PRINCE |✔|

By dimplenim_

66.1K 8.3K 2.4K

"곁에 머물러줄래 내게 약속해줄래 손 대면 날아갈까 부서질까 겁나 겁나 겁나" More

◇1◇
◇2◇
◇3◇
◇4◇
◇5◇
◇6◇
◇7◇
◇8◇
◇9◇
◇10◇
◇11◇
◇12◇
◇13◇
◇14◇
◇15◇
◇16◇
◇17◇
◇18◇
◇19◇
◇20◇
◇21◇
◇22◇
◇23◇
◇24◇
◇25◇
◇26◇
◇27◇
◇29◇
◇30◇
◇31◇
◇32◇
◇33◇
◇34◇
◇35◇
◇36◇
◇37◇
◇Ending◇

◇28◇

1.1K 183 100
By dimplenim_

Тэр хар дарсан зүүд шиг өдрөөс хойш бүхэл бүтэн сарын хугацаа салхитай хамт оджээ.

Өнгөрсөн цаг хугацаа шиг тэдний харилцаа ч сарын өмнө дуусчихсан уу гэлтэй.

=========================

-Миү хоол идэх хэрэгтэй.

-Хүсэхгүй байна!

Тэхён хэдэн цаг зөвхөн түүнд зориулан бэлдсэн хоолоо өгөх гэтэл бүсгүй эрс дургүйцэж талаар нэг асгаж орхив.Залуу ямар ч үйлдэл хийлгүй чимээгүй түүний нүд рүү ширтээд санаа алдан:

-Долоо хоног уснаас өөр юу ч идэхгүй,хийсэн хоол бүрийг минь ингэж газарт шингээх хэрэгтэй гэж үү?

-Идэхгүй!Идэх хүсэл алга!

Тэхёны нүдэнд аль хэдийнээ нулимс цухуйсан үзэгдэх ч:

-Ахиад хийж авчрах болно оо.

Тэр бууж өгсөнгүй.Өрөөнөөс нь гаран ахин хоол хийхээр гал тогоог зорьлоо.

Миүгийн хувьд тэр түүнийг уучлахыг хүсэж байсан ч хэн нэгнээс ирсэн хэдэн зураг сэтгэлийг нь хөмрөөд хаячихсан юм.Зураг дээр Тэхёны өнгөрсөн амьдрал болох өөр бүсгүйчүүдээр хэрхэн тоглож,амны цаас шиг арчиж явсан нь тодорхой байсан.Үүнийг Миү болоод өнгөрсөн гэдгийг огт мэдэхгүй зөвхөн тэр зургийн гол эзэн Тэхёнд гоморхож хэлж ч чадахгүй хэцүү байдалд амьдарсаар...

=========================

-Эмээ уух хэрэгтэй шүү дээ!!Биеээ бод л доо!

-Миний хэрэг чамд хүртээлгүй!!

Хогийн саванд хэдэн арваар үзэгдэх эмийг Тэхён хараад Миүд эмээ уухгүй бол аюултайг сануулан хэлэх ч бүсгүй үгийн юман чинээ тоолгүй өөрийнхөөрөө зүтгэнэ.
Магадгүй тэр амар аргаар өөрийгөө зовоохыг хүсч эмнээсээ татгалзсан байх.

-Шинэ эм авахаар түр гарлаа.

Тэхён Миүгийн биеийг хэнээс ч илүү бодож байсан тул ингээд зогсохыг хүссэнгүй.

=========================

-Гэрлээ унтраахаа болихгүй юм уу?Чи өвчнөө улам бадраагаад байна Миү!

Энэ удаад Тэхёны хоолой зангиран,нулимсаа залгисаар хэлэх бол харанхуйгаас тэгтлээ их айдаг Миү өрөөндөө толгой дээрх үсээ хүчтэй гэхчин зулгаан орилоод:

-Больж үз!Гуйя болиод өг!Наад хараал идсэн хуурамч халамжаа надад битгий харуул гуйя!!

Миүгийн гомдол өөрийг нь залгиж орхижээ,тэрээр чичирсээр доош хүчтэй унахдаа нулимсаа ч урсгаад амжив.Цээжээ хэдэнтээ балбаад хэт ихээр бачимдсандаа галзуурах шахна.

Үүнийг харж зогсох Тэхён нүдээ даран чимээгүй л мэгшинэ.

Харахаас ч эмээх тэдний дурлал.
Хэтэрхий их хайртай учраас Миү гомдсон ч түүнийг хөөж үл чадна.Гэхдээ үгээр өөрөөсөө хөөгөөгүй ч үйлдлээрээ Тэхёныг алдаж байж болох юм.
Тэхёны тэрнийг гэх сэтгэл далай мэт үзэсгэлэнтэй бас гүн.Гэсэн ч өөрөөс нь болж ингэж их тарчлах хайртыгаа удаан харна гэдэг юу л бол...

=========================

-Миү,надад хэлэхгүй хаашаа гурван хоног яваад алга болчихдог юм бэ!Чи намайг галзууруулах шахлаа!

-Аялалд явсан.Ангийнхантайгаа аялалд явсан юм.Энийг хүртэл тайлагнах ёстой юу?

-Бурхан минь гэж!!

Тэхён жуумалзсаар уураа барьж дийлэлгүй хана хэдэнтээ хүчтэй цохиод гэр дүүрэн инээгээд дөнгөж орж ирсэн Миү рүү гомдолын харцаар ширтэн:

-Чи намайг алахаар шийдсэн бол ингэж удаанаар тарчлаад байлгүй шууд алчих!!ЗҮГЭЭР НАМАЙГ ХӨНӨӨ ГЭЖ БАЙНА!

Залуу орилон хэлэхдээ бүсгүйг хангалттай айлгасан байх ч тэрээр өвдөг дээрээ сөхрөн Миүгийн өмнө хамгийн сул дорой өөрийгөө харуулан уйлах аж.

=========================

Миүг хичээлдээ төвлөрөн хийж байхад Тэхён хажууд нь зүгээр л хоосон харцаар ширтэн сууна.Ядаж ингээд ч болов хажууд нь сууж байгаа даа,тэр баяртай үзэгдэнэ.

Залуугийн утсанд зурвас ирэн үзчихээд Миүгийн хажууд ойртон:

-Гарах ажилтай болчихлоо,удахгүй эргээд ирнэ ээ.

Тэр ийн хэлээд хацар дээр нь үнсэх гэсэн ч Миү бултан,хөмсгөө зангидахад залуу хоосон санаа алдаад гарлаа.

=========================

Тэдний учир битүүлэг харилцаа үргэлжилсээр нэг сар өнгөрчээ.

Тэхёны хувьд энэ урсан өнгөрөх цаг хугацаа хэдэн жил шиг л санагдана.Олон зуун жилийн нүүрийг үзсэн тэр хэзээ ч ингэж ихээр шаналж үзээгүй гэтэл сарын дотор хангалттай их сэтгэлийн шархыг мэдэрч,бүр нулимсгүй өдөр ч гэж түүнд үгүй байлаа.

Харин Миү өдөржин хайртдаа хатуу үгс,үйлдлийг хийсэндээ өөрийгөө буруутган чимээгүй л цаг минут бүрт мэгшин сууна.Гэсэн хэдий ч түүнд ирсэн зураг тэрнийг хангалттай хурцлана.

Жирийн хосуудын давж гарахааргүй их шаналалыг тэд тэвчин явсаар....

[Тэхён]

Намжүүний хатуу цохилт шанааг минь нэргэх шиг л боллоо.Сэтэрсэн уруулаа жуумалзсаар эмрээд газраас босно.

Юнги: Нэг сайн цохих хэрэгтэй байсан юм!

Намжүүн: ЧИ ЯГ ЯМАР НОВШОО ХИЙГЭЭД БАЙГАА ЮМ БЭ! VANTE!

Түүний жинхэнэ нэрийг минь дуудахад бага зэрэг уурсан:

-Наад нэрээрээ ахиж нэг л удаа дуудаад үзээрэй!

Намжүүн: Чамд хэцүү байгааг бид бүгд мэднэ.Миү та хоёрын харилцааг ойлгож байгаа ч чи өдөр бүр хүн алж уураа гаргаж,хар тамхиар өөрийгөө хуурхаа болихгүй юм уу!!

Хусог: Бид хэд дүгээр зуунд амьдарч байгаа билээ дээ!Хийх үйлдэлдээ бодолтой хандаж бай!

Жин: Чиний нэг цогцос прокурор нарт очсон!Одоо чам дээр байцаалт явагдана?!Энэ зүгээр хэрэг юм уу?

-Би хийсэн бүх хэргээ тэр байцаалтанд чинь ороод аятайхан хийсэн зүйлсээ засах учраас санаа зоволтгүй!

Уурандаа тэдэнд өөр хариулт өгөлгүй машиныхаа түлхүүрийг Намжүүн ахын гарнаас шүүрэн аваад гарах хаалга руу зүглэвэл Жонгүг,Мила хоёр сугадалцсаар орж ирлээ.

Жонгүг: Ах аа,хаачих гэж байгаа юм?

Түүнд юм хэлэлгүй Мила рүү бараг харцаараа алах шахуу хараад:

-Чиний хийсэн үйлдлийг мэдсэн ч ингээд тэвчиж байгаад минь баярлаарай!!Хэрвээ чи Жонгүгийн найз охин биш байсан бол чамайг аль хэдийнээ хөнөөчих байсан юм!

Мила: Тэхёнаа.Тэр үед намайг үнэхээр ууч-

-Амаа тат!Ахиж наад нүгэлтэй хоолойгоо миний чихэнд сонсгоод үзээрэй!Бидний харилцааг бүр адармаатай болгосонг чинь хэзээ ч мартахгүй гэж мэд!

Жонгүг: Ах аа!

Жонгүгийн болихыг шаардсан хоолойнд арай хийн гараа атгасаар хурдан зөрөн гарлаа.

Машинаа асаасаар гэр рүүгээ хурдаа нэмэн явна.

Миүтэй учраа нэг ч удаа олж чадахгүй өдий хүртэл явахдаа уураа хянаж ер чадахгүй байсан юм.Хүн хөнөөх эсвэл хар тамхи, согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэх гээд олон төрлийн зүйлс намайг тайвшруулах ч сэтгэлийн минь өвдөлтийг юу ч орлож чадахгүй нь хангалттай зовооно.

Сүүлийн өдрүүдэд хийсэн хэргээ ахин нэг эргэн харвал хүний хийх зүйл гэхэд арай ахадсан тул цагдаа, прокурор нар намайг зуугаад амжчихжээ.Гэхдээ анхны удаа биш олонтоо хэдэн зуун жилийг дамжихдаа байцаалтыг даваад гарсан одоо ч бас давах болно.

Гэртээ орохоос өмнө нэг амьсгаа аваад гарган дотогш орлоо.

Миүгийн гутал үзэгдэн байгааг нь илтгэнэ.

Гал тогооноос хоолны үнэр гарахад сонирхон орвол тэр минь хоол хийж байгаа үзэгдэнэ.

Үсээ ардаа сул боон,богино цагаан өнгийн сул цамц дээрээ хормогч зүүн,нүүрээ хөнгөхөн будсан байх нь хэтэрхий гэмээр үзэсгэлэнтэй.

Ногоогоо хэрчин зогсох түүний урд очин суугаад:

-Ашгүй,хоол идэх гэж байгаа юм уу?

Тэр ахиад л дуугарсангүй...Хэдий дуугарахгүй байх нь хэцүү ч гэлээ царай зүсээ ингээд харуулан хажууд байгаад нь баярлах юм.Магадгүй тэр биш би түүний хажууд оршдог....

-Өөртөө хийгээгүй ээ.

Эцэст нь хамгийн ихээр сонсохын хүслэн болж байсан хоолой...

-Тэгээд хэнд юм?

Битүүхэндээ надад юм болов уу гэж санан инээмсэглэн суухад хаалга онгойх дуулдана.

Гайхан харвал гаднаас хэдэн залуу орж ирсэн байх агаад танил царайнууд.

-Тэд энд?

Өнөөх залуус руу хуруугаараа чичин асуухад Миү:

-Би урьсан юм.

Энэ хоол надад биш тэдэнд зориулагдсан байжээ.Удаан хугацааны дараа үг дуугарахдаа надад биш тэдний талаар...Чиний гэсэн бүх зүйл минийх байсан бол одоо биш болчихсон хэрэг үү?Ингээд чи надаас явчихаж байгаа юм уу?

Инээд хүрэн жуумалзсаар:

-Тэгвэл сайхан хооллоод,зугаатай байцгаагаарай!

Миү: Алив залуусаа зочдын өрөөнд хүлээж байгаарай.Би удахгүй хоолоо дуусгалаа.Сохитой та нар ярьсан уу?

Жэксон: Тийм ээ.Ирж явна гэсэн.

Надтай инээмсэглэж ярьдаггүй хэрнээ тэдэн рүү юу ч болоогүй юм шиг инээмсэглэн ярихад нь гомхрон нулимсаа унагахаас өмнө гэрээс гарч амжлаа.

Маркын найзууд болох өнөөх хэдийн Миү гэртээ дуудсан байжээ.

Юу бодож санаж явдгийн таамаглаж чадахааргүй болчихжээ.

Тэр эмэгтэй Миү мөн гэж үү?

Тийм ээ мөн.

Харин би чамайгаа танихгүй байгаа бололтой...

Хаана нуугдсан юм бол доо...миний цорын ганц хайрласан эмэгтэй...

Машинаа ухаан мэдрэлгүй жолоодон явсаар прокурорын газар ирлээ.

Нүдээ анин дээш нэг хараад дотогшоо итгэлтэй нь аргагүй оров.

~~~~~~~~

-Чи тэр цонхны ард харан суух бусдыгаа гарахыг хэлээд бас мик ээ унтраачихвал бид яахав ярилцаж болно.

Намайг ийн хэлэхэд прокурор гэх бүсгүй нүдээ эргэлдүүлсээр хэлснийг минь хийгээд:

-Тэд гарчихсан бас мик ээ ч унтраачихлаа.Одоо эхнээс нь бүх хийсэн хэргээ хүлээ!

-Харин л дээ.

Суудлаасаа хурдан гэхчин босоод тэрний хоолойг боймлон хананд шахахад бүсгүй ямар ч хувирал үзүүлсэнгүй.

-Айхгүй байна уу?

-Юунаас айна гэж?чиний гарт үхэхээс үү?Үгүй ээ.Би айхгүй байна.Чам шиг шархалсан зүрхтэй нэгний гарт үхэхээс айхгүй.

Тэрний хэлсэн үгэнд бүр ч уурсан хоолойг нь базаад:

-Юу мэддэг болоод том дуугараад байгаа юм!!

-Харцнаас чинь элт байна!!

-Зоригтой юм гээч..Яахав ээ сонирхол татаж байна.

Бүсгүйн энгэр рүү харахад нэрийн хэн болохыг мэдлээ.

-Ан Амён?Нэрийг чинь мартахгүй ээ.Бид ахин уулзах болно.Харин тэр болтол чи хэнд ч юу ч хэлэхгүй.

Амёныг жуумалзахад нь боймлох гараа тавиад:

-Хүнд хэлэх эсэх нь чиний дур гэхдээ үхэхийг хүсэхгүй бол чимээгүй байгаарай даа.Удахгүй уулзацгаая.

Газарт хоолойгоо илэн ханиалган суух тэрэнд ахин уулзахаа сануулаад гарлаа.

Сонирхолтой бүсгүй юм гээч.
Амь нь миний гарт байхад надаас айгаагүй анхны эмэгтэй байх...

Чамайг бүр мөсөн алдсан гэж бодож байсан ч үгүй байж.Би өөрийн гараар юу ч үгүй чамайг ангал руу унагаачихаж...

[Миү]

-Баяртай залуусаа,болгоомжтой яваарай!

Жэксон: Ингэж урьсанд маш их баярлалаа.

-Үгүй дээ,энийг Маркын үхлийг ч бодоод тэрний өмнөөс гомдлын тайлах гэж л хийсэн юм.

Жэксон: Чи үнэхээр тэрэнд сайн юмаа.Хийсэн үйлдлийн ардуур нь цэгцлэх гээд миний өвчнийг хүртэл арилгаж өгөөд л одоо Маркын гомдлыг тайлах гэж хичээгээд...Мундаг юмаа Миү.

-Түүний төлөө гэвэл энэ хийж буй зүйлс минь юу ч биш дээ.

-Ойлголоо.Явлаа,сайхан амраарай.

Тэднийг инээмсэглэн үдэж өгөхөд Тэхён хэдийнээ ирчихсэн хашааны үүдэнд хараад зогсож байх нь тэр.

Залуусыг явав уу,үгүй юу тэр гэртээ орж ирлээ.

-Ямар жаргалтай харагдана вэ Со Миү?!

Архины эхүүн үнэр хамар цоргиход л тэрнийг согтуу байгааг ойлгон олон юм ярилгүй гал тогоонд байх аяга тавгаа угааж эхэлнэ.

-ХАРААЛ ИД ГЭЖ!

Чанга хашхирахад нь цочсон хэдий ч зүгээр байгаа юм шиг харагдахыг хичээж усаа бүр ч хүчтэй урсган угаалаа.

-Би чиний хувьд хэн юм бэ!!Надтай байхдаа инээмсэглэдэггүй хэрнээ тэдний урд яаж тэгж инээж чадаад байгаа юм бэ!ЯАЖ!!

Үг дуугаралгүй үргэлжлүүлэн угаасаар....

-ЯАГААД НАДТАЙ ЮМ ЯРИХГҮЙ БАЙГАА ЮМ БЭ!ТЭД ЧИНЬ ЧАМАЙГ ЖАРГАЛТАЙ БОЛГОДОГ ЮМ БИШ ҮҮ!ТЭГВЭЛ ТЭДЭНТЭЙГЭЭ БАЙ Л ДАА!ЖЭКСОНЫГ ХАЙРЛА!ТЭРНИЙХЭЭ ХАЖУУД БАЙ!ХАРИН БИ АЛГА БОЛООД ӨГЬЕ!ТЭГЭХЭД БОЛОХ ЮМ БИШ ҮҮ!ТИЙМ ҮҮ!

Энэ удаад нулимс минь хацар дагуулан урсахад резинэн бээлийгээ тайлаад эргэж харан:

-Яагаад гэнэ ээ?яагаад гэсэн үү?Би чиний бохир үйлдэлтэй чамайг хайрлах байсан юм уу!Яагаад тэднийг дуудсан гээч чиний хийсэн нүглийг нэмгэлэхийн тулд бусдын гомдолыг тайлахыг хүссэн юм!Чамайг бодсон доо тэр гэж байна,өөдгүй амьтан минь!Чи надад халамж гэж нэрийдэн үргэлж айлгаж зовоож байгаагаа яагаад ойлгохгүй байгаа юм бэ!Чамайг хашхирах бүрт амьсгаа  минь давхцаж,цээж хүчтэй өвдөж өвчин сэдэрдэг!Чамайг уйлах бүрт би ч бас уйлдаг!Яагаад үг дуугарахгүй байгаа гээч хэцүү байна!хэлэх үг олдохгүй байна!Би яах ёстой юм!Чиний тэр завхай үйлдлийг харчихаад юу ч болоогүй аятай байх байсан гэж үү?Чиний архи уун надруу гомдол тээн орилох бүрт чамаас илүү би өвддөг!Чи намайг чимээгүй алж байгаа үгүйгээ яагаад бодож үзэхгүй байгаа юм!Одоо хүртэл бие минь хангалттай чичирч арай хийн хөл дээрээ зогсож байна!

Тэсгэл алдарч уйлан хэлэхдээ амьсгаа авах гэж бараг л хадан хясаанаас унах гэж байгаа юм шиг амь тэмцэн авна.

-Тийм хэцүү байсан юм бол зүгээр яв гээд хэлэхгүй яасан юм!Хэн чамайг миний нүглийг ариусга гэсэн юм!Би яваад өгөхөд болох юм биш үү?Тэгвэл чи ч жаргалтай, өвдөхгүй, зовохгүй амар байна байх.

-Итгэмээргүй юм Тэхён!

Тэрний хэлсэн үгэнд толгойгоо хөнгөн сэгсрээд нулимсаа суллан уйлж гарах ч Тэхён ууртай нь аргагүй хаалга саван гарч одлоо.

Салгалсан бие минь дийлэхээ байж амьсгал шаардана.

Утсаа гаргаж ирээд ганц итгэж болох хүн рүүгээ залгалаа.

-Жиминаа...

Дуудлагыг минь хүлээн авахад уйлан түүний нэрийг дуудахад тэр удахгүй ирэхээ хэлээд таслалаа.

Толгой эргэхэд хөл дээрээ тогтож байгаа тул хурдхан шиг өрөө рүүгээ орон шүгээгээ онгойлгон биеэнд минь хэрэгтэй гэсэн эмээ атгандаа олныг асгасаар шуудхан л залгиж орхилоо.

-Хайртай болохоороо хэлж чадахгүй байсан шүү дээ.Чамайг алдахыг хүсээгүй дээ...

Газарт хоёр гараараа тулан суугаад орилж гарлаа...Энэнээс илүү хэр удаан тэвчих юм бэ!!

Хэлсэн үгийг минь чи ойлгоогүй дээ яваагүй байх...Энэ л өдрийг хүсэж байсан болохоор өмнө чинь цөхрөнгөө баран чичигнэн зогсох намайг орхисон биз...

[Тэхён]

-Ан Амён гэх хүний гэрийг яг одоо олоод надруу зурвасаар явуул!

-Мэдлээ.

Дуудлагаа таслан шилтэй хатуу вискинээсээ хэдэнтээ балгаад,үсээ хойш нэг илнэ.

Удалгүй утсанд зурвас ирэхэд уух юмаа цонхоор шидэн араандаа хийн хурдтай нь аргагүй явлаа.

Замд хүн бага байсан тул төвөггүй ирээд хаалгын хүчтэй балбахад Амён хаалгаа тайлав.

-Юу хийж байгаа юм?

-Надад одоо очих өөр газар алга.Намайг оруулах уу??

Тэрээр орохыг санал болгоход дотогш ороод хаалга хаагдах чимээг сонсоод Амёныг шууд л барьж аваад үнсчихэв.

Бидний уруул салах мөчид:

Амён: Яаж байгаа юм?

-Хэргээ цайруулж болох уу?

-Чинийх энгийн нэг хэрэг биш юмсан.

Амён ёжтой гэхчин инээмсэглэн хэлээд цамцны захаас татан энэ удаад өөрөө эхэлж уруулыг минь үнсэнэ.Түүнд эсэргүүцэл үзүүлэлгүй зөрүүлэн үнсэв.

Удалгүй тэрнээс үнсэлтээ салгаагүй чигтээ хувцсын өлхөөн талиад амжив.

-Хоёр давхарт!

Өрөөгөө заан хэлэхэд нь буцан үнсээд тэврэн явсаар дээшээ өрөөнд нь орж ирлээ.

.....
.....
.....

[Миү]
Чиний уруулыг үнсэхэд би өөр нэгний уруулын будгийг амтладаг.Яг л түүнийг чинь үнсэж байгаа мэт.

[Тэхён]
Галзуурсан би чамд одоо хэрэггүй ээ.Хэрцгий над шиг хүн чиний хажууд байх эрхгүй.Гэсэн ч би чамаас холдохыг хүсэхгүй байна.Намайг бариач,намайг битгий явуул,буруу зүйлс бүү хийлгэ.

Continue Reading

You'll Also Like

161K 3.7K 62
imagines as taylor swift as your mom and travis kelce as your dad
11K 714 4
3.April.2023 Birthday present for sister ❤️🙆
25.8K 650 19
Story of love, loss, growth and pain. Read on to find out what happens to our favorite couple that should have been a thing in the show! I do not own...
309K 18.4K 40
You live in a different time zone Think I know what this is It's just the time's wrong