KINGDOM

Por Arin_Bae

5.8K 731 57

Тэён бол БНСУ-ын "Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах алба" буюу Кингдомын Гүнжтэн. Нэг өдөр түүний нас барсан... Más

001
002
003
004
005
006
007
008
010
011
012
013
014
015
016
017
Writer's note
Special part

009

232 36 3
Por Arin_Bae

Тэр шөнийн явдлаас хойш бараг хоёр сарын хугацаа өнгөрсөн ч миний сарын тэмдэг ирэхгүй байлаа. Минийх угийн ослоос болж заримдаа хугацаа нь хэлбэлздэг болсон тул тоохгүй байсан юм. Гэтэл сүүлийн үед бүр дуртай байсан ажлынхаа хоолыг идэх чадахаа байж далайн бүтээгдэхүүнтэй хоол идвэл шууд л бөөлждөг болчих юм. Надад нэг л хачин санагдаж эхлэв. Арай үгүй байлгүй дээ?

Бодол болсоор удаан суусны эцэст Кан эмч дээр очихоор шийдэв. Манай байгууллагад хамгийн удаан ажиллаж байгаа ажилчдын нэг бөгөөд язгууртнуудын эрүүл мэндийг биечлэн хариуцдаг хүн байгаа юм. Тэр надаас олон асуулт асууж, миний гэдсийг эхогоор харж байснаа цаасан аяга өгөөд ариун цэврийн өрөө орчихоод ир гэв.

Би: Юу вэ? Өлөн үед л шээсний шинжилгээ авдаггүй юм уу?

Эмч: Баттай болгох гээд байна аа. Хурдхан явчихаад ир.

Би гайхсаар л байлаа. Энэ боломжгүй шүү дээ. Болохгүй гэсээр өөртөө үгүй гэж итгүүлнэ. Гэвч үнэхээр тийм байвал яах вэ? Ахх галзуурах нь ээ.

Эмч: Үнэхээр гайхалтай гэж хэлэн алгаа ташин инээснээ "Гүнжтэн та жирэмсэн болж" гэв.

"Энэ... Би яахаараа... Жирэмсэн? Яаж тийм байж болдог юм? Ийм юм болох ёсгүй байсан ш тээ."

"Гүнжтэн та хүүхэд олох боломжгүй байсан шүү дээ. Энэ бол гайхалтай хэрэг. Гэхдээ дахин хэд хоног ажиглах хэрэгтэй байна. Таны бие хүүхэд тээхэд бэлэн үү? Үгүй юу? гэдгийг."

"Би угаасаа энэ хүүхдийг төрүүлэхгүй. Бас энэ огтхон ч гайхалтай зүйл биш. Та бид хоёроос өөр хэн ч энэ тухай мэдэх ёсгүй шүү." Би эмчийн өрөөнөөс ууртай гарч ирэн гүнзгий амьсгаа аван гаргаж тайвшрахыг хичээсэн ч улам л салганаад байв.

"Яах вэ?" 어떡해?

Энэ үед булангийн хананы цаана Вонү зогсож байх ба тэрээр Тэёныг ойрд байнга ажиглаж байсан юм. Хоолны танхимаас хар хурдаараа гүйж гараад л, Вонүгаас зугтаад л. Бас сая цаасан аяга бариад ариун цэврийн өрөө орсныг нь ч харсан юм. Тиймээс энэ тухай бараг л гадарлачихсан байлаа.

Эмч харин хүүхдийн эцгийг хэн юм бол гэж гайхсаар үлдэв. Бараг л гайхамшиг бүтээчихлээ шүү дээ тэр хүн хэмээн бодно.

Вонү "Ярих зүйл байна" гэсээр Тэёныг барилгын дээвэр дээр дагуулан ирлээ.

"Чи жирэмсэн болчихсон юм уу?"

"Юугаа дэмийрээд байгаа юм бэ? Жирэмсэн болсон байсан ч чамд ямар хамаатай юм?"
Түүнд яасан ч мэдэгдэж болохгүй.

"Миний хүүхэд болохоор."

"Чиний хүүхэд биш."
Азаартчихлаа.

"Жирэмсэн байжээ. Тэгээд Тэюуны хүүхэд гэх гээ юу?"
Зальтай залуу.

"Одоо бүр миний ахтай юу? Чи галзуурчихаа юу? Үхмээр байна уу?"

"Чамайг ахтайгаа үнсэлцэж байхыг чинь ганцаар ч тогтохгүй харж байсан юм чинь."

"Бид үнсэлцдэггүй. Зүгээр л үнсдэг юм. Энэ чинь байж болох л зүйл шүү дээ."

"Тэнэг амьтад." Би түүн рүү хяламхийчхээд гарц руу явах гэтэл Вонү гарнаас зууран явуулсангүй.

"Бас яасан бэ?"

"Юуны чинь яасан бэ гэж? Хүүхдийн эцэг эх болчихоод цаашид яах талаараа ярилцах ёстой биз дээ?"

"Чамайг эцэг нь биш гээд байна. Намайг хоёр сарын турш чамаас өөр хүнтэй унтаагүй гэж бодоод байгаа юм уу? Юм ойлгодоггүй юм уу?"

"Би яах аргагүй эцэг нь гэдгээ мэдэж байна. Би байх ёстой!"

"Чи бүр анхнаасаа, албаар ингэх төлөвлөгөөтэй байсан юм уу?"

"Хэлвэл чи итгэх юм уу?"

"Чи бүр дүрдээ итгэчихэж ээ?"

Вонү бидэн хоёр энэ хугацаанд хөршүүд хэмээн далимдуулж хаа нэг гэрийнхээ ойролцоо тааралдах ч даалгаврын явцад ажил үүргээс гаднах харилцаа үүсгэсэндээ санаа зовон ажил дээр энгийн л байцгааж байсан юм. Би түүний царай төрхтэй эвлэрч Тан, Вонү хоёрыг ялгаж салган Вонүг илт үзэн ядахаа больсон ч тэр надтай хамт байхдаа миний үйлдэл бүрийг ажиглан харж дургүй хүргээд байсан юм. Бидний байр солигдсон гэх үү дээ? Өмнө нь би түүнд хараа булаалган нүд унагадаг байсан шиг. Магадгүй Вонү надад жинхнээсээ сэтгэлтэй байх л даа.

                                 🌃🌃🌃

Би эмчийн хэлснээр өдөр бүр өрөөнд нь очдог болов. Эмчийн өрөөнөөс гарч ирэх болгонд Вонү хаалганы өөдөөс харж зогсчихоод янз бүрийн юм асууж шалгаана.
- Хүүхэд зүгээр үү?
- Эмч юу гэж байна?
- Бие чинь яаж байна?
- Хордлого өгсөөр л байна уу? гээд л. Энэ болгонд нь би чиний хүүхэд биш учраас чамд хамаагүй хэмээн зөрж өнгөрнө. Үнэхээр ядаргаатай юм аа. Ах энэ тухай мэдвэл намайг алах байх даа. Гэвч тэр аль хэдийнээ намайг эмнэлгийн хэсгээс салахаа байсныг ажигласан л байж таараа.

Хэд хоногийн дараа...

Гэтэл гай газар доороос гэгчээр нэгэн өдөр ах миний өрөөнд хөмсгөө зангидан ширүүхэн харцтай орж ирээд хаалга хүчтэй савав. Тэр мэдчихэж. Бодвол эмч юм уу Вонүгийн аль нэгийг дарамталсан биз.

Ах: Үнэн үү?

Би: Юун үнэн?

"Битгий мэдэн будилаад бай. Чи надаас юу ч нууж чадахгүйгээ мэднэ Ий Тэён."

Би санаа алдаад "Тийм ээ. Үнэн" гээд санаа алдахад тэр намайг алгадчихав. Хорсож байна. Ийм мэдрэмж аваагүй удчихаж.

"Эцэг нь тэр муу Жон Вонү л биз? Германд очоод алдаа гаргаад зогсохгүй хүүхэд хийчихээд ирнэ гэнэ ээ?"

"Ким Таны хүүхэд."

"Битгий галзуур. Наад юм чинь чамайг ална гэж Кан эмч хэлж байна билээ. Хурдан вхуулчихаад Жон Вонүгаас хол бай."

"Угаасаа төрүүлэх бодол байгаагүй."

"Тэгсэн ч амлалтаа санаж байгаа биз дээ?"

"Та одоо.. намайг хаях уу?"

"Тэгэхгүйн тулд Жон Вонүг өөрийн гараар ална."

"Ах аа ухаантай байгаач! Тэр чинь Дэхён ахын зээ дүү. Энэ явдлыг ядаж аав ээжийн чихэнд хүргэлгүй өнгөрүүлчихье л дээ тэгэх үү?"

"Чамд үнэхээр түүнийг гэх ямар ч сэтгэл байхгүй биз?"

"Үнэхээр байхгүй. Тэр явдал зүгээр архинаас болсон алдаа байсан. Түүнд сэтгэлтэй болчихсон байсан бол би түүнд ингэж хатуу хандахгүй л байсан шүү дээ. Үнэнээ хэлээд түүнийг тайтгаруулах байсан юм. Та ойлго л доо. Танаас ч гэсэн өвдөг сөгдөөд гуйчихсан сууж байгаа штээ"

"Би чамайг л бодож байгаа гэдгийг чи мэднэ."

"Гэхдээ та хэтрүүлээд байна. Би ч гэсэн өөрөө өөрийгөө мэднэ шүү дээ."

Ах миний өрөөнөөс гараад өрийнхөө өрөөнд очиж юмаа авчихаад шууд л тарж байгаа харагдав. Орой яаж гэртээ таарж нэг оронд хамт унтана даа гэж бодон дахиад л санаа алдав.

      🌃🌃🌃

Вонү: Юу хийж байгаа юм?

Би: Салхилаад л сууж байна.

"Шөнийн 1 цаг болж байхад ажлын хувцастайгаа гэрийнхээ гадаа зүгээр л салхилаад сууж байдаг хэрэг үү? Цагтаа тарсан биз дээ? Гэртээ орохгүй юм уу?"

"Орж чадахгүй байна аа. Код өөрчлөгдчихөж. Ах намайг хөөчихсөн бололтой."

"Тэгээд хаана хонох гэж байгаа юм?"

"Машиндаа"

"Манайд оръё оо. Босоод ир."

"Чи ч гэсэн надад уурлачихсан байгаа биз дээ? Яагаад сайхан сэтгэл гаргаад байгаа юм?"

"Хариуцлагаа хүлээж байна л гээд бодчих. Яаж жирэмсэн эмэгтэй хүнийг харсаар байж гадаа хонуулах юм? Бүр миний хүүхдийг тээж байхад" гэж хэлэхэд нь би санаа алдав.
Тэр хүн шиг ааш байдаг бололтой.
Гэхдээ би энэ хүүхдийг авхуулах юмсан.

Би: Одоо бүр чиний хүүхэд биш гэж хэлэхээс ч залхаж байна. Ингэхэд чи өөрөө яагаад ийм орой ирж байгаа юм?

Вонү: Чамд ямар хамаатай юм?

"Зүгээр асууж байхад чинь ямар ааштай юм"
Би түүнрүү муухай харав.

"Найзуудтайгаа уулзсан юм аа" гээд түрүүлээд оров.

Бид түүний гэрт орж тэрээр хувцасаа солихоор явах хооронд би аяга халуун цай уун суув. Гайгүй юм шиг байгаад байсан жинхнээсээ хөөчихдөг байна шүү. Яаж аргыг нь олж гэр оронтойгоо үлддэг юм билээ? гээд л аажим аажмаар нуран унаж байгаа өөрийн өрөвдөлтэй амьдралаа бодон сууж байхад Вонү гарч ирээд өөдөс харан суув.

Вонү: Хөөе Ий Тэён. Хацраа яачихсан юм?

Би зүүн хацраа гараараа даран ам жимийв. Ажил дээр байхад зүгээр л улаачихсан байсан юмсан. Удаад ирсэн чинь хавдчихсан бололтой. Би түүнд үнэнийг хэлэхээс санаа зовон юм дуугарсангүй.

Вонү: Ах чинь мэдээд цохичихсон юм уу? Тэгсэн үү?

Түүний дуу улам чангаран уурсаж байгаа нь мэдэгдэж байлаа. Харин би түүний чанга дуунд багахан тэвдэх шиг болов. Жирэмсэн болохоор ийм аймхай болчихдог юм байх даа?

Би: Үгүй ээ.. Нөгөө.. Тэгээгүй.

Вонү: Хэргийн эзэн нь би байхад яаж чамайг цохиж чадаж байна аа? Чи одооноос манайд амьдар. Би маргааш Тэюунтай учраа олчихно.

Би: Болохгүй ээ. Тэр бүр л уурлана.

Вонү: Би өөрөө мэдэж байна. Одоо унтацгаая.

Бид яг унтах гэтэл надад унтлагын хувцас ч байхгүй, Вонүгийн илүү өрөөнд ор ч байхгүй гэв.

Би: Би тэгээд чамтай унтах болж байна уу?

Вонү: Ямар унтаж үзээгүй биш тэгэхээс дээ. Юм бодоод байгаа бол миний хувцаснаас өмс өө.

"Хэн юм бодсон юм?"

"Тэён аа би ядраад байна. Хэрэлдэхгүйхэн шиг унтацгаая тэгэх үү?" гээд майк, богино өмдтэйгөө орондоо орон хэвтэв. Би Вонүгийн хувцасны шүгээнээс нэг урт цагаан футболк олж өмсчихөөд хажуугаар нь орон хэвтлээ. Тэр намайг хэвтэв үү үгүй юу над руу нуруугаа харуулан эргэв.

"Хачин амьтан чинь."

"Би сонссон шүү."

"Тэгээд яадаг юм?"

"За за дуугүй унт."
Би ч түүн рүү нуруугаа харуулаад гараа дэрлэн хэвтэж бодолд автав. Унтлагын өрөөний хөшиг юм байж яагаад ингэж гэрэлтдэг байна аа? Сарны туяа тусаад өрөөг бага ч гэсэн гэрэлтүүлээд байсан тул эвгүй байв. Би гэрэлтэйд унтаж чаддаггүй, унтсан ч их сэргэг байдаг юм. Хэсэг хугацаа өнгөрсөн ч ер унтах шинж байсангүйд нөгөө тийш харан Вонүгийн үсээр оролдов. Тэр унтчихсан бололтой.
Тэгж байтал Вонү над руу эргэж хараад надад гараа дэрлүүлээд бүсэлхийгээр минь тэврэн унтав. Түүнийг зөрүүлж тэврэх үү яах вэ гэж бодож байтал "Одоо илүү тухтай байгаа биз дээ? Унт" гэх бүдүүн хоолой гарав. Би түүнээс цочсон ч түүнийг зөрүүлж тэврэн энгэрт наалдан унтаад өгөв.

                                 🌃🌃🌃

Өглөө сэрэхэд тэр миний хажууд байсангүй. Би нүдээ нухласаар босоод угаалгын өрөө орох гэтэл өөдөөс Вонү гараад ирэв.

Би: Хөөе тэнэг ээ. Намайг хаалгаар цохилоо штээ.

Вонү: Өөрөө холдооч гэх үед нь миний хамран дээр ус дусав. Нүдээ арай гэж бүтэн нээн түүн рүү хартал тэр догуураа алчуур уячихсан цээж нүцгэн байж байв. Ингээд харахаар бас ч гэж халуухан дамшиг юм аа гэж бодоод уруулаа хазлан харж байтал тэр ч гэсэн миний бие рүү хараад байгаа нь мэдрэгдэв. Юу билээ гэж бодсон өчигдөр шөнө хөхөвчөө тайлаад шидчихсэнээ мартчихсан байв. Миний хөх нимгэн футболкны цаанаас нэвт гэрэлтэн харагдаж байв. Би худлаа хоолойгоо зассан болчихоод Вонүгийн замаас холдон түүнийг гаргав. Намайг угаалгын өрөөнд нүүр гараа угаачихаад гарч ирэхэд Вонү өндөг шараад зогсож байв.

Вонү: Чи өчигдрийн хувцастайгаа ажилдаа явах юм уу?

Би: Очоод сольчихно оо.

Вонү: Аан. Өглөөний цай уугаад явъя. Суучих.






Асуудал ч Эхэллээ дээ хаха
гэснээс манай Вонү далайн хоол иддэггүй хвгэж хэллүү?

Seguir leyendo

También te gustarán

1.4K 346 5
"Пак Жисон! Чамайг үзэн ядаж байна!" "Гэхдээ л надад хайртай биз дээ?" Хайр бол үзэн ядалт. Би түүнийг хэчнээн их үзэн ядсан ч үргэлж хайрласаар л ба...
38.8K 7.3K 45
Чуи Ёнжүн хэзээ ч эрүүл байгаагүй. [Book two of the Young Dream series]
1.3K 223 10
Анхны хайр чи надад хэзээ ч сайхан хандаагүй. Өөр хэн нэгэнд битгий л ингэж хандаарай гэж чамаас биечлэн гуйя. Тэнэг бүтэлгүй ноён анхны хайр гуай. �...
82.9K 3.9K 5
Peep in to know more..