PRINCE |✔|

By dimplenim_

66.1K 8.3K 2.4K

"곁에 머물러줄래 내게 약속해줄래 손 대면 날아갈까 부서질까 겁나 겁나 겁나" More

◇1◇
◇2◇
◇3◇
◇4◇
◇5◇
◇6◇
◇7◇
◇8◇
◇9◇
◇10◇
◇11◇
◇12◇
◇13◇
◇14◇
◇15◇
◇16◇
◇17◇
◇18◇
◇19◇
◇20◇
◇21◇
◇22◇
◇23◇
◇24◇
◇25◇
◇26◇
◇27◇
◇28◇
◇29◇
◇31◇
◇32◇
◇33◇
◇34◇
◇35◇
◇36◇
◇37◇
◇Ending◇

◇30◇

1.1K 193 66
By dimplenim_

[Арван хоногийн дараа-Миү]

Цаг хугацаа гэдэг аймшигтай хурдан ч хүмүүс бидэнд олон зүйлийг мэдрүүлж,ойлгуулж хатуу,зөөлөн ханддаг.

Цагны зүү хөдлөх бүрт тэрний сэтгэл хөрж,холдож эхэлж буйг би анзаарсан юм.

Энэ хугацаанд бидний харилцаа зүгээр л нэг хөнгөн хаашаа ч хамаагүй салхинд туугдан явах өд шиг болсон.

Би ойлгоогүй биш ойлгосон ч эвлэрэхийг хүсээгүй.

Чамайг надаас хулгайлсан түүнийг,чамайг өөрөөсөө явуулсан агшин бүрийг,чиний хажуунаас холдсон мөчийг дурсах тоолонд гашуун ухаарал дотор минь живэн орж өвтгөнө.

Хайрлана гэдэг хоёр биенээ харж,цаг ямагт энхрийлэх бус нэг зүгт харахын нэр.

Тэхёны бие,сэтгэл хоёр улам л надаас холдож байгаа аятай санагдах болж...Зүгээр ч нэг мэдрэгдээгүй байх...тэр надаас аажим аажмаар явж буй нь энэ биз...

Арван хоногийн өмнөх тэр оройг би хэзээ ч мартахгүй байх...Түүнийг алдаж буй мэдрэмжийг хамгийн анх авсан шүү дээ...

(Өмнө нь)

Цаг харвал үүрийн 4н цагтаа золгожээ.Тэхён одоо ч ирээгүй байна.

Нэгэн хэвийн буйдан дээр хүлээн сууснаас үүдэн босох гэтэл хөл бадаарчихаж...тэр дороо л газар өвдөгөөрөө унана...

Энэ үед хаалга дуугарах сонстож арай хийн хөлнийхөө шилбийг илсээр босон очвол Тэхён иржээ.

-Миү ийм эрт боссон юм уу?

-А.аан тийм ээ.

Тэрээр хөнгөхөн толгой дохиод гутлаа тайлан над дээр ирээд зөөлөн гэхчин духыг минь үнссээр зөрөн явлаа.

Түүнийг хажуугаар зөрөн гарахад салхинд туугдан үнэр нь хамарт хүрэхэд эмэгтэй хүний сүрчиг хүчтэй үнэртэх нь тэр...

Анхилуун,зөөлөн тэрний анхааралыг татаж чадсан нэгний ялдам үнэр.

(Одоо)

Би тэр сүрчигийг тухайн үедээ андуурсан гэж санасан ч үгүй ээ...байнга шахуу үнэртэх болсон...

Яг л тэр бид гурав хамт оршиж буй мэт...

Тэрнээс хойш Тэхёны хүрэлт, үнсэлт бүр үнэ цэнэ,утга учир агуулахаа больсон.Энгийн хэвийн үзэгдэл аятай.

Бодол болон санаа алдан алхаж явахад хажууд минь сүүдэр тусан харвал энэ тэр байв.

-Дандаа толгой гудайж явах юмаа.

-Юм бодоод л.

-Маргааш чиний төрсөн өдөр биз дээ?

-Тийм ээ.

-Жаахан өөдрөг бай л даа.

Түүнийг зөөлөн нудран хэлэхэд нь бага зэрэг инээмсэглэнэ.Төрсөн өдөр минь маргааш ч чухал санагдахгүй байна...Жирийн нэг өдөр шиг л өнгөрөөхөд болох байтал юунд ач холбогдол өгнө гэж.

Бид хамтдаа явсаар сургуулийн үүдээр орж ирлээ.

-За би хичээлдээ орлоо.Удахгүй уулзая.

Хөнгөхөн толгой дохиод урд минь гаран явах түүний араас ширтэнэ.

Тэр бол Бэкхён.

Миний арван хоногийн өмнө тусалсан хүн.Тэр цамцны минь халаасанд байх хэтэвчээс нэр,гэрийн хаяг гээд мэдээд хүрч ирсэн.Гайхалтай нь бид нэг сургууль байсан ч түүнийг анзаарч байсан удаагүй.Бэкхён бол 4р курсын оюутан.Нэг л мэдэхэд бид дотно харилцаатай хүмүүс болчихсон.

Хичээлдээ суун багшийг хүлээж байтал тэр удахгүй орж ирэн мэндлээд Герман явах оюутнуудын талаар асууна.

-Миү чи хариултаа одоо хүртэл хэлээгүй байна?

-Үнэндээ багшаа...би...явахгүй ээ.

-Чи сайн бодсон биз дээ?Чиний мөрөөдөл гэдгийг мэдэж байгаа учраас чамд хугацаа олгосон эцэст нь ийм шийдвэр гаргаа юу?

-Тийм ээ.Энэ шийдвэртээ харамсахгүй ээ.

-Тэгж л найдая даа.За хичээлдээ орцгооё.

Явахын хүслэн болж байсан ч Тэхёны дэргэдээс одоо холдвол бүр мөсөн алдах юм шиг сэтгэгдэл төрж мөрөөдлөө хаясан. Түүний төлөө.

Энэ талаар тэрэнд хэлж амжаагүй.Тэр бид хоёрт ярилцах цаг ховор олддог болсон.Оройд нэг таарвал их юм болох нь халгүй.

Хэн нэгэн өөрийг чинь санаж  байгааг мэдрэхээс илүү сайхан зүйл хорвоод үгүй биз.Харин би тэрний намайг үгүйлж буйг мэдрэхээ байчихсан.Би санаж,тэр холдсон.

[Тэхён]

Янжуураа татаж дуусан хогийн саванд чулуудан залуусын суух ширээнд нэгдэнэ.

Намжүүн: Өнөөдөр ажил гэхээсээ илүү нэгнийхээ амьдралд анхаарч үзэх хэрэгтэй юм шиг.

-Хэрэггүй зүйл биш үү?

Жонгүг: Үнэндээ ах аа,бид таны талаар ярилцах хэрэгтэй.

-Миний амьдралд асуудал байхгүй юмсан.

Хусог: Амён прокурор?

Тэдний хэлэх яриа сонирхол татан жуумалзан,нэг хөмсгөө өргөн цааш үргэлжлүүл гэсэн шиг харна.

Намжүүн: Бид чамайг Миүд чин сэтгэлээсээ дурласан гэж бодсон.Энэ удаад чиний дурлалыг жинхэнэ гэж санасан.Гэтэл ахиад л зүгээр тоглоом байсан юм уу?

-Юу гэхээр энэ урдныхтай ижил зүйл биш.

Жимин: Новш гэж!

Тэрээр гараа атган суудлаасаа босон харцаараа бараг л намайг идэж байв.Өөдөөс нь ёжтой инээмсэглэн:

-Би Миүд хайртай зүгээр л Амёнд татгалзаж чаддаггүй.Магадгүй Миү миний жинхэнэ хайр биш юм болов уу,тэр намайг буруу зуршлаас минь гаргахгүй л байна.

Юнги: Тэр биш чи гарахыг хүсэхгүй байна гэж бодогдохгүй байгаа хэрэг үү.Алдаж байж л ухаан орох юм биз дээ.

-Алдах?Үгүй дээ хён!Надад та нар ингэж их анхааралгүй урдах ажлаа хийгээд,цөөвөр чоныг л хай бусдаар би асуудлаа зохицуулна.

Жимин: Чи ингэхэд Миүгийн мөрөөдлийг мэдэх үү?

Тэрний ярианд нэг хөмсгөө өргөн,хөнгөхөн толгой дохиход:

-Тэр прокурор болохыг хүсдэг.Муу бүхнийг илчлэхийн тулд тэр хичээнгүйлэн сурч байгаа.Гэхдээ юу гээч!!Чиний энэ завхай явдлаас болж тэр мөрөөдлөө хаяж,бүр үзэн ядах дээр тулах байх!

-Чи хүний хэрэгт ингэж сайн орж байхаар өөрийн бүсгүй дээ анхаарлаа хандуулвал яаж байна?

Жимин надруу ойртон ирээд цамцны захаас татан босгоод:

-Хэрвээ!!Хэрвээ надаас чи Миүг аваагүй бол тэр гээд бүх юм хэвийн байх байсан!!Чи новшийн зүйлсээ чөлөөтэй хийж болох байсан!!

-Харамсалтай нь тэр чамайг биш намайг сонгосон.Гэхдээ бид ялгаагүй хүмүүс Жимин.Чи Жонсог хажуудаа байлгаж байгаа хэрнээ сэтгэлдээ Миүг тээсээр түүнийг багтаахгүй байгаа чинь надаас дутах юу байна?? *инээх*

Тэрний гарыг хүчтэй тавиулан хувцсаа гөвөөд өрөөнөөс гарлаа.

Утсанд зурвас ирэх дуулдан харвал:

"Амён:Чиний хэлснээр түүний хуучин хэргийг сөхөж үзлээ.Үнэхээр олон хэрэг байна.Бас одоо байршилж буй байрын ч хайж байгаа."

Тэрний зурвасанд инээмсэглэх аядаад цөөвөр чоныг хэнээр,хэрхэн олохоо зөв бодож гэсээр утсаа унтраан явлаа.

Дурласан зүрх шалихгүй зүйлсийг ч томруулан харж,хүндээр хүлээн авдаг юм.

[Миү]

Хичээл тарах хонх дуугарах агшинд цүнхэндээ дэвтэр номоо цэгцлэн хийсээр гарахад ангийн үүд рүү харвал Бэкхён хүлээж байгаа зогсоно.

Түүн дээр очин:

-Сохи байхгүй ч чи байгаа нь аз юмаа. *инээмсэглэх*

-Тэр нээрээ буцаад Япон явчихсан гэлүү?

-Тийм ээ.Яриа хөөрөө ихтэй,галзуу болохоор уйддаггүй байсан гэтэл одоо байхгүй болохоор санаж байна.

Бэкхён зөөлөн инээмсэглэсээр:

-Амттай юм идэцгээх үү?

Түүнд толгой дохин хамтдаа сургуулиас гарлаа.

Бид ойр зуурын зүйлс ярин явахдаа мөхөөлдөс идсээр гэрийн үүдэнд ирнэ.

-Хүргэж өгөөд бас амттан ч авж өгсөнд баярлалаа.

-Дандаа битгий баярлалаа гэж хэл л дээ мм?

-За яв даа.

Машины гэрэл хурц тусахад гараараа халхлан харвал Тэхёны машин байв.Тэрээр гэрлээ унтраан хаалгаа саван бууж ирэн надруу учир битүүлэг харцаар дүүрэн харахад:

-Бэкхёнаа яв даа,дараа уулзая.

Тэр Тэхён руу нэг харснаа инээмсэглэн толгой дохин салах ёс хийсээр явлаа.Харин энэ үед Тэхёныг харвал гараа чанга атгасан байгааг үзээд юу ч хэлэлгүй гэр лүү орно.

-Хэн юм!

Асуултын сонссон ч хариулт хэлэлгүй өрөөндөө ороод гадуурх хувцсаа тайлна.

-Би чамаас юм асууж байна Миү!

Ширээн дээрх боолтоо аван үсээ доороо сул боон угаалгын өрөө орох гэтэл тэр бугуйнаас минь хүчтэй татан эргүүлж харуулан:

-Яагаад дуугарахгүй байгаа юм?

Үг хэлэлгүй харц бууруулан зогсоход атгах гараа улам чангалан:

-ДУУГАРААЧ!

Түүний хэлэх үг,зуурах өвдөлтөнд уруулаа хазан доош харах ч нулимс нүдэнд цухуйгаад эхлэв.

-НАДРУУ ХАР МИҮ!

Ууртай нь аргагүй хашхиран хэлэх тэрнээс айсандаа юу,залхасандаа гэхүү нулимс дүүрэн нүдээр эгцлэн хараад:

-Чи энэ асуултаа аль гурван хоногийн өмнө асуусан бол би хариулах байсан.

Түүнийг гайхан харахад нь:

-Тэр намайг гурван хоногийн өмнө хичээлдээ цуг явцгаая гэж хүрч ирж авахад чи биднийг харсан хэрнээ утсаар ярин хажуугаар зөрсөн.Тийм байтал одоо ингэж асуудаг!Инээдтэй юм.

Тэхёны бугуйг минь атгах гар сулархад татан аваад:

-Анзаараагүй зүйлсээ сүүлд нь битгий анзаарч байгаа мэт аашла,чамд зохихгүй байна Тэхён!

Түүнээс хариулт сонсолгүй угаалгын өрөөнд орон гар луугаа харвал аль хэдийнээ хүрэн улаан болчихож...

Нулимсаа нэг ширүүн арчаад:

-Юунд нь уйлах гээд байдаг юм Миү!Хүчтэй байх хэрэгтэй штээ!

Амандаа үглэсээр тэсгэлгүй түүнд гомдсон сэтгэл минь нулимс болон хацар түлэн урсахад,сонсгохгүйн тулд амаа тас жимийн уйлна...

Өвдөж байх чинь ээ...Чамайг хайрласан зүрх минь...

Чиний тэр сайхан үнэр,хайрын харц чинь хаа яваа юм бол доо...хэзээ нэгэн өдөр буцан над дээр ирэх болов уу...

Усанд орж дуусан өрөөнөөс гарвал Тэхён ширээний ард нүүрээ даран суух үзэгдэнэ.

Түүний хажуугаар зөрөн шүгээнээсээ өмсөх хувцас аван орон дээр тавиад:

-Би хувцсаа солих хэрэгтэй байна.

Хэтэрхий их уйлснаас болж хоолой минь сөөнгөтчихөж...Тэр чимээгүй санаа алдсаар урд минь ирж зогсоод:

-Уучлаарай Миү.Хэтэрхий их ажилтай байсан юмаа.Чамд анхаарч чадаагүй хэрнээ ийм зан гаргасанд уучлаарай.

Түүнд үг хэлэлгүй зогсоход өөр рүүгээ харуулан энгэртээ наан тэврэхэд өнөөх өөр нэг сүрчиг үнэртэхгүй байлаа...

Энэ дулаан тэврэлтийг ямар их үгүйлсэн гээч...

Тэхёны мэдэлд бие минь очин зөрүүлэн тэвэрчих нь тэр.

Утас дуугарахад тэврэлтээ салган ширээн дээрх утсаа авбал Жиминээс зурвас ирсэн байв.

Тэрний зурваст инээмсэглэн хариулт үлдээн зогсоход хүзүүнд минь амьсгал мэдрэгдэхэд:

-Ийм амархан гэж бодоо юу!

-Жимин юу гэж байхын

-Энэ миний асуудал.

Тэхён гараа бэлхүүсээр минь явуулсаар өөр лүүгээ татан харуулаад:

-Хэзээд чиний энэ чанга ширүүн байдал миний өмнө алга болдог юмсан?

-Үнэндээ чамд л тэгж санагддаг байсан байх.

Эрүүнээс минь алгуурханаар татсаар тэр өөрийнхөө уруулны мэдэлд оруулах нь тэр.

Хэтэрхий чихэрлэг,шүүслэг энэ амт.

Хайсан зүйлсээ олж эрэл хайгуул дуусахад ямар байдаг билээ дээ яг л тэрэн шиг миний зүрх,сэтгэл тэрнийг олох төдийд тайвширсан юм.

[Жимин]

-Наадхаа жаахан ийшээ харуул л даа!Тэгшхэн өлгө!

-Мэдлээ

Миүгийн төрсөн өдөрт зориулж өглөөнөөс авхуулаад олон зүйл бэлдэж байлаа.

Жонгүг: Ойр дотныхон найз нөхөд гээд бүгдэнд нь урилга өгсөн.

Хусог: Цэцэрлэгийн ур дах усан санг оройн 21 цагт нил ягаан өнгөөр гэрэлтүүлэхээр чимж дууссан.

Намжүүн: Хоол унд ч гэсэн хангалттай бэлэн болсон шүү.

Жин: Миүгийн даашинзыг хүртэл гайхалтай гэмээр захиалчихсан байсан сая ирлээ,шалгатал зүгээр л уулга алдам.Тэрийг зөвхөн Миү л өмсөж амьлуулж чадах байх.

Юнги: Ер нь энийг Тэхён хийх ёстой байтал тэр шаардаж үлдээчихээд бид яагаад хийдэг юм?

-Та нарыг ингэж сэтгэлээ гаргаж байгаад үнэхээр их баяртай байна.Гэхдээ бид ч бас түүний дотны хүмүүс заавал Тэхён хийж өгөх шаардлагатай гэж үү,гол нь Миүгийн хувьд хэзээ ч мартахгүй төрсөн өдрийг бэлдэж өгмөөр байна.Эцэг эхээ алдсанаас хойш нэг ч тэмдэглээгүй гэсэн учраас төгс үдэшлэг бэлдэцгээе!

Тэд ч санал нэгдэн бас бус зүйлс шалгахаар салан ийш тийш зүглэнэ.

Төрсөн өдөрт нь зориулж томоохон хүрээлэнгүүдийн нэг болох байгальтай ойр тансаг ногоон хүлэмжийг чимэглэж буй нь энэ.

Хэн нэгний жижигхэн зөөлөн гар гарт минь орж ирэхэд Жонсо инээмсэглэн зогсоно.Түүний гарнаас атган,дээш өргөн үнсээд:

-Гэртээ байж байхгүй,энд яах гэж ирсэн юм бэ мм

-Чамтай хамт байхад хаана ч байсан хамаагүй.

Тэрний үгэнд инээмсэглэн духан дээр нь нэг үнсэнэ.

Чамайг харах бүртээ,чамд хүрэх болгондоо тэр байсан болоосой гэж шуналтан хүсэх юм.

[Миү]

Жиминий хэлснээр орой тэдний OT7 гэрт ирэн хаалгын тогшин зогсоход Жонгүг инээмсэглэсээр угтана.

-Намайг дагаад яваарай.

Тэрээр ийнхүү хэлээд урд гаран явахад араас нь даган явсаар Жиминий өрөөнд орж ирлээ.

Дотор ороход орон дээрх том ягаан өнгийн хайрцаг байх нь сонирхол татна.

-Нээгээд үз дээ.

Түүн рүү гайхсан харцаар хараад итгэлгүйхэн шиг хайрцгийг нээж үзвэл нүд гялбам гялалзсан улаан өнгийн торон урт даашинз байх нь тэр.

-Хөөх.

Уулга алдсаар хувцсыг гарган үзвэл дэргэвэр урт хормойтой байх ба яг л СиСи хатны даашинз шиг...

-Энийг өмсөөд буугаад ирээрэй.

Жонгүгийг гарч явахад гайхсан харцаар дүүрэн зогсохдоо даашинзны доор хайрцагт өөр нэг байсан зүйл нь үүнтэй зохицох үзэсгэлэнтэй туфль байлаа.

Бас бяцхан захидалтай.

Даашинзаа түр тавин захидлыг дэлгэвэл:

"Чамайг энэ даашинзтай харахыг тэсч ядан хүлээж байна.Энэ бол хорвоо дээрх цор ганц даашинз. Зөвхөн чамд л зохих болно.Заавал өмсөөд ирээрэй,хүлээж байя.
                 -Taehyung"

Одоо хэрэн гайхан зогсож байхад гаднаас нэг нь урт хар цулгуу,бие барьсан даашинзтай нөгөө нь богино шар өнгийн гялалзсан хүзүүтэй даашинзтай хоёр бүсгүй инээмсэглэсээр орж ирэн:

-Чамайг өнөөдрийн хатан болгохоор ирлээ.

Ихэд ганган бүсгүй ингэж хэлвэл хажууд нь зогсох даруухан ч үзэсгэлэн гоо болсон бүсгүй зүгээр л инээмсэглэнэ.

Тэд эцэст нь танилцан миний даашинзыг өмсгөн,нүүр,үсийг минь ч дорон янзалж дуусав.

Мила бол Жонгүгийн ирээдүйн гэргий.Тэд сүй тавьсан гэсэн.Жонсо бол Жиминий найз бүсгүй.

Тэр хоёрын хувьд эелдэг найрсаг эмэгтэйчүүд.Мила бол их яриа бас зальтай санагдсан,тэрний час хийсэн улаан урууландаа толруулах инээмсэглэл их хөөрхөн.Харин Жонсо эгэл даруу тайван яг л эгчийг минь санагдуулам нэгэн юм.

Мила: Зиа ингээд үзэсгэлэнтэй бүсгүйг улам үзэсгэлэнтэй болгож дууслаа.

Жонсо:Толинд хар даа.

Эцэст нь толинд харвал өөрийгөө ингэж хэлэх эвгүй ч үзэсгэлэнтэй гэмээр харагдана.

Бид дуусан доош буухад залуус ч бүгд хар төрөл бүрийн костюм өмссөн байх ба тэдний харц над дээр тусан инээмсэглэхэд бага зэрэг сандарч хацар минь улайна.

Жимин: Үзэсгэлэнтэй байна Миү.

Хусог: Үнэхээр хөөрхөн байна шүү.

Тэдний хэлэх магтаал бүрт баярласанаа илэрхийлэн зогсоно.

Жонгүг: Одоо хөдөлцгөөе.

Ямар нэгэн улаан хивсний ёслолд оролцож байгаа аятай сандарч бас ингэж их ач холбогдол өгж байгаад баярлан машинд суун явна.

Хэдий энэ залуустай ингээд цуг байх сайхан ч тэрнийг байхгүй байгаад бага зэрэг сэтгэл гонсойно.

Жин: Ирчихлээ.

Бүгд буун нэг хүлэмж шиг газарт ирсэн байх ба одоо ч гэсэн юу болоод байгааг гайхан зогсоход тэд орохыг санал болгоно.Дотогш орвол бүх зүйл гэрэлтэж маш олон хүн байх агаад бүгд төрсөн өдрийн мэнд хүргэн алга ташиж эхлэхэд хамгийн тод нүдэнд харагдсан зүйл "HAPPY BIRTHDAY TO OUR ANGEL" гэх бичиг болон миний зураг байлаа.

Баярласандаа амаа даран,баярын нулимс дуслуулан хажууд байх Жиминийг чанга гэхчин тэврээд:

-Баярлалаа

-Төрсөн өдрийн мэнд хүргэе Миү.

Тэрнээс тэврэлтээ салган бусдад нь ч бас баярласан сэтгэгдэлээ илэрхийлэн тэврэхэд тэд ч төрсөн өдрийн мэнд хүргэнэ.

Биднийг ийн зогсоход хүрээлэнгийн гэрэл унтарч урд тайзан дээр бүх гэрэл цугларахад тэр зах нь гялалзсан хар костюмтай, цагаан цамцныхаа эхний хоёр товчийг задгай орхисон,үсэндээ буржгар хийм оруулсан микрофон барьсан үзэгдэх ба удахгүй ая явж эхлэхэд дуулна.

Тэхён хамгийн анх үеэрхэх санал тавьж байхдаа дуулсэн "Butterfly" дуугаа бага зэрэг өөрчлөн "remix" хэлбэрт оруулан цоглогоор хүчтэй аяан дээр дуулах нь хэчнээн сайхан гээч.

Бүх хүмүүс дуунд тааруулан бүжиглэн залуус ч инээлдэн алга ташин түүнийг дэмжинэ...Тэрээр дахилт хэсэг дээрээ тайзнаасаа буун надруу чиглэн ирэхэд түүний өөдөөс удаанаар алхан очно.

Эцэст нь бид голд ирэн тэр ч дуугаа дуулж дуусан:

-Төрсөн өдрийн мэнд хүргэе,миний  баяр хөөр.

Тэхён мэнд хүргэсээр ойртон нүүрэнд минь тулан ирж уруулаа нийлүүлэн,зөөлөн хэрнээ шуналтан үнсэнэ.

.....
.....
.....

[Миү]
Хүсэл тачаалал өөрсдийн үзэмжээр хоёр биенийгээ улайран татдаг бол гадаад төрхийг үл харгалзан нэгнийхээ гоо үзэсгэлэнг олохыг хайр гэнэ.

[Тэхён]
Чамайг үгүйд нар гэрлээ бөхөөж,шувууд дуугаа хураан,цэцэгс анхилуун үнэрээ хаяж,эргэн тойрон эзэнгүй цөл аятай хоосорч миний гэх байгаль алга болно.

Continue Reading

You'll Also Like

201K 10.2K 89
Being flat broke is hard. To overcome these hardships sometimes take extreme measures, such as choosing to become a manager for the worst team in Blu...
10.2K 803 21
Ихэр эгч дүүсийн ээдрээтэй хайрын тухай өгүүлэх энэхүү бичвэр нь насны хязгааргүй та бүхний сэтгэлд хүрнэ гэдэгт найдаж байна. Гол дүр - Тэхён , Суи...
308K 18.4K 40
You live in a different time zone Think I know what this is It's just the time's wrong