PRINCE |✔|

By dimplenim_

66.1K 8.3K 2.4K

"곁에 머물러줄래 내게 약속해줄래 손 대면 날아갈까 부서질까 겁나 겁나 겁나" More

◇1◇
◇2◇
◇3◇
◇4◇
◇5◇
◇6◇
◇7◇
◇8◇
◇9◇
◇10◇
◇11◇
◇12◇
◇13◇
◇14◇
◇15◇
◇16◇
◇17◇
◇18◇
◇19◇
◇20◇
◇21◇
◇22◇
◇23◇
◇24◇
◇25◇
◇26◇
◇27◇
◇28◇
◇29◇
◇30◇
◇31◇
◇32◇
◇33◇
◇35◇
◇36◇
◇37◇
◇Ending◇

◇34◇

1.2K 206 99
By dimplenim_

[Миү]

Бодож санах зүйлгүй, сэтгэл зүрх ч үгүй, юу ч үгүй хий үзэгдэл болохыг хүсч байна.

Надад хэцүү өдрүүд олон байсан.

Эцэг эхээ алдахдаа ч, эгчийнхээ биеийн байдлыг харж суухдаа ч, хоолгүй хонохдоо ч, өөрийнхөө биеийг өвдөхөд хүртэл бүхий л цаг мөчид хүчтэй байхыг өөртөө сануулж, хүсэхгүй инээмсэглэлээ нүүрэндээ тодруулдаг байсан.

Харин одоо...Тэрэнгүй оршин байх утга алга...Хүчтэй байхыг, инээмсэглэхийг хүсэхгүй байна.

Тэр байхгүй учраас амьдрал минь тэр чигтээ нуран унасан мэт санагдана.

Нүдээ анин биеэн дээрээ халуун ус тултал нь тавин зогсоно.

Энэ шүршүүрт....

Бид хамтдаа ордог байсан...

Энэ л орон дээр тэрнийхээ гарыг дэрлээд амарч чаддаг байсан...

Тольны өмнө нүүрээ будан суухдаа түүнийхээ зөөлөн үнсэлтэнд мансуурдаг байсан.

Миний цаг хугацаа ч түүнтэй хамт намайг орхисон бололтой...Огтоос явж өгөхгүй юм.Чихэнд чиг чаг гэх чимээ нь ч үл сонсогдоно.

Цүнхээ үүрсээр өрөөнөөсөө гаран доош буухад эгч өөдөөс ихэд гайхсан харцаар ширтэн ирээд:

-Чиний бие сайнгүй байхад хаачих гэсэн юм бэ?

-Хичээлдээ явлаа.

-Надад юу болсноо хэлэхгүй юм уу?

-Баяртай.

Хэлэхийг хүсэхгүй дээ биш хэлэх зориг хүрэхгүй байна...

Гутлаа өмсөн байшингаас гаран сургууль руу явах явган зам дээр алхахдаа Тэхёныг юу юунаас илүү үгүйлж нулимс нүдэнд цухуйлаа...

Хэдий асуудалтай байсан ч хичээл номоо орхих бол яавч сайн зүйл биш шүү дээ.

-Миү?

Бэкхёны хоолойг сонсоод нулимсаа нэг зөөлөн арчаад өндийн тэрэн рүү хараад:

-Сайн уу?

-Өчигдөр намайг уучлаарай.Би л чамайг тэр клуб рүү авж явсан.

Тийм ээ,тэр намайг тийшээ авж яваагүй байсан бол ийм зүйл болохгүй байсан биз...Гэхдээ түүнтэй яваагүй бол Тэхёнд хууртсаар л байх байсан...

Бэкхён миний байдлаас хангалттай ойлгосон гэдэгт итгэлтэй байгаа учир чимээгүй л толгой дохиод буцан алхаж эхлэлээ.

Чамайг сэтгэлээсээ жаахан ч гэсэн арчихаас өмнө сүүлийн удаа намайг чангаас чанга тэвэрч өгөөч.

[OT7]

Залуус өглөөний цай дээрээ цугласан байх ба нэг хүний суудал хоосон байлаа.

Жонгүг: Ах 100 жил гаруй амьдрахдаа ингэж орондоо шигдээд үхсэн мэт байж байгаагүй.

Дуртай,дургүй цайгаа чимээгүй уун суух залууст Жонгүг ийн хэлвэл тэд ч дор бүрнээ санаа алдан,бодолд орно.

Юнги: Тэр өөрөө шийдсэн.Хэсэг түүнийг зүгээр орхих хэрэгтэй байх.

Жимин: Би түүн дээр очоод ирье.

Жимин суудлаасаа босон явсаар Тэхёны өрөөний хаалгыг зөөлөн гэгчинь онгойлгон орвол дотор цонхоо хар хөшигөөр бүхэлд нь хаачихсан,тавилга гээд ихэнх зүйлсээ эвдсэн байх агаад орон дээрээ Тэхён хөнжилдөө лав орсон үзэгдэнэ.

Тэхёны орон дээр Жимин явсаар очин түүний хөнжлийг татахад Тэхён биеээ эвхчихсэн тэр байтугай далавчаа ил гаргаж ирсэн байлаа.

-Ингэх байсан бол яах гэж бүхнийг эхлүүлсэн юм.Ийм байдалтай үлдэхээ мэдсэн бол яах гэж түрүүлж явсан юм.

Тэхёныг үг дуугарахыг хүлээж байгаа бололтой Жимин хоёр гараа халаасандаа хийн түүний энэ байдалд сэтгэл нь өвдөн хөмсгөө дундаа нийлүүлэн зогсоно.

Тэхён нүдээ удаанаар нээн:

-Үхэх учраас...Үхэхээ мэдэж байгаа учраас холдож байна.

-Новш гэж Тэхён!!Чи зорилгоо биелүүлээгүй!!

-Удахгүй биелүүлэх болно.Би хэрвээ өөрийгөө бодсон бол тэрний хажууд үлдэх байсан.Түүнийгээ бодсондоо холдсон.Миү надгүйгээр амьдрах битгий хэл амьсгал ч авж чадахгүй гэдгийн мэддэг болохоороо надад гомдсон байгаа дээр нь хаяаад явсан.Тэр минь надад хэмжээлэшгүй ихээр гомдон суугаа.Гэхдээ хэзээ нэг өдөр намайг үзэн ядаж,мартах гэж хичээнэ. Харин хамт байж байгаад би үхвэл Миү эргэлзээгүй миний араас ирэн гэдгийг би мэдэж байна.Тэр чиний хэлснээр над шиг нэгэнд хэтэрхий төгс юм.

Тэхёныг буцан нүдээ анихад нулимс нь ар араасаа урсан явсаар дэрэнд шингэнэ.

Түүний үнэнг өчсөнд Жиминий ч нулимс нүдэнд нь үзэгдэх ба тэрээр хэзээд хүчирхэг явдаг найзынхаа хамгийн сул дорой төрхийг хараад тэсгэл алдарчээ.

Миний хамгийн ихээр сонсохыг хүсч байгаа үгсийг чихэнд минь зөөлнөөр шивнээч.

[Миү]

Хичээлдээ анхаарлаа хандуулах бэрх байсан ч тарах цаг аль хэдийнээ болж хонх дуугаран ангиас гарлаа.

Бэкхён өнөөдөр илүү цагийн давтлагатай учир хамт явж чадахгүйгээ зурвасаар хэлсэн.

Шилэн хүзүүнээсээ нэг гараараа барин толгойгоо эргүүлээд сургуулийн үүдээр гарлаа.

Хашааны үүд рүү сайн харвал Жимин ирсэн байв.

Түүнийг харсандаа ихэд баярлан гүйн очоод юу ч хэлэлгүй чанга гэгчинь тэвэрлээ.Жимин ч ялгаагүй нурууг минь илэн тэвэрнэ.

Сэтгэл минь дийлээгүй бололтой.Түүний мөрөнд нулимсаа шингээж орхилоо.

Дуу гарган уйлахгүйг хичээвч чадахгүй байсан учир цээжинд нь нүүрээ наан нулимсаа бүр мөсөн суллана.

-Зүгээр дээ.

Жиминий үгэнд бүр ч ихээр уйлж,надад хэрэгтэй байсан тэврэлт энэ учраас салахыг хүсэхгүй нь.

Арай гэж тайвширч тэрний тэврэлтээс ч салаад Жиминий машинд бид аль хэдийнээ арав,хорин минут юу ч ярилгүй чимээгүй сууна.

-Үнэндээ надад хэлэх үг алга.

Эцэст нь Жимин ам нээж үг дуугарлаа.

-Хэрэггүй дээ.

-Гэхдээ Миү.Тэхёныг...Зүгээр л түүнийг буруутгаад бүхнийг орхи.Би чамайг Герман руу явах оюутнуудын дотор багтсан гэдгийг мэдсэн.Бас хэнээс ч болж татгалзсаныг ч мэдэж байна.Харин одоо чи хүсэлтээ буцааж Герман руу явах нь зүйтэй.Эсвэл би чамайг явахад туслая.

-Яг одоо энэ талаар бодохыг хүсэхгүй байна аа.

-Хамаагүй ээ.Хэзээ ч хамаагүй шийдвэрээ гаргаад надад хэлээрэй.

Түүний үгэнд толгой дохихтой зэрэгцэн бидний яриа дуусч тэр намайг гэрт минь хүргэж өгөхөөр хөдөллөө.

Гэрийн үүдэнд ирэхэд Жиминий гарнаас татан:

-Жиминаа.Ийм зүйл хэлэх гэж байгаа даа итгэхгүй байгаа ч танай гэр рүү явья тэгэх үү.

-Миү.Тэнд Тэхён?

-Гуйя.

Тэрэнд нулимс дуслуулан арай ядан хэлэхэд Жимин яах ч аргагүй надад зөвшөөрч бид OT7-ын гэрийн зүг явлаа.

Удаан явсны эцэст тэдний гэрийн өмнө ирж дотор орох эсэхтэй эргэлзэж ядан буугаад орлоо.

Намжүүн: Ашгүй Жимин чи ирч-

Тэр намайг харсан даруйдаа өгүүлбэрээ таслан:

-Сайн уу Миү.

Шюга: Миү гэнээ?

Бусад нь ч тэрний араас гарж ирэн надтай мэндлэхдээ Тэхёныг дөнгөж саяхан гараад явсанг ч хэлээд амжив.

Хусог: Ийм хурдан нэг өдрийн дотор царай чинь авах юмгүй болчихсон юм уу?

Хусогийн хэнэггүй хэлсэн үгэнд Шюга тэрнийг нудран инээмсэглэхэд энэ залууг ингэж инээдэг байх нь ээ гэсэн бодол ч толгойд ороод ирэв.

Жин: Бид яг хоолоо идэх гэж байлаа.Дургүйцэхгүй бол бидний ширээнд нэгдэхгүй биз.

-Үгүй дээ.Төвөг удаад яахав.Би ингээд явлаа.

Жин: Магадгүй Тэхён удахгүй ирэх байх.

Жимин: Алив ээ Миү.Хамт хооллоё.

Энд үлдэх болсон шалтгаан хоолонд бус Тэхёныг ахиад нэг харахыг хүссэн шуналаас минь болсон.

Өчигдөр хэтэрхий их шооконд орсон учир юу ч хэлж чадаагүй.

Тэд ширээний ард суун хооллохдоо аль болох намайг өөдрөг байлгахыг хичээж,олон инээдтэй зүйлс ярьж байлаа.

Би бүхнийг үл тоон зөвхөн чамайг харах хүртэл,чиний хайрыг мэдрэх мөч хүртэл боломжийг эрэлхийлэх болно.

[Тэхён]

Тамхины утсаа сагуулсаар Амёны хаалгыг тогшвол тэр удалгүй инээд алдан талиад:

-Ийм эрт?

Түүнээс хариулт авалгүй гэрт нь ороод өөрийнхөн өрөө рүү түрүүлж явлаа.

-Юу болсон юм бэ?

-Надад тэрний буудлах газрын нэрийг өгөөдөх.

Түүнд захиргаадан хэлэхэд минь айсандаа тэр үү,сандарсан уу ямартай ч ширээн дээрх бүх зүйлсээ онгичсоор нэг шар цаас гаргаж ирээд надруу далайна.

-Сайн байна.

Жуумалзан хэлж аваад өнөөх цаасыг халаасандаа хийчихээд хэнэггүй гэгчинь татаж дууссан тамхиныхаа ишийг шалан дээр шууд шидэж орхилоо.

-Ямар чөтгөрөө хийгээд байгаа юм бэ!

-Чөтгөр гэсэн үү *ёжтой инээх*

Түүн рүү алхам алхамаар ойртон урд нь ирээд эрүүнээс нь дээш өргөн:

-Хэлсэн бүхнийг минь биелүүлж байсанд баярлалаа Амён.Гэхдээ чи одоо амьдралдаа баяртай гэж хэлэх хэрэгтэй.

-Тэр чинь юу гэ-

Түүнийг өгүүлбэрээ дуусгахаас өмнө хоолойноос нь боймлон авч газраас хөндийрүүлэхэд тэрээр гарнаас минь мултрах гэж аль байдгаараа хичээнэ.

-Чи анх намайг боймлож байхад зүгээр л байсан юмсан.Одоо юунд амьд үлдэхийг хүсээв.

-Надад туслаарай.Бурхан минь.

Тэрнийг бурханыг дуудан тусламж ирж байгаад инээд алдан хана руу хүчтэй шидээд цээжээ даран хэвтэх тэрний урд очин өвдөг дээрээ суугаад:

-Бурхан чинь чиний амийг аварч чадахгүй хонгор минь.Би ч ялгаагүй.Зүгээр л нүд анихдаа бэлд.

-Адгийн новш юм даа.

Үсээ нэг хойш илээд:

-Тийм ээ,анхнаасаа новш байсан.

Халаасандаа байх хар бээлийг өмсөөд түүний үснээс угз татан дээш босгоод:

-Надад тусалсанг чинь хүндлээд бага зэрэг өвтгөе.

Тэрнийг ахин өөр тийш шидчихээд өөрийнхөө жинхэнэ дүр төрхийг ил болголоо.

-Ч.ч.чи юу вэ?

Түүнийг айсандаа чичрэн хэлэхэд нь инээд алдсаар урд нь очиж хоёр өвдөг дээр нь суулгаад хөлөөрөө мөрөн дээр нь тулан зогсохдоо үснээс нь нэг хүчтэй татахад тэрний толгойн биенээс нь салж хоёр хэсэг боллоо.

Бээлийгээ тайлан түүний бие дээрээс шидэж хаяаад өрөөнөөс гарна.

Буудлаас гарахын өмнө хамгаалагч нар дээр очин:

-128 дугаартай өрөөнд хачин зүйл сонсогдсон.Эмэгтэй хүн орилох шиг болсон.Очиж үзээрэй.

Тэдэнд хандаж өөрийнхөө хийсэн хэргийг хэлчихээд машинаа асаан тэндээс хурдан гэгчинь холдлоо.

Өөрийн эрхгүй нэг л мэдэхэд Миүгийн байшингийн өмнө зогсож байв.

Цонх руу нь харвал хэзээд асаалттай байдаг гэрэл унтраасан үзэгдэнэ.Өвчтэй байж яагаад унтраасан юм бол.

Тэрнийг бодох төдийд цээжинд хөндүүр оргиж дотор орж түүнийхээ үнэрээр өөрийгөө дүүргэхийн хүслэн болж байлаа.

Өмднийхөө халаасыг эмэрсээр Миүгийн гэрийн түлхүүрийг гаргаж ирээд дотогш орохоор шийдэн орно.

Орох төдийд намайг угтан авах түүний анхилуун үнэр.

Дээш өрөө рүү нь явж орон доторх байдлыг үзвэл ширээн дээрээ эмнүүдийнхээ хайрцгийг орхисон байх ба хажуу дахь хогийн саванд бүх эм нь холилдон үзэгдэнэ.

-Болохгүй шүү дээ.

Менежер лүүгээ залгасаар хэрэгтэй бүх эмийг захиад яг одоо хурдан авчрахыг шаардлаа.

Миүгийн орон дээр ирж хөлд нь суун гараа явуулан түүний үргэлж хэвтдэг хэсгийг илнэ.

Сэтгэл минь ингэж ихээр өвдөж, зүрх минь чамайг надаас нэхэн тарчлааж байгаа ч чинийхээ төлөө би тэвчих болно оо.

Хэцүү ч гэлээ тэснэ.

Нулимсаа дуслуулан суухдаа гараа толгой дээгүүрээ салаавчлан явуулж бариад хоолойныхоо байдаг хэмжээгээрээ хашхирч орхилоо.

Уруул минь хангалттай чичирч байсан ч нулимсаа нэг залгиад байшингаас хар хурдаараа гарч явав.

Үүдэнд ирэхэд аль хэдийн захисан эмнүүдийг авчирсан байлаа.

-Миүгийн өрөөнд ороод ширээн дээр наадуулаа цэгцтэй өрж тавиарай.

-Мэдлээ.

Түүний хажуугаар зөрөн явсаар машиндаа суун асаагаад гэрийн зүг хөдөллөө.

Гэртээ ирэхэд залуус гадаа байх ба юу хийцгээж байгааг нь гайхан очоод асуулт ирсэн харцаар харахад:

Жонгүг: Ах аа!!Та эрт ирэхэд яаадаг юм бэ.Явчихлаа

Тэрээр ийн хэлээд толгойгоо баруун тийш эргүүлэхэд тэр зүг рүү харвал Жиминий машины бараа үзэгдэнэ.

Ойлгомжтой...

Миү ирсэн байж...

-Тэр надад хамаагүй.

Тэдний голоор ширүүн гэгчинь зөрөн явсаар өрөөндөө орлоо.

Бид нэг зам дээр яваагүй.Хэзээд зөрөн явсаар ирсэн.Бидний явж буй энэ зам нийлэх тэр өдөр хүртэл цуцалгүй давхина.

[Миү]

Бусадтай хамт байсандаа жаахан ч гэсэн баярласан ч түүнтэй уулзах зорилгоо биелүүлж чадаагүй дээ сэтгэл дундуур байлаа.

-Хүргэж өгсөнд баярлалаа.

-Танай гэр харанхуй байна уу даа.

-Гэрлээ унтраачихсан юмаа.

-Болохгүй шдээ Миү!

Жимин гарнаас минь атгасаар гэрт орж ирэн унтраалга дээр даран гэрэл асаагаад өрөөнд минь хүртэл орж ирэхдээ гэрэл асааж өгөөд миний харах дуртай инээмсэглэлийг гаргалаа.

-Болчихлоо.

Түүний үйлдэлд бага зэрэг инээмсэглэн толгой сэгсрээд ширээ рүүгээ харвал эмнүүд өрөөстэй байх нь тэр.

Хаяж байснаа тод санаж байсан учир гайхан очиж үзтэл бүгд шинэ байлаа.

-Эгч авчирсан бололтой.

Эмнүүдээ зөөлөн илээд шивнэн хэлэхэд Жимин хажууд ирснээ нэг савтай эмийг авч үзээд:

-Харин би тэгж бодохгүй байна.

-Эгчээс минь өөр авчрах хүн байхгүй ээ.Энэ ч яахав.Одоо чи яв даа.

Жимин санаа алдсаар толгой дохин намайг тэврээд:

-Битгий уйлаарай,гуйж байна.

Түүний тэврэлтээс нь салан зөөлөн инээмсэглэсээр гаргаж өглөө.

Жиминийг явуулчихаад өрөөндөө орох гэсэн ч баруун гар талд байх гал тогоо руу харан дотор оров.

Бүхэлд нь нэг хараад бидний анхны үнсэлт эндээс эхэлж байсныг эргэн нэг санана.

Энэ байшин тэр чигтээ Тэхёнаар дүүрэн.

Анх удаа бид энэ байшинд уулзалдсан.500 сая доллар.Миний хувьд хамгийн үнэ цэнэтэй дурсамж...

Нулимсандаа аль хэдийн умбан зогсох ба хоёр гараараа зөөлөн арчаад зүүн гарлуугаа харвал Тэхёны үеэрхэх санал тавихдаа зүүж өгсөн бөгж дунд хуруунд минь үзэгдэнэ.

-Чиний хоолойгүй өнгөрөөх хоёр дахь шөнө минь...

Аль хэдийнээ орондоо орсон байх агаад утсан дахь бичлэг зургуудаа үзэхээс сандран гар чичигнэн хэвтэнэ.

Нэг гүнзгий амьсгаа авч гаргаад Тэхёны надад дуулж өгсөн бичлэгийг тоглууллаа.

"Бичлэгэнд:

-Тэхёнаа,дуулаачээ.

-Чи өөрөө бичлэг хийх гээд байна штээ.

-Яаавал гэж дээ.Би ганцаараа үзнэ.За алив ээ хурдан дуул.

-Тэгвэл эхлээд

Тэрээр гитараа тавин босч ирээд Миүгийн уруулыг шуналтан нэг үнсээд буцан суудалдаа гитараа аван суугаад:

-Одоо бэлэн"

Бичлэгийг үзээд хэтэрхий сайхан байсан үеээ бодох төдийд ахиад л уйлна...

Нүдээ хоёр гараараа таглан дуу гарган уйлж эхэллээ.

Сэтгэл минь юу ч үгүй ахиад л урагдана.

Би чадахгүй нь ээ...Чамгүй хором мөч бүрийг үдэх хэцүү байна.Чиний хийсэн бүх зүйлс надад хамаагүй.Сэтгэл зүрх чинь надад биш байсан ч би орхие.Чи л миний хажууд байна гэвэл би бүхнийг үл харгалзая.

.....
.....
.....

[Миү]
Чамайг дуудаж буйг минь чи мэдэрсэн болов уу.Чамайг санан бэтгэрч байгаагаа чамд мэдрүүлэхийг хүсч байна.

[Тэхён]
Шөнө бүрийг чамтай өнгөрүүлж,өглөөг чиний дэргэд угтахыг хүснэ.Зөвхөн чиний хажууд өөрийгөө хадаж үлдээх миний хамгийн том шунал.

Continue Reading

You'll Also Like

157K 3.6K 61
imagines as taylor swift as your mom and travis kelce as your dad
10.5K 1.4K 12
Хайраас ч илүү хүчтэй зүйл энэ хорвоо дээр үй олноороо байдаг гэж хэн санах билээ?
308K 18.4K 40
You live in a different time zone Think I know what this is It's just the time's wrong