Life with whole surprises•[CO...

By DoRyunA

4.2K 365 4

Хайр болгон онцгой байдаг. Энэ ч бас нэгэн онцгой хайрын түүх. More

Chapter 1: Түүнтэй танилцсан өдөр
Chapter 2: Найзууд болох хачирхалтай арга
Chapter 3: Тэрний бусад найзууд
Chapter 5: Төрсөн өдрөө мартатлаа хүнд дурласан нь
Chapter 6: Үдийн хоолны зодоон
Chapter 7: Учир нь тэр охин бол ЧИ
Chapter 8: Найзууд шиг үерхлийн эхлэл
Chapter 9: Утасны дуудлага
Chapter 10: Хэтэрхий халамжтай Кёнсүү
Chapter 11: Ганцхан миний УРУУЛ
Chapter 12: ЭНЭ ХЭН ЮМ?
Chapter 13: Кино шиг бидний учрал
Chapter 14: Бидний том маргаан
Chapter 15: Улаан лооль
Chapter 16: Архины тэмцээн
Chapter 17: Төгс хүмүүс
Chapter 18: Урлагийн үзлэг
Chapter 19: Нэг охин
Chapter 20: Хачирхалтай мессэж
Chapter 21: Хайртай нэгнээ алдах вий гэсэн айдас
Chapter 22: Маргааш хурдан болоосой
Chapter 23: Хар дарсан зүүд
Chapter 24: Амлалт
Chapter 25: Миний залуу
Chapter 26: Эмзэг өдөр
Chapter 27: Бороотой өдөр
Chapter 28: Эрх гүнж
Chapter 29: Гэнэтийн цочрол
Chapter 30: Амьдрал утгагүй юм
Chapter 31: Утгагүй амьдралын төлөөх тэмцэл
Chapter 32: Нэгнийхээ өнцгөөс харах нь
Chapter 33: Аз жаргалтай бидний энэ амьдрал

Chapter 4: 11 царайлагуудын дунд зогсох жирийн нэгэн би

163 18 0
By DoRyunA

    Анх удаа иймэрхүү юманд явах гэж байгаа болохоор аав ээж маань их дэмжиж байсан юм. Намайг их зожиг гээд их санаа зовдог байсан байх л даа. Би хамт явах хүн олоогүй болохоор санаа зовж л байлаа. Тэд бүгд хүн олсон ч би ганцаараа олоогүй байвал тэнэг шүү дээ. Тохирсон газраа ирээд хүлээж байтал тэд ирлээ. Намайг ороход Бэкхён ах жолоон дээр харин хажууд нь Чанёол ах хойд суудал дээр Чэн ах нэг эмэгтэйтэй, миний суудлын хажууд Кёнсүү ах сууж байлаа. 

Намайг орж ирэхэд бүгд инээн угтан авав. Дотроо нөгөө машинд тэдний авчирсан хүмүүс байгаа байх гэсэн бодол толгойд эргэлдэнэ. Бүтэн замын турш энэ л бодогдож байлаа. Эцэст нь цанын бааз дээр ирлээ. Бүгд машинаас гарч ирэхэд нэг танил эмэгтэй байлаа. Агаар амьсгалан зогсож байхад бид танилцахаар болов.

Жүхён: Намайг Жүхён гэдэг. Жүнмёны найз охин. 11-3 р анги гэв. 

Тэгэхэд л би таньсан юм. Манай сургуулийн хамгийн хөөрхөн охин гэгддэг охин байсан юм. Үнэхээр сайхан инээмсэглэх юм аа.

Сэра: Сайн уу? Намайг Пак Сэра гэдэг. Жундэгийн найз охин. 12-1 р анги гэлээ. 

Тэр эгч ч хөөрхөн юм. Би яг л царайлаг хүмүүс шалгаруулах тэмцээнд ирчихсэн юм шиг санагдана. Тэд бүгд царайлаг, үзэсгэлэнтэй, хөөрхөн хүмүүс. Би л тэр дундаа хамгийн царай муутай гээд жоохон гутрах сэтгэл төрнө.

Гэнэт Чанёол: Бид 6н өрөө захиалсан. Тэгэхээр дагуулж ирсэн хүнтэйгээ нэг өрөөндөө ороорой.

Гэхэд нь би гайхан: Гэхдээ 2 нь хүн дагуулж ирсэн байна??

Чанёол: Чи сайн мэдэхгүй байх л даа гээд жуумалзав. 

Би дотроо ЮУГ МЭДЭХГҮЙ ГЭЖ ВЭ гэж бараг л хашгирч байсан юм. Угаасаа нууц гэх мэт зүйлд үнэхээр дургүй.

Бэкхён: Бид иймэрхүү зүйлст хүн олохгүй бол өөрсдийгөө сонгочихдог юм гээд инээв.

Би: Аан гээд тэдний хэрхэн хуваагдах гэж буйг сонирхон дагалаа.

Байшинд орж ирэхэд үнэхээр цэвэрхэн цэлгэр байшин байв. Дээд давхартаа 4 унтлагын өрөө, 1 угаалгын өрөө. Харин доод давхарт 2 унтлагын өрөө, гал тогоо, угаалгын өрөө байна. Тэд үнэхээр баян бололтой.

Гэнэт Бэкхён: Хайч чулуу даавуу гэв. Бүгд л цочирдсон ч юм гаргасан байв. Хамгийн хачин нь нэг нь ч даавуу гаргаагүй байв. Би чулуу гаргав.

Бэкхён: Чулуу гаргасан нь хамтрагчтайгаа дээд давхарт орно шүү.

Би: Гэхдээ би яах уу? Би хүн ч дагуулж ирээгүй. Бас та нартай хуваагдаа ч гүй.

Минсок: Бид чамайг хүн авчрахгүй бол хэнтэй хамтрахыг чинь бодчихсон байгаа. Би дотроо хэн юм бол? гэж бодон гайхшран зогсов.

Кёнсүү: Хоёулаа хамт нэг өрөөнд орно.

Би тэрийг сонсоод золтой л ухаан алдчихсангүй. Хэдий хэн нэгэнтэй нэг өрөөнд орохыг мэдэж байсан ч Кёнсүү ахтай орно гэдгийг мэдсэнгүй. Хэдий цочирдсон ч таалагдаж байлаа. Яагаад надад таалагдаад байгаа юм бол? Арай дахиад хүнд дурлаж байгаа юм бол уу? За Жисү тайвшир. Энэ бол хоногийн аялал биш. Зүгээр л өдрийнх. Тийм болохоор битгий догдлоод бай.

Бүгд өрөө өрөөндөө орж ачаагаа янзлав. Хэдий хонохгүй ч бүгд л өнөөдрийг хөгжилтэй өнгөрүүлэхийг хүссэн бололтой. Хүн болгоны ачаанд хөлөгт тоглоом, чихэвч, спикер, амттан харагдана.

Ачаа янзалж дуусахын өмнө цүнхнээс миний ачаагүй ачаа харагдана. Миний унтлагын хувцас?!! Энд юу хийж байгаа юм бол?? 

Хувцсаа гаргаж ирээд наасан цаасыг хартал: Миний охин чадвал наанаа хоноод ирээрэй. Найзуудтайгаа дотно болоод ирээрэй. Хайртай шүү ээж нь гэсэн байв. 

Би үнэхээр балмагдав. Дөнгөж найзлаад удаагүй баахан эрэгтэй хүмүүстэй хамт хонох зүгээр үү тэ?! Бүр ээж хүнд?!! Гэхдээ нэг бодлын явуулахгүй гээд гүрийсэн бол яана. Аав ээж 2 ажил гээд том охиндоо тийм ч анхаарал тавьж чаддаггүй болохоор ийм юманд минь намайг дэмжиж байгаа байх.

Ямартай ч ачаагаа янзлаад доошоо буутал хэн нэгэн нь хоол хийж байлаа. Үнэхээр сайхан үнэртэй. Зуухнаас дөнгөж гарсан хоол шиг үнэртэнэ. Энэ үнэр хамрыг минь хүртэл өлсгөхөд хүргэнэ. Доошоо буугаад хартал Кёнсүү ах хормогч зүүн хоол хийх нь харагдана. Би анх удаа л эрэгтэй хүн хоол хийж байхыг харсан болохоор балмагдсан гэх үү дээ. Манай аав ажил ажил гээд гал тогоонд орох ч завгүй байдаг болохоор миний хувьд сонин үзэгдэл л дээ. Ямартай ч хамгийн жоохон нь болохоор хоолонд туслах ёстой гэж бодон гал тогоо руу гар шамлан орлоо.

Тэгэхэд Кёнсүү: Чи юу хийж байгаа юм бэ? Орж амар. Би хийчихнэ.

Би: Үгүй дээ. Би хоол хийх дуртай тэгээд ч хамгийн жоохон нь байж яаж зүгээр суух вэ дээ.

Кёнсүү: Тэгвэл чи ширээ л зас гээд намайг түлхэв. 

Би угийн зөрүүд хүн учраас шууд будаа угааж эхлэв. 

Кёнсүү ч: Чи ч их зөрүүд юм аа. Чи яллаа. Хиймээр байвал хий дээ гээд сонгиноо үргэлжлүүлэн хэрчинэ. 

Би ч будаа агшаагаад мах хуурч эхлэнэ. Харин ах далайн байцайтай шөл буцалгана. Би дотроо яагаад өнөөдөр энэ шөлийг буцалгаж байгаа юм бол? Магадгүй нэгнийх нь төрсөн өдөр байх нь. Яана аа би мэдээгүй болохоор бэлэг аваагүй юмсан. Болохгүй бол шинэ авсан чихэвчээ боогоод өгье.

Удалгүй хоол ч болж Кёнсүү ах: Хоол болчихлоо. Бүгд суугаарай. 

Удалгүй бүгд орж ирээд суув. Би угаасаа жоохон нь болохоор шууд л доошоо чиглэн сууна. Бүгд өөрсдийн гэсэн аягаа бариад ширээндээ сууцгаав. Гэхдээ ах ширээнд суулгүй гадагшаа машин руу явчихав. Удалгүй ах лаатай бялуу барин орж ирлээ. Ах орж ирэхтэй зэрэгцэн бүгд босч төрсөн өдрийн дуу дуулцгаана. 

Төрсөн өдрийн баярын мэнд. Төрсөн өдрийн баярын мэнд. Хамгаас хайрт Жисү дээ төрсөн өдрийн баярын мэнд.

Байзаарай өнөөдөр миний төрсөн өдөр гэж үү?

Continue Reading

You'll Also Like

1.2M 30.7K 46
When young Diovanna is framed for something she didn't do and is sent off to a "boarding school" she feels abandoned and betrayed. But one thing was...
690K 57.9K 32
"Excuse me!! How dare you to talk to me like this?? Do you know who I am?" He roared at Vanika in loud voice pointing his index finger towards her. "...
1.7K 311 10
"وازمەھێنن لە پرسیارکردن لەوەی کە بۆ دەژین؟ وە بۆچی دەژین؟"
10.7M 248K 60
𝐅𝐫𝐨𝐦 𝐄𝐧𝐞𝐦𝐢𝐞𝐬 𝐭𝐨 𝐋𝐨𝐯𝐞𝐫𝐬 Enzo Mariano is known for being nothing but ruthless. He is feared by all in the Italian mafia. He kills on...