PRINCE |✔|

By dimplenim_

66.1K 8.3K 2.4K

"곁에 머물러줄래 내게 약속해줄래 손 대면 날아갈까 부서질까 겁나 겁나 겁나" More

◇1◇
◇2◇
◇3◇
◇4◇
◇5◇
◇6◇
◇7◇
◇8◇
◇9◇
◇10◇
◇11◇
◇12◇
◇13◇
◇14◇
◇15◇
◇16◇
◇17◇
◇18◇
◇19◇
◇20◇
◇21◇
◇22◇
◇23◇
◇24◇
◇25◇
◇26◇
◇28◇
◇29◇
◇30◇
◇31◇
◇32◇
◇33◇
◇34◇
◇35◇
◇36◇
◇37◇
◇Ending◇

◇27◇

1.1K 186 97
By dimplenim_

[Тэхён]

-ХАРААЛ ИДЭГ!

Бүхэл бүтэн нэг хоног өнгөрлөө.Миүг олж чадахгүй хэвээр.Тэрэнд минь юу болсон талаар бодохоос ч эмээнэ.

Өвдөж байгаа байхдаа чи минь.
Амь ирэн,намайг хүлээн суугаа гэдгийг чинь сүнсэн бие минь хүртэл мэдэрч байна.
Айн суухдаа нулимсаа ч мартахгүй хацраа түлж буй чи нүдэнд тодхон төсөөлөгдөнө.
Бяцхан шүү дээ,бяцхан...миний хүчтэй харагдах ч бяцхан бүсгүй.

Нүдээ ч аниж чадахгүй нэвт харагдах цонхоор зам дагуу урсан өнгөрөх олон хүн дотор тэрнийг байхгүйг мэдэх атлаа хайн зогсоно.

-Юу ч олдохгүй байна.

Жонгүгийн баргил хэрнээ санаан зовсон хоолойгоор хэлсэн үгэнд гүнзгий амьсгаа авч гаргаад:

-Өшөө тэвчиж чадахгүй нь ээ!

-Хён!

-Бусдыгаа доор цуглар гэж хэл!Би удахгүй!

-Ойлголоо.

Хүний аргаар хайгаад байхад олдохгүй юм бол төрөлх зангаараа чамайг олох болно оо.

Цонхноос хурдхан шиг холдон ширээнийхээ цоожтой эхний шүүгээг онгойлгон ууттай зүйл аван гарлаа.

Доош бууж ирвэл гишүүд аль хэдийнээ цугларчээ.

Тэдний өмнө очин ууттай зүйлийг ширээн дээр чулуудан:

-Өнөө орой гэхэд Миүг олох болно!

Намжүүн: Гэхдээ чи мэдэж байгаа,энэ хорыг найруулан тэдний байрлах газарт шидлээ гэж бодоход бүх хүн хордоно.Миү чинь хүн!

Юнги: Тэр тал дээр би дөнгөж чадна.

-Жин ах газрыг яг одоо жинхэнэ дүр төрхөө гарган ол!

Жин: Аюултай биш гэж үү?

-ЯМАР ЯРШИГТАЙ ЮМ БЭ!

Тэдний байнга болгоомжлох ярианд уурлан хашхираад,үсээ хойш нэг хөнгөн илээд:

-Одоо юу ч болсон Миүг олж л байвал надад энэ дэлхийг эргүүлэх ч чадал байна!Тиймээс өөр зүйл биш түүнийг олохын тулд хараал идмээр болгоомжилсон үйлдэл хийлгүй байгаа бүх хүчээ гарга!

Чиний төлөө гэсэн тодотголыг өгөн юу эсийг хийсэн атлаа яагаад сэтгэлийг чинь юман чинээ санахгүй сүйтгэсэн юм бол...
Гайхаж байна...Чиний хайрыг мэдрэхээ больсон...Гэхдээ би чамайг өөрөөсөө түлхчихэж...Чи биш би...

[Жимин]

Миүг олох бидний хувьд хамгийн том зорилт болсон байх агаад газрын гаваар орсон юм шиг алга болсон тэрэнд бүгд л санаа зовно.

-Хаана байгаа юм бэ Миү?

Нүдээ хоёр гараараа даран доош харан суухад хэн нэгний нурууг минь илэх мэдрэгдэн:

-Жонсо,уучлаарай надад юм ярих хүсэл алга.

-Надруу харахгүй юм уу?

Тэрний сандарч хэлсэн үгэнд толгой өндийн харлаа.

-Чи тэр хайж байгаа нэгэндээ сайн юм уу?

-Үгүй дээ.

-Яагаад ингэтлээ сэтгэлээр унаад байгаа юм?

-Миний хувьд хамгийн эрхэм хүн.

Тэрээр чимээгүй л толгой дохин гунигтай харцаар дүүрэн доош инээмсэглэн харахад нь зөөлөн алгуурханаар өөртөө наан тэврээд:

-Чиний гунигтай харцыг би үзэхийг хүсэхгүй байна Жонсо.Тиймээс миний хажууд хэцүү ч гэлээ гунигтай мөчөө умартаж инээмсэглэж өгөөч...миний төлөө

Тэрний гар зөрүүлэн намайг тэврэхэд бага зэрэг тайвшрана.

-Би хэзээд чиний төлөө инээмсэглэж,унах бүрт чинь босгох хүн нь байх болно оо.

-Тийм ээ,тэгээрэй,намайг битгий орхиорой.

Өөрийгөө хуурсан өчүүхэн миний хайр.Түүнийг биш өөрийгөө өвтгөхгүй нь тулд ашигласан.Гэхдээ тэрнийг ч бас над шиг нэгэн болж үлдээсэй гэж хүсээгүй дээ,хүчлэн байж хайрласан юм.

[Миү]

Толгой минь хангалттай өвдөж,хоосон оргино.Цаг тутамд уушгиаа тамхины утаагаар дүүргэнэ.Хацар минь сүүлдээ нулимсандаа идэгдэж хорсохоо ч болив.

-У.ус ө.өгж бо.болох.гүй юм уу?

-Чиний ханхүү цагаан морио унаад ирэхээр ус уугаарай гүнж минь.

Хоолой минь хангалттай хатаж орхижээ.
Хэрэв нүдээ аних юм бол энэ дэлхийг үүрд ор мөргүй орхих юм шиг санагдаж цурам ч хийж чадахгүй байлаа.

Түүний нэрийг амандаа шившлэг аятай л олонтоо дуудах ч тэр ирсэнгүй.Гэхдээ итгэл минь унтарсангүй.Ахин дахин дотроо намайг авраач гэж залбирна.

Ямар нэг зүйл чанга дуугарахад арай хийн сүнсгүй аятай болсон биеээ удирдан толгой өндийн харвал нүдний урдуур цус,хөлсөндөө холилдсон хэдэн үс минь таглах агаад юм ч сайн үзэгдэхгүй сааралтан байх нь тэр.

Энд тэнд хүчтэй чимээ гарах ч утаа шиг зүйлд толгой мансууран доош унана.Гэрэл тусах зүг рүү ухаан санаа орж гаран харвал хар далавчтай олон хүнийг олж харав.

Удахгүй урд минь нэг эр өвдөглөн суун,гараараа нүд таглахад өөрийн эрхгүй аниж орхилоо.

Жинхэнэ чамайг мэдээгүй байсан бол хэчнээн сайхан гээч...
Чиний намайг галзууруулах гэж оролдсоныг сандаггүй бол би амар тайван нэгэн байх байлаа.
Хайртай,маш их хайртай ч хайрлахаас ч аймшигтай чи.
Бидний дурлал цагаан өөгүй цаасан дээр бэх дусаасантай ижил юм.

Нүдээ нээхээсээ айн,чимээгүй л хэвтэнэ.

Мэдчихлээ шүү дээ...Ким Тэхён!

Чамайг хэн гэдгийг анх харсан цагаасаа гайхаж байсан ч хариултын ийм аймар байх чинээ бодсонгүй.

Нулимс минь аяандаа ахин урсана.Магадгүй энэ их нулимс хэзээ ч татрахгүй байх.Чи оршиж байгаа учраас...

-Миү сэргэчихсэн үү?

Нулимсандаа түлэгдсэн хацрыг минь илэн ярих тэрний хоолойнд нүдээ бүр ч тас анин.

Гэхдээ харахыг нөгөөтэйгөөр маш их хүсэх ч өөртөө итгэлгүй байна.Тэрнийг харна гэхээс айна...

-Миү?Гуйя ямар нэг зүйл хэлэхгүй юм уу?Яагаад уйлаад байгаа юм бэ?Би хажууд чинь байна шүү дээ,нүдээ нээхгүй хэрэг үү?

Чамд гомдсон сэтгэл минь нулимс болон ундарч байгаа юм.
Чи хажууд байгаа болохоор улам ихээр өвдөж байна.
Нүдээ нээх тэр агшинд чамд ахин ховсдуулах юм шиг санагдана.
Хэлэх үг олдохгүй байна шүү дээ,хаанаас нь юу гэж хэрхэн асуухаа ч үл мэднэ.

Хайр гэх өнөөх л мөхөж өгдөггүй оршихуйгаас болж чамайг харлаа.

-Тэхёнаа?

Зөөлхөнөөр ахиж дуудахгүй юм шиг санагдах энэ нэрийг хайр энхрийлэл,үзэн ядалтаар дүүрэн дуудна.

-Айсан биз дээ,одоо бүх зүйл зү-

-Бусад чинь хаана байгаа юм?

Хэлэх үгийн хоосон хөндийгөөр таслан хэлэхэд Тэхён гайхсан бололтой харц нь түгшүүртэй үзэгдэнэ.

-Тэд доор байгаа?

Орноос босох гэж өндийх ч үнэхээр юу ч үгүй,цогцос шиг биетэй байсан учраас чадсангүй.

-Алив би.

Тэрнийг татан босгоход бага зэрэг түлхэн:

-Би өөрөө чадна.

Хоёр хөлөө гараараа орноос буулган,шүд зуун алхалаа.

Өрөөнөөс амжилттай гарах ч шатаар явахад хүндрэлтэй байсан тул хөл алдахад минь Тэхён түшин тэврэхэд:

-Би чадна гэсэн шүү дээ!

-Ийм бие чинь дийлэхгүй!

Тэрний үгэнд зөрүүдлэх хүсэл байгаа ч чадал байсангүй.

Тэхён бид хоёрыг зочдын өрөөнд орж ирэхэд бусад нь сууж байх агаад тэдний дунд орохоос ч жигшиж доор сандал дээр суугаад хэдэн хүн байгааг харцаа гүйлгэн тоолно.

Инээд хүрсэндээ бага зэрэг жуумалзахад:

Тэхён: Яасан?

-Байхгүй байх шив.

Жимин: Миү?

-Та нарын нэг чинь байхгүй байна.

Тэхён: Аан Юнги ах ажилтай болоод яваад өгсөн юмаа.

Ахиад л худлаа хэлнэ...Тэрний үгэнд жуумалзахын хэрээр нулимсаа ч унагаад амжлаа.

-Яагаад дандаа ам нээх бүртээ худлаа хэлдэг юм бэ?!Үнэн гэж юу байдгийг мэддэггүй юм гэж үү?

-Миү?

-Яасан!Ахын чинь гарыг таних вий гэж айгаа юу?!

Хэлсэн үгэнд минь ганцхан Тэхён бус бүгд хөлдөж орхих шиг болно.

Босч зогсоод:

-Аавыг минь та нар алчихсан биз дээ!Тэгээд намайг олж мэдэхэд яаж бүгдийг зүүд болгон хэлж өвчинтэй минь холбож намайг галзуу хүн болгож чадсан юм бэ!

Нулимсаа аль болох ахин унагахгүйг хичээн уруулаа чанга гэхчин хазаад,өмднөөсөө баруун гараараа зууран:

-Тэр үед та нар залуухан би жаахан байсан.Гэтэл одоо би өсч томорсон байхад та нар тэр үеийнх шигээ л байна?Бурхан минь гэж! Та нар яг хэн юм бэ? Би бас далавч харснаа тод санаж байна!!Тэгээд тэр Юнги гэхчин миний нүдийг таглахад би гарын харсан!Миний аавынхаа амийг ирэн итгэл тээн атгасан гар мөн байсан!!Одоо эсвэл та нар бас худлаа гэж хэлэх үү?Зүүд гэх үү??Бүр намайг хэн ч хулгайлаагүй ямар ч далавч байхгүй гэх үү?Хангалттай!Энэ хуурамч дүр төрхүүд чинь та нарыг надад яг л чөтгөр шиг санагдуулж байна!Та нар хэн юм бэ?!

Юнги: Чи сая хэлчихлээ шүү дээ.Чиний зөв бид бол ЧӨТГӨР

Ард гарах тэрний хоолойнд инээвхийлээд:

-Үгүй байх гэж бодож байсан юм.Үгүй байгаасай гэж бодсон юм!Зүүд гэхэд чинь Тэхёнаа итгэхийг хүссэн юм!

Өнөө хадгалж байсан нулимс минь хацар даган ар араасаа урсаж эхэллээ.

Өвдөж байна...Анх удаа ингэж ихээр өвдөлтийг мэдэрч үзлээ...

Тэхёны нүд рүү харахыг хүсэхгүй байсан ч хариулт нэхэх шиг харвал тэрний ч бас нүднээс доголон нулимс гэхчин урсана.

-Яагаад үнэнийг хэлж болоогүй юм бэ?Би чамайг ойлгохооргүй тийм тэнэг харагдсан юм уу?Үгүй ээ ядаж аавынхаа тухай олж мэдэхэд яагаад хуурсан юм бэ?Тэр үед шууд хэлчихгүй яагаад?

Нулимсаа нэг арчин хэлэхэд тэр надруу ойртох гэж алхахад нь өөрөө ч мэдэлгүй хойш алхав.

Тэхён уйлахын хажуугаар хөнгөн инээж байлаа.Тэрээр надруу эгцлэн хараад:

-Ийм болохоор,чамайг надаас айх болохоор чинь,зугтан гэдгийг чинь мэдсэн учраас,хайрлахаа болчих вий гэж айснаасаа болоод худал хуурмаг бүхнийг сонгосон.Би хүссэндээ чамайг хуураагүй,айсандаа...Маш их айсан Миү.Юунаас ч айдаггүй атлаа чамайг алдахаас айсан юм.

Түүний үгэнд толгойгоо зөөлөн сэгсрээд:

-Итгээгүй...Чи надад итгээгүй дээ,хэлээгүй Тэхён!!Хэрвээ итгэж байсан бол бүхнээ хэлэх байсан.Итгэлийг чинь би хүлээх хэмжээний үнэтэй хүн биш учраас чи намайг өлхөөн хуурчихаж.Зугаатай байсан уу?Үнэнийг мэдчихээд байхад намайг хуурахдаа жаргалтай байсан уу?!Чөтгөр ч гэлээ зүрх сэтгэлтэй гэдэг биз дээ?!Харин чамд байхгүй байх.

Тэднийг орхин нулимсаа дуслуулсаар өрөө рүүгээ биеээ чирэн явахдаа Юнгигийн хажуугаар гомдолын харц дүүрэн хараад буцан арай хийн гүйн явлаа.

Өрөөнд орон хаалгаа хаахдаа шууд л түгжин доош суун орилж гарав.

Тэр надад итгээгүй байж болох ч би итгэсэн шүү дээ.Яагаад итгэсэн хүн минь хуурамч байдаг юм бэ?!

Миний чамд хэлсэн тэр үзүүртэй үгс биеийг чинь цоо хатгасан бол чиний үгс сэтгэлийг минь сэхэл авахааргүй болтол нь сэтлэсэн.

[Тэхён]

Миүгийн хүчгүй биетэй болсон атлаа уйлан орилох нь хажууд аятай чанга сонсогдоно.

Болсон зүйлсийг ухраахыг хүсэх ч аль хэдийнээ өнгөрчээ.

Ингээд дуусахгүй биз дээ??Энэ хүртэл явсан бидний хайр мөхөх ёсгүй шүү дээ.

Шаналалтай ч зөвхөн бие биенийхээ төлөө зогсолтгүй цохилж буй бидний зүрх.

Айсан юм шүү дээ.Түүнийхээ амьсгалыг ахин мэдрэхгүй байх вий гэхээс хөлнийхөө үзүүрээс толгойн үс хүртэл айсан.Ганцхан тэрний гараас хөтлөж,уруулын үнсэж чадахгүй орь ганцаар үлдэхээс айсан юм шүү дээ.

Юнги: Тэхён болох ёстой зүйл боллоо!

Хатуу ч гэлээ үнэн хэлсэн үгэнд нь нулимс дүүрэн нүдээр хараад:

-Яах гэж орж ирсэн юм!Яах гэж хэлж байгаа юм!

Юнги: Чамайг ахиж худлаа хэлэхээс сэргийлсэн юм!

Тэрээр хэнэггүй хэдэн үг хэлчихээд цааш харан гарч явлаа.

Уур хүрэх ч түүнд уурлаж яах билээ.Магадгүй баярлах ёстой хүн минь байх.Бохир зүйлээс ганцхан өгүүлбэрээр л гаргачихлаа.

Миүгийн хашхиран энэ тэндгүй юм шидэх чимээ үнэхээр тодхон сонсогдоно.

Намжүүн: Алив явцгаая!

Тэд хажуугаар зөрөн гарч явахдаа мөрөн дээр минь зөөлөн товшоод,хүчтэй байхыг сануулж,Миүтэй ярилцахыг санал болгосоор гарна.

Жимин: Түүнд одоо хэцүү байгаа.Чиний мэдэрч байгаа зүйлээс ч хэд дахин өвдөлтийг тэр мэдэрч байгаа.Тиймээс тайлбарлаад,үнэнг хэл!Нэгийг ч үлдээлгүй!

Залуусыг яваад түүний өрөөний хаалгыг налан хэр удаан сууснаа мэдэхгүй ч олон цаг өнгөрсөн байлаа...

Дотор ч Миүгийн амьсгал хүртэл сонсогдохооргүй чимээгүй.Энэ гэрт амьд хүн байгаа болов уу гэж бодогдохоор аниргүй.

Нэг гүнзгий амьсгаа аван гаргаад,нулимсаа шувтран халаасандаа байх түлхүүрээр тэрний өрөөг онгойлголоо.

Бодож байсан шиг цоожтой байсан юм.Дотор харанхуй ноёлсон байх агаад тэр цонхоор тусах сарны гэрэлд өвдөгөө тэвэрчихсэн сууна.

-Харанхуйгаас айдаг байж гэрлээ асаахгүй яасан юм!

Тэр хариулсангүй гэхдээ бие нь хангалттай айж байгааг нь илтгэнэ.Хоёр гар нь салгалан,хөл нь ч зогсоо зайгүй нэг секунд ч тогтсонгүй.

-Миү?

-Гар!

-Надад ярилцах боломж өгөөч.

-Гар гэж байна!

-Гуйя.

-Гараач!

Түүний хашхиран хэлэх үгэнд хүчээр гаргах гээд үзэхэд цухуйдаггүй нулимс нь шууд л урсаад эхлэв.

Хэлэх үгийн тоолгүй урагшаа удаанаар алхан очоод өвдөг дээрээ хүчтэй сөхрөн суухад Миү сандран надруу харна.

-Өвдөөгүй ээ.

Хүчтэй өвдгөөрөө доош суусан учраас түүний санаа зовох нь элт байгаад багахан ч гэсэн баярлан ийн хэлэв.

-Миү.Тийм ээ.Бид бол чөтгөр. Юу гэхээр хэдэн зуун жилийн өмнөөс амьдарч ирсэн.Хэрвээ би энгийн хүн байсан бол чиний хажууд биш чиний үздэг түүхийн хичээл дээрх эртний ханхүү байх байсан.Гэхдээ бид энгийн биш өвөрмөц нэгнээр дэлхийд мэндэлсэн.Ийм зүйл байж болохгүй гэж бодож байна уу??Тийм ээ мэдээж.Гэсэн ч би чиний урд байна шүү дээ,хажууд чинь байна.Итгэмээргүй байвал итгэхгүй байсан ч болно.Бид үүрд мөнхийн настай биш ээ.Зорилгодоо хүрэхийн тулд хэд ч насалж чадах ч зорилгоо биелүүлэх аваас хуулийн дагуу үхэх эрхтэй.Бас Миү би чамд итгээгүй байсан бол анхнаасаа чамруу ойртохгүй байсан,итгэсэн...үнэн төрхийг минь мэдсэн ч хайрлах нэгэн болохоор чинь...зүгээр л надад цаг нь таарсангүй бас айдас их байсан учраас асуудлыг томруулчихлаа...Уучлаарай...

Тэр юм дуугарсангүй.Над руу нэг нүдээрээ ч харалгүй доош харсаар сууна.Тийм ээ,түүний зөв гэнэт маш олон зүйлийг мэдээд бодох хугацаа өгөх хэрэгтэй байх.

Миүгийн хажуунаас холдон шүгээн дэх эмийн аван хажууд нь тавиад гарахдаа унтраалгыг дарж асаагаад:

-Эмээ угаарай бас сайхан амраарай.

Инээмсэглэн хэлээд хаалгын зөөлөн гэхчин хаагаад санаа алдсаар өөрийн өрөөндөө орлоо.

.....
.....
.....

[Миү]
Зүрхэнд минь тунарах түүнийг гэх хайраа зоргоор нь орхивол орчлон дэлхий өнгөө сольж юмс дэндүү сайхан болдог бол бодит байдал эсрэгээрээ оршдог юм.

[Тэхён]
Чамтай хамт байхад хахир өвөл,хар шөнө,хамаг уй гашуу хормын төдийд замхарч оддог.

Continue Reading

You'll Also Like

10.2K 803 21
Ихэр эгч дүүсийн ээдрээтэй хайрын тухай өгүүлэх энэхүү бичвэр нь насны хязгааргүй та бүхний сэтгэлд хүрнэ гэдэгт найдаж байна. Гол дүр - Тэхён , Суи...
79.7K 3.6K 29
PARK JIMIN HAS A DAUGHTER?!! Yes, Park Jimin has a daughter named Park Mi-cha. It all happened when one day suddenly Mi-cha showed up at her dad's co...
79.2K 2K 30
A little AU where Lucifer and Alastor secretly loves eachother and doesn't tell anyone about it, and also Alastor has a secret identity no one else k...