Hjertens Fjord

By Raeunmoon

23.3K 3.1K 1.6K

[Mongolian Fic] Бид өөрсдийгөө ухаантай гэж бодсон нь биднийг ямар тэнэг болохыг илтгэсэн юм. More

Prologue
1. Хоригдол
2. Эмэгчин
3. Мэргэн санаа
4. Шинэ Орчин
5. Дэлгүүр
6. Жүжигчин
7. Cry Cry
9. Run Run
10. Agony
11. Fear
12. Mommy
13. Girls Talk
14. Strawberry Taste
15. Funeral
16. Lonely Heart
17. Collapse
18. Conclusion
19. Dilemma
20. Him Or Home
21. Diary
22. Reality
23. Ten
24. Family
25. Kim Doyoung
Epilogue
JiWin Special Chapter

8. Kiss Kiss

825 100 53
By Raeunmoon

Нами гийн талаас

Хэр удаан тэндээ уйлж сууснаа үл мэднэ... Сэтгэл минь жоохон онгойх үед нэг уужуу амьсгаа аваад босож зогсоод гараараа нэг хамраа шувтраад эрээл хайгуулаа үргэлжлүүлэхээр завдлаа. Одоо дахиж уйлахгүй шүү Нами, өнөөдөр өөрийгөө энэ хүртэл сайн хичээж ирсэн гэж урамшуулаад хангалттай их уйллаа, бараг бүтэн сарынхаа нулимсыг гаргачихлаа тиймээс одоо хүчтэй байна шүү.

Зовлонгоо тэвчиж чадахгүй уйлна гэдэг сул дорой хүний хийдэг зүйл гэж би боддоггүй. Хүн өөрийнхөө тэвчээрийн хязгаарыг давтлаа нулимсаа тэвчсээр байгаад эцэст нь өөртөө жоохон амралт өгч сэтгэлээ уудалж уйлдаг гэж боддог.

Хэсэг алхаж байгаад нэг зүйлийг хараад зогтусан түрүүхэн уйлснаас болж хямарсан царайд минь инээмсэглэл тодрон нүд минь гэрэлтээд ирлээ. Яаран гүйсээр хашааны нэг төмөр нь хажуу тийшээ далийсан хэсэгт очоод завсраар нь толгойгоо хийж үзвэл хялбархан гарч байна. Толгой багтаж байна гэдэг чинь биеэ чихээд гарч болно гэсэн манай хоёр ч бас авсаархан болохоор энэ савраар гарч чадна. Ямар бяртай айлын хүүхэд нь энэ хашааны төмрийг хажуу тийш мурийлгадаг байна аа? Яасан ч буянтай хүүхэд вэ?

Өөрийнхөө зорьсон зүйлийг биелүүлж чадсан болохоор үсэрч дэвхцэн байр луугаа буцлаа нөгөө талаас нь хэт удвал Дуёон сэжүүр авахаас сэргийлж байлаа. Гэхдээ тэр одоо унтаж байж ч магадгүй юм тэгэхээр би дэмий зүйлд ч санаа зовж байж болох юм. Сэтгэл бүр гэгэлзээд байгаа болохоор гоё амттай юм идмээр санагдаад байх юм даан ч энд ямар амттан олдох вэ дээ. Ядаж гоё Йогурт идэх юм сан гэхдээ ийм үед хоосон хонохгүй байгаадаа баярлах хэрэгтэй байх.

Надад эндээс явах хэрэгтэй хэдэн арван шалтгаан ар араасаа гарч ирж байхад энд үлдэх ганц ч шалтгаан байхгүй байгаа нь эндээс хурдан яв хэрэгтэй гэдгийг минь сануулж өгч байгаа юм шиг. Цахилгаан шатнаас буугаад өрөө рүүгээ явах гэж байтал Юүта гийн өрөөний хаалга онгойн Юүта гарч ирэх бөгөөд Юүми түүнийг үдэж явуулж байгаа харагдана. Би тэдний хажуугаар өнгөрөн өрөө рүүгээ явж байгаа дүр үзүүлж байгаад Юүтаг алга болоход гялс буцаж яваад Юүми дээр очлоо.

Юүмиг харвал түүний царай үнэхээр сайнгүй харагдаж байлаа түүний энэ хайр найргүй эдлүүлсэн дүр төрхийг харахаар сэтгэл зүрх минь шимширч байна. Түүнд юу тохиолдсон талаар бодоход л огиудас хүрч байн гэхдээ үүнийгээ гаднаа харуулж Юүми гийн сэтгэлийг улам ихээр өвтгөхийг хүссэнгүй.

"Юүта хаашаа явж байгаа юм?"

"Тэр өнөө шөнө харуулын ээлжтэй гээд хэрэгтэй хэдэн юм аа авч ирэхээр явсан бас өнөөдөр Жонни хамт харуулын ээлжтэй юм шиг байна лээ" гэж тэр сөөнгө хоолойгоор хариулах нь түүний бие ямар ихээр тамирдсан болохыг итгэнэ.

Живин гайгүй байгаа? Удахгүй миний ээлж бас ирнэ гэж бодохоор л.... дотор давчдаад байх юм тэдэнд гэр бүлээ алдсан нь хангалттай бус уу? Өөрийгөө хүртэл энэ араатнуудад алдана гэж байхгүй шүү.

"Хэдэн цагт явна гэдгээ хэлсэн үү?" гэж түүн рүү нухацтай харан асуухад "Оройны есөн цагт хөдлөх юм яриад байсан" ийнхүү ядарсан хоолойгоор аяархан хариулав. Би гараараа эрүүгээ илээд "Тэгэхээр өнөө орой Винвин Дуёон хоёр л энд үлдэх нь ээ?" гэж Юүми гээс асуухаас илүүтэйгээр өөрөөсөө асуулаа.

Хэрвээ Винвин Дуёон хоёр байвал зугтах боломж маш өндөр байна өнөөдөр л хамгийн тохиромжтой өдөр бололтой. Энэ боломжийг яасан ч алдаж болохгүй "Тэгвэл арван цагт хэдүүлээ гал тогоонд уулзъя, чи яаж ийж байгаад гаднаасаа цоожлогдохгүй гээр үлдээрэй мэдэв үү?" хэмээн түүнд зааварчлаад эргэж хараад явах гэхэд Юүми гараас минь татаж зогсоолоо.

"Гал тогоонд уулзаж яах юм?" тэрээр сандарч тэвдсэн хоолойгоор ийнхүү асуухад би түүнийг өрөвдөн "Гал тогоонд хөл бөмбөгийн талбай руу харсан цонх бий тэрүүгээр гарч зугтах болно" гэж түүнд шивнэж хэлээд өөрийгөө хэт удаж болохгүй гэдгээ санан Живин рүү яаран явлаа.

Винвиний өрөөний өмнө ирээд хаалгыг нь тогших үгүй дээ эргэлзэн Винвин шиг няхуур хүн намайг ямар санаатай ирснийг гадарлах юм шиг санагдаад байх юм. Эсвэл би тэднийг хэт дээгүүр үнэлээд байна уу? Аль эсвэл айсандаа ингэж хэтрүүлж бодоод байна уу? Сайн мэдэхгүй юм. Намайг ингэж гиюүрч зогсож байхад Винвин хаалгаа нээж таарлаа.

Би шууд айсандаа хойшоо нэг алхам ухраад гэдсээ байдгаараа татан амьсгаагаа түгжээд түүн рүү хүчээр худлаа инээмсэглэн хуруугаараа түүнийг давуулан заахад тэр эргэж хараад "Живин чиний хачин найз чинь ирчихсэн чамайг асуугаад байна" гэж хэлээд над руу эргэж хараад

"Юм асууж хэлмээр байгаа зүгээр хэл, би хэлийг чинь тастчихгүй битгий тэнэг тахир дутуу хүн шиг хачин татаа тунгаа хийгээд бай" ийнхүү намайг загнасан өнгө аястай хэлчхээд Живинтэй зөрөн өрөө рүүгээ орлоо.

Винвин хорон үгтэй тахиа гэдэг нь, яахаараа хүн цаанаасаа ийм зэвүүн байдаг байна аа? Винвин нүдэнд харагдахаа болих үед амьсгаагаа гаран гэдсээ буцаагаад цодойлголоо. Энэ нэг юмыг харахаар л өмдөндөө авчих гээд байх юм яаж Живин түүнтэй хамт байж чадаад байдаг байна аа.

Гол ажлаа санан Живинийг татаад тэндээс жоохон холдоод түүний чихэнд "Өнөө орой зугтах болно" гэж хэлэхэд түүний царай гэрэлтэн над руу баярласан харцаар харан "Яаж яаж яаж" гэж догдолсон хоолойгоор асуулаа.

"Арван цагт гал тогоонд уулзалдана шүү Винвинийг бидний хойноос хөөхөөргүй болгож тавиад гарч ирээрэй ойлгосон уу? Бас оройтож болохгүй шүү мэдэв үү?" гэж түүнд нэг бүрчлэн захиад түүнийг буцаад өрөө рүү нь явууллаа.

Бүх юм бодсоноос илүү амар бүтсэнд сэтгэл минь хөөрөн дуу аялсаар өрөөндөө буцаж ирэхэд Дуёон унтаж байлаа. Одоо жоохон унтаад авдаг юм билүү өнөө шөнө эндээс хөлөөрөө хана хүртэл яваад тэгээд цаашаа хэр удаан явахыг мэдэхгүй учир унтаж хүчээ сэлбэж авсан нь дээр. Энэ бидний хамтдаа унтаж байгаа сүүлийн удаа юм биз дээ хэмээн бодон унтаж буй Дуёоны өөдөөс харсаар хэвтэнэ.

Түүний унтаж байгаа дүр төрх үнэхээр үзэсгэлэнтэй харагдах агаад тэрээр ихэд тайван амгалан харагдаж байна. Хэрвээ чи энгийн хүн байгаад бид зүүн жигүүрт уулзсан бол би чамд эргэж буцалтгүйгээр дурлах байсан байх даа? Даан ч бид хоёр өөр ертөнцийн хүмүүс юм... Ийм царайлаг залууг надаас харамлаж биднийг дайснууд болгож бүтээсэн бурхан ч их харамч юм даа гэж бодсоор нүдээ аниад унтаад өглөө.

Намайг сэрэхэд цаг орой болчихсон Дуёон аль хэдийн босоод яваад өгсөн байлаа бодуул хоол хийхээр явсан биз гэж бодоод аажуухан босоод хаалга татаж үзвэл онгорхой байна. Тэр намайг доошоо бууж хоолоо ид гэж албаар онгорхой орхисон гэсэн дүгнэлт хийгээд гал тогоо руу очиж үзвэл миний таамаглаж байсан шиг тэр хоол хийгээд зогсож байлаа.

Намайг ирж байгааг мэдсэн юм шиг над руу эргэж хараад "Ашгүй өөрөө хүрээд ирэв үү" гэж хэлээд тэр инээмсэглэхэд би мэл гайхсандаа зүрх минь золтой зогсчихсонгүй. Дуёоныг царайлаг гэдгийг мэднэ л дээ гэхдээ тэр инээмсэглэж байхдаа хэд дахин илүү царайлаг харагддаг юм байна. Анхны бөгөөд сүүлийн удаа түүний инээмсэглэж байгаа дүр төрөхийг харсандаа битүүхэндээ бяцхан догдлол тээх шиг.

Бид хоолоо идээд сууж байхад Дуёон "Өөр идмээр байгаа зүйл байна уу?" хэмээн төв царай гарган асуухад түүний аясыг дагуулахаар шийдээд "Гоё йогурт идмээр байна" гэж эрхлэнгүй хэлэхэд Дуёоны царай сонин боллоо. Хоолоо идэж дуусаад буцаад өрөөндөө ирэх хүртэл тэр юу ч дуугарсангүй, би буруу юм хэлчихсэн юм болов уу? Гэхдээ тэр өөрөө л асуусан шд сонин юм.

Цаг ес болж байгааг хараад үлдсэн нэг цагийг юу хийж өнгөрөөхөө мэдэхгүй сандраад хүлээж тэсэхгүй байхаар нь усанд орж цаг нөхцөөх санаатай угаалгын өрөөнд орж усанд орлоо. Уснаас гарч ирээд Дуёоны авч өгсөн эмээ загвартай урт юбка гийн нэг цамцтай хослуулж өмсөөд гарахаар хаалганы бариулаас бариад гацлаа.

Одоо эсвэл хэзээ ч үгүй Нами. Чиний нөгөө дуртай төмөрхүн гэх баатар аль эсвэл бурхан гэнэт гарч ирээд намайг эндээс аврахгүйгээс хойш чи өөрөө л энэ бүхнийг хийх хэрэгтэй. Эцэст нь чамд чамаас өөр чиний хар толгойг эндээс авч гарах хүн байхгүй.

Нүдээ анин нэг гүнзгий амьсгаа аваад шийдэмгий гэгч нь гараад орон дээр гутлаа арчаад суугаа Дуёоны өвөр дээр очоод суулаа. Дуёон гутлаа доош унагаан над руу гайхаж харах үед нэг гараараа түүний хүзүүнээс татаад түүний уруул дээр өөрийнхөө уруулаа наагаад хэдий үнсэлцэж үзээгүй ч кино нь дээрээс харж байсан шиг ээ чадахаараа түүнтэй үнсэлцэх гэж үзнэ.

Дуёоны хариу үнсэлцэх бөгөөд түүнийг үнсэлтэндээ мансууран нүдээ аних үед үүнийг л хүлээж байсан юм шиг түүнийг улам хүчтэй дур хүслээр дүүрсэн мэт үнслээ... Дуёоны амьсгаа түгжрэн уруул нь царцсан мэт хөдлөхөө болих үед удаанаар түүнээс уруулаа салгаад хойшлоод харцаа доош гүйлгэн түүний цээжинд хутга зоосон гар луугаа харлаа. Хутгийг барингаа чичирч буй гарыг минь дагуулан түүний халуун цус урсаж эхэллээ...

.............................................

Хайртай шүү 🙆🏻‍♀️💚🌚💚

Continue Reading

You'll Also Like

13K 909 27
ნუ რავი უბრალოდ წაიკითხეთ❤️✨💫
622K 36.2K 55
ဇာတ်လမ်းလေးကို ရိုးရိုးရှင်းရှင်းလေးပဲရေးထားတာပါ။ စိတ်ကူးထဲကအတိုင်းရေးထားတာမို့ အပြင်မှာ လက်တွေ့မဆန်တဲ့အရာတွေလည်း ပါကောင်းပါနိုင်ပါတယ်။ ကောင်လေးနှစ်ယ...
24.9K 4K 32
تــایــے"هــیچ دڵخــۆشــیـێڪ هـێـندەۍ ئــەو دڵــخــۆشـیــە نــیـە ڪــە تــۆ دەبــیــنم🧿💙" ڪــووڪ "تــەنــهــا بــە بــیــنــیـنی زەردەخــەنــەڪـەت...
1.9M 149K 180
Yaoi Ongoing ရည္းစားျဖစ္သူက အိမ္ကိုေရာင္းၿပီးအေႂကြေတြ႔နဲ႔ျပစ္ထားခဲ့ခ်ိန္မွာ ကေလးငယ္တစ္ဦးကကံေကာင္းျခင္းေတြ႔ကိုယူေဆာင္လာၿပီးေနာက္ yakuzaေခါင္းေဆာင္နဲ...