PRINCE |✔|

By dimplenim_

66.1K 8.3K 2.4K

"곁에 머물러줄래 내게 약속해줄래 손 대면 날아갈까 부서질까 겁나 겁나 겁나" More

◇1◇
◇2◇
◇3◇
◇4◇
◇5◇
◇6◇
◇7◇
◇8◇
◇9◇
◇10◇
◇11◇
◇12◇
◇13◇
◇14◇
◇15◇
◇16◇
◇17◇
◇18◇
◇19◇
◇20◇
◇21◇
◇22◇
◇23◇
◇24◇
◇25◇
◇26◇
◇27◇
◇28◇
◇29◇
◇30◇
◇31◇
◇33◇
◇34◇
◇35◇
◇36◇
◇37◇
◇Ending◇

◇32◇

1.3K 201 97
By dimplenim_

Заримдаа бидэнд дотны хүмүүсээ алдахад ердөө хэдхэн секунд хангалттай байдаг.

Энхрийлэл...янаглал...зөөлөн хүрэлт...бүлээн уруул...баяр баясал дүүрэн нүд...нүүр дүүрэн инээмсэглэл...дулаан тэврэлт...хууран мэхлэлт...худал хуурмаг...нулимс...цөхрөл...ядрах...залхах..сонирхол буурах...утгагүй санагдах...шинийг эрэлхийлэх...ахин энхрийлэл...эцэст нь энэ бүхний хариулт хайр л байдаг.

Бидний харилцааг тааварлашгүй ч бусдаас онцгой дурлалтай бид.Хоёр биеэндээ хэчнээн тунирхаж,гомдож байсан ч хагацаж,орхиж чадаагүй...

Утгагүй ч зүрх шимшрүүлэм дурлалаа үргэлжлүүлсээр...

Тэхён хэлэх гэснээ тодорхой илэрхийлдэггүй.Би ч бардам зандаа баригдаж тэрнийг өөрийн буруу үйлдлээ өөрөө олж мэдэн засаасай гэж хүсэн битүүхэндээ чимээгүй залбиран хүлээнэ.

Хүлээх тусам улам доройтох шиг...

Бид цуг унтахаа болиод аль хэдийнээ долоо хоногийг ардаа үдэж орхижээ.

Тэрнийг өрөөнд минь дураараа орж ирэхийг хориглон хэлснээс хойш шагайхаа ч больсон.

Бид хоёул ямар ч түших тулгуур байхгүй зогсолтгүй хойш урагш дайвалзан савлах савлуурт амь тэмцэн зууран сууна.Хэн хэн нь нэг л хөдөлгөөн хийвэл унаж мэдэхээр...

Тольны өмнө нүүрээ хөнгөхөн гэгчинь будаад цүнхээ аван доош буувал Тэхён зочны өрөөнд хэдэн бичиг баримттай зууралдана.

Гутлаа өмссөөр гарах гэтэл зочны өрөөнд гэрийн харилцуур хангинахад буцан дотогш орон авбал эгчийн минь энхрий зөөлөн хоолой.

-Байна уу?

-Миү,чиний утас яачихсан юм бэ?

-Аан,эвдэлчихсээн,санаа зоволтгүй.

Үнэндээ утсыг минь өчигдөрхөн Тэхён өөрийнхөн хэлэх үгийг сонсохгүй утсаар намайг ярилаа хэмээн хэдэн хэсэг болтол нь юу ч үгүй базаад хаячихсан юм.

-На эмч бид хоёр оройн нислэгээр очих болсон.21 цаг гэхэд газардана.

-Бурхан минь,үнэхээр үү?

-Тийм ээ,чи баярлаж байна уу?

-Тэнгэр минь гэж,оройг хүлээгээд эхэлчихлээ.

-Эгдүүтэй золиг шүү,ямартай ч намайг орой найз залуутайгаа ирж тосоорой,эсэргүүцэл сонсохгүй шүү,баяртай *таслах*

-Хүлээ эгч ээ???Байна уу??

Тэрнийг түрүүлээд тасалсанд итгэж ядан утсаа тавин Тэхёны зүг харвал аль хэдийнээ намайг хэнтэй ярисанг сониучлан харна.

-Өнөөдөр орой эгч ирнэ.Тэгээд ирж тосоорой гэсэн,чамайг надта-

-Хэдэн цагт юм?Би чамтай цуг явна аа.

Өгүүлбэрийг минь таслан шууд зөвшөөрсөнд нь нүдээ эргэлдүүлэн,үсээ нэг хойш илээд:

-Үнэндээ чамтай явах хүсэл надад байхгүй.Тиймээс ажилтай гэж худлаа хэлээд юу хүссэнээ хий.Би эгчийгээ өөрөө тосоод авчихаж чадна.

-Миний бодлоор эгч чинь надтай л ирээрэй гэх шиг болсон доо.

Хөмсгөө өргөн,жуумалзан хэлэх үгэнд нь цүнхнийхээ оосроос чанга атган:

-Тэгвэл тэгээд хүслээрээ бол.

Ахин түүн рүү харалгүй хаалга саван гарж ирлээ.

Үнэхээр өөдгүй...Олон хоног тэрнийг болих байх гэж бодсон гэтэл хийсэн алдаагаа мэдэхгүй яг л би түүний ардуур хууран мэхлээд байгаа аятай аашлаад байх юм...

Тэр өөрийгөө өндөг шиг өөгүй нэгэн гэж санадаг бололтой.

Амандаа хэдэнтээ хараал урсгаад ойлгомжгүй бүхнийг үзэн ядан сургууль руу явах замын дагуу алхасаар...

-Сайн уу?

-Өө Бэкхён.Сайн уу?

-Сайн.Чи ингэхэд ингэж их алхдаг байж яагаад чихэвч зүүдэггүй юм.

Тэрний хэлэх үгэнд Маркыг эргэн нэг санав.Чихэвч зүүгээд явж байхад минь нэг талын дураараа аван зүүдэг байж билээ...Маркыг тэнгэрт одсоноос хойш ахиж чихэвч гэх зүйлийг хэрэглэх битгий хэл хүрэхээс ч эмээдэг болсон...

-Зүгээр л дургүй ээ.Энэ яахав.Ингэхэд чи ойрдоо яагаад ийм эрт гарж ирээд байгаа юм?

-Зүгээр л.Чамайг эрт гардаг болсноос хойш.

Хэлэх үгэнд нь хөнгөн инээд алдчихаад гүнзгий амьсгаа аван гаргалаа.

-Чи ойрдоо үнэхээр таагүй харагдаж байна шүү.

-Харин тийм ээ,сэтгэл санааны хувьд онцгүй л байна.

-Найз залуугаасаа болоо юу?

-Үгүй дээ.

Бэкхён хэдий миний асуудлыг өөрийн асуудал мэт чухал хандан,шийдэж өгдөг ч хайр дурлалаа хүртэл тэрнээр заалгах нь дэмий биз дээ.

-Чи клуб орж үзсэн үү?

-Чи намайг мэднэ штээ.Никтофобия гэх өвчтэй хүн тэр газар орох уу??мм??

-Гэхдээ үнэхээр тэнд хэдэн цаг байчихвал сэргээд л явчихна шүү.

-Хүсэхгүй байна аа,тэглээ ч Солонгост олигтой газар байхгүй байх өө.

-Буруу ярьж байна шүү Миү!!Чи OT7-ын 5н шөнийн клубыг мэдэхгүй бололтой.Тэр газруудын эздийг хэн ч мэдэхгүй зөвхөн OT7 гэх нэрийн л мэддэг.Гэхдээ үнэхээр янзын,хоёулаа тэдний аль нэгт нь очих уу??

-Тэгсэн ч яахав дээ.

-Тэгвэл өнөөдөр?

-Өнөөдөр амжихгүй ээ.Эгч ирнэ очиж тосох хэрэгтэй.Харин маргааш орой болох л юм.

-За тэгвэл маргааш орой би чамайг очиж авна шүү.

-Ойлголоо.

Ойр зуурын зүйлс ярьж хөхрөлдөж явсаар сургуулийн үүдээр орно.

Тэрний хэлсэн OT7-ын 5н шөнийн клуб нэр нэг л танил санагдана.Сонсож байгаагүй ч мэдэх ч юм шиг,үгүй ч юм шиг...

Хайр хувирч,цөхөрч тэр ч байтугай сөхөрч доройтдог юм шүү.

[Тэхён]

Гэртээ ирэн хөргөгчнөөс хүйтэн шар айраг нэгийг аван задалж угаад зогсож байтал гаднаас хүн орж ирсэн бололтой хөлийн чимээ гарна.

Удалгүй өнөөх чимээ нааш явсаар гал тогоонд ирлээ.Энэ Жонгүг,Мила хоёр ирсэн байжээ.

Жонгүг: Ах та энд ямар хэргээр?

-Яа!Энэ чинь бас миний ч гэр юм шүү!

Мила: Сайн уу,Ким Тэхён?

-Жонгүг биднээс хамгийн бага нь чиний хэдтэй чинь надад хамаагүй дүүтэй минь сүй тавьсан юм бол намайг ах гэж дууд.

Жонгүг: Хён!Хуучинсаг гэдэг нь,юу гэж ч дуудсан яахавдээ!

-Энэ муу чинь бүр!!

Тэднийг тоолгүй шар айргаа залгилан зогсвол Мила,Жонгүг хоёр инээлдэн хөтлөлцөн дээш өрөө рүүгээ явлаа.

Миү бид хоёр ч бас 18тай залуус шиг бие биенийхээ гарыг чанга гэгчинь атгаад,инээлдэн явдаг байж билээ.

Хуучнаа дурсан зогсохдоо бага зэрэг нүүрэндээ инээмсэглэл тодруулчихаад одоогийн тэрний аашийг ойлгож ядан буцан санаа алдсаар гал тогооноос гарав.

Дээш хөлөө зөөж ядан,залхсан байртай алхан явтал Жонгүгийн өрөөний хаалга онгорхой байх ба тэдний яриа тод сонсогдох ч нөгөөгөөр сонирхол татна.

Хаалганд тулан чагнавал Жонгүг яг л хол явах гэж байгаа хүн шиг юм ярина.Харин үүнийг Мила эсэргүүцэн уурлана...

"Жонгүг: Магадгүй бидэнд нэг л өдөр атгасан гараа тавих цаг ирэх байх.

Мила: Чи чинь гэнэт яагаад байгаа юм бэ?

Жонгүг: Надад олон сайхан дурсамжийг бүтээж өгөөд зогсохгүй сүй хүртэл тавьсанд баярлалаа Мила.Гэхдээ бидний аз жаргал үүрдийнх биш...Чамд амалсан амлалт бүртээ хүрж ч чадахгүй байх.

Мила: Жо.Жонгүгаа,намайг битгий айлгаад бай л даа"

Тэднийг ийнхүү ярьж байтал утсанд зурвас ирэн харвал:

"Амён:Энэ удаад жинхэнэ баттай мэдээлэл олсон.Тэр дараа долоо хоногт Солонгост ирэх тийз захиалсан хүмүүс дунд байсан"

Зурвасыг харж жуумалзаад Жонгүгийн өрөөний хаалганы бариулаас атгасаар зөөлөн гэгчинь хаагаад өөрийнхөө өрөөнд орж ирлээ.

Гадуурх хүрмээ тайлан шидээд орон дээрээ хойш харан биеээрээ унаад,нүдээ анина...

Ахиад л...

Нүдээ аних бүрт Миүгийн дүр төрх тод харагддаг болчихжээ.Бид хэзээ сүүлд биеэндээ хайртай гэх үгийг хэлсэн юм бол???

Хамгийн сүүлд хэзээ салахгүй мэт тэврэлдсэн юм бол?

Хэр удаан хугацаанд биенийхээ уруулыг чийгэлсэнгүй вэ?

Хажууд байгаа хэрэн чамайг алдсан мэдрэмжийг ахин нэг удаа мэдэрч байна.

Утсаа халааснаасаа ухсаар гаргаж ирэн дуудлагаа тасалчихаад усанд орохоор бослоо.

Чөтгөрийг ч өмнөө сөхрүүлэн,сул дорой нэгэн болгодог чи минь хэтэрхий хүчирхэг юм.

[Миү]

Хичээлээс таран гэртээ ирээд бушуухан л олон төрлийн эгчийнхээ дуртай хоолнуудыг бэлдэн тавиад цаг харвал нэг их удалгүй газардах болж байсан тул өрөөндөө орон хувцсаа солино.

Ширээний эхний нүдэн дэх Мигрень гэх өөр нэг эмгэгийнхээ эмийг аван хогийн сав руу юу ч үгүй бүгдийн асгаад уусан мэт харагдуулж савын ил тавьлаа.

Толгойн эмэндээ үнэхээр дургүй...тархинд минь хэрэгтэй ч өөр нэг өвчний эх үүсвэр шүү дээ...

Тэхёныг одоо ч ирээгүй байсан болохоор ганцаараа явах нь гэж бодсоор бэлэн болон доош буувал чөтгөрийг дурсахаар гэгчээр тэр үүдэнд хана налан,хоёр гараа халаасандаа хийчихсэн,нүдээ анин зогсож байгаа үзэгдэнэ.

-Бэлэн болсон бол явцгаах уу?

Надруу инээмсэглэн харах түүний нүдтэй тулахгүйг хичээн шалаар нэг харцаа гүйлгэсээр үүдэнд очин гутлаа өмсөн гарах гэж байтал Тэхён баруун гарны минь бугуйнаас татан бүхэлдээ нэг эргүүлэн хананд шахаад,нүүртэй минь тулж ирэн харахад тэрний гүн цэнхэр нүдэндээ хар өнгийг хослуулсан нүдтэй тулчихав.

-Яа.яаж байгаа юм!

-Ингэж чамайг ойроос хараагүй удаж.

-Тавь Ким Тэхён!

Тэхён жуумалзсаар бугуйг минь атгах гараа суллахад түүнийг түлхэн хаалгаар түрүүлж гарлаа.

Машиныхан урд хүлээн сууж байтал тэр ч удалгүй ардаас инээмсэглэсээр ирэн жолооны ард суув.

Бид чимээгүй явсаар Инчон онгоцны буудал дээр ирээд бүсээ тайлан буух гэтэл Тэхён гарыг минь атгаад:

-Эгчийгээ тавгүйтүүлэхийг хүсэхгүй байгаа биз дээ?

-Чи?

-Ядаж тэдний хажууд хуучных шигээ байж өгөөч,одоо гаргах чиний занг ойлгохгүй байгаа ч...эгчийгээ бодоод тэгэх үү?

"Одоо гаргах чиний занг ойлгохгүй" гэсэн үү,үнэхээр үү Ким Тэхён!!Яагаад юу ч болоогүй аятай,намайг шархлуулаагүй хүн шиг зүйлс ярин вэ.Хүсвэл би яг одоо чамаас салахад ч бэлэн байхад,бүр дордуулах хэрэг байна уу...

Түүний хэлэх үгсэд чимээгүй суусаар гараа алгуурхан татаж аваад машинаас буулаа.Тэр ч удалгүй араас бууж ирээд гарнаас минь сануулгагүй атгаад,инээмсэглэн алхана.

Биднийг нисэх онгоцны буудалд орж ирээд удаагүй хүлээн сууж байтал эгч болон На эмч инээд алдсаар гарж ирэх ба эгч минь хөл дээрээ алхан явж байлаа.Харсан даруйдаа нулимс минь учир зүггүй гарахын түүс болон хацар услахад нь түүний зүг гүйн очоод чангаас чанга гэгчинь тэврээд уйлж гарав.

Энэ л халуун дулаан дотны тэврэлтээр дутаж байсан юм шиг бул хар чулуугаар бүрхэгдсэн сэтгэл минь хормын дотор зөөлрөнө.

-Миү,эгчийгээ арай чанга тэврээд байгаа юм биш үү,амьсгалахад бэрх байна аа *инээх*

-Санасан...Маш их санасан эгчээ,таны энэ дулаан тэврэлтийг ямар их санаж үгүйлсэн гээч,надад та хэн хүнээс илүү хэрэгтэй байсан.Ингээд таныг эдгэрээд,хөл дээрээ явж байгааг харах үнэхээр сайхан байна.

Тэврэлтээ бүр ч чангалан уйлахад эгч минь бас уйлж байгаа бололтой эрүү нь чичирч байгаа нь мэдрэгдэнэ.

Бид тэврэлтээ салгахад На эмч рүү хараад,бөхийн ёслоод:

-Та байгаагүй бол эгч минь өдийд ингээд эдгэрэхгүй байсан шүү дээ.Үнэхээр маш их баярлалаа.Ачийг тань яаж хариулахаа ч мэдэхгүй юм.

-Зүгээр дээ,юун хариулах.Эгч чинь миний хувьд ямар үнэ цэнэтэй хүн гэж бодно.

Тэрээр ийнхүү хэлээд эгчийн мөрөөр тэврэн инээмсэглэхэд тэдний өмнөөс сэтгэл минь үнэхээр их баярлаж байлаа.

-Чи Ким Тэхён байх нь ээ.

Эгч Тэхёныг анзааран дээрээс нь доош нэг хараад инээмсэглэн хэлэхэд Тэхён бөхийн мэндэлнэ.

Тэдэнтэй цуг машинд явахад Тэхён үе,үе атгах гарыг минь үнсэн инээмсэглэхэд бага зэрэг ичин нүдээ анин сууна.

На эмч: Та хоёр их хөөрхөн хосууд байна шүү.

Тэхён машиныхаа арын толинд нэг хойш харж инээмсэглэн толгой дохив.

На эмч,эгч хоёр гадаадад хэрхэн амьдарч,өдөр бүрийг яаж өнгөрүүлсэн талаар ам уралдан ярих бол Тэхён бид хоёр ярианд нь инээн явна.

Удалгүй гэртээ ирэхэд эгч минь гэрээ санасан гэдгээ хэлэн дотогш ороод хийсэн хоолны минь үнэр хэчнээн сайхан байгааг хэллээ.

Бид гараа угаан хувцсаа солиод ширээний ард суун,одоо ч халуунаа барих аягатай олон төрлийн хоолноосоо амсан инээлдэн идэцгээнэ.

Миний будаан дээр эгч кимчи тавьж өгөөд:

-Чи багадаа надаар дандаа ингэж тавиулдаг байж билээ.

Түүний хэлэх үгэнд нулимс цийлэгнэн инээмсэглээд үг дуугүй толгой дохин идэх бол дотор муухай оргиж,хоол хоолойгоор давж гарахгүй байлаа.Арай хийн тэсэн зүүн гараараа өмднөөсөө тас зууран иднэ.

-Би удахгүй ээ.

Сүүлдээ тэсэхээ байн угаалгын өрөө орон ус урсгаад дуу гаргахгүй гэсэндээ аль болох чимээгүй бөөлжиж гарав.

Бараг идсэн бүхнээ буцааж гаргасан тул амаа угаан чичрэх гар луугаа хараад;

-Өвчин сэдрэх зүйл болоогүй байлтай.Яагаад ингээд байна аа?

Духаа барьсаар өрөөндөө орон шүгээн дэх эмнүүдээсээ тайвшрах эмийг атгандаа хэдэнтээ асгаад тэр дороо залгилаа.

Буцан доош буувал Тэхён гарах гэж байгаа бололтой хүрмээ өмсөж байгаа үзэгдэнэ.

-Би ойрхон яваад ирье,удахгүй ээ.

Тэрний хэлэх үгэнд нүдээ эргэлдүүлэн,дураараа бол гэсэн шиг толгойгоо өргөсөн болоод гал тогоо орно.

Битүүхэндээ Тэхёныг нөгөө эмэгтэй рүүгээ явж байгаа байх гэсэн санаандаа автан сууж чадахгүй байлаа.

-Миү?

Эгчийнхээ хоолойнд сатааран:

-За?

-Чамд ямар нэг зүйл болоо юу?

-Ү.үгүй дээ,юу л болов гэж дээ.

-Хайраа,чи ачаагаа дээш миний өрөөнд оруулаад цэгцэлж байх уу,болно биз дээ Миү.

-Тэхён угаасаа өрөөгөө бараг сулласан болохоор хуучин өрөөндөө оруулахад зүгээр ээ.

На эмч: Тэгье дээ.

На эмчийг босон явахад эгч миний баруун гарыг татан хоёр гараараа атгаад,нүдрүү минь ширтэн:

-Эгч дээ,хэл ээ.Чамайг тогтож сууж чадахааргүй болгоод байгаа зүйл юу юм?

-Үнэндээ...

Одоо л нэг юм сэтгэл онгойж байгаа бололтой.Бөглүү,битүү оргих хөндүүрлээ бага ч гэсэн хасан эгчдээ бүх зүйлийг биш ч Тэхёны ямар үйлдэл,юу хийсэн талаар хэлэхэд тэрээр ихэд тайван инээмсэглээд:

-Зүгээр дээ Миү.Би та хоёрыг харсан.Чи тэрний хажууд ийм сэтгэлтэй байгаа хэрнээ тайван байсан.Харин одоо байхгүй байхад нь өөрийгөө ямар тавгүй байгааг анзаарч байна уу?Тэхёны чамайг гэх харцнаас үнэхээр сайхан,үгээр хэлэмгүй үнэнч сэтгэлийг олсон.Тэрэнд магадгүй бодсон зүйл байгаа байх.Чи минь зүгээр л хүлээ.Миний бяцхан Миү,ухаантай шүү дээ.

-Эгч ээ...

Нулимсаа барьж дийлэлгүй уйлан эгчийгээ суудлаасаа босон тэврээд,толгой дохино.

Зөвхөн тэр миний зүрхэнд чимээгүй нэвтэрч,судас бүрээр минь дулаан элчээ түгээж бүхэлд нь намайг эзэмдсэн.

[Маргааш орой нь]

На эмч,эгч хоёр бидэнд төвөг удахгүй гэсэндээ өөр байр луу нүүчихсэн.Гэсэн ч ойр ойрхон ирэхээ амлаад явсан юм.

Гэртээ хичээлээ бүрэн хийж дуусан шилэн хүзүүнээсээ барин толгойгоо ийш тийш хөдөлгөн суухад утас дуугаран авбал Бэкхён байлаа.

-Мартаагүй биз дээ?

-Юу билээ?

-Өнөөдөр чи анх удаа клуб орж үзнэ штээ,хурдан гараад ир ээ,би хүлээж байна.

-Өө нээрээ!Заза ойлголоо *таслах*

Клуб гэх газрыг мэдэх ч орж үзээгүй тул хувцасны шүгээнийхээ өмнө зогсон юу өмсөхөө шиншлэн хараад удаан бодсоны эцэст энгийн байсан нь дээр хэмээгээд жийнсэн сул өмд,гэдэс гарсан нимгэн хар фодволк,гадуураа жийнсэн хүрэм,хөнгөн пүүз сонголоо.

Хувцсаа өмсөж дуусаад нүүрээ ч бага сар будан үсээ суллан тавина.

Тэхён угаасаа шөнө дөлөөр л нэг юм гэгээн дүр төрхөө үзүүлдэг учир тэрнээс өмнө ирэх байх гэж бодон гар цүнхээ аван гэрээс гарлаа.

-Воааааааав!!

Бэкхён уулга алдсаар алга ташин,дээш агаарын үнсэлт илгээснээ намайг энгийн хэрнээ ямар үзэсгэлэнтэй байгааг хэлж,хэрхэн гэрэл цацруулж байгааг минь хүртэл хэлээд олонтоо магтана.

-Одоо болно доо,чамаас болоод хацар байдгаараа улайх нь!

-Тэгвэл бүр хөөрхөн.

Түүний үгэнд толгойгоо хөнгөхөн сэгсрээд:

-Ингэхэд бид нөгөө яриад байсан OT7-ын таван клубын нэг рүү нь явж байгаа билүү?

-Тийм ээ,хамгийн дээд зэрэглэлийн сонгосон болохоор чамд таалагдана байх.

-Харж л байя.

.....
.....
.....

[Миү]
Харамсаж байна.Тэр өдөр чиний жинхэнэ төрхийг хэдхэн секундын дотор харсандаа...

[Тэхён]
Хайр сохор биш ээ.Хүний сэтгэлийн гүн рүү нэвтэрч,дотоод гоо үзэсгэлэнг нь олж харан хайрладаг.

Continue Reading

You'll Also Like

73.2K 2.8K 28
It was nothing...except that you were in love with your bully , the one with the cute dimple. [Short Story] Kim namjoon x M!reader | cover by @retro...
101K 1.4K 50
𝐈𝐭𝐬 𝐭𝐡𝐞 𝐟𝐢𝐫𝐬𝐭 𝐝𝐚𝐲 𝐛𝐚𝐜𝐤 𝐭𝐨 𝐬𝐜𝐡𝐨𝐨𝐥 , 𝐀𝐚𝐥𝐢𝐲𝐚𝐡 𝐢𝐬 𝐧𝐨𝐰 𝐢𝐧 𝟏𝟎𝐭𝐡 𝐠𝐫𝐚𝐝𝐞, 𝐰𝐡𝐢𝐥𝐞 𝐬𝐡𝐞𝐬 𝐭𝐡𝐞𝐫𝐞 𝐬𝐡...
226K 16.1K 29
ᴠᴋᴏᴏᴋ ᴍɢʟ sᴛᴏʀʏ ᴇɴᴛᴇʀᴇᴅ:+21 @_ᴠɴᴀʙɪ🦋