PRINCE |✔|

By dimplenim_

66.1K 8.3K 2.4K

"곁에 머물러줄래 내게 약속해줄래 손 대면 날아갈까 부서질까 겁나 겁나 겁나" More

◇1◇
◇2◇
◇3◇
◇4◇
◇5◇
◇6◇
◇7◇
◇8◇
◇9◇
◇10◇
◇11◇
◇12◇
◇13◇
◇14◇
◇15◇
◇16◇
◇17◇
◇18◇
◇19◇
◇20◇
◇21◇
◇22◇
◇24◇
◇25◇
◇26◇
◇27◇
◇28◇
◇29◇
◇30◇
◇31◇
◇32◇
◇33◇
◇34◇
◇35◇
◇36◇
◇37◇
◇Ending◇

◇23◇

1.1K 171 61
By dimplenim_

[Миү]

-Танай гэрт очих юм уу?

-Тийм ээ.Чи бид 7-ын гэртээ танилцаагүй байгаа биз дээ.

-Гэхдээ Тэхёнаа?

-Бусдад маань санаа зовох хэрэггүй ээ.Би чамайг аваад очиж байна гээд хэлцэн.

Түүнд толгой дохин хариулаад цонхоор гаднах үзэмжийг чимээгүй л харна.Тэхён өглөө шууд л хичээлээс дахиж чөлөө аваад намайг өөрийн амьдардаг OT7-ын гэр рүү авч яваа нь энэ.

Удалгүй бид тэдний гэрийн үүдэнд ирвэл тэрээр намайг хөтөлсөөр дотогш орлоо.

Жонгүг: Өө ах ирчихлээ шүү.

Залуус гарах гэж байсан бололтой биднийг дотогш ороход тэд үүдэнд байлаа.

Тэхён: Яаралтай ажил гараа юу?

Юнги: Бид хамтдаа явах ёстой Тэхён!

Юнги гэхчин надруу хүйтэн харцаар дүүрэн ширтээд ийн хэлчихээд хажуугаар зөрөн явлаа.Бусад нь ч ар араасаа гарч явах ба Жимин миний өмнө ирээд:

-Миү?

Түүнтэй харц тулахгүйг хичээн доош толгой гудайлгавал Жимин миний гарнаас барих гэхэд Тэхён:

-Би араас чинь гарна.

Жимин чанга инээ алдсаар гарч явав.Мэдээж тохиромжгүй цагтаа ирчихжээ.Тэхён намайг өөр лүүгээ харуулаад:

-Бид цуг байхгүй бол болохгүй.
Тиймээс би тэдэнтээ хамт явах ёстой.Харин чи манайд байж байгаарай.

-Хэрэггүй дээ,би гэр лүүгээ алхаад явчихна аа.

-Үгүй ээ,бид удахгүй болохоор чи энд гэртээ юм шиг л чөлөөтэй байгаарай.

Тэрээр духан дээр минь нэг үнсээд инээсээр гарна.Энэ том харш дотор юу хийхээ мэдэхгүй ч шатаар дээш гарлаа.

Хоёр давхарт олон өрөө байх ба Казинод байдаг шиг өрөө бүр дээр тэдний нэр байх ба зарим нэг хаалга дээр өвөрмөц нэрс байх нь тэр.

Тэхён гэх нэртэй өрөөний хаалгыг онгойлгон дотогш орвол үнэхээр тухтайгаас гадна цэвэрхэн харагдана.Ийм том өрөөтэй байж миний жижиг өрөөнд ирэх гэж.

Инээмсэглэн өө сэвгүй өрөө доторхыг тойруулан харна.

Ширээн дээр OT7-ын хамтдаа инээлдэн авхуулсан дурсамж агуулсан зургууд жаазтай цөөнгүй байлаа.

Нэг өргөн жаазтай зургийг аван харвал тэд бүгд бие биенээ тэвэрсэн үзэгдэнэ.

-Хөөрхөн юмаа.

Амнаас минь гарсан үг энэ л байв.
Тэдний энэ зургаас ямар аз жаргалтай байсан нь үнэхээр элт.

Гэсэн ч нэг гар танил санагдах төдийд толгой өвдөн бодол санаа орж гарна.Өнөөх гарыг ахин харвал яах аргагүй аавыг минь 8н настай байхад авч явсан залуугийн гар.Нүдэндээ ч итгэж чадахгүй ахин дахин хараад хэсэг зуур бодол болон зогсвол урдны зүйлс тодхон санагдлаа.

"-Миний аавыг тавиач!

-Ямар яршигтай новшнууд вэ!

-Ах аа,гуйж байна,аавыг минь битгий зод л доо!битгий,

Охин гараа зогсоо зайгүй хооронд нь үрсээр тэдний гэрт дураараа аашлах 7н залуугийн өөдөөс уйлсаар аавынхаа амийг ирнэ.
Харин энэ үед залуухан бүсгүй охидоо энгэртээ тэврэн уйлахад залуус аавыг нь чирсээр гэрээс гарах гэхэд бага охин ээжээсээ холдож нэг эрэгтэйн гарнаас бариад:

-Ах аа,миний аав ямар ч буруутай байсан,үлдээчих л дээ,тэгэх үү,

-Наад гараа ав.

Залуу ууртай нь аргагүй охины атгах гарын шидлээд тэндээс хаалга саван гарлаа"

Наймхан настай байсан учраас зөвхөн тэр хүний гарыг л таних агаад царайг нь огтоо сандаггүй.

Нулимс хоёр нүдийг минь бүрхэж жаазтай зургийг доош унаган хагалчихав.Бага багаар хойш ухарсаар...Миний барьсан залуугийн гар энэ зураг дээрх гар мөн гэдэгт итгэлтэй болж...толгойгоо хөнгөхөн сэгсрээд нүдээ ч цавчиж чадсангүй.

Тэхёны өрөөнөөс гүйн гарахдаа бичиг баримт гэх өрөөнд орон эмх цэгцтэй,өрөөстэй байсан цаас хавтастай зүйлсийг бусниулж ямар нэг зүйл хайлаа.Энэ залуусд аав минь маш их хэмжээний өртэй байсан шүү дээ.Тэгэхээр өрний талаарх бичиг баримт дээр тодорхой зүйл байх ёстой.

30 гаруй минут бүгдийг орвонгоор нь эргүүлсний дараа "Со Гэр Бүл" гэх хавтасыг олоод шууд л задалж орхин хэд хэдэн хуудсыг алгасан хартал нэг өгүүлбэр шууд л гарыг минь чичиргэж орхив.

"Со гэр бүлийн өр дууссан.Ноён Со өрөө цаг тухайд нь төлж чадаагүй улмаас түүний амийг хөнөөсөн тул өрийг төлсөн гэж үзнэ"

-Ү.үгүй байлгүй дээ...

Нулимс минь зүгээр л чимээгүй урсах ба энэ бүхэнд итгэж өгөхгүй байлаа.Одоогоос 12 жилийн өмнө болсон зүйл шүү дээ.Найман настай байхад минь аавыг тэд авч явсан хэрвээ алсан бол одоогийн энэ залуус яагаад тэр үеийнхээс өөрчлөгдөөгүй байдаг билээ?

Өрөөнөөс хавтасын нэг хуудсыг уран аваад халаасандаа хийн тэдний гэрээс хөлнийхөө хурдаар гарч явлаа.

Хаашаа явах аа мэдэхгүй толгой ч хангалттай өвдөж,сэтгэл санаа ч тайван бус.Явган хүний зам дээр гүйн явахад нүд бүрэлзэн,тогтож ядан байтал хатуу зүйлд толгойгоо мэдрэн нүдээ анив.

Өөрийгөө тэр үед галзуурчээ л гэж бодож байсан.Гэтэл болж буй бүхэн бодит харин чи намайг галзууруулсан.

Хүнд цовхио нээн дээш харвал тод гэрэл тусах ба буцан аниад нээхэд арай дээрдсэн байлаа.Энэ үед дээш өндийн босвол гарт минь аль хэдийнээ дусал залгачихаж.

Толгойгоо барихад боолт мэдрэгдэн гайхаад сууж байтал хаалга онгойлгон Тэхён орж ирнэ.

-Чи зүгээр үү?

Түүнийг надруу ойртоход нь өөрийн олж мэдсэн зүйлээ санах төдийд нулимс шууд л хоёр нүдийг минь бүчин авав.

-Миү?

Нүдээ аниад тийм байх ёсгүй.OT7 аавыг минь хөнөөгөөгүй гэж дотроо шивнэх ч тэсэлгүй дуу гарган уйлж орхилоо.

-Миү?Эмч чамайг ноцтой бэртээгүй гэсэн.Яаж яваад шатнаас уначихсан юм?

Тэхёныг шатнаас унах талаар ярихад л нүдээ нээн хэлэх зүйлд нь гайхсаар хараад:

-Шат гэсэн үү?

-Тийм ээ,чи биднийг орж ирэхэд шатнаас унчихсан байсан.

Хэлэх үгэнд нь толгойгоо сэгсрэн байж боломгүй гэж дотроо бодно. Яалтчгүй тэдний гэрээс гараад уйлан явахдаа ухаан алдаж унасан байх гэтэл юун шат?

Тэхёны гэрээс гарч явахдаа халаасандаа нэг юм авснаа санаж дуслаа шууд татан хаяад гадуур хувцсыг минь хадгалах шүүгээг онгойлгон халаасаа шалгаж үзтэл юу ч байсангүй.

-Миү?Яасан юм бэ?

Тэхён хажууд минь ирэхэд гаднаас эмч орж ирлээ.

-Өвчтөн Со Миү?

Тэрнийг дуудахад бид хоёул очвол:

-Бие нь хэр байна?

-Э.эмчээ би шинэ эмгэгтэй болчихсон юм уу?

-Ямар нэгэн сөрөг зүйл илрээгүй ээ
тайван байж болно.Харин шатнаас хүчтэй унасан учир толгойн ар дагз чинь бага зэрэг шалбарч цус шүүрсэн учраас цусын цэвэрлэж боосон байгаа.

-Г.гэхдээ миний санаж байгаа зүйлээс шал өөр зүйл болоод байна шүү дээ.Би шатнаас унаж байгаагүй,гадаа явж байхдаа газарт унасан байх ёстой шүү дээ.
Гэтэл юун шат?

-Магадгүй та зүүдэлсэн байх Миү.
Ойрын өдрүүдэд толгойн эмээ уугаагүй байна шүү дээ.Тиймээс зүүдээ бодит болгон санах тохиолдол байдаг юм.

Эмчийг бөхийн ёслоход нь гайхсан байдалтай ямар ч хөдөлгөөн үзүүлж чадсангүй.

Үнэхээр зүүд юм болов уу, эмээ уугаагүй минь үнэн шүү дээ, гэхдээ би шатнаас унаснаа санах байтал зүүдээ илүү санана гэж байх уу,

-Миү,яагаад надтай дуугарахгүй байгаа юм бэ?!Ядаж ганц үг ч гэсэн хэлэхгүй хэрэг үү?

Тэрний өөдөөс эгцлэн нүднээс нь ямар нэг зүйл ирэх шиг хараад:

-Б.биш биз дээ?

-Юу биш биз дээ гэж?

OT7 аавыг минь хөнөөх учиргүй. Зүгээр л би үнэхээр хүнд хар дарсан бололтой.

-Юу ч биш дээ.

Түүнд хариулт өгчихөөд буцан орондоо орж хэвтэнэ.

-Миү,ганцааранг чинь орхисонд уучлаарай.

-Би зүгээр дээ.

Тэхёны байдлаас надад санаа зовсон нь элт байх ч өнөөх гар бодогдоно.

Нүдээ чанга аниад:

-Тэхёнаа би ядарч байна.

Түүнд ийн хэлвэл тэр миний юу гэх гээд байгааг төвөггүй ойлгож духан дээр минь үнссээр гарч явав.

Дахиад л урсах нулимс минь яг юунд хамаг учир байгаа болоод зөв зүгээр байхад уйлна вэ?

Намайг тэнэг амьтан болгосон нь чи байтал би чамайг хайрласаар л байсан.

[Тэхён]

Жимин: Тэрнийг галзууруулахаар шийджээ!

-Өөр арга байхгүй.Би мэдэж байгаа болохоор явцгаая.

Бид 7 машинд буцан суугаад Юнги ах руу харан:

-Та Миүтэй хэзээ ч уулзаж болохгүй шүү.

Юнги: Тэр бүгдийг мэдсэн Тэхён.

-Үгүй ээ,би зөвшөөрч чадахгүй.

Юнги: Нуух тусам нууц чинь улам их болж байгааг анзаарч байна уу?Чи тэрэнд зүгээр л чамд харагддаг гарны эзэн намайг гэдгийг хэлээд аавыг чинь бид 7 хөнөөсөн гээд шууд л үнэнээ хэлэх хэрэгтэй.

-Ах аа!Та чинь юу яриад байгаа юм.
Хэрвээ Миүд тэгж хэлвэл бидний нас,царай төрхийг гайхаж чөтгөр гэдгийг минь мэдээд зугтана шүү дээ!

Юнги: Жинхнээсээ хайртай бол юу ч болсон чиний хажууд үлддэг юм.

Толгой дээрх үсээ зулгаан Миүг гэртээ авчирсандаа өөрийгөө хараана.

Намжүүнийг над руу нэг цаас сарвайхад нь аваад:

-Юу юм?

Намжүүн; Миүгийн халааснаас олсон.Өөрийнхөн аавыг хөнөөсөн талаарх хэсгийг ураад авчихсан байсан.

-Хараал ид гэж!

Өнөөх цаасыг халаасандаа байх асаагуурыг гаргаж ирээд нэг өнцөгөөс нь шатааж эхлэлээ.

Жонгүг: Хён!Гараа түллээ штээ!

Тэрнийг хэлэхэд л ухаан орох шиг болж шатсан цаасыг цонхоор хаяад гар луугаа харвал бага зэрэг түлчихэж.

Хусог: Ирчихлээ.

Түүнийг ийн хэлэхэд нь бүгд өвөртөө байх бууг цэнэглээд буцан далд хийн машинаас буулаа.

Жин урд гаран байшингийн хаалгыг ганц хүчтэй өшиглөн онгойлгоод дотогш орцгоов.

-Хэнүүс вэ энэ чинь!Урилгагүй зочид байна уу даа!

Жиминийг алах шахсан өнөөх Хятадын хүүхдийнд ирвэл ямар нэг үдэшлэг болж байх ба хагас нүцгэн эрс,эмс болон идэж уух юмаар хангалуун доргио үдэшлэг болж байлаа.

Намжүүн: Бидэнд дуусгаагүй ажил байгаа шүү дээ Шюн!

Шюн: Аан,танай хоёр залуу манай залуусын хаана нь ч хүрэхгүй ялагдаад явчихсан бил үү *инээх*

Уур хүрэн байрнаасаа хөдлөн түүний өөдөөс очих гэтэл Юнги ах гарнаас татаад хэрэггүй гэсэн шиг толгой дохилоо.

Шүд зуун тэвчин зогсвол:

Шюн: Тэгээд ийм сайхан өдөр үймээн гарах гээгүй биз дээ?

Намжүүн: Юу гэж дээ,бид чиний үдэшлэгт оролцож болох уу?

Шюн: Тэгэлгүй яахав,алив сууцгаа!

Бид болгоомжтой байхын тулд бүгд л үг дуугүй буйдан дээр сууна.

Ширээн дээрх вискинээс нэг шилтэйг аван хөлөө ачиж суугаад, вискиг задлан балгавал:

Шюн: Таалагдаж байна уу??

Түүн рүү ширүүн гэхчин инээмсэглээд:

-Амттай ч гэлээ.Миний зиндаа биш юм даа.

Вискиг шууд л хойш шидэн хагалаад харцаа ширүүсгэн сууна.

Намжүүн: Эвээр ярилцах уу?

Шюн: Сонсоё л доо!

Намжүүн: Аавынхаа газрыг авахыг хүсч байна гэл үү.

Шюн: Мэдээж

Намжүүн: Газрыг бид чамаас худалдаж авна.

Шюн: Хэдээр?

Намжүүн: 50н авдар алт гэвэл яаж байна?

Шюн: Үгүй ээ,яахав болохгүй зүйл байхгүй л дээ.

Тэрэнд хуурамч загас үмхүүлж байгаад итгэлтэй нь аргагүй хариулахад нь инээд хүрч жуумалзана.

-Надад туслаарай.

Биднийг ярилцан суухад нэг бүсгүй дээд давхараас буун хүрж ирээд уйлсаар аврал гуйхад:

Шюн: Наад хараал идсэн өлөгчингөө дээш гарга!

-Гуйя,амийг минь авраач,надад туслаарай.

Шюн: Тэрнийг тоох хэрэггүй дээ!Ярьж байсан зүйлдээ анхаарал хандуулцгаая!

Намжүүний хэлэх үгс бүрт тэр 5н настай хүүхэд шиг л хууртан итгэж гэрээнд нэхэмжил гаргахгүй гэж гарын үсгээ зурахад 50н авдар алтыг оруулж ирэн түүнд өгөв.

Энэ удаад асуудал энэ хүрээд дуусч бид суудлаасаа босно.

Жимин: Аа тийн,нэг зүйл мартах шахлаа.

Тэрээр төлөвлөгөөний дагуу ямар нэг зүйл өгөх гэж байгаа аятай өврөө ухсаар буугаа гаргаж ирээд сануулгагүй шууд л Шюныг буудаж орхив.Энэ үед бусад гишүүд ч тэдний хүмүүстэй үзэж таарав.

Би дээш шатаар өгсөн хоёр давхарт гарахад нэг махлаг эр бүсгүйг хүчиндэх гэж байгаа үзэгдэхэд буугаа өврөөсөө гаргаж ирээд тэрний араас шууд л тархийг нь буудаж орхиход уначихав.Хажууд нь очин үхсэн үгүйг шалгавал амьсгалгүй байлаа.

Бүсгүй рүү харвал гар нь чичрэх ба нулимсаар дүүрэн надруу ширтэнэ.

-Зүгээр биз дээ?

Тэрээр асуултанд минь хариулах биш уйлахад нь гарнаас нь хөтлөөд доош буулаа.

Биднийг бууж ирэхэд залуус бүгдийг зохицуулсан харагдана.

Намжүүн: Сайн байлаа залуусаа!

Юнги: Тэхён наа чинь!

Юнги ах харцаа бүсгүй рүү шилжүүлэхэд өнөөх эмэгтэй айсандаа ардуур минь орох агаад гарнаас улам хүчтэй атгахад түүний айдсыг бүрэн би мэдэрч байлаа.

-Явцгаая.Тэрэнд тусламж хэрэгтэй байсан юм.

Бүсгүйг дагуулсаар машинд суулгаад Хусог ах жолоо барьсаар тэндээс холдож төв зам дээр орж ирлээ.Бидний машинтай цагдаа нар зөрөхөд:

Жимин: Тэднийг хэрэгтэнг барьж чадна гэж найдая *инээх*

Жин: Шюны 50н авдар алтын эхний авдрыг нээн хараад баярлаж байсан нь үнэхээр инээдтэй байсан шүү.Яаж тийм тэнэг байж хар тамхины наймаа ажлуулдаг байна даа!

Жонгүг: Аавынхаа л нөмөрт жаргаж байсан байхгүй юу!Одоо аав нь байхгүй хэн ч биш болсон учраас л бид тэрнийг удаан зовоолгүй хорвоогоос явуулчихлаа.

Бидний ярианд бүсгүй улам айх агаад гарнаас минь хөлөртлөө атгана.Түүн рүү хараад:

-Бид чамайг яахчгүй ээ,зүгээр болохоор тайван байж болно.

Тэр сая л миний үгэнд нүд рүү минь эгцэлж хараад толгой дохиход нь зөөлөн инээмсэглэлээ.

Бид явсаар өнөөдрийн хоёр ажил бүтэмжтэй болж гэртээ ирцгээнэ.

Бүсгүйтэй цуг өрөөндөө орж ирээд:

-Чамд очих газар байхгүй юу?

-Т.тийм ээ

-Яагаад тэнд байсан юм?

-Шюн даргатай өмнө нь ажилдаг байсан ч тэр намайг бусад хүмүүст өнөөдөр зарах гэж байсан.

Тэрээр нулимс дуслуулан ийн хэлэхэд мөрөөр нь тэврээд орон дээрээ суулгаад үсийн илээд:

-Зүгээр дээ,чи энд хонож болно.

-Н.нээрээ гэж үү?

-Тийм ээ.Чиний нэр ингэхэд хэн юм бэ?

-И Жонсо

-Намайг Ким Тэхён.Чи өлсөж байна уу?

-Үгүй ээ.

-Тэгвэл одоо амар даа,ядарсан байх.

Жонсог орондоо оруулаад хөнжлийн сайтар нөмрүүлээд гэрлээ унтаагаад өрөөнөөс зөөлөн алхасаар гарлаа.

-Цочих гэж!

Үүдээр гарав уу,үгүй юу Жимин зогсож байгаад нь цочив.

-Хөгийн амьтан!

Тэрээр цамцны минь захнаас зууран хэлэхэд нь чимээгүй зогсвол:

-Би чамайг мэднэ гэж хэлсэн биз дээ!!Чи ийм л хөгийн новш!Миүг гомдоовол өршөөхгүй гэсэн байх аа!

-Жимин.Зүгээр л бүсгүйд тусалсан би Миүд хайргүй гэж хэлээгүй л юмсан.Ямар ч асуудал үүсээгүй байхад битгий хэрүүл өдөөд бай!

Түүний хажуугаар зөрөн явахад гүйцэн урд минь ирээд:

-Миү рүү би явах болно!!Эвээ олоход минь саад болохгүй гэчихээд эндээ үлд!

-За яахав,ганц өдөр очоод үз л дээ,
чамайг уучлахыг харж байя!

Тэрээр ууртай нь аргагүй цааш явлаа.

Хэнд ч буруу өгөх билээ дээ,энэ сэтгэл зүсэм байдлыг би өөрөө үүсгэсэн байтал хэнийг буруутгах юм.

.....
.....
.....

[Миү]
Өвдөж байгааг минь ойлгож байна уу?Хэзээ ч амтлаж үзээгүй энэ их өвдөлтийг ганцхан чи надад бэлэглэнэ.Өвчин минь намайг зовоодоггүй юм.Чи л намайг зовоож байна.

[Тэхён]
Би бодохдоо өөрийгөө чиний төлөө төрсөн гэж боддог байсан ч үгүй юм байна.Хийх үйлдэл бүр минь чиний нулимсыг үзэж,
хэлэх үг бүхэн минь чамайг өвтгөдөг болж.

Continue Reading

You'll Also Like

260K 8.1K 186
What if a Pokémon Trainer found herself in the world of One Piece? What if she found herself with the Strawhat Pirates? What if she finds herself get...
214K 5K 55
❝ i loved you so hard for a time, i've tried to ration it out all my life. ❞ kate martin x fem! oc
25.8K 650 19
Story of love, loss, growth and pain. Read on to find out what happens to our favorite couple that should have been a thing in the show! I do not own...
44.1K 5K 60
Дүр: Пак Чанёол, Кан Сэлиа, У Сэүн, Крис Ву, И Лиа. Төрөл: Романс Хүрч боломгүй холоос ч хоёр биенээ хайрлах хос хоёр замд нь тулгарсан маш олон саа...