ARE YOU LOST, BABY GIRL? [Com...

By sera_era

224K 16.9K 1.5K

Чинийхээ аавыг орлох эр хүн байж өгье. "Baby girl~ Call me daddy!" Highest rank:🌟 #тэхён - 1 #жимин - 1 #жон... More

Intro
01
02
03
05
06
07
08
09
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
Epilogue

04

8.2K 668 81
By sera_era

"Чинийхээ аавыг орлох эр хүн байж өгье!"


***

***

- Жонгүгийн талаас -

"Юундаа бухимдаад байгаа юм? Гэнэт залгаснаа ягаан даашинз ч гэх шиг... "

Тэхёны дуу утасны цаана сонстох агаад би арайхийн өөрийгөө тайвшруулахыг хичээнэ.

"Маргааш baby girl үдэшлэгтэй гэсэн. Тэгсэн үдэшлэгт өмсөх даашинзыг нь түрүүн өрөөнд нь орохдоо харсан чинь ёстой богинохон, бас дээгүүрээ задгай байсан..."

"Тэгээд яадаг юм? Гоё л харагдах юм биш үү?"

Тэхён хөнгөхөн инээгээд үргэлжлүүлэн "Санаа зовоод байгаа хэрэг үү?" гэлээ.

Мэдээж би санаа зовж байна. Тэр одоохондоо миний baby girl болоогүй ч гэсэн залуус түүн рүү минь нүд унагаасай гэж хүсэхгүй байна. Baby girl тэр даашинзаа өмсчихвөл аймшигтай халуухан харагдахыг л мэдэж байгаа болохоор яаж ийж байгаад болиулах хэрэгтэй.

"Харамлаад байна..."

"Боль доо! Нөгөө нэг тэр л мэдэхгүй болохоос үерхэж байгаа гэдэг нь энэ үү? "

Тэр намайг шоолонгуй инээх аж.

"Харж л байгаарай! Удахгүй тэр минийх болчихно..."

Гэхдээ би бага зэрэг эргэлзэж байна. Тэр надаас зугтчихвий гэж бодогдоод бүх зүйлээ удаанаар хийхийг хүссэн ч baby girl өөрөө л тэвчээр алдагдуулаад байх юм.

"Жаахан охин шүү дээ. Битгий айлгачихаарай! Хоёр жил харж явчхаад одоо л нэг хамт байж болохоор болсон юм чинь---"

"Мэднэ ээ~ Би айлгахгүй..."

***

Эцэст нь би хэсэг бодсоны эцэст түүнд өөрөө даашинз авч өгөхөөр шийдсэн юм.

2 жилийн өмнө Америкт амьдарч байхдаа би анх удаа Сэратай таарч билээ. Дөнгөж арван зургаахан настай, гартаа зайрмаг атгачихсан гүйж яваад хослолд минь нааж орхисон юм. Тэр үедээ ихэд сандарчхаад л яваад өгсөн ч би одоо болтол түүний тэр хөөрхөн төрхийг мартдаггүй. Сэра манай эсрэг талын байшинд амьдардаг байсан юм. Зохиолоо бичихээр суух бүрт эсрэг талын байшингийн цонхоор түүний өрөөндөө ном уншаад сууж байгаа нь тодхон харагддаг байлаа.

Үнэндээ түүнийг догдлуулдаг гээд байгаа ном нь тэр чигтээ түүнийг хараад авсан мэдрэмжээс бүтсэнийг тэр гадарлаачгүй биз...

Харин би хоёр жилийн турш түүнд ойртох байтугай очоод танилцаж ч зүрхлээгүй юм. Яагаад гэвэл түүн рүү нэг алхвал тэр хаашаа ч юм замхарчих юм шиг санагдаад л тэр...

Их эмзэг... Их нандин...

Тэр минь цовоо сэргэлэн харцтай хэрнээ ямар нэгэн зүйл дотроо нуучихсан юм шиг сэтгэл татам. Тэгсэн хэрнээ байнга л  хэтэрхий гэнэн бодол дундаа живчихсэн явж харагдах жаахан хүүхэд шиг...

Baby girl гэх нэрэнд төгс тохирч байгаа биз?

Солонгост ирээд өөрийнхөө алдарын замыг хөөж явахдаа би түүнийг маш их санасан. Радио нэвтрүүлэг хөтлөх бүртээ түүнийг сонсож байгаасай хэмээн битүүхэн мөрөөддөг байлаа. Гэтэл юу болсон гээч?

Хувь тавилан аятай ээжийн минь найзын бяцхан охин нь намайг байж боломгүйгээр өөртөө татаж байсан тэр хүн байсан юм. Хөлийнх нь чимээ сонстон ард минь ирэхэд л би галзуу хүн шиг догдолж эхэлдэг.

Тэр л чадна. Зөвхөн тэр л намайг ийм болгоомжтой, шийдэмгий, сул дорой нэгэн болгож зүрх сэтгэлээр минь хүссэнээрээ тоглож чадна.

Амьдралд минь олон бүсгүй байж болох ч түүн шиг сайхныг дахиад олж чадахгүй биз!

***

"Тэгэхээр baby girl! Чи намайг Daddy гэж дуудна."

Түүний хариу үйлдлийг тааж ядан ингэж хэлснийхээ дараа би бага зэрэг гэмшив.

Учир нь гэвэл тэр хөнгөхөн инээж байсан ч цаанаа нэг л гунигтай сонстсон юм.

"Daddy гэнэ ээ? Таны нөгөө дуудуулахыг хүссэн нэр чинь энэ гэж үү?"

Сэра доош ширтэн удаанаар толгойгоо дээш өргөөд "Юу гээч? Би хэлд орсон цагаасаа хойш "аав" гэдэг үгийг амнаасаа унагаж байгаагүй. Миний хамгийн их эмзэглэдэг сэдэв бол энэ. Бусад хүүхдүүдэд байдаг ч надад тэр аав гэдэг зүйл нь байгаагүй." гэчхээд чимээгүй болчхов.

Бурхан минь...

Би түүнд аав шиг нь эр хүн байж өгч чадна гэж амлая! Үнэндээ түүнийг ээжтэйгээ хамт хоёулхнаа амьдардаг гэдгийг мэдчхээд аавтай болохыг хүсдэг байхдаа хэмээх бодолд дарагдаж байсан юм.

"Baby girl би чамд тайлбарлаж өгье~"

Би түүнийхээ жижигхэн бугуйнаас атган зөөлнөөр илэхэд тэр над руу хараад  чичирсэн дуугаар ам нээлээ.

"Ямар ч харилцаанд зөвшөөрөл хэрэгтэй байдаг биз дээ? Намайг зөвшөөрөөгүй байхад baby girl гэх хэрэггүй. Би удахгүй насанд хүрэх гэж байгаа шүү!"

Тэр ийн хэлчхээд бугуйнаас нь атгах миний гарыг доош буулгахад цээж дэлбэрэх аятай мэдрэгдэх аж.

Зөвшөөрөл гэв үү? Албан ёсны харилцаа хүсч байгаа байх нь ээ?

Түүнийг эргэн явах гэхэд нь би гараас нь татан болиулав.

"Би хүргээд өгье..."

"Үгүй дээ! Би Минхёгтой явчихна. Та эндээ үлд..."

***

"Боль доо! Жонгүг~ Тэр тэгээд чамаас татгалзсан хэрэг үү?"

Утасны цаана Тэхёны хоолой тохуутай гэгч нь сонстоно. Тэр үнэхээр уйдсан хүн шиг л байх юм. Дандаа хүн рүү залгаж тоглоом тохуу хийгээд л... Бидний харилцаа түүнд их л сонирхолтой санагдаж байгаа гэсэн. Насны зөрөө ихтэй болохоор... Бүхэл бүтэн найман нас шүү дээ. Бас анх удаа л би эмэгтэй хүнд ингэж хөл алдаж байна.

Би урд явах хар өнгийн машинд анхаарлаа хандуулсаар хуурдаа нэмэхдээ түүнд хариуллаа.

"Би хүргэж өгөхийг хүссэн ч тэр зөвшөөрөөгүй. Минхёг ч гэнэ үү? Мингүг ч гэнэ үү? Нэг хачин нөхрийг дагаад явчихсан."

"Арван наймтай жаахан охинд манай охидын эрлэг хаягдах гэж дээ! Чи нөгөө baby girl болох тухай нь асууж үзсэн үү?"

Яагаад ч юм тийм байдалтай үлдсэн хэрнээ түүнийг холдчихвий гэх айдас төрөхгүй юм.

Түүний нүд гэрэлтэж байсан... Тэр хэдий дургүйцсэн ч гэсэн над шиг догдолж байсан.

"Тэр ийм харилцаанд зөвшөөрөл авах хэрэгтэй гэсэн... Магадгүй би түүнээс албан ёсоор асууж үзэх хэрэгтэй бололтой."

"Угаасаа тэр чинь жаахан охин шдээ. Жонгүг... Наад зүйлийг чинь сайн ойлгохгүй. Тийм юм чинь будилж байгаа."

Тэхёныг үгээ хэлж дуусахтай зэрэгцэн нөгөө машин том байшингийн урд зогсов. Би ч даган зогсоод Тэхёнд дараа ярихыг хэлээд тасалж орхилоо. Яагаад гэвэл миний бяцхан охин өөр залуутай нэг машинд байна шүү дээ.

***

- Сэрагийн талаас -

Аёоны төрсөн өдрийн үдэшлэг болох газар хүртлээ би Жонгүгийн тухай бодолд автаж байлаа.

Daddy гэж дуудуулахыг хүссэн гэсэн. Харин би түүний бяцхан охин нь болно.

Галзуу юм.

"Одоо бараг ирчихлээ~"

Минхёгийг ийн хэлэхэд л би ухаан орон түүн рүү харав.

"Аан..."

Тэгсэн ч толгойд Жонгүг л эргэлдээд байна.

Хэтэрхий царайлаг...

Үдэшлэг болох газар ирээд бид дотогш орцгоолоо. Энд манай найзууд болон танихгүй хүүхдүүд ч их байх аж.

Чанга дуу чимээ, хоол унд, энд тэндгүй бүжиглэж хөгжилдөх хүүхдүүд гээд л...

"Өө Сэра~ Ирчхээ юу? Минхёгтой хамт ирсэн биз дээ?"

Аёоныг жуумалзан байж хэлэхэд нь би толгой дохиод "Тийм ээ~ Төрсөн өдрийн баярын мэнд!" гэвэл тэр инээмсэглэнэ.

Бас би түүнд өөрийнхөө бэлдсэн жижигхэн бэлгийг ч өгөв.

"Хөөх~ Хөөрхөн юм аа... Баярлалаа."

Тэр миний өгч буй эрвээхэй хэлбэртэй зүүлтийг жаахан хүүхэд аятай баярлан харсаар "Минхёг чамд сайн байх аа!" гэх нь тэр.

"Юу яриад байгаа юм?"

Би инээд алдан түүнийг нударвал тэр толгой сэгсэрнэ.

"Тэр чам руу яаж харж байгааг хар л даа!"

Түүний хэлснээр Минхёгийн зүг харвал тэр над руу харж байхтай таарч, тэр ч сандран өөр тийш харав.

"Боль доо... Тийм байх ёсгүй."

***

Үдэшлэг талдаа ороход Инсү бид хоёр талбай руу гаран бүжиглэхээр шийдлээ.

Дэмий л тэр нэрийг нь мэдэж... Одоо болтол бодлоос салж өгөхгүй юм!

Талбай дээр ирээд бид цагийг хөгжилтэйгөөр өнгөрөөж байтал Инсү хаашаа ч юм алга болж, би ганцаар хоцров. Хөгжмийн хэмнэлд бүр уусч орхижээ...

Гэтэл гэнэтхэн бэлхүүсээр минь хэн нэгний гар ороод ирэх нь тэр. Би таг гацан гэнэтийн үйлдэлд нь инээмсэглэхээ ч болив.

Гэхдээ түлхсэнгүй. Яагаад гэвэл би энэ гарыг танина. Сүүлийн үед энэ хоёр гарны эзэн бодлыг минь дүүргэчхээд ер гарч өгөхгүй байгаа!

"Энд юу хийж байгаа юм?"

Урдуур минь хүүхдүүд өнгөрснөөс болж би түүн рүү биеэрээ наалдсаар асуувал тэр тэврэлтээ чангалан инээх аж.

"Зөвшөөрөл авах хэрэгтэй юм бол зөвшөөрүүлэхэд л хангалттай биз дээ?"




>>>

Hiii? ERA❤
Сэтгэгдлээ үлдээгээрэй~~~~~~

Continue Reading

You'll Also Like

32.3K 3.1K 10
"Чи миний төлөө үхэх үү?" "Тийм ээ..." > Suicide Squad киноноос сэдэвлэн бичив.
2.4M 138K 46
"You all must have heard that a ray of light is definitely visible in the darkness which takes us towards light. But what if instead of light the dev...
2.9M 54.4K 17
"Stop trying to act like my fiancée because I don't give a damn about you!" His words echoed through the room breaking my remaining hopes - Alizeh (...
210K 8.4K 32
~ INSTAGRAM RELATIONAHIP ~ ____________________________________________ ⚠️ფიქციაში ასახული იქნება +18 სიუჟეტები და ცენზურაც არ იქნება დაცული🔞 ( მთვა...