ARE YOU LOST, BABY GIRL? [Com...

By sera_era

224K 16.9K 1.5K

Чинийхээ аавыг орлох эр хүн байж өгье. "Baby girl~ Call me daddy!" Highest rank:🌟 #тэхён - 1 #жимин - 1 #жон... More

Intro
01
03
04
05
06
07
08
09
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
Epilogue

02

8.3K 693 69
By sera_era

"Хүрчихвэл л нисээд одчих эрвээхэй шиг тэр жижигхэн зүрх, сэтгэлийг минь ингэж их булиглуулна гэж мэдээгүй..."

***

***

"Baby girl гэнэ ээ?"

Би түүн рүү эргэн харахад тэр инээд алдан тавагтай жимсийг минь авангаа нойтон үсээ хойш илнэ.

Нойтон үс...

Байзаарай! Тэр дээгүүрээ нүцгэн байгаа юм байна шүү дээ.

Би сандарсандаа болоод хэт ойрхон байх түүний цээжийг хойш түлхээд харц буруулвал тэр доогтой нь аргагүй инээгээд эхлэв.

"Юу? Б..Би ингээд гаръя даа!"

Газар ширтэнгээ дэлбэрчих шахах зүрхээ даран хойш эргэлээ. Гэтэл тэр нэг гараас минь атган өөр лүүгээ эргүүлчих нь тэр. Түүний нойтон үснээс ганц нэгээр дусах ус нь миний зүүн гар дээр бууна.

"Яагаад сандраад байгаа юм?"

Харин тэр тоосон ч шинжгүй хэрчсэн алимнаас идэнгээ надаас ингэж асуулаа. Одоо ч миний гараас атгачхаж...

"Т..Та хагас нүцгэн байдалтай байхад би сандрахгүй байх хэрэг үү?"

Бурхан минь... Нүд рүү нь харж чадахгүй нь ээ! Хацар халуу төөнөөд яг шатах нь.

"Хөөе~ Энэ зүгээр ээ... За юу?"

Тэр эрүүнд минь зөөлнөөр хүрэн дээш өргөхөд би ямар ч зугтаах боломжгүйгээр түүний харцтай нүүр тулав.

Үгээр илэрхийлэхэд их хэцүү. Би зүгээр л намайг цоо ширтэх маш том давхраатай нүдийг харж байна.

Нэг зүйл... Түүний нүд нэг л зүйлийг өгүүлээд байна. Чухам юуг вэ?

Зарим кино, зохиол дээр дурлалт хоёр харцаараа ойлголцоод байдаг үйл явдлыг харж, уншиж байсан уу? Би гайхдаг байсан юм. Яаж юу ч хэлээгүй байхад нь ганц хараад л нэгэн бүхэл бие аятай ойлгоод байдгийг нь мэддэггүй байлаа. Гэхдээ яг одоо жижиг хэсгийг нь мэдэрч байна.

Нэг тийм тайван, тайвшруулмаар эсвэл бүр аргадаж, гуйж байгаа юм шиг дөлгөөхөн харц.

"Чи..."

Түүний хоолой бүдэг гэрэлтэй өрөөнд сонстоход би нүдээ хурдан цавчилсаар "За?" хэмээн хариулав.

Гацаж, түгдрээгүйдээ бүр баярлах шахлаа.

"Хөөрхөн юм аа~"

Жонгүг ингэж хэлчхээд эрүүнээс минь гараа аван зөөлхөн инээд алдав.

Хөөрхөн? Үнэхээр хөөрхөн гэсэн үү?

Ингэж хэлнэ гэж бодоогүй тул би хэсэг хугацаанд бүтэн гайхшралын байдалтай ийш, тийш харж зогсов.

"Яв даа~ Жимс өгсөнд баярлалаа."

Тэр гарыг минь тавихад, түүний дулаан гарыг үгүйлэх мэдрэмж төрөх нь тэр. Бүр хоосон болчихлоо.

***

Өрөөндөө орж ирээд би шууд л орон дээрээ унасан. Тэгээд дэрэндээ нүүрээ наагаад орилох инээх хоёрын завсраар хачин авиа гаргаж билээ.

Мэдэхгүй юм даа...

Тэр намайг хөөрхөн гэсэн юм чинь!

***

Долоо хоног өнгөрөхөд бид өглөөний цай, оройн хоол бас хааяа нэг хоёр давхарт таарч байв. Таарахдаа хэн, хэн нь үг хэлэхгүй зөрж байгаа нь намайг тавгүйтүүлэх юм. Намайг хөөрхөн гэчхээд яагаад яриа өдөхгүй байгаа юм бол? Дээрээс нь тэр хэрэгцээтэй асуудал биш л бол өрөөнөөсөө цухуйлгүй зохиолоо бичиж байгаа.

"Сэра~ Нөгөөдөр яахаар болсон?"

Инсүг ийн асуухад би нөгөө үдэшлэгний тухай гэдгийг шуудхан л ойлголоо. Би явахаар шийдэж, бас Аёонд бяцхан бэлэг ч бэлдээд амжсан.

"Явна аа~"

Намайг ингэж хэлээд шалтгаангүйгээр санаа алдахад тэр гайхан хараад "Юу болсон юм?" гэв.

Зарим үед шалтгаангүйгээр сэтгэлээр унах үе байдаг шүү дээ.  Магадгүй би хөөрхөн гэсэнд нь хэт их ач холбогдол өгчихсөн юм шиг байна.

Дахиад л...

Дахиад л Жонгүгийг бодоод эхлэх шив! Ном нь хэд хоног толгойноос гарахгүй. Дээрээс нь өөрөө хүртэл бодолд эргэлдээд л...

"Зүгээр л... Нэг тиймэрхүү зүйл болчихсон юм."

Би ярихыг нэг их хүсэхгүй байгаа тул Инсүгийн дараагийн хариуг хүлээлгүй дуугаа хураав.

Долоо хоногийн өмнөх хагас нүцгэн Жонгүг үнэхээр, үнэхээр халуухан байсан. Нойтон үснээс нь ус дусалж, баримал аятай цээжийг нь даган урсахыг би маш сайн харсан ч гэсэн...

"Яагаад улайчхав аа?"

Хацарт минь Инсүгийн гар хүйт даан мэдрэгдэхэд би гайхшран хацартаа хүрч үзэв.

Нээрээ л халуу шатаж байна. Яг л тэр үе шиг...

***

Хичээл тарахад би ээжээс өнөөдөр оройтох тухай зурвас авсан юм. Тийм болохоор оройн хоолыг би бэлдэнэ гэсэн үг.

Өдөржингөө хичээл, номоо харан суусны эцэст би хоол хийхээр доош буувал санаанд ороогүй дүр зураг үзэгдэв. Хормогч зүүчихсэн, цаашаа хараад юу ч юм хийж байгаа Жонгүг.

"Та юу хийж байгаа юм?"

"Өө baby... Биш ээ! Сэра~ Өнөөдөр эгч оройтно гээд тэгээд л оройн хоол бэлдэж байна."

Тэр ийн хэлээд над руу харан инээмсэглэхэд би толгой дохиод хажууд нь очлоо.

"Би тусалъя~"

Тийм дээ... Зүгээр л хөөрхөн гэсэн байхад хий дэмий ургуулж бодоод яахав!

***

Бид оройн хоолоо бэлдэж дууссаныхаа дараа ширээнд суун хооллож эхлэв. Хоол хийж байхдаа ч тийм их зүйл ярилцаагүй. Одоо ч бас уур амьсгал хөндий, хүйтэн байна.

Би санаа алдан хоолоо идэлгүй, тавган дээрээ нааш цааш болгон сууж байтал тэр чимээгүй байдлыг эвдэн ам нээлээ.

"Идэхгүй хэрэг үү?"

"Иднэ ээ~"

Түүнд товчхон хариу өгчхөөд өөр лүү нь харвал тэр сэрээгээ тавин надад анхаарлаа хандуулна.

"Оройн хоолны үеэр чи байнга л юм бодож сууж байгаад жааханг идчхээд явдаг. Эрүүл мэндэд муу шүү дээ. Хоолоо сайн идэх хэрэгтэй."

Түүний үгэнд би хөнгөн инээд алдав. Тэр намайг анзаардаггүй. Энд долоо хонохдоо надтай олигтой ч яриагүй юмсан.

"Та яаж мэдэж байгаа юм? Ээжтэй яриад л суучихдаг байж..."

"Тэгсэн ч гэсэн... Би үргэлж чамайг харж, анзаардаг."

Өө залуу минь! Би тэгвэл яагаад мэдээгүй юм бэ? Дотроо ийн асуух хэдий ч надад яг ингээд асуучих зориг байсангүй.

"Боль доо~ Таарчхаад үг ч дуугардаггүй. Хоолны үеэр юу ч ярьдаггүй юм байж..."

Би одоо болтол инээсээр урд байх аягатай уснаасаа балгатал тэр надад сонсогдохоор амандаа бувтнах аж.

"Ойртчихвол чи надаас зугтчих юм шиг санагдаад л тэр."

***

Цагийн зүү 2-ыг заах хүртэл би зочны өрөөндөө эээжийг хүлээнгээ ном уншив. Толгойн дотор их олон бодол эргэлдэж, нэг уншсан мөрөө хэд давтан уншаад  ч ойлгомжгүй санагдана.

Ямартай ч тэр намайг анзаардаг гэдэг нь тодорхой болсон. Гэхдээ би яагаад түүний тухай бодолд автаж, миний тухай ярихад нь цээж хөндүүрлэн догдлоод байгааг мэдэхгүй юм. Тэр үнэхээр сэтгэл татам хэдий ч би түүний номонд дуртай болохоос түүнд биш гэж найдаж байна.

Хэсэг хугацаа өнгөрөхөд би зочны өрөөний буйдан дээр суусан чигтээ зүйрмэглэж орхилоо. Нойрон дунд хэн нэгний танил дулаахан гар намайг өргөөд хаашаа ч юм алхаж байгаа нь мэдрэгдсэн.

Жонгүг байна.

Хэсэг хугацааны дараа тэр намайг орон дээр зөөлхөн хэвтүүлэхэд би нүдээ нээв. Өрөөнд минь оруулаад ирчихжээ.

"Би ээжийг хүлээж байсан юм..."

Нойр маш их хүрч байсанд хоолой минь үнэхээр нойрмог сонстох аж.

"Тэр ажил дээрээ хонохоор болсон гэсэн---"

"Би таны номонд дуртай~"

Би түүний нүд рүү ширтсээр ийн хэллээ. Харин Жонгүг миний зүг урагш болон биеэрээ ойртчхоод санаа алдан буцан хойшлов. Тэр биеэ бариад байна.

"Маш их..."

"Сэра~ Унт даа. Өглөө хичээлтэй биз дээ? Сайхан амраарай~"

Үсийг минь баруун гараараа илэн хойш болгоод хөнжлөөр хучихад нь би нүдээ аньлаа. Миний доторх хүнийг чичрүүлэн догдлуулж, гаднах биеийг минь ч шатаан хайлуулах энэ хүн үнэхээр ер бусын юм.

"Таны ном намайг догдлуулдаг..."

Нүдээ аньсан ч гэрэл унтрахыг мэдэн хөнжилдөө шигдвэл түүний намуухан хоолой ахин сонстов.

"Харин чи намайг догдлуулдаг. Baby girl~"

>>>

Сэтгэгдлээ үлдээгээрэй~~

ERA❤

Continue Reading

You'll Also Like

32.3K 3.1K 10
"Чи миний төлөө үхэх үү?" "Тийм ээ..." > Suicide Squad киноноос сэдэвлэн бичив.
2.9M 54.4K 17
"Stop trying to act like my fiancée because I don't give a damn about you!" His words echoed through the room breaking my remaining hopes - Alizeh (...
210K 8.4K 32
~ INSTAGRAM RELATIONAHIP ~ ____________________________________________ ⚠️ფიქციაში ასახული იქნება +18 სიუჟეტები და ცენზურაც არ იქნება დაცული🔞 ( მთვა...
10.6K 1.4K 12
Хайраас ч илүү хүчтэй зүйл энэ хорвоо дээр үй олноороо байдаг гэж хэн санах билээ?