PRINCE |✔|

By dimplenim_

66.1K 8.3K 2.4K

"곁에 머물러줄래 내게 약속해줄래 손 대면 날아갈까 부서질까 겁나 겁나 겁나" More

◇1◇
◇2◇
◇3◇
◇4◇
◇5◇
◇6◇
◇7◇
◇8◇
◇9◇
◇10◇
◇11◇
◇12◇
◇13◇
◇14◇
◇15◇
◇16◇
◇17◇
◇18◇
◇19◇
◇21◇
◇22◇
◇23◇
◇24◇
◇25◇
◇26◇
◇27◇
◇28◇
◇29◇
◇30◇
◇31◇
◇32◇
◇33◇
◇34◇
◇35◇
◇36◇
◇37◇
◇Ending◇

◇20◇

1.3K 166 62
By dimplenim_

[Миү]

Хаалга дуугарах чимээгээр цочин сэрээд харвал Тэхён зогсож байлаа.

Үнэндээ өрөө харанхуй байсан учир цонхоор нэвт тусах сарны туяанд тэрнийг бүдэг бадаг харна.

-Тэхёнаа?

Тэр хөдөлсөнгүй.Дуугарсан ч үгүй,зөвхөн над руу тийм гэхийн аргагүй харцаар ширтэнэ.

Орноосоо босоод түүний зүг жаахан ойртвол ямар нэг эхүүн үнэр ханхлах нь тэр.

-Чи зүгээр үү?

Сая л нэг юм над руу гөлрөх харцаа салгаж:

-Би усанд ороод ирье.

Түүнийг хажуугаар зөрж явахад эхүүн үнэр юу болохыг хэлээд өглөө.

Итгэмээргүй ч энэ цусны үнэр.

-Хүлээ!

Угаалгын өрөөний хаалганы бариулаас барин зогсох тэр миний үгэнд гацаж орхив уу гэлтэй зогсоно.

-Чамаас цус үнэртэж байна?

-Хүнтэй зодолдчихсон юмаа.
Ноцтой зүйл биш болохоор усанд орлоо.

Итгэх үгүй дээ бага зэрэг эргэлзэнэ.
Хүнтэй зодолдсон байж болох ч ингэж ихээр цус үнэртэх үү?

Орны хажуу дахь утсаа аван харвал цаг шөнийн [03:24] -тэй золгожээ.

Тэрнийг хүлээн нойр хүрэхгүй суухад цаг шахуу гарны дараа гарж ирэв.

Шүгээн дээрх гэрлээ асаасан учир Тэхёныг одоо л нэг юм бүтэн сайн харж чадна.

Тэрээр үсээ сэгсэрсээр хажууд ирж суугаад,хацар дээр минь нэг үнсээд:

-Чимээтэй орж ирээд сэрээсэнд уучлаарай.

-Яагаад хүнтэй зодолдсон юм?

-Зүгээр л яриа зөрөөд.

-Чамайг бэртээгүй байгааг харвал нөгөө хүн чинь?

-Одоо энэ талаар март даа.Би зүгээр байна.Энэ хангалттай биш гэж үү?

Тийм дээ.Тэр минь бэртээгүй байна.Энэнээс өөр надад юу хэрэгтэй юм?

-Ойлголоо.

-Тэгвэл унтацгаая.

-Миний нойр хүрэхгүй байна.

-Сайн унтаж амрах хэрэгтэй шүү дээ.Алив миний гарыг дэрлээд хэвтчих.Би чамд дуу дуулж өгье.

Толгой дохисоор гарыг нь дэрлэн хэвтээд нүдээ аних гэсэн ч Тэхёны царайг харах хүсэл минь нэмэгдээд байсан тул зүгээр л түүнийгээ ширтэнэ.

-Би бүхэл бүтэн хоёр дуу дууллаа Миү?Чи үнэхээр унтах шинжгүй байна шүү?

Хэлсэн үгэнд нь инээгээд:

-Чамайг бүр 2 дуу дуулсныг ч мартчихаж.

-Битгий ингэж инээ л дээ.Би чиний энэ инээмсэглэлд галзуурах нь.

Тэрээр ийн хэлээд уруулыг минь амтлан үнсэхэд татгалзахгүйгээр зөрүүлж үнсэнэ.

Тэхён гараа бэлхүүсээр минь явуулахад нь уруулаа салгаад:

-Одоо нойр хүрж байна.

-Зальтай охин!

Инээмсэглэсээр түүний халуу төөнөх цээжинд тухлан хэвтээд нүдээ аних төдийд зүүдэндээ зочилно.

[Өглөөний 9 цаг]

Хичээлдээ явахаар бэлэн болсон ч Тэхёныг харвал сэрэх сөхөөгүй байлаа.

Түүн рүү ойртон очоод хацар дээр нь зөөлөн үнсээд:

-Би явлаа шүү.

Гэрээс гарч зуршил болсон ёсоор сургууль руу алхаж явахдаа Маркыг санав.

Харамсалтай юм.Хүнд үхэл хэлж ирдэг байсан бол хэрхэн амьд үлдэх аргаа бүгд л олох байсан байх даа.Маркын үхэл хэтэрхий харамсалтай.

Хэдхэн өдрийн өмнө танилцсан ч гэлээ Марк миний хувьд дотны нэгэн болсон байжээ.Аль хэдийн түүнийг үгүйлж байна шүү дээ.

Бодол болон явсаар сургуулийн үүдээр орон явж байтал Маркын найзууд бололтой хэзээд хамт явдаг байсан хөвгүүд нь над руу ирж байгаа үзэгдэхэд хүлээн зогслоо.

Жэксон: ЧИ!!!ЧИ Л ТҮҮНИЙГ ХӨНӨӨСӨН ОЙЛГОВ УУ!!

Жинён: Алив Жэксон боль!!

Жэксон: БИ ЯАЖ БОЛИХ ЮМ!!ТЭРНЭЭС БОЛЖ МАРК ҮХСЭН!!

Тэрээр ихэд уурссан байртай надруу дайран ярихад нь өөрийгөө тайван байлгах гэж хичээнэ.

-Хэ.хэрэгтэн баригдсан гэдгийг дуу.дуулаагүй юм уу?!

Жэксон: Юу гэнэ ээ?Хэрэгтэн гэсэн үү?Чи хэнээр тоглоод байгаа юм!

Жинён: Жэксон!Яах гээд байгаа юм бэ!Боль гээд байна штээ!Явцгаая!

Жинён тэрний мөрнөөс татан явахыг санал болгосон ч тэр мөрөө угзран татаж аваад миний нүүрэнд тулж ирэн:

Жэксон: Би харсан!Энэ бүгд чамтай холбоотой бас тэр чиний нийлдэг залуусыг би мэднэ!!Ингээд орхиж чадахгүй харж байгаарай!Найзынхаа үхлийн төлөө юу хийхийг минь хараарай!!

Тэрээр зөвхөн надад сонсогдохоор хэлчихээд ууртай нь аргагүй алхасаар явчихав.

Тэднийг явахад л айсандаа чичирч байсан учир цүнхнээсээ сандарсаар эм,ус хоёр гаргаж ирээд хурдан гэхчин уулаа.

-СО МИҮ?

Намайг газар чичрэн суухад Сохи ирээд:

-Чи зүгээр үү?Бурхан минь өвчнөө сэдрээчихсэн юм уу?За тайвшир.Ангидаа орцгооё.

Сохи намайг өргөн босгоод хөтөлсөөр ангид орж ирлээ.

Жэксоны хэлсэн зүйлсийг эргүүлж нэг бодвол тэр яахын аргагүй OT7-ын талаар ярьж байсан.Бас юу харсан гэж?Магадгүй Маркыг хэн хөнөөж байгааг харсан байх...Гэхдээ энэ асуудалд OT7 ямар хамаатай юм?

Хичээл тарахад цаг аль хэдийн орой болж гадаа харанхуй ноёрхожээ.

Өдөр болсон зүйлийг ахин,дахин бодсоор үүдээр гарвал сургуулийн хашааны өмнө Жэксон бас найзууд нь цуг зогсож байв.

Тэдэн рүү очихоор алхаж байтал утсанд зурвас ирж зогсооно.

<Тэхёние>
-Өнөөдөр очиж авж амжихгүй бололтой,уучлаарай.Ганцаараа болгоомжтой хариарай.

Тэрний зурвасыг уншчихаад утсаа унтраагаад тэдний зүг явлаа.

-Надтай ярилцаач?

Жэксон: Би чамтай юу ярих юм!

-Гуйя.Надад ч бас хэцүү байна.Чи харсан гэсэн биз дээ?Юу харсан юм?Маркыг хэн хөнөөж байгааг харсан юм уу?

Жэксон: Энд ярилцах хэрэг үү?

-Хамаагүй ээ.Зүгээр энд одоо хэлчих.

Жэксон: Юу гэхээр,би тэр орой Маркын гэр лүү товч замаар, хойгуур явж байтал хэн нэгэн Маркыг мөрөн дээрээ үүрээд явж байсан.Тэгээд би сандарсандаа модны ард орж нуугдаад харж байтал тэр юу ч болоогүй мэт танай хашаа руу тэрнийг шидчихсэн тэгээд өөрөө араас нь үсэрч ороод удалгүй гарж ирээд явахад нь би зөрж хашаа давж ортол тэрнийг танай хойд цэцэрлэгт хар уутанд сайтар баглаад орхисон байсан.Ойртон очиж уутыг задалтал.

Жэксон нүдээ аниж,ярих зүйлдээ гацан хоолойгоо зангируулж эхлэлээ.

-Маркыг хүн харахын эцэсгүй аймшигтай болгочихсон байсан.
Тэр үнэхээр ямар ч гэмгүй цайлган нэгэн байтал зүгээр л цаасан дээр сараачиж байгаа аятай түүнийг бие,нүүр царай гээд нэлд н зүссэн байсан.Тэгээд л цагдаа дуудсан.

Түүнийг ярих зүйлд цочирдон:

-Ч.чи алуурчинг харж чадсан уу?

-Өөрийгөө сайтар халхалсан байсан ч би хэн гэдгийн мэднэ Миү!Тийм болохоор уур хүрээд байна!Марк яасан гэж тэр чамд сайн байсан энэ тийм буруу зүйл гэж үү!Бурхан минь гэж!Би чамд өөр зүйл хэлж чадахгүй,чамайг одоо харах хүсэл ч алга!

Жэксоныг хажуугаар минь зөрөн явахад бусад нь ч бас гутарсан царайтай араас нь явлаа.

Хэн Маркыг алчихсан болоод?

Бодолдоо дарагдан замын гэрэлд газар тусах сүүдрээ ажин явсаар гэрийн үүдэнд ирэв.

-Чи ингэж явбал шон мөргөнө шүү!

Хэн нэгнийг ийн хэлтэл өндийн харвал Жимин байлаа.

-Сайн уу?

-Хоолой чинь яагаад ийм сул байгаа юм бэ?

-Зүгээр дээ,чи юу хийж яваа юм?

-Энэ зүг рүү явах ажилтай байсан болохоор уулзаад явах санаатай.

-Аан

-Сэтгэлийг чинь зовоосон асуудал байгаа бололтой?

-Үнэндээ бол тийм ээ.

-Юу юм дээ?Надад хэлэхгүй юм уу?Хоёулаа ийшээ кафед сууж ярилцах уу?

-Тэгье дээ.

Жимин бид хоёр түүний машинтай явсаар ойр байх кафед орж ирж суув.

-Тэгээд юу болоов?

-Би нэг эрэгтэй найзтай болсон юм л даа.Тэрнийг Марк Туан гэдэг юм.
Гэтэл саяхан өөд болчихсон гол нь хэн нэгэн түүнийг хөнөөсөнд байгаа юм.

-Тэхёноос сонссон юм байна.
Хэрэгтэн баригдсан гээ биз дээ?

-Би итгэхгүй байгаа.

-Юунд?

-Хэрэгтэнд

-Яагаад?

-Зүгээр л нэг тийм юм байгаа.Ямартай ч тэр лав биш.
Тиймээс би олох бодолтой байна.

-Чадна гэдэгтээ итгэлтэй байна уу?

-Чадна аа,заавал олно.Харин чи надад туслаарай.

-Бололгүй яахав.Хамтдаа тэгвэл хэрэгтэнг олох нь ээ,сонирхолтой юм.

-Тэхён та хоёр албан ёсоор үерхсэн гэж дуулсан.

-Тийм ээ.

-Жаргалтай байна уу?

Түүний хэлэх үгэнд толгой дохин,инээмсэглэхэд:

-Гэхдээ чамайг гомдоох юм бол надад хэлээрэй.Надаас юу ч битгий нуугаарай.Би чиний хажууд хэзээд байх сайн найз чинь биз дээ?

Хэнд итгэж,хэнийг хайрласнаа би мэдэхгүй байна.Бүгд худалч,хуурамч.Тийм байтал намайг яг юунд итгүүлэх гээд байгааг хэлж өгөөч.

[Тэхён]

Машиныхаа эцсийн хурд дээр галзуу юм шиг л явна.

Жонгүг: Хён!Осол гарах нь байна!

-Бид тэрнийг алдаж болохгүй!

Намжүүн: Хурдаа багасга!!

Түүний үгийг тоолгүй давхихад:

Намжүүн: КИМ ТЭХЁН!

Намжүүн ахын захиргаадан хэлэх үгэнд хурдаа багасгаж энгийн хурдтай явж эхлэв.

Намжүүн: Хэт их ингэж асуудал үүсгээд байвал биднийг хүмүүс мэдэх нь байна!!

Юнги: Чиний өчигдрийн цагдаа нарыг алсан чинь багадаа юу!

-Тэр зүгээр л...

Хусог: ЗҮГЭЭР Л ЮУ ГЭЖ!ТЭХЁН ЧИНИЙ ЭНЭ СОЛИОТОЙ ҮЙЛДЭЛ БҮХЭН БИДЭНД ЮУ ДАГУУЛАХЫГ ЧИ МЭДЭЖ БАЙНА УУ!

-Мэдэж байгаа.

Хусог: ТЭГЭЭД ХОГИЙН ҮЙЛДЛҮҮДЭЭ ХАЯААЧ!

-ХОГ ГЭНЭ ЭЭ!

Намжүүн: Боль!Чимээгүй болцгоо!

Уур савсаж ядаж байтал хурдаа хянах гэж галзуурах шахна.

Тэрнийг ахиад гар доороосоо алдвал үнэхээр би үхэх байх.

Ээжийг минь алсан тэр нэгэн бидний ижил чөтгөр болоод ч тэр юм уу хэт сайн нуугдаж,зугтааж чаддаг.

Ашгүй ресторанд ирж дотогшоо бүгдээрээ хурдан гүйн тэрний байгаа гэх өрөөнд ортол хэн ч байсангүй.

-ХАРААЛ ИД!НОВШ ГЭЖ!

Намжүүн: Тэхён тайвшир!

-Хараал идсэн амаа хамхиж үз!!Хурдаа багасга гээд байсан биз дээ!!Амжих юм шиг хэлээ биз дээ!!ХААНА БАЙНА!ТЭР НОВШ ХААНА БАЙНА!БИДНИЙГ ХӨДӨЛЖ ЯДАЖ БАЙХАД ЗУГТЧИХЛАА ОЙЛГОЖ БАЙНА УУ!АХИАД ЗУГТЧИХЛАА!

Жонгүг: Би сая Жин ахтай ярьлаа.
Тэр биднийг орж ирэхээс 10 минутын өмнө гарж явсан гэж байна.

-Одоо намайг хорих гэсний хэрэггүй шүү!

Уурандаа тэндээс хаалга саван гараад машинаа жолоодсоор хаа нэг газрыг зүглэнэ.

[OT7]

Юнги: Тэхёны хийх үйлдэл хэрээс хэтэрч байгаа юм шиг санагдахгүй байна уу?Өнөөдөр ч бас нэг хэрэг үүсгэн гэдэгт хэдэн сая долларыг ч тавьж өгөхөд бэлэн байна.

Намжүүн: Зүгээр ээ,тэр хүссэнээ хийг!

Хусог: Ядаж байхад тэр нэг юм нь яасан ч баригддаггүй юм дээ!

Жонгүг: Хён!

Намжүүн: За Жонгүгаа хэлэх зүйл байгаа юм уу?

Жонгүг хэлэх зүйлээ олж ядаж байгаа бололтой уруулаа хазлаж байснаа доош толгой хаялана.

Жонгүг: Юу ч биш дээ.

Намжүүн: За за.Хэлэх зүйл байвал хэлээрэй дээ.Ямартай ч тэр залуу биднээр тоглож байгааг бодоход боломжтой үеийг хүлээж байгаад дайрах байх.

Юнги: Сэрэмжтэй байхад илүүдэхгүй.Одоо энэ хямдхан газраас явцгаая.

[Тэхён]

Уулын оргил дээр гарч ирэн хоолойныхоо цараар орилж гарлаа.

-Новш минь!Хаана байгаа юм бэ!

Би ядарч байна. Зуу гаруй жил тэрний араас явлаа шүү дээ.

Газарт өвдгөөрөө сөхрөн суугаад нулимсаа дуслуулж орхив.

-Яагаад,яагаад ийм төвөгтэй байгаа юм бэ!

Нулимсаа нэг шувтраад:

-Хэцүү байсан ч олох болно оо!!

Газраас босч өвдгөө гөвөн машиндаа суугаад гэр лүү явахаар хөдлөх гэж байтал утас хангинах нь тэр.

-Байна уу?

-Өнөөдөр шууд авж байх шив!

-Чамд юу хэрэгтэй юм!

-Манайд ирэхгүй биз?!Нэг чухал зүйлийн талаар хэлэх гээд!

Утсаа таслах гэж байтал тэрний амнаас Миүгийн нэр дуулдахад:

-Чи сая юу гэсэн бэ?

-Энэ Миүтэй холбоотой.

-Хаана очих ёстой юм?

-Би зурвасаар явуулна *таслах*

Тэрнээс зурвас хүлээж байтал удахгүй ирэн машинаа асаасаар хурдаа нэмэн Милагийн гэр лүү явлаа.

-Гэр гэсэн буудал байх шив.

Дотогшоо явж ороод тайван алхасаар лифтэнд суугаад өрөөнийхөн өмнө ирнэ.

Хаалганы хонхыг дарах төдийд Мила дотроос торон улаан даашинзтай гарж ирэв.

-Хүрээд иржээ.

-Оруулахгүй юм уу? *жуумалзах*

Милагийн өрөөнд орж иртэл ганц хүн гэхэд яахав боломжийн өрөө байлаа.

Түүнийг дээрээс нь доош харвал бариу улаан даашинз нь халуухан харагдуулж байгааг нуух юун.Урт үсээ ороон задгайлсан нь бүр ч ялдам харагдуулна.

-Тэгээд хэл л дээ?Миү яасан гэж?

Мила урд минь ойртож ирээд:

-Та хоёр хосууд гэлүү?

Түүний нүднийхэн урдуур орох үсийг хойшлуулж өгөөд:

-Тийм ээ.Буруу юм байна уу?

-Алга л даа.Гэхдээ чи муу найз залуу юм.

-Яагаад тэгж бодов?

-Чи тэрнийг хуурсан.

-Уучлаарай?

-Түүнд худлаа хэлсэн.Би Жимин та хоёрын ярихыг сонссон.Маркын үхэл.Чи миний ярьж байгааг ойлгож байгаа.

-Надаас юу хүсээв?!

-Өнөөдөр энд хоноод яв!

Тэрний намайг сүрдүүлэхэд нь хэдий уур хүрч байсан ч:

-Тэгье ээ.Болж байна.

-Бодсоноос амархан юм!

Түүнийг ийн хэлэхэд нь үг дуугүй уруулыг нь ширүүн хэрнээ хүсэмжилсэн шиг үнсэхэд Мила ч зүгээр байсангүй.Тэр цамцны минь товчийг тайлна.

-Шуурхай юм!

-Хурдан байх тусмаа дээр!

Милагийн даашинзыг төвөггүй тайлахад:

-Чи их олон бүсгүйн хүслийн хангасан байх.

-Чшшш!

Түүний уруулыг ахин үнсээд тэврэн орон дээр нь тавиад хүзүү,эгэмний ясын хүртэл шимж,үнсэж байлаа.

-Би чамайг хүлвэл дургүйцэхгүй биз дээ?

-Яах гэж?!

-Бүхэл бүтэн шөнө бидэнд байна.Дараа нь чи хүлж болно шүү дээ.

-Тэгвэл зөвшөөрч байна.

Милаг дуртай нь аргагүй зөвшөөрөхөд орны даавууг уран аваад хоёр гарын орны толгойтоо хүллээ.

-Чи хүчтэй юм!шууд л урчихлаа.

-Бодож байгаагаас чинь хэд дахин хүчтэй.

Тэрний уруулыг ахин үнсэхдээ гараараа баримал шиг биеийн илж таалан,хүссэн газартаа хүрнэ.

Гараа явуулсаар тэрний эмзэг газраар нь оролдож эхлэхэд Мила гиншиж эхэлнэ.

Тэрнийг хангалттай байж ядуулахад Мила дур тавих гэж байгааг анзаараад хийж байсан зүйлээ зогсоож дээрээс нь босоход:

-Тэхён!Чи чинь юугаа хийгээд байгаа юм бэ?!

Газарт байх өөрийн цамцаа авж өмсөөд:

-Намайг хэн ч сүрдүүлдэггүй юм Мила!Чи тэрэнд үзүүлэх гээд оролдож болно.Харин тэр үед би чамайг өөрийн гараар алж чадах нэгэн гэдгийг ойлго!Шөнийг сайхан өнгөрүүлээрэй.

-КИМ ТЭХЁН,МИНИЙ ГАРЫГ ТАЙЛЖ ӨГ!

-Чи эвээр ярих байсан юм гэтэл намайг сүрдүүлсэн.Баяртай хонгор минь.

Тэр буудлаас Милаг амандаа хэдэнтээ хараасаар гарж машиндаа суугаад Миү рүү явахаас өмнө гэр лүүгээ явлаа.

Гэрт ирэхэд бусад маань оройн хоолоо идэж байгаа үзэгдэнэ.

Тэдэн дээр очоод:

-Өнөөдөр гаргасан аашинд минь уучлаарай,залуусаа.

Юнги: Хааяа хэлдэг байсан үгээ өдөр бүр хэлдэг болжээ.

Намжүүн: Зүгээр дээ,энд юу хийж байгаа юм?Өдийд Миүтэй байх ёстой биз дээ?

-Чухал зүйл биш дээ.Юм авах гэж ирсэн юм.

Өрөө рүүгээ хурдан,хурдан алхасаар ороод угаалгын өрөөнд орж ус тослоо.

Удалгүй хэн нэгэн араас ирэх дуулдахад эргэн харвал Жимин.

-Яах гэж орж ирэв?

-Чи өөр бүсгүйтэй унтаа юу?!

-Үгүй болохоор гар!Би усанд орох хэрэгтэй байна.

-Новш минь!Би чамайг ийм гэдгийг чинь мэддэг болохоор битгий гэсэн юм!

-Хараал ид гэж!Ямар хэцүү юм бэ Жимин!!Унтаагүй ойлгосон уу!Би өөрийгөө засах гэж хичээж байгаа гээд байхад сайн найз минь юм бол ойлгоод өгөөч!

-Ойлгох хүсэл алга.Чи миний итгэлийг алдаад удаж байна!

Тэрнийг гарч явахад нь нүдээ аниад хараал урсгасаар угаалгын өрөө орлоо.

.....
.....
.....

[Миү]
Миний төлөө хийсэн зүйл чинь юу юм бэ?Би чиний төлөө гэвэл тэнгэрт түгэх оддыг ч төвөггүй авч өгж чадна.Харин чи?

[Тэхён]
Бүгд л "итгэлийг минь алдлаа" гэлцэнэ.Та нарын итгэлийг би мөхөөсөн байж болох ч миний итгэлийг та нар алдаагүй хэрэг үү?

Continue Reading

You'll Also Like

79.9K 2K 31
A little AU where Lucifer and Alastor secretly loves eachother and doesn't tell anyone about it, and also Alastor has a secret identity no one else k...
259K 8.1K 185
What if a Pokémon Trainer found herself in the world of One Piece? What if she found herself with the Strawhat Pirates? What if she finds herself get...
10.5K 1.4K 12
Хайраас ч илүү хүчтэй зүйл энэ хорвоо дээр үй олноороо байдаг гэж хэн санах билээ?
270K 7.8K 133
"𝑻𝒉𝒆𝒓𝒆'𝒔 𝒓𝒆𝒂𝒍𝒍𝒚 𝒏𝒐 𝒘𝒂𝒚 𝒐𝒇 𝒘𝒊𝒏𝒏𝒊𝒏𝒈 𝒊𝒇 𝒊𝒏 𝒕𝒉𝒆𝒊𝒓 𝒆𝒚𝒆𝒔 𝒚𝒐𝒖'𝒍𝒍 𝒂𝒍𝒘𝒂𝒚𝒔 𝒃𝒆 𝒂 𝒅𝒖𝒎𝒃 𝒃𝒍𝒐𝒏𝒅𝒆."