PRINCE |✔|

By dimplenim_

66.2K 8.3K 2.4K

"곁에 머물러줄래 내게 약속해줄래 손 대면 날아갈까 부서질까 겁나 겁나 겁나" More

◇1◇
◇2◇
◇3◇
◇4◇
◇5◇
◇6◇
◇7◇
◇8◇
◇9◇
◇10◇
◇11◇
◇12◇
◇13◇
◇14◇
◇15◇
◇16◇
◇17◇
◇18◇
◇19◇
◇20◇
◇21◇
◇22◇
◇23◇
◇24◇
◇25◇
◇26◇
◇27◇
◇28◇
◇30◇
◇31◇
◇32◇
◇33◇
◇34◇
◇35◇
◇36◇
◇37◇
◇Ending◇

◇29◇

1.3K 198 116
By dimplenim_

[Миү]

Жимин: Тэгээд гараад явчихсан юм уу?

Түүнийг асуухад нь нулимс дуслуулсаар бүх зүйлээ хэлээд толгой дохино.

-Чамд төвөг удан ингэж дууддагт үнэхээр уучлаарай.

Санаа алдан хэлэхэд минь Жимин хажууд суугаад,мөрөөр тэврэнэ.

-Зүгээр дээ,би чиний дэргэд хэзээд байх болно.

-Жонсо сайн биз дээ?

-Тийм ээ.

-Найз охинд чинь эвгүй байгаа байх даа.Надад чамаас өөр хүн байхгүй болохоор өөр аргагүй юм.

-Зүгээр дээ,тэр их ухаалаг болохоор ойлгодог.

Жимин Жонсо гэх бүсгүйтэй үеэрхээд удаагүй байгаа ч тэдний харилцаа тийм ч сайн биш гэдгийг ямар ч гадны хүн харсан ойлгоно.

-Одоо унт даа.

Тэрээр толгойг минь илэн хэлэхэд нь нүдээ аних ч нойр хүрэхгүй байлаа.Тэхёныг хаана,юу хийж яваа бол гэхээс санаа минь хангалттай зовно.

-Би бүх зүйлийг үл тоон уучлахыг хүссэн тэрнийг хайрлахыг  хүссэн.Гэтэл тэр нүднийхэн өмнө намайг хөл дээрээ чичрэн зогсохыг харсаар байсан хэрнээ орхиод явчихсан.Жиминаа би юуг буруу хийсэн болоод?

Тэсгэл алдарч нүдээ анисан чигтээ нулимсаа урсгана.Тэрэнд гомдох ч өөрийн хийсэн үйлдлээ эргэн санахад зүгээр л уучладаг байж,түүнийг муу бүхэнтэй нь хайрлах ёстой байж...

-Зүгээр дээ,өөрийгөө буруутгах гэсний хэрэггүй.Тэхён угийн л түргэн ууртай хүн бодох зүйл гарсан болохоор л явсан байх,эргээд ирнэ ээ.Тэр чамд хайртай шүү дээ.

Түүний үгэнд тайтгарахыг юу юунаас илүү хүсч байлаа.Толгойгоо зөөлөн дохиод Жиминий мөрийг дэрлэсээр унтахаар хичээх ч болж өгөхгүй юм.Магадгүй тэрний хоолойг санаж байгаа байх...

Энэ өрнөж буй бүхэн бодит үү,эсвэл би ухаанаа бүр мөсөн алдчихсан уу.

[Тэхён]

Үүрээр шахуу Амёны гэрээс гаран явсаар гэртээ ирэн хонохоор шийдлээ.

Юнги: Ийм эрт юу хийж байгаа юм?

Хаалгаар орох төдийд дээд давхараас Юнги ах хоёр гараа халаасандаа хийсээр буун ирнэ.

-Ах аа,одоо надад эрүүл ухаан гэж алга.Зүгээр л гэртээ ирж байна.Тиймээс битгий гайх.

Юнги: Энэ чиний гэр биш Тэхён!Миү дээр оч!

Хэлэх үгэнд нь жуумалзаад:

-Та хүртэл намайг хөөж байгаа юм уу,НОВШ ГЭЖ!ТА НАРТ БИ ТИЙМ ХЭРЭГГҮЙ ЮМ УУ!БИ ХЭН Ч БИШ ЮМ УУ!

Юнги: Чи архи уучихжээ.Гэхдээ ингэж нэг талаас харан өөрийнхөөрөө зүтгэж байхаар яагаад чамд ийм үгсийг хэлж байгаа бол гэсэн талаас харж болохгүй гэж!Чамайг Миүд чин сэтгэлээсээ хайртай гэдгийг мэдэж байна.Буруу зүйлс хийх хэрэггүй!Уучлалт хүсээд эргэж оч.

Тэрний хэлсэн үгэнд хөшиж орхих ч гал тогоо руу орон хөргөгчөөс лаазтай шар айраг гаргаж ирээд төвөггүй онгойлгон хэдэнтээ залгилна.

Утсанд зурвас ирсэн дуулдахад үзвэл Жиминээс байх нь тэр.

"Миү унтахгүй уйлж суусаар сая л нэг юм арай гэж унтлаа.Чи хурдан ир,чиний эмэгтэй гэсэн биз дээ, өөрийн эмэгтэйгээ бусдаас илүү халамжилж,хайрла!Би явлаа"

Тэрний зурваст инээд алдсаар эргэлзээгүй явахаар шийдлээ.

Машинаа асаасаар хурдаа нэмэн явахад утас дуугарахад нь авлаа.

-Хэн бэ?

-Ийм хурдан уу?

Хоолойгоор нь хэн болохыг таниад:

-Амён уу,Чи миний дугаарыг?

-Би муу ч үгүй прокурор хүн шүү. Утасны дугаарыг чинь олоход амархан байлаа.

-Тэгээд юу хэлэх гэсэн юм?

-Сэрэхэд минь байхгүй байна гэж таамагласан ч чи зарим нэг юмаа орхичихож?

-Хэрвээ орхисон бол зүгээр хая.

-Надтай ингэж ярих ёсгүй л юмсан.

-За ямартай ч ойлголоо *таслах*

Хэдхэн цагийн өмнө Амёнтой хийсэн зүйлээ бодоход Миү рүү ямар нүүрээрээ очих гэж байгаа юм бол?

Машинаа эргүүлэн хэсэг замаас гаран зогсоод бодолдоо дарагдана.

Халааснаасаа тамхи гаргаж ирэн бахдалтай нь аргагүй сайн гэхчин сороод агаарт үлээнэ.

Бидний хайр гуниг төрүүлэм,зүрх шархлуулах хэмжээний ч чимээгүй аз жаргалыг цацруулсан урт удаан үргэлжилсэн дурлал байсан юм.

[Миү]

Хэн нэгэн ширтээд байх шиг мэдрэмж төрөн нүдээ нээвэл тэрнийхээ гялалзсан цэнхэр нүдтэй тулгарна.

-Тэхёнаа.

Нэрийн дуудсаар өндийн босч суухад минь тэр зүгээр л дулаахан гэхчин инээмсэглэнэ.

-Чиний нүд?

Жирийн үеийнхээс хэд дахин өөрчлөгдсөн байх агаад өнгө нь сүрдмээр цэнхэр болон хар өнгийг хослуулсан үзэгдэнэ.

-Энэ миний жинхэнэ төрх.

Тийм дээ...тэр чинь хүн биш...миний хайрласан чөтгөр шүү дээ...

-Чи айж байна уу?

Үг дуугаралгүй суухад минь тэрээр үргэлжлүүлэн хэлэхэд:

-Гайхалтай юм.

Баруун гараа алгуурхан явуулсаар түүний хацрыг эмрээд,далай шиг тунгалаг нүд рүү нь живэх мэтээр ширтэн хэлсэн ганц үг минь энэ.

Тэрээр хацрын илэх гарнаас минь бариад,инээмсэглэх нь хэчнээн сайхан гэж санана.

-Намайг мэндлээд удаагүй нүдээ нээхэд аав минь ч бас чам шиг ингэж хэлж байж билээ.

Жаргалтай нь аргагүй хэлэх үгэнд нь баярлан:

-Намайг уучлаарай.

Тэхён өөдөөс минь босч ирэн чангаас чанга алдах гэж байгаа аятай тэврэн:

-Үгүй дээ,чи минь уучлалт гуйх хэрэггүй шүү дээ.Харин намайг уучлаарай.Би чамайг уйлан хэлэхэд улам шархлуулаад гарч явсан.Уучлаарай Миү.Одоо бүгдийг мартацгаая болох уу?

Зөрүүлэн тэврээд:

-Би чамайг уучилсаан.Миний дэргэд ингээд хамт байж,чиний зүрх ганцхан миний төлөө цохилж байх энэ л хангалттай.

-Хайртай шүү Миү.

Тэхён тэврэлтээ салган хацарнаас минь барин инээмсэглэсээр удаанаар уруулд минь ойртон үнслээ.Энэ чийглэг,чихэрлэг уруулыг санажээ.

Ядаж чиний надад хэлсэн "хайртай" гэх үг худлаа байгаагүй биз дээ,оргүй хий хоосон зүйл биш гэж найдаж байна.

Хичээлдээ явахаар нүүрээ хөнгөхөн будаж байтал Тэхён хажуунаас холдох битгий хэл харцаа ч салгахгүй,энэ тэндгүй үнсэж,хүрнэ.

-Чи чинь яачихсан юм бэ?

Инээмсэглэн хэлэхэд Тэхён хүзүүнд минь шигдэн,үнсээд:

-Хажууд байсан хэр нь чамайг саначихаж,энэ сайхан үнэрийг чинь бүхэлдээ үгүйлж байж.Хоосон оргих биеээ чинийхээ үнэрээр дүүргэж байна.

-Хэрвээ чамайг ингээд байвал би хичээлээсээ хоцрох нь...

-Нүүрээ будаж яаадаг юм,чи тэгсэн тэгээгүй зөрөөд өнгөрөх ямар ч эрийн сонирхолыг татахаар үзэсгэлэнтэй.

Хүнийг ичээхдээ хэтэрхий сайн бяцхан чөтгөр шүү.

Арай гэж бэлэн болоод тэрэнтэй хамт сургуулийн зүг машинд нь явна.

Тэхён миний урд суух бүр машин барих айдсыг тэр чигт нь арилгаж өгсөн.Тэрний ачаар одоо бодож санах зүйлгүй урд суудаг болсон.

Гарыг минь атгасаар үе,үе үнсэх бүрт нь инээмсэглэнэ.

-Тардаг цагтаа тарна биз дээ?

-Магадгүй ээ.Орж байж л мэдэх байх даа.

-Залгаарай.

-Ойлголоо,болгоомжтой яваарай.

Машинаас бүсээ тайлан буух гэтэл Тэхён бүсийг минь тайлж өгөөд зогсохгүй нүүрэнд тулан хүрж ирээд шуналтай нь аргагүй улаанаар будсан уруулыг минь будгийн арилтал үнсэнэ.

-Түр баяртай.

Тэрээр уруулаа салган ийн инээмсэглэн хэлээд үсийг минь нэг илж аваад бид саллаа.

Сургуулийн үүдэр орж ирэв үү,үгүй юу Жэксон бас бусад найзууд нь ч инээд алдсаар гүйн ирэв.

Жэксон: Найз залуутайгаа эвлэрчихсэн хэрэг үү,чамайг тэрний машинаас бууж ирэхийг харсан.

-Тийм ээ,бид үл ойлголцолоо даваад гарсан шүү *инээмсэглэх*

Жэксон: Жаргалтай нь аргагүй инээж байгааг нь ээ,ашгүй дээ.

Жинён: Хичээлдээ ордоо,бид ч бас явлаа.

Тэдэнд толгой дохин явсаар ангидаа орж ирнэ.

Сохи: МИҮҮҮҮҮ

Энэ хүний сүртэйг нь яана даа,тэрээр орилсоор хүрч ирээд:

-Чи Герман руу явах юм уу?

-Айн?

Хэлэх үгэнд нь гайхан асуутал:

-Удахгүй долоо хоногийн дараа бид төгсөхийг чи мэдэж байгаа биз дээ?

-Тийм ээ,тэгээд юу гэж?

-Германд суралцах хүүхдүүдийг сонгосон байна.Чи үүнд багтчихаж.

-Бурхан минь гэж!Үнэхээр үү?

-Үнээээн.Чиний нэг насны мөрөөдөл ингээд биелэлээ шүү дээ.

Бид хоёр бөөн баяр болсоор тэврэлдэн зогсоход багш орж ирэн энэ талаар илүү тодорхой тайлбарлан хэллээ.Манай ангиас хэд хэдэн хүүхэд надтай хамт явахаар сонгогдсон байна.

Үнэндээ Германд сурна гэдэг миний багаасаа мөрөөдөж,аав ээждээ ч заавал биелүүлэхээ амалсан зорилго юм.

Хэдий баяртай байгаа ч Тэхёны тал дээр санаа зовно.Би тэрнийг орхиод хол ганцаар явж чадахгүй.Магадгүй нэг улсад ч биш бол амьсгал авахад хүртэл хэцүү болох байх...Гэхдээ бид яагаад хамт явж болохгүй гэж?

Утсаа гаргаж ирээд Тэхён руу зурвас явуулахаар шийдлээ.

"-Өнөөдөр тардаг цагтаа тарна.

-Өө уучлаарай Миү.Би гэнэтийн ажилтай болчихсон.Чи ганцаараа харьж чадах уу?

-Тийм ээ.Чадна.Харин чи хэр оройтох вэ?

-Гайгүй байх гэж бодож байна.Яасан хэлэх зүйл байгаа юм уу?

-Мхн.Ярилцах зүйл байна.

-Ойлголоо.Тэгвэл эрт харих гэж хичээнэ ээ."

Тэхён энд их олон ажилтай байх...Тиймээс надтай явж чадах болов уу?

Цаг, минут бүрт чамайг санадаг гэдгийг чи мэддэг учраас надаар тохуурхан зугтана.

[Тэхён]

-Хараал идэг!

Урд цус нөжтэйгөө хутгалдан зогсох залууг ахин нэг шанаадаж аваад:

-Новш минь,яаж миний юманд гар хүрч чадваа!

-Уу.уучлаарай.

-Инээд хүргэхээ больж үз!Чам шиг юмнууд надаар оролддоггүй юм!

Хусог ах руу толгой дохиод цагаан цамцаа хойш шуун тамхиа асаан зуугаад тэдний юу хийхийг дуртай нь аргагүй харж зогсоно.

Жонгүг хар хүрмээ тайлсаар газарт шидээд,толгойгоо хоёр тийш хөдөлгөн дугаргаад бүсгүйн зүг очин үснээс нь юу ч үгүй татан цааш явлаа.Харин Хусог ах хар савхин бээлий өмсөөд залууг багалзуурдан авж жуумалзсаар хана руу нэг хүчтэй шидээд тэрнээр бөмбөг аятай тоглоно.

Удалгүй Жонгүгийн авч явсан өнөөх бүсгүй хамаг чадлаараа хашхирч,амь ирэн уйлах нь чихэнд хөгжим аятай эгшиглэнэ.

Жин: Чи яаж тэднийг мэдсэн юм?

-Би хэн билээ дээ,биднийг хуураад байхад чимээгүй удаан харлаа.Гэтэл хуурсаар л ийм хог шаарыг ингэж шийтгэх нь зүйтэй биз дээ.

Жин: Вантэ л юм даа.

-Наад нэрээрээ ахиад нэг л дуудаад үзээрэй гэж хэлсэн байх аа!

Жин: Чи Миүд өөрсдийн шөнийн клуб ажлуулдаг бас энэ бохир ажлаа хэлсэн үү? *инээх*

-Та намайг тамлаад байгаа юм уу?

Жин: Зүгээр л.Дахиж худлаа хэлээд баригдвал чи ч шалдаа буух байх даа.

-Өнөөдөр хэлэх болно оо,тэрнийг ойлгоно гэдэгт итгэлтэй байна.

Жин: Тэгж л үзээрэй дээ!

Жиний утас дуугарч дуудлагаа авсаар гарлаа.Энэ үед Хусог ах залуугийн амьсгалтай үгүйг шалгачихаад бээлийгээ тайлан дээрээс нь шидээд:

-Амархан байлаа шүү *жуумалзах*

-Та ч өдөр ирэх тусам гялалзуулаад л...

-Энэ мэтийн зүйлс юу ч биш дээ.

Биднийг инээд алдан ширээн дээрх дарснаас уун зогсоход Жонгүг ч ажлаа дууссан бололтой гарж ирлээ.Тэрний нүдний доор бага зэрэг урчихсан байгааг хараад:

-Чанга бүсгүй байжээ?

-Харин муур шиг амьтан байлаа.

Жин: Дууссан бол одоо явцгаая.Нөгөө хэд ч бас ажил нь дууссан гэж байна.Цаг ч орой болж.

Бид агуулахаас бүрэн гараад нэг асаагуураа шидэхэд бензиний ачаар хормын дотор нүдэн дээр шатна.

Тэндээс холдон явсаар хотод орж ирлээ.

Жонгүг: Шөнийн клуб рүү явах юм уу?

Хусог: Тэгсэн ч яахав дээ.

Жин: Та нартай үерхдэг охидыг ойлгохгүй юм.Ардуур нь ингэж сайхан хуураад л...азгүй айлын үзэсгэлэнтэй гэнэн охидууд юм даа.

Жонгүг: Ах аа,та буруу яриад байна.Хайртай даа хажууд нь байдаг юм зүрх сэтгэлээ бүхэлд нь өгсөн болохоос биеээ өгсөн юм уу?Энэ чинь байх л асуудал.

-Тийм шүү,Жонгүг,том болчихжээ.

Жин: Жимин сонссон бол надтай санал нэгдэх байсан биз.

Хусог: Худлаа ярихаа болио!!Бид энэ олон жил цуг амьдарахад бидний дунд цэвэр ариун хүн байна уу айн!

Инээлдэж явсаар клубын өмнө ирж  буун дотор явж орлоо.Бид өрөөнд орж ирвэл Намжүүн,Юнги ах нар бас Жимин ажлаа дуусгаад саяхан ирсэн үзэгдэнэ.

Намжүүн: Амжилттай юу?

Хусог: Мэдээж шүү дээ!

Бүгд ширээ тойрон суусаар хатуухан согтууруулах ундааг хэдэнтээ ууна.Харин би аль болох уухгүйг хичээж чимээгүй л хийжүүлсэн ус уулаа.

Жин: Тэхёнаа уу л даа!!

-Үгүй дээ,ах аа...Та нар уу.

Жонгүг: За одоо хангалттай ууцгаасан юм чинь гарж стрессээ тайлцгаая.

Бид хэд доош буун бүжиглэхээр явах бол Намжүүн,Юнги ах нар элдвийг ярьсаар үлдлээ.

Аль хэдийнээ аяанд биеээ даатгаж орхиод бүжиглэж байтал хэн нэгний гар цээжин дээр мэдрэгдэхэд нүдээ нээн харвал Амён байлаа.

-Чи энд?

-Үнэндээ жаахан сэргэх санаатай энд байж байтал чамайг харсан юм.

-Тийм байх нь ээ.

Тэрээр гараа явуулсаар чихийг минь оролдон улам ойртон ирж зогсоод:

-Хоёулаа өөр тийшээ явбал зүгээр биш үү?

-Хаашаа?

-Хамт байвал хаашаа ч хамаагүй?

-Үгүй ээ,яахав нэг болзолтой.

-Юу юм дээ?

-Миний хэргийг хаавал ямар уу?

-Чамайг хэр сайн байхыг харж үзээд шийднэ ээ.

Амёны чихэнд ойртон бэлхүүсээр нь өөртөө наан тэврээд:

-Би төсөөлж байгаагаас чинь илүү байсан шиг санагдах юм.

Түүний омгоос нь зөөлөн хазахад:

-Хэргийг чинь хаая.

-Болж байна.

Тэрний бэлхүүсээр тэврэн явсаар бид гарах гэж байтал утсанд зурвас ирэхэд харвал Жимин байв.

"Иймэрхүү новшийн зүйл хийхээ хэзээ болих юм бэ!Миүг бодохгүй байна уу"

Арагшаа эргэн харахад Жимин ууртай нь аргагүй гараа зангидан зогсож байх агаад түүнд харцаараа миний хэрэг гэж хэлээд явлаа.

[Миү]

Цаг харан суухад шөнийн 1 цаг өнгөрчээ.Түүнд бэлдсэн хоол ч аль хэдийн хөрж орхиж.

Утас руу нь залгах ч унтраачихсан байх юм.Магадгүй их завгүй ажиллаж яваа байх...

Бодол болон суваг солин суухдаа олигтой ч үзэх юм олдохгүй бас хэтэрхий чимээгүй уйтгартай байсан тул гадагш гарж алхахаар шийдлээ.

Гадуур хувцсаа өмсөөд гарвал бага зэргийн салхитай ч гэлээ сэтгэлд нэг л ойр уур амьсгал.

Өөрийн урд тусах сүүдрээ харан явсаар нэг модны ойролцоох сандал дээр ирнэ.

-Туслаарай,хүн байна уу?

Чимээгүй байдлыг минь хэн нэгэн эрэгтэй нь орилон тусламж ирэх хоолой сонсогдон эвдэхэд гайхан ийш,тийш харсан юу ч олсонгүй.

-Хүн байна уу?

Дахин хоолой сонсогдох тэр зүг рүү гэтэн явбал нэг нүхэнд залуу унчихсан болоогүй ээ хөлөө гэмтээчихсэн үзэгдэнэ.

-Чи зүгээр үү?

-Бурханы аврал минь гэж.Надад туслахгүй биз?

Тэрний байгаа байдал үнэхээр хэцүү харагдах ба болгоомжлон доош буун очоод шархадсан хөлийн үзвэл их хүнд гэмтэл авчээ.

-Хөлөө хөдөлгөж чадах нь уу?

-Үзсэээн чадахгүй байна.

-Яаанаа,цус их алдаж байна шүү дээ.

Гадуурх цамцаа тайлан тэрний хөлийг ороон боогоод:

-Намайг түшээд босох гээд үз дээ,би чамайг эмнэлэгт хүргээд өгье.

Тэрнийг түшин явахад их хүнд байсан ч тэсэн бид зам дээр гарч ирлээ.Гараа өргөн зогсоход ашгүй машин зогсож ойрхон байх эмнэлэг рүү явахаа хэлнэ.

Тэрээр хөлөө барин ёолсоор...

Удалгүй явсны эцэст эмнэлэгт хүрж ирээд яаралтай хэсэгт очин азаар гайгүй өнгөрч гэсээр эмч хөлийн боож дууслаа.

-Баярлалаа.

-Одоо зүгээр юм уу?

-Тийм ээ,чиний ачаар зүгээр байна.

-Ашгүй дээ,тэгвэл би ингээд явлаа.

-Чи надад нэрээ хэлэхгүй юм уу?Би талархасанаа илэрхийлэх хэрэгтэй биз дээ?

-Хэрэггүй дээ,баяртай.

Бөхийн ёслоод тэндээс явлаа.Дээгүүрээ цамцгүй байгаа учраас бага зэрэг зэврүүн салхинд даарах ч хурдан харих минь гэсээр такси барин хөдлөлөө.

.....
.....
.....

[Миү]
Чам шиг нэгний сонирхолыг тэр татсан гэхээр онцгой нэгэн байх.Надаас ч илүү.Би гэхдээ чамайг хүлээж чадна.Над дээр буцан ирэхийг чинь хоног тоолон хүлээн сууя

Continue Reading

You'll Also Like

9.3M 648K 82
[ BOOK 1 OF AZITERA: YTHER'S QUEEN ] Consumed by avarice, the four human kingdoms-the Infernal Empire, the Kingdom of Caelum, the Kingdom of Treterra...
40.7M 1.1M 42
When Arianna marries billionaire Zach Price to save her family, she doesn't expect to fall in love with a man who'd always consider her a second choi...
125K 10.8K 26
Тэр бол хүн дүрстэй чөтгөр. ©ᴠɴᴀʙɪ
201K 4.5K 67
imagines as taylor swift as your mom and travis kelce as your dad