ARE YOU LOST, BABY GIRL? [Com...

By sera_era

223K 16.9K 1.5K

Чинийхээ аавыг орлох эр хүн байж өгье. "Baby girl~ Call me daddy!" Highest rank:🌟 #тэхён - 1 #жимин - 1 #жон... More

Intro
01
02
03
04
05
06
07
08
09
10
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
Epilogue

11

7.1K 551 34
By sera_era

"Хайр хэтэрхий сайхан болохоор л түүнд садаа болох зүйлс элбэг тохиолддог байх..."


***

***

"Хичээлийн дундуур яах гэж хүүхдүүдийг цуглуулдаг байна аа?"

Аёон нүдээ эргэлдүүлэн хажууд минь зогсох агаад би Жонгүгийн бичсэн номыг тэвэрсэн чигтээ зааланд байх хүүхдүүдийг ажиглах аж.

"Сургуульд хөрөнгө оруулж байгаа хүмүүс нэмэгдэж, шинэ талбай, лаборатори, бас уран зохиолын танхимтай болох гэж байгаа гэсэн. Бүтэн нэг улирал дуусч байхад шүү..."

Инсү Аёонд ийн хариу хэлэхэд би түүний ярьсан зүйлсээс уран зохиолын танхим гэдэгт нь анхаарлаа хандуулав.

Гайхалтай!

Тэгэхээр сургуульд уран зохиолын шинэ клуб ажиллаж эхлэх байх. Бурхан минь... Энэ чинь бараг л мөрөөдөл шиг юм.

"Тэр хүнд талархах хэрэгтэй юм байна даа..."

Би амандаа бувтнаад тайз руу харвал сургуулийн захирал гарч ирэхтэй таарлаа.

"Энэ жилийн төгсөгчдийг азтай гэцгээж байна лээ!"

Инсү үргэлжлүүлэн ярихад нь би санаа алдаад "Тийм л гэж найдъя." гэвэл тэр "Чи нээрээ утсаа яачихсан юм? Өглөө залгахад болохгүй байсан." гэх нь тэр.

Үнэндээ би тэр утсыг хаячихсан. Зарим нэг хүмүүс залгаж дарамтлахвий гэхээс айсандаа...

"Эвдэрчихсэн..."

Богинохон хэрнээ худал хариултын минь дараа захирлын хоолой бүх хүүхдүүдийг цэгцэнд нь оруулж, чимээгүй болгоно. Тэр Инсүгийн хэлснээр сургуульд шинээр хүмүүс хөрөнгө оруулж байгааг дуулгав. Гэхдээ нэг нь компани, нөгөө нь хувь хүн байсан юм. Яагаад зөвхөн манай сургуульд хөрөнгө оруулж байгаа нь сонин санагдана. Солонгост ийм хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа сургууль их олон юмсан.

Захирлын хэлснээр хаалга онгойход өнөөх шинэ хөрөнгө оруулагч эрхэм нь орж ирэв.

Гэхдээ надад харагдахгүй байна л даа. Намхан болохоор...

Би тэр хүнийг харах гэж тийм их хичээгээгүй ч охидыг орилолдоод эхлэхэд өөрийн мэдэлгүй өлмий дээрээ зогсон харахын хүслэн болов.

Байз!

Энэ үс чинь өглөө миний хажууд унтаж байсан хүнийхтэй яасан төстэй юм бэ?

"Тэр хэн бэ?"

"Хөөе! Хөөе... Сэра энэ чинь танай найз залуу юм биш үү?"

Аёон намайг бодвол өндөр тул нүд нь орой дээрээ гарах шахсаар надаас асуух нь тэр.

Ойлгомжтой. Тэгэхээр daddy-гийн хийж байгаа ажил байх нь...

Тэр тайзан дээр гарч зогсоход өөрт нь гайхалтай зохисон аймшигтай үнэтэй хослол олны харааг булаахаас илүүтэйгээр царайлаг төрх нь бүгдийн анхаарлыг татна.

"Тэр сүүлийн үед цахим орчинд их алдартай болж байгаа. Хэвлэлийн газар луугаа орохдоо өмссөн хувцас нь бараг том байшин худалдаад авчихаар үнэтэй байсан гэж сонссон. Тэрнээс гадна тэр үнэхээр царайлаг юм аа..."

Охид дор бүрнээ ийн шивнэлдэх нь надад хангалттай сайн сонсогдох аж.

Тэр зөвхөн уншигч охидын дунд гэхээсээ илүү жирийн ахлах сургуулийн хүүхдүүдийн дунд хүртэл их алдартай юм. Яадаг билээ? Тэд өөрсдийнх нь ингэж их дурлаад байгаа хүн нь минийх гэж төсөөлөө ч үгүй байгаа байх даа.

"Тэр үнэндээ 26-тай юм шиг харагдахгүй байна."

Аёон надад зөөлхөн шивнэн инээд алдахад би толгой дохив. Тэр өчигдөрхөн л миний дэргэд уйлж байсан. Цээжинд минь нүүрээ наачхаад ахин дахин "Өөрийгөө битгий үзэн яд..." хэмээн шивнэж байсан нь маш тод санагдана.

Жонгүг чанга яригч аван бидэнд хичээлээ сайн хийж, амжилттай төгсөх тухай байдаг л нэг зүйлийг ярьсан ч надад маш өөр мэдрэмжийг өгөв. Тэр ярих үедээ инээмсэглэж, бас жижигхэн наргиа хүртэл хийж байсан. Тэс өөр нэгэн Жонгүг... Гэхдээ сэтгэл татам хэвээрээ!

"Танай сургуулийн сурагчид их хөөрхөн юм аа~"

Тэр над руу ширтсээр ийн хэлэхэд би инээд алдан доош харав.

"Уран зохиолын танхимыг тохижуулж байгаа болохоор та нар ном их уншаарай. Тэр тусмаа миний номыг..."

Түүний ярианд хүүхдүүд инээлдэнэ. Харин би өөр зүйлийн тухай бодолдоо автчихсан зогсож байлаа.

Хорвоо ертөнц дээр зарим хүмүүс намайг өвтгөх гэж л ирдэг бол өөр нэг бусад нь хайрлахын тулд л ирдэг байх. Би түүнийг намайг хайрлах гэж, хайр гэж юу байдгийг мэдрүүлэх гэж ирсэн хүн гэж боддог. Тиймээс би ч бас түүнд хайрыг мэдрүүлэхийг хүсдэг болчихсон. Намайг хайрлаж байгааг нь мэдрэх бүртээ түүнд ч бас яг адилыг мэдрүүлэх юмсан гэх бодол сүүлийн үед их төрөх боллоо.

Удалгүй хөрөнгө оруулсан гэх компаний төлөөлөгч орж ирэхийг захирал дахин зарлав.

"Европ хүн байна. Америк бололтой."

Хүүхдүүдийн ийн шивнэлдэх нь сонстоход би балмагдаж орхилоо.

Америк?

Бурхан минь! Энэ үгийг сонсоход л уур хүрч байна.

Тайз руу харахад хэн нэгэн танихгүй залуу байх бөгөөд Англиар ярьж, бяцхан танилцуулга хийв. Гэхдээ надад хамаагүй тул би тогтож сонссонгүй. Учир нь гэвэл тэр над руу гадаа уулзах тухай дохиж байна.

"Би гарчхаад ирье..."

Би Аёонд шивнэчхээд тайзнаас буун алхах түүнийхээ зүг инээмсэглэсээр хаалга руу зүглэх ч дэндүү хол мэт санагдаж байлаа.

Өглөөхөн л салсан байтал хүн хүнээрээ ингэж дутна гэж байдаг байх нь ээ?

Бид бие, бие рүүгээ ширтэлцэн замдаа таарах олон хүүхдийг өнгөрч байсан ч гэнэтийн өндөр сурагчдаас болоод Жонгүгийг харж чадахаа больчхов.

Юу идэж уусан болохоороо ийм өндөр байдаг байна аа?

"Тэр над руу хараад байгаа бололтой. Түүнийг царайлаг гэдгийг мэдэх ч би найз залуутай."

Танихгүй эмэгтэй сурагчийг ингэж хэлэхийг хальт сонсоод би чангаар инээхээ шахав.

Хонгор минь... Зүүднээсээ сэр л дээ. Түүний baby girl яг ард чинь байна.

Тиймээ би ингэж хэлэхийг хүссэн. Тоглоогүй шүү. Би хэний ч дэргэд тэр миний daddy гэж хэлж чадна

Аан гэхдээ... Ээжийн дэргэд чадахгүй юм байна! Яаж ээждээ түүнийг daddy гэх юм. Намайг галзуурсан гэж бодох биз. Инээдтэй юм.

Гарах хаалгыг зүглэнгээ өөрийнхөө бодолдоо дарагдах ч би түүн рүү галзуу хүн шиг л яарна. Эцэст нь би зорьсон газраа ирж заалнаас гартал тэр миний гараас татаад заалны гадаа байдаг ундааны машины ард оруулав.

"Би чамайг санасан."

Чихэнд минь зөөлнөөр шивнээд дүрэмт хувцастай байгааг минь тоолгүй дээш өргөхөд би түүний бэлхүүсээр хөлөө орооно. Ингэж байгаад хүнд харагдвал яах эсэхийг нь мэдэхгүй ч надад хамаагүй ээ...

Ингээд бодоход тэр намайг их өөрчилж! Хуучны Сэра хэзээ ч ийм зүйл сургууль дотроо хийхгүй байсан.

Жонгүгийн булчинлаг гар намайг хангалттай даах агаад тэр хана руу зөөлнөөр урагшлаад уруул дээр минь үнсэж эхлэв. Би түүний хүзүүгээр тэврэн хариу үнсэж эхлэхэд хэл нь аманд минь орж гарч байлаа.

"Чи дүрэмт хувцастайгаа ямар халуухан харагддаг гэдгээ мэдэх үү? Инээдтэй юм аа... Ахлах сургуулийн дүрэмт хувцас хүртэл ийм тэвчээр алдуулмаар болчих гэж! Чи намайг өөрчлөөд байна."

Түүнийг ийн хэлэхэд би ховсдуулчихсан аятай түүний нүднээс харц салгалгүй хариу хэлэв.

"Daddy~ Та л намайг өөрчилж байна. Үнэндээ би өмнө нь "хайр" гэдэг зүйлийг бодит амьдрал дээр цаг үрэхээс хэтрэхгүй гэж боддог байсан..."

Энэ үнэн шүү. Бас би ном зохиол, кинон дээр гардаг хайр сэтгэлийг бодит амьдрал дээр байх боломжгүй гэж боддог байсан.

"Тэгвэл хонгор минь над дээр цагаа үр. Намайг хайрла..."

Тэр намайг буулгаагүй чигтээ инээд алдан шивнэхэд би толгой дохиод "Аль хэдийн хайрлачихсан." гэлээ.

Түүнд цагаа үрсэн ч харамсахгүй. Гэхдээ энэ хугацааг үүрд байна гэж найдъя. Үүрд байвал би хэзээ ч харамсахгүй гэсэн үг.

***

Долоо хоног өнгөрөхөд тэр намайг хичээлд хүргэж, бас авдаг болоод байлаа.

Би дахиж Никд санаа зовохгүй байхаар шийдсэн. Бас дахиад өөрийгөө үзэн ядахгүй. Энэ бол миний түүнд өгсөн амлалт.

"Америк компаний төлөөлөгч ахыг санаж байна уу?"

Инсү дэргэд минь ирэн ийн асуухад би толгой сэгсрэв.

"Үгүй ээ~ Юу болсон юм?"

"Түрүүн тэр компаний өөр нэг хүн ирчихсэн явж байсан юм. Сургууль дээр их ирж байгаад нь гайхаад л..."

Би түүний ярианд нэг их ач холбогдол өгөлгүй мөрөө хавчив. Томчуудын толгой эргэм ажлуудыг ямар мэдэх биш.

"Кан Сэра гэж энэ ангид байдаг уу?"

Ангийн хаалгаар менежер шагайсаар чанга дуугаар асуусанд бүх хүүхдийн анхаарал над дээр төлвлөрөх нь тэр.

"Би байна..."

Тэр намайг ирэхийг дохиход би гайхсан ч суудлаасаа босон очлоо. Завсарлагаан дуусах гэж байгаа шүү дээ. Надаар яах гэсэн юм бол?

"Чухал хүн чамайг дуудуулсан. Та хоёр танилууд гэсэн болохоор мэдэх байх."

Менежерийн хэлсэн үгэнд бага зэрэг балмагдсан ч сургуулийн хамгийн буланд байх ангийн хаалгыг онгойлгосноор би бүгдийг ойлгов.

Саяхан л дулаахан байсан уур амьсгал цасаар шуураад байна уу? гэлтэй хүйтэн болж, харц минь айдсаар дүүрээд ирлээ. Тэр энд ямар новшоо хийж байгаа юм бэ? Нүд ирмэхийн зуур л менежер хаа нэг тийшээ явж ангид тэр бид хоёр л үлдчихсэн байв. Тэгээд л би ухаан орон энэ хараал идсэн ангиас гарахаар яарлаа.

"Хаачих нь вэ? Сэра... Хүн чамайг зөндөө санаад ирж байхад!"

Тэр хаалганы түгжээг онгойлгож чадахгүй чичрэх гараас минь татахад би түүн рүү хамгийн муухайгаараа харав.

Миний daddy л надад хүрэх ёстой юмсан.

"Юу гээч? Чи буруу хүнийхээ эмэгтэйгээр оролдоод байна. Ник! Наад хөгийн амаараа миний нэрийг битгий дууд... Чи намайг хангалттай өвтгөсөн шүү дээ. Гуйж байна. Намайг зүгээр орхичих л доо!"






>>>>
ERA❤

Сэтгэгдлээ үлдээгээрэй~







Continue Reading

You'll Also Like

974K 87.8K 39
✫ 𝐁𝐨𝐨𝐤 𝐎𝐧𝐞 𝐈𝐧 𝐑𝐚𝐭𝐡𝐨𝐫𝐞 𝐆𝐞𝐧'𝐬 𝐋𝐨𝐯𝐞 𝐒𝐚𝐠𝐚 𝐒𝐞𝐫𝐢𝐞𝐬 ⁎⁎⁎⁎⁎⁎⁎⁎⁎⁎⁎ She is shy He is outspoken She is clumsy He is graceful...
10.4K 271 10
This a story of how (Y/N) met Amanda and liz at her first huge con (Katsucon) It's (Y/N) dream to attend this con for years, but you could never att...
700K 53.7K 35
"Why the fuck you let him touch you!!!"he growled while punching the wall behind me 'I am so scared right now what if he hit me like my father did to...
608 123 16
ამაიას ცხოვრება სამუდამოდ კარგავს წარსულის იერსახეს,როდესაც ის ნახევარღმერთების ბრძოლის ეპიცენტრში აღმოჩნდება, წინასწარმეტყველების აღსასრულებლად. "მი...