ARE YOU LOST, BABY GIRL? [Com...

By sera_era

223K 16.9K 1.5K

Чинийхээ аавыг орлох эр хүн байж өгье. "Baby girl~ Call me daddy!" Highest rank:🌟 #тэхён - 1 #жимин - 1 #жон... More

Intro
01
02
03
04
05
06
08
09
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
Epilogue

07

7.9K 595 77
By sera_era

"Намайг урагш нэг алхахад чиний зүрх цээжиндээ багтаж ядан чичирнэ..."


***

***

Гэрийн үүдээр орж ирсний дараа Жонгүг юу ч хэлэлгүй өрөөгөө зүглэн шатаар дээш өгсөв.

"Daddy?"

Би гутлаа яаран тайлаад түүний араас гүйхэд тэр байрандаа зогссон ч эргэж харсангүй. Гэхдээ хүндээр амьсгалж байгаа нь мэдрэгдэж байна.

"Та...уурлачихсан юм уу?"

Түүний ар нуруунд тулан ирээд асуухад тэр юу ч хэлэлгүй чимээгүй зогсоод л байлаа.

"Минхёг зүгээр л----"

"Минхёг гэнэ шүү!"

Тэр ёжлон инээнгээ над руу эргэж хараад "Чи өөр хэдэн хүнд намайг зүгээр л өрөө түрээсэлдэг ах гэж хэлэх вэ?" гэх нь тэр.

Урьд өмнө нь байж үзээгүй, мэдэрч сонсоогүй хоолойны өнгө байсанд сэтгэл өвдөж, түүнд гомдох шахна. Би өнөөдөрхөн өөрсдийнхөө тухай найзууддаа ярьсан шүү дээ.

Шударга бус байна.

"Та буруу ойлгоод байна. Тэр үед Аёоны төрсөн өдөр болж байсан. Бидний харилцаа ийм байгаагүй үе! Тийм болохоор Минхёгийг асуухаар нь л юу ч бодолгүй тэгээд хэлчихсэн юм."

Би толгой сэгсрэн түүний гараас атгахаар оролдонгоо маш хурдан ингээд хэлчхэв.

Түүнийг уурлуулах тийм ч таатай биш юм. Их аймар байна.

"Тэр чамд хүрч байхыг би харсан. Baby girl"

Тэр надад ойртон үсийг минь ажигласаар илж эхлэхэд л би гадаа Минхёг миний үсийг илснийг саналаа. Тэгэхээр өрөө түрээсэлдэг ах гэж хэлсэнд ч яг уурлаагүй байх нь ээ?

"Daddy! Тэр зүгээр л үсэнд----"

"Юу гээч? Чиний үсний ширхэг хүртэл харамлах сэтгэл төрүүлэхээр гэдгийг мэдэх үү?"

Үсний ширхэгийг хүртэл харамлана гэдэг чинь...

Удалгүй түүний том цээж надад наалдан тэр намайг тэврээд үсэнд минь уруулаа хүргэнэ. Яг л түүний зүрх цээжиндээ багтдаг шиг миний бие түүний энгэрт яг багтаж байгаа нь сэтгэл хөдөлгөм. Гэхдээ бас инээд хүрмээр юм. Түүний хажууд их балчир гэдгээ ийм зүйлс дээр хүртэл ойлгох гэж...

"Тэгээд ч аав нар үргэлж өөрсдийнхөө бяцхан охиныг бусад залуусаас харамладаг юм. Ялангуяа тэр Минхёг гэдэг залуу шиг шунасан харц тодруулах эрэгтэй хүн бүрээс..."

Тэр чихэнд минь ойртон шивнэх агаад энэ нь хамаг бие арзайлгах шиг л болов.

Тэр шивнэж ярихаараа үнэхээр... Үнэхээр халуухан болчих юм. Хоолой нь үргэлж намуухан, тайван, шийдэмгий сонстдог хэрнээ зарим үед биднийг хэт ойртсон нөхцөлд халуухан, бие арзайлгам, тачаангуй болчихдог.

Бурхан минь...

Би юу л бодоод байна даа?

"Гэхдээ та надад уурласан биз дээ? Би үүнд ямар ч буруугүй байхад..."

Намайг хошуугаа унжуулсаар урагш болон түүний цээжинд наалдахад тэр инээд алдсаар "Уурласан юм бишээ! Нэг зүйлийн тухай бодоод жаахан бухимдчихсан юм." гэлээ.

"Юуны тухай гэж?"

"Чамайг өөртөө бүр гүн дурлуулахгүй бол болохгүй гэдгийг ойлгоод яаж тэгэх тухайгаа бодож үзсэн..."

Гүн дурлуулах гэнэ ээ?

Тоглоод байна уу? Үнэндээ тэр намайг галзууруулах шахдаг. Энэ их сэтгэл хөдлөл, сайхан мэдрэмжүүд юу болж таарах вэ?

"Гэхдээ daddy--"

Түүний уруул миний уруул дээр буухад яриа минь тасалдаж, би гайхсандаа хойш ухарсан ч түүний гар нуруугаар орж ирлээ. Тэр гараараа намайг түшин өөр лүүгээ ойртуулахад бидний уруул бүр гүн нийлсэн юм.

Зүрх хэт хурдан цохилсноос болж гар чичрэх шахна.

Тэр миний уруул дээр үнсэж байгаагүй. Хацар, дух эсвэл гар дээр л үнсэж байсан тул энэ үнэхээр шинэлэг...

Өмнө нь энэ зүйлийг арай өөрөөр мэдэрч байснаас ингэж хайрлаж нандигнасан, хүрэхээс эмээсэн байдлаар хийж болдог гэж төсөөлж ч байгаагүй юм байна.

Түүний уруул их зөөлхөн хэрнээ нэг тийм чихэрлэг амтыг надад өгнө. Тэр үнэхээр донтмоор уруулаа удаан гэгч нь хөдөлгөх ч би ямар хариу үйлдэл үзүүлэхээ даан ч мэдсэнгүй.

Амьсгал давчдаж эхлэхэд тэр үнсэлтээ салган духаа, миний духтай нийлүүлэв. Тэгээд давхаартай, том алаг нүдээрээ ширтэх нь намайг ичихэд хүргэнэ.

Нуруунаас минь түших түүний гар дэндүү сул дорой байх миний биеийг чичрэхийг мэдэрч байгаа байх даа...

"Baby girl~ Чи зүгээр үү?"

Түүний нөгөө гар хацар дээр минь ирж, тэр санаа зовсон аятай намуухан хоолойгоороо тайвшруулах мэт ярих аж.

"Б..Би зүгээр л..."

Хацар нойт оргиход би түүнд харуулахгүй гэсэндээ хурдхан арчсан ч тэр түрүүнээс хойш над руу маш ойрхноос ширтэж байгаа шүү дээ. Тэр харчихсан!

"Намайг уучлаарай..."

Daddy ийн хэлээд надаас холдон нэг шат дээш ахин зогслоо. Харцанд нь нэг л тийм гэмшсэн өнгө аяс тодроод ирэв.

Амлаж байна. Үүнд түүний буруу огт байхгүй.

"Бурхан минь! Би чамайг уйлчихна гэж үнэхээр мэдээгүй. Baby girl---"

"Ү..Үгүй дээ. Энэ таны бодож байгаа шиг биш."

Би хөмсөг зангидан үсээ хойш илэх түүний гараас татан өөр лүүгээ харуулаад "Надад таалагдсан..." гэвэл тэр итгэж ядсан царай гаргав.

"Би зүгээр л энэ зүйлийг ийм нандин байж болдогт гайхсан юм. Таниар үнэхээр их хайрлуулдаг гэдгээ мэдрээд уярчихсан... Тэгээд л... Уйланхай байгаад минь уучлаарай~"

Заримдаа хэрвээ би аавтай байсан бол гэх бодол зурвасхийн орж ирдэг юм. Гэхдээ надад боломж олдсон нь сайн хэрэг. Сүүлийн үед үнэхээр л энэ хүнээс маш их хайрыг мэдэрч байна...

Миний аав шиг эр хүн байж өгөхөөр тэр миний дэргэд байгаа нь ямар их аз вэ?

Жонгүг миний үгийг сонсчихоод саяхан л гэмшиж байсан бол тэр нь шууд өөрчлөгдөн өхөөрдсөн янзтай болоод ирэв. Хоёр алгаа хацарт минь наачхаад "Миний baby girl~  Ийм эгдүүтэй байвал би яах болж байна аа? Мм?" гэсээр хамраа үрчийлгэн инээх аж.

Жон Жонгүг...

Хайрлахгүй байхын аргагүй хүн юм аа~

***

"Сайхан амарцгаагаарай~"

Ээж доод давхараас ийн орилоход тэр бид хоёр хоёулаа хариу хэлээд өрөө, өрөөндөө орцгоолоо. Ямар азаар бид хоёрын өрөө ижил давхарт юм.

Цаг орой болсон тул маргаашийнхаа зүйлсийг хурдхан бэлдчихээд орондоо ороход тийм ч их хугацаа зарцуулсангүй.

Гэхдээ нойр хүрэхгүй байх чинь...

Би алгуурхнаар уруулдаа гараа хүргэвэл өдөр шатан дээр болсон явдал санаанд оров. Тэр намайг үнсчихсэн гэж бодох төдийд л инээмсэглэл тодорч, бас багахан сэтгэл түгших мэдрэмж намайг ороож байлаа.

Эр хүнийг ийм зөөлхөн, эвлэгхэн гэж бодож байсан удаа байхгүй юмсан. Гэтэл ингэж нандигнаж, хайрлаж чаддаг гэдгийг тэр өдөр бүр надад баталж харуулж байна. Ингэх бүрт нь өөрийнхөө тухай бодож үзэх юм. Би түүний энэ их хайрыг хүртэх эрхтэй хүн мөн гэж үү?

Буцаад л замхарчхав.

Саяхан л инээмсэглэж байсан ч тэр үед болж байсан зүйл санаанд ороод урвайж орхилоо.

Тэр үед...

Тэр үед би үхчихсэн бол одоо яах байсан болоо? Тэр хачин зүйлсийг давж чадаагүй бол...

Өрөөний хаалга онгойх сонстоход анхаарал сарниж, би тэр зүг рүү гайхах, айх нь зэрэгцэн харвал энэ Жонгүг байсан юм.

"Daddy?"

"Би өглөө буцаад явчихна аа..."

Тэр дотогш орж ирээд миний хажуугаар хэвтлээ. Түүний үнэр биеийг минь бүчиж, хормын дотор л тайвшраад ирэв.

Тайвшруулах эмнээс ч илүү үйлчилдэг хүн гэж байдаг л юм байна.

"Нэг байшинд байгаа хэрнээ л харахгүй бол санаад эхлэх юм."

Жонгүг амандаа бувтнан намайг тэврэхэд би түүнийг зөрүүлэн тэврэв.

"Сайхан амраарай~ Daddy..."

"Сайхан амраарай~ Baby girl~"

***

Хаалга нүдэх чимээнээс болоод би арайхийн нүдээ нээв. Түүний гар бэлхүүс дээр минь байх агаад миний мөрөнд нүүрээ наажээ.

"Сэра? Хаалгаа яагаад түгжчихсэн юм бэ? Ээж нь чиний өрөөнд цамцаа үлдээчхэж..."












>>>
Hii? ERA❤❤

Сэтгэгдлээ үлдээгээрэй~~~

Continue Reading

You'll Also Like

3.8M 159K 62
The story of Abeer Singh Rathore and Chandni Sharma continue.............. when Destiny bond two strangers in holy bond accidentally ❣️ Cover credit...
1.3M 31K 46
When young Diovanna is framed for something she didn't do and is sent off to a "boarding school" she feels abandoned and betrayed. But one thing was...
669K 51.7K 34
"Why the fuck you let him touch you!!!"he growled while punching the wall behind me 'I am so scared right now what if he hit me like my father did to...
24.5K 2.6K 15
Тэр новшийг тавьж явуулаад намайг хар, зөвхөн намайг. Inspired by That XX - G-dragon.