэр чамд хүрсэн. Тэр миний охинд хүрсэн! Baby girl... Би их тэвчсэн шүү. "

Жонгүг үгсээ зөөж, удаанаар хэлэнгээ хөмсөг зангидан над руу харах нь намайг сандрахад хүргэнэ.

"Daddy тэр зүгээр л--"

Үгийн завдалгүй тэр намайг өргөн угаалгын өрөөнд байх шүршүүрт оруулан зогсоох нь тэр. Би сандарсандаа гарахаар зүтгэвэл тэр намайг хойш түлхээд усаар шүршээд эхэллээ.

"Та чинь..."

Ганцхан даашинзнаас өөр зүйлгүй тул норсноос болоод даарч түүнийг болиулахыг оролдох ч болсонгүй. Ингээд байвал ханиад хүрэх нь...

Би түүний гараас атган болиулахыг хичээсэн ч тэр гар луу минь шүршээд эхлэхэд гомдож, бухимдсандаа болоод уйлж орхив.

Ер нь би Михёгийг надад хүр гэж гуйсан биш дээ? Тэр өөрөө л хүрсэн. Тийм байхад яагаад намайг ингэж зовоогоод байгаа юм? Өөрөө хүн хаяж яваад өөр хүмүүстэй байгаад байсан байж...

Доош суугаад нүүрээ даран чангаар уйлж эхлэхэд усны шүрших дуу дуулдахаа болив. Тэхёны будаж өгсөн "урлаг" гэсэн тодотголтой будалтыг ингээд арилгачихсныг тэр сонсвол ч гомдох байх даа.

Өрөөнд хүйтэн байсан тул би чичирч яахаа мэдэхгүй байж байтал Жонгүг цагаан өнгөтэй хөнжил авчран надад нөмрүүлээд жаахан хүүхэд өргөж байгаа юм шиг тэвэрлээ.

"Тэнэг..."

Харин би амандаа бувтнав. Тэр дахиад л хаашаа ч юм алхан нэг өрөөнд орж ирвэл маш том ор бас шүүгээ зэрэг зүйлс үзэгдэнэ. Daddy намайг газар буулгалгүй нөгөө шүүгээн дээр суулгав.

"Надад зүгээр л хэн нэгэн бяцхан охины өөр залуутай хамт байгаа нь таалагдаагүй."

Тэр ийн хэлээд нусаа татан хошуугаа унжуулах миний нулимсыг арчиж, чангаар атгасан бугуйн дээрээ үнсэнэ.

"Минхёгтой хардахаа хэзээ болих юм бэ? Та ёстой муухай за! Би даараад үхэх шахлаа шдээ. Ханиад хүрчихвэл яах болж байна? Та намайг асрах юм уу?"

Би түүний царай руу харалгүйгээр доош ширтэн гомдоллож байтал тэр даарснаас болоод хүйт даасан хацарт минь өөрийнхөө хацрыг наав.

Өөрөө дулаахан байх шив? Өөр лүү нь тэгж ус цацах юмсан. Тэгээд Солхён танд хүрсэн гэж хэлбэл тэр яах бол?

"Чи минийх шүү дээ. Би чамайг өвдсөн ч бэртсэн ч хайрлаж, халамжилж бас асрах болно. Гэхдээ надаас болоод өвдчихвөл гэмшинэ..."

"Яа! Тэгвэл ингэж болохгүй. За юу?"

Би хөнжлөө татан нөмөрсөөр түүн рүү цорволзвол тэр инээд алдаад "Би өөрийнхөө хайртай хүнд хэн нэгнийг хүргэх битгий хэл ойрхон очиход л уурлаж эхэлдэг. Минийх шүү дээ..." гэсээр нойтон үсийг минь хойш илэн "Хувцсаа тайлчих... Нойтон хувцастай байвал жинхнээсээ ханиад хүрчихнэ!" гэх нь тэр.

"Надад солих хувцас----"

Daddy үгийг минь таслан намайг шүүгээн дээрээс буулгаад "Энд миний хувцаснууд зөндөө байгаа. Чинийх л гэсэн үг..." гэв.

Хөөх!

Янзтай! Найз залуутай болвол цамцыг нь өмсөнө гэж мөрөөддөг байсан юм. Тэр тусмаа Жонгүгийнх гэвэл нөгөө гоё үнэр нь үнэртээд салж чадахгүй байх аа...

Түүний хувцасны шүүгээ, бас гутлын шүүгээ нь хүртэл минийх гэвэл охид атаархаад үхнэ гэдэгт мөрийцье!

"За яахав..."

Би нусаа татан түүн рүү нуруугаа харуулан зогсвол тэр хувцас авчрахаар явах биш намайг эргүүлэн татаад нөмрүүлж байсан хөнжлөөрөө өөрийнхөө бэлхүүсийг ороож, бид нэг хөнжилд ороод ирэх нь тэр.

Бидний бие маш ойрхон байх нь амьсгал хүндрэхэд хүргэж, эхний хэдэн товчийг нь тайлж орхисноос болоод гайхалтай халуухан харагдах түүний цээж нүдэнд илхэн үзэгдэнэ. Би түүнээс намхан тул яг цээж орчимыг нь маш сайн хардаг. Ямар халуухан гэж санана?

Норсон хувцас минь түүний биеийн дулааныг аяар хатчих шиг л мэдрэгдэхийн сацуу зүрх цээжиндээ багтаж ядан чичирнэ.

"Daddy?"

Түүний царай руу дээш харахад тэр яг дээрээс минь над руу анхааралтай гэгч нь ширтэж байсан юм. Гэхдээ нөгөө өхөөрдөж, эрхлүүлдэг харц биш байлаа.

Хүсэмжилсэн харц...

Би бага зэрэг гайхсан болохоор нүдээ хурдан хурдан цавчилж, доод уруулаа хазлав.

"Үзэсгэлэнтэй байна..."

Жонгүг доош болон чихэнд минь шивнэчхээд "Дахиад өөр залуу руу тэгж харах хэрэггүй шүү!" гэлээ.

Энэ хүний хардах сэтгэлийг хад чулуу мэт бат бөх гэчихвэл буруудахгүй юм байна.

"Та----"

Жонгүг миний үгийг таслан шууд л уруулд минь дулаахан уруулаа наахад би сандарсандаа хойш болсон ч нэг гар нь нурууны араар орж ирэв.

Ийм тохиолдолд daddy нөгөө гараараа хацарнаас минь барьдаг ч тэр гараараа хөнжлөө атгачихсан байгаа болохоор тэгсэнгүй. Өмнө нь түүнийг үнсэхэд ямар хариу үйлдэл үзүүлэхээ мэддэггүй байсан бол одоо яахаа мэддэг болсон. Ингээд бодоход би түүнд бүрэн уусч байгаа бололтой. Бидэнд нэг тийм зүйл байдаг. Бусад хосуудыг ямар гэдгийг нь мэдэхгүй л дээ. Гэхдээ бидний мэдрэмж, нөлөөлөл маш их. Хэн хэндээ гайхалтайгаар нөлөө үзүүлж, яг л бие биенээ хайрлахаар төрсөн аятай мэдрүүлээд л... Ямар нэгэн үл ойлголцол, жижигхэн хэрүүл гэхээс илүүтэйгээр хамгаалж, харамлах бас ойлгох сэтгэл илүү давамгайлдаг.

"Daddy~ Би танд хайртай..."

Түүнийг уруулаа салгахад би ийн шивнээд урагш болон цээжийг нь налав. Бурхан минь... Түүний зүрх дэлбэрэх нь!

"Таны зүрхний цохилт сонсогдож байна..."

Би инээд алдан түүн рүү харвал тэр толгой дохин хамраа үрчийлгэн инээгээд "Чамайг харахаар дандаа ингээд байдаг юм. Тэгээд гэнэт "хайртай" гэхээр чинь яах болж байна аа? Намайг ухаан алдахыг хармаар байна уу?" гэх нь тэр.

Надад ийм их хайртай гэдэгт нь итгэж өгөхгүй юм.

Би дахин түүний цээжийг налж байтал тэр миний гарыг татан бэлхүүсээрээ оруулаад нөмөрчихсөн байгаа хөнжилөө гарт атгууллаа. Би түүнийг яах гэж байгааг нь мэдээгүй тул түүний дараагийн үйлдлийг хүлээн цэх зогсов. Гэтэл daddy-гийн хоёр гар даашинзны минь цахилгаан дээр ирэх нь тэр.

"Baby girl... Би энийг доош нь болговол чамд зүгээр үү?"

Түүний эргэлзэж болгоомжилсон харц, зөөлнөөр хүрэх хуруунууд, сандарсандаа болоод доод уруулаа хазлах нь надад маш том хүндлэл, хайрыг мэдрүүлэх шиг...

"Та хийж байгаа болохоор... Тухтай байна."












>>>>

Hii? ERA❤

Сэтгэгдлээ үлдээгээрэй~~

Continue Reading

You'll Also Like

62.1K 6.8K 41
Completed ✔ "Үүрд хайрлана гэж худлаа хэлэхгүй ч Үхэх хүртлээ зөвхөн чамайг хайрлана гэдгээ амлъя"
2.4M 139K 46
"You all must have heard that a ray of light is definitely visible in the darkness which takes us towards light. But what if instead of light the dev...
32.3K 3.1K 10
"Чи миний төлөө үхэх үү?" "Тийм ээ..." > Suicide Squad киноноос сэдэвлэн бичив.
210K 8.4K 32
~ INSTAGRAM RELATIONAHIP ~ ____________________________________________ ⚠️ფიქციაში ასახული იქნება +18 სიუჟეტები და ცენზურაც არ იქნება დაცული🔞 ( მთვა...