/Дууссан/ Spy mom |OSH|

By youjin_jkjc

7.8K 532 28

Гол дүр:ЕХО Сэүн Төрөл:Хайр дурлал, гэмт хэрэг Хэсэг:16 More

1
2
3
4
5
6
7
8
9
10
12
13
14
15
16 (End)

11

405 29 2
By youjin_jkjc

Сэүн "Сэрээрэй Сони"

Би "Юу вэ! Унтмаар байна шд Сэүн"

Сэүн "Үд боллоо одоо бос"

Би "Зза" гээд нэг нүдээ анисан юм л бослоо. Өчигдөр жоохон уучихсан чинь тасраад унтаад өгсөн байна шд

Сэүн "За өнөөдөр тусгай үйлчилгээ за юу, өглөөний үгүй ээ өдрийн цайгаа орондоо авах уу? Хатагтай"

Би "Хоо орондоо авъя"

Сэүн "Ойлголоо" гээд өрөөнөөс гарлаа

Энэ өнөөдөр юу болчихоо вэ?? Сэүн кофе бас зутан барьчихсан орж ирлээ

Би "Баярлалаа" гээд хоолоо идлээ

Зутангаа идчихээд Сэүнтэй хамт амьдарч байгаа гэрлүүгээ явлаа. Ороход Жиён зурагт үзсэн шиг алим идээд сууж байлаа

Жиён "Яагаад ирж хоноогүй юм?"

Сэүн "Гадуур хоносон юм аа"

Жиён "Та 2 хамт уу?"

Сэүн "Ммхн"

Жиён "Хэлчихэж болдоггүй юм уу?"

Би "Уучилна биз" гээд өрөөрүүгээ орлоо

Би Жиёнд бүр үнэхээр дургүй. Сэүн яаж ийм гачин юмтай үерхдэг байна аа нүд нь сохорчихсон байсан юм байхдаа

Дахиад гэрлүүгээ явмаар байх юм. Яах уу? Сэүнээс нууцаар явчихдаг юм бил үү? Тэгвэл муухай санагдах байх даа

Сэүн "Сони гараад ир"

Би том өрөөрүү орон буйдан дээр суугаад  Жиёнтой хамт Сэүний ярихыг хүлээлээ.

Сэүн "Н.өгөө.."

Жиён "Юу хэлэх гээд байгаа юм бэ убба?"

Би "Чамайг гэрээс нь яв гэх гэж байгаа юм"

Сэүн "Хөөе"

Би "Үнэн л биздээ?"

Жиён "Үнэхээр намайг гэрээсээ хөөх гэж байгаа юм уу?" Гээд бараг уйллаа

Сэүн "Яг ч хөөх биш л дээ чи одоо гэртэй очсон нь дээр байх аа аавын чинь санаа зовж байгаа"

Жиён "Би явмааргүй байна" гээд уйлаад эхлэв. Энэ ямар даварцан амьтан бэ!

Би "Олон юм яриад байлгүй хурдан явж үз чамайг харах ч хүсэл алга"

Жиён "Та ямар өөдгүй юм бэ? Намайг ямар байдалтай байгааг мэдсээр байж"

Сэүн "Үнэнийг хэлэхэд Сони жирэмсэн миний хүүхэд" АЙН! Өө за амар юм болох нь шив дээ

Жиён "Юу? Таны хүүхэд гэнэ ээ? Та яаж надад ингэж хандаж чадаж байна аа би танд одоо хүртэл хайртай тэгсэн та яаж..."

Би "Би чамд хэлсэн биздээ? Сэүн надад хайртай гэж! Айл гэр үймүүлээд байлгүй хурдан зайл чамаас болоод хүүхэд маань тавгүйтэх нь байна"

Энэ ёстой зууны шилдэг жүжиглэлт боллоо доо хха. Намайг жирэмсэн гэж хэлдэг Сэүн гөөмөн тэнэг хүн шүү

Жиён "За би явлаа. Надад амьдрах хүсэл алга миний үхэлд чи буруутай шүү Ким Сони"

Би "Эгч гуай мөрөөрөө мөөмөө унжуулаад далд ор мэдэв үү? Хүнд гай болж байхаар. Үхэхээр бол чимээгүйхэн шиг үхээрэй"

Сэүн "Сони одоо болно оо Ханилд маань тухгүй байгаа байх өрөөндөө ороод байж бай би Жиёнтой ярилцъя"

Би "За тэг дээ" гээд босон Жиёны нүдэн дээр Сэүний хацар дээр нь үнсэн бассан харцаар харчихаад явлаа

Энэ дайн миний ялалтаар дууслаа. Ким Сони +1000000 оноо Хан Жиён -0.0000001 оноо
.
.
Би "Ханил маань чихшиг" гэсээр элгээ тэврэн инээнэ

Сэүн "Ёиоо татлаа Сони"

Би Сэүний хоолойг дуурайн "Үнэнийг хэлэхэд Сони жирэмсэн миний хүүхэд" гээд инээнэ

Сэүн намайг дуурайгаад "Би чамд хэлсэн биздээ? Сэүн надад хайртай гэж"

Би "Би тэгж ярьдаггүй шдээ ёоо элэг элэг"

Сэүн бид 2 Жиёныг явуулчихсан том өрөөнд өдөр ярьсан юмнуудаа ярилцан элгээ хөштөл инээж байгаа нь энэ

Би "Яахаараа намайг жирэмсэн гэж хэлэх санаа төрдөг байна аа"

Сэүн "Мэдкү гэнэт л ороод ирсэн шд чи бас л аймар байсан шүү хурдаг зайл гээд л гэхдээ ёстой янзтай байсан"

Би "Ёоо Сэүн одоо больё оо элэг хөшиж үхлээ"

Сэүн бид 2 нулимсаа гартал инээнэ бодохоор л инээд хүрээд байх юм

Сэүн "Ингэхэд чи хэзээ Жиёнд намайг чамд хайртай гэж хэлсэн юм?"

Ээ онигоо

Би "Дээр хэрэлдэхдээ тэгээд хэлчихсэн юм аа, чи хэрвээ Жиёнд сайн байсан бол ёстой балрахгүй юу"

Сэүн "Хэн намайг Жиёнд сайн биш гэж байна?"

Би "Айн? Тэгээд сайн юм уу? Өө тэнэг бацаан минь ээ сайн байсан бол хэлэхгүй чи ч одоо Жиёнтой нийлэхээсээ өнгөрсөөн"

Хөгийн амьтан бэ яасан! Шал дургүй хүрчихлээ хэн сайн биш гэж байна ч гэх шиг тийм л байсан юм бол яах гэж худлаа жүжиглэдэг байна аа ёстой нээрээ төмс л юм даа

Байз даа! Ингэхэд Сэүн Жиёнд сайн байна уу үгүй юу надад ямар хамаатай юм тэнэгтдэг байна шд

Сэүн "За тоголсон юм аа хөмсөг эдрээ зангидаад яагаад байгаа юм" гээд намайг шоолно

Би "Би хэзээ хөмсгөө зангидсан юм" гээд бантсандаа босон өрөө рүүгээ зүглэлээ

Сэүн "Чи надад сайн биздээ?" Гээд дагаад босоод ирэв

Би "З.За ёстой битгий горьд ч.чи минтй сонирхол б.биш"

Сэүн араас тэврээд "Жиён цонхны цаанаас хараад байна" гэлээ

Цонх луу харвал хэн ч байхгүй л байна даа

Би "Хүн байхшүй л байна шд"

Сэүн "Байна аа чи сайн хар л даа" гээд гараа хэвлий хэсэгт минь авч ирлээ

Тайван байх арга алга аа

Би "Би хардаггүй ээ зза явах нь уу сайн хараарай"

Сэүн "Ойлголоо" гээд намайг хөтлөн буйдан дээр суулаа

Сэүн "Одоо яриа чагнагчийг нь асаасан нь дээр байх аа тэгэхгүй бол мэдчихэж магадгүй"

Би "За асаа асаа бэлэн"

Сэүн мэдэгдэлгүй яриа чагнагчийг нь асаана

Сэүн "Жиён гайгүй явж харьсан байгаа"

Би "Сайн явна уу муу явна уу хэнд хамаатай юм!"

Сэүн "Чи намайг хардаад байгаа юм уу?"

Би "Тэгж байна!" Гээд Сэүнд харагдахаар хуруугаа Х -лээ

Сэүн "Хартай хүүхэн шүү"

Би "Чи одоо өөр эмэгтэй рүү хараад үзээрэй! Жиён байсан ч хамаагүй би алчихна шүү"

Сэүн "Зза ойлголоо"

༄༄༄

Би "Сэүн хоол болчихлоо"

Сэүн "За гээд гал тогоонд орж ирлээ

Би хоолыг нь урд нь тавиад "Сэүн би одооноос гэртээ амьдаръя"

Сэүн "Яагаад?"

Би "Энд яриа чагнагч камер гээд өөрөөрөө байх арга алга"

Сэүн "Өө чи тэгээд намайг орхиод явах гэж байгаа юм уу тэ? Хөгийн юм бэ би ч гэсэн жүжиглэмээргүй л байна шд"

Би "Чамайг зөвшөөрвөл явна, зөвшөөрөхгүй бол тэгээд л үлддэг л байгаа даа"

Сэүн "Миний зөвшөөрөх ямар хамаа байхав дээ чиний шийдвэр юм чинь"

Би "Зза ашгүй дээ би бүх яриа чагнагч камер эдрийг авчихаад явна аа"

Сэүн "За"

Хоолоо идчихээд өрөөндөө орж өөрийн гэсэн юмнуудаа баглалаа. Сэүн намайг гэрт хүргэж өгнө гэсэн. Гэхдээ явна гэж бодохоор нэг бодлын сайхан байгаа ч гэсэн нөгөө талаараа сонин мэдрэмж төрөөд байна

Эхлээд камеруудыг нь унтраагаад дараа яриа чагнагчыг нь авлаа. Бүгдийг нь хогийг саванд хийн Сэүнтэй хамт гарлаа

Сэүн "Хэрэг болвол залгаарай"

Би "За"

Гэртээ ирэн хамаг юмаа зөөж тавьна. Сэүнд хүйтэн жүүс хийж өгөн буйдан дээр хамт суулаа

Сэүн "Өөр хэрэгтэй зүйл байна уу?"

Би "Байхгүй байх аа"

Сэүн "Зза тэгвэл би явлаа шүү"

Би "За болгоомжтой яваарай, очоод хэлээрэй"

Сэүн "Ойлголоо" гээд гарлаа.

Сэүний машин харагдахгүй болтол харж зогслоо. Гэртээ ирчихсэн гоё байна аа гэхдээ өмнөх гэрээ санаад эхлэх юм сонин юм бэ!

Хувцас янз бүрийг юмнуудаа гарган янзалж эхэллээ
____________

Би "За яасан гэнэ ээ?"

Чанүг "Гичол чиний флашийг авчихаж"

Би "Жиён л өгсөн байж таарна ёстой нэг таарч дээ"

Чанүг "Чи одоо яах бодолтой байна?"

Би "Надад бодсон юм байгаа удахгүй Гичол новш шоронд орно. Чи надад Гичолын хурууны хээ бас цусыг нь олоод өгч чадах уу?"

Чанүг "Чадах байх аа яах гэж байгаа юм?"

Би "Хэрэгтэй байгаа юм аа"

Чанүг "Хөөх чи ч нээрээ өөрчлөглсөн байна шүү урьд нь бол шууд л дуугүй л авч ир гэх байсан байх"

Би "Харин тийм ээ өөрчлөгдсөнөө мэдэж байгаа"

Чанүг "Сэүн ч сайн юм аа"

Би "Тийм шүү"

Чанүг "Зза тэгвэл би ингээд явлаа тэгж байгаад уулзъя"

Би "За баяртай"

Өнөөдөр Сэүн Хёни дээр хамт очъё гэсэн. Сэүн удахгүй ирэх байх. Охин минь өнгөрөөд ийм хурдан 2 жил болчих ч гэж өнөөдөр Хёнигийн тахилын өдөр

Сэүнийг хүлээх зуураа хоол бэлдлээ. Юмыг яаж мэдхэв замдаа өлсөх ч юм бил үү. Хоолоо савлаад бэлэн болгоход гадаа Сэүний машин ирж таарлаа. Гаран машинд нь суун Хёнигийн газарлуу явлаа.

Сэүнд зам зааж өгөн явсаар охин дээрээ ирлээ.

Би "За ирчихлээ бууцгаая"

Булшин дээр нь ирээд Сөжү задлан бага зэрэг газрыг нь усаллаа. Бас 2 лийр аван дээд талыг нь хаялслан бэлдэн хоолныхоо хачруудыг гарган тавьлаа.

Би "Хёни аа~ ээж нь чамд ярьж байсан Сэүн ахтай нь хамт ирсэн"

Сэүн "Сайн уу? Хёни"

Хёнид баахан л юм ярин цаг ч хурдан өнгөрлөө

Би "Нэг ч удаа тахилын ширээ засаж өгч байгаагүйд ээжийгээ уучлаарай" уйлахгүй гэж бодон нулимсаа тэвчсэн ч чадсангүй Сэүнд харуулахгүй гээд буруу тийш хармн нулимсаа арчлаа

Сэүн "Битгий уйл" гээд мөрөөр тэврэн гар илнэ

Би "Одоо зүгээр ээ"

Сэүн "Ах нь ээжийг нь сайн харж байна аа битгий санаа зовоорой"

Би хоолой зангиран "Явцгаая Сэүн" гэхэд

Сэүн "Уйлвал уйл аа би нулимсыг чинь нууж өгье" гэж хэлээд тэврэн польтогоороо намайг халхаллаа

Сэүн тэвэрэхэд яагаад ч юм илүү ихээр уйллаа. Охиныхоо өмнө харамсаад ч барахгүй байна
___________

Хёни "Ээжээ надад туслаач" гэсээр уйлна

Би "Хёни!!"

Хёни "Би амьдармаар байна ээжээ намайг ирээд аваач би ахын гэрт 2 давхарт нь байгаа намайг заавал ирж аваарай би айгаад байна бас өвдөөд байна" гэсээр бага багаар уусан алга боллоо

Дахиад л Хёнийг зүүдлэн сэрлээ... Яагаад байн байн зүүдэнд ороод байгаа юм бол оо? Жинхэнэ бол яах уу? Хёни одоо ч амьд байвал яах вэ? Охиноо 2 жил тэр араатны гэрт байлгасан бол яана!

A/n:Хэдхэн хэсгийн дараа дууслаа даа

Continue Reading

You'll Also Like

1.8K 391 34
Ka thinlung infiam pui nan a I hman hi ka duh lo Ka hmangaih ang che in min hmangaih lo pawh ani mah na mahse kei tluk a hmangaih Tu che i hmuh ka ri...
8.2K 169 16
Lady Gaga was marrying Taylor Kinney. Everything seemed almost perfect, but that all changed.
558K 16.3K 39
MALE WEDNESDAY X READER "I love you...Wednesday Addams" The girl cried while hugging him as tight as she could. "I love you too....Amore mio. Please...
39.7K 1K 51
When a young boy with a knack for drawing gains a power to summon the creatures from his very pages, he must learn to harness the power for good, and...