PRINCE |✔|

By dimplenim_

66.1K 8.3K 2.4K

"곁에 머물러줄래 내게 약속해줄래 손 대면 날아갈까 부서질까 겁나 겁나 겁나" More

◇1◇
◇2◇
◇3◇
◇4◇
◇5◇
◇6◇
◇7◇
◇8◇
◇9◇
◇10◇
◇11◇
◇12◇
◇14◇
◇15◇
◇16◇
◇17◇
◇18◇
◇19◇
◇20◇
◇21◇
◇22◇
◇23◇
◇24◇
◇25◇
◇26◇
◇27◇
◇28◇
◇29◇
◇30◇
◇31◇
◇32◇
◇33◇
◇34◇
◇35◇
◇36◇
◇37◇
◇Ending◇

◇13◇

1.5K 207 43
By dimplenim_

-Чамайг ирнэ гэж мэдээд байсан юм аа.

Еэжин ийн хэлээд өөдөөс хүрч ирэн цамцны минь товчийг тайлах гэж оролдоход нь түүний гарнаас бариад:

-Чиний бодож байгаа шиг зүйл хийх гэж ирээгүй.

-Тэгээд чи над дээр өөр шалтгаанаар ирж байсан билүү?

-Энэ бүхнийг дуусгацгаая

-Тэхёнаа юу яриад байгаа юм?би чамд хангалтгүй болчихсон юмуу?эсвэл таалагдахаа больцон уу?

-Еэжин чи үзэсгэлэнтэй,гайхалтай бие галбиртай.Чиний төгс гэдгийг би булзайруулахгүй.Гэхдээ одоо хангалттай 3 жил шахуу ийм байдалтай явлаа.Одоо болих цагнь болсон.

-Би чадахгүй,чамд намайг ямар сайн гэдгийг мэдэж байж яагаад зугтаад байгаа юм бэ?3 жил хоёр биендээ таашаалыг мэдрүүлэн байж болоод байсан биз дээ!Чамаас илүү дутуу зүйл нэхээгүй шүү дээ.

-Яагаад эвээр ярих гэхээр та нар ингээд төвөг удаад байдаг юм бэ.Дуусгая гэж байхад чимээгүй арилж үз.

Түүний алга миний хацар дээр буухад ийм зүйл болохыг төсөөлж байсан учраас инээмсэглэн хартал:

-Арилж үз гэсэн үү?Үнэхээр үү,би чиний хувьд хэн ч болж чадаагүй гэж үү?

-Инээд хүргэх шив.Чамтай ууган эвтэй найртай харьцаад салах гэж байтал олон юм яриад байх юм аа.Би угийн ийм хүн намайг мэдсэн хэрнээ ойртоо биз дээ үгүй юу?анх эхлэхдээ л хэлсэн илүү дутуу харилцаагүй гол ажлаа хийгээд л салцгаана гэж?

-Хөгийн новш!

Түүн рүү ойртон очин үсийн илээд:

-Анхилуун үнэр чинь чиний тэр унтсан олон эртэй үлдчихэж.

-Юу мэддэг болоод ингэж хэлж байгаа юм!

-Би бүгдийг мэддэг.

Еэжин рүү нүдээ эрмэчихээд тэндээс гарч явав.Одоо цэвэр амьдрал эхлүүлэх хэрэгтэй биз дээ.Өөрийнхөө дутуу хэсгийг олсон байхад бүх муу зүйлээс нэг нэгээp салая.Түүнд мэдэгдэлгүйгээр.

Гэрлийн дохиог үл тоон хурдны зам дээр явж байгаа аятай салхи татуулан давхин явахдаа аз жаргалыг мэдрэх шиг.Сэтгэлээ онгойлгохыг хүсэх бүртээ ингэж давхидаг байж билээ.Бодол болон суухад утас дуугаран салгана.

Дуудлагыг харвал Хусог хён байх нь тэр.

-Байна уу Тэхён?

-Ярь

-Чи яг одоо завтай байна уу?

-Зүгээр л хэлэх гэснээ хэл.

-Клубдээ хүрээд ир.Хятадаас нөгөө халзан новш чинь ирчихсэн байна.

-Ойлголоо *таслах*

Гэр лүү явж байснаа болин үрүү лээ хажуу тийш даран зүгээ өөрчлөн явав.

Удалгүй шөнийн клубт ирнэ.Дотор дуу чимээ ихтэй,хаа сайгүй томоохон бизнесмэн,луйварчид өөрсдийн аргаар зугаацаж байгаа үзэгдэнэ.Гэсэн ч манай клуб үнэхээр зах замбараатай явагддаг.

Дээд давхарт байрлах VIP өрөөнд орж иртэл Жимин,Хусог ах,Жонгүг гурав Хятадын хар тамхины захыг эзэмшиж буй түүнтэй нэг ширээнд сууж байлаа.

-Энэ чинь хэн ирснийг хараач ээ.

Хятад хэлээр ярин тэдний ширээнд нэгдэнэ.

-Чамайг харахад тун таатай байна Тэхён.

Тэрээр басаж байгаа аятай ур дах архиа балган ийн хэлэхэд нь тэвчин шүд зуун инээд алдаад:

-Бидний босго их өндөр юмсан.Өөрөө орж ирэхдээ хэдэнтээ л унасан биз.

Мөчөөгөө өгөлгүй түүний ажлыг үл хүндэтгэн хэллээ.

-Чиний зөв өө.Орж ирэхэд их бэрх байсан ч энэнээс илүүд ороод үзчихсэн болохоор хялбар байлаа.

-Тэгвэл жижиг газарт минь тэнгэрийн амьтан та юу хийж яваа юм.

Тэрээр халааснаасаа цагаан тугтуу гаргаж ирээд над руу сарвайхад нь жуумалзан аваад үзэв.

Харсан даруй даа өрөө дүүртэл инээгээд:

-Энэ мөнгөөр намайг тамхи ав гэж байгаа юм уу?

-Залуу минь тоглоом биш шүү.

-Би ч тоглоогүй байна.

-Надтай хамтарч ажилвал наадах шиг чинь хэмжээний мөнгө хэдэн сая араваар нь олох болно шүү

-Харамсалтай нь бид хэн нэгэнтэй хамтардаггүй.Тэр тусмаа зиндаа нэг биш хүмүүстэй.

-Чи харамсах болно Ким Тэхён.

-Хэн нь харамсахаа одоо үзчих юм уу.

Намайг ийн хэлэхэд Жонгүг босон хаалгыг түгжив.Энэ үед Жимин суудлаасаа босч ширээн дээрх лаазтай олон дарснаас нэгийг аван үзэж хараад гэнэт л доош шалан дээр хүчтэй шидэхэд лаазтай дарс шалаар нэг асгарна.

Жимин: Аливаа зүйлийг дуусгах амархан шүү дээ.Дарс шиг тархин дахь цусаа урсган өрөөг дүүргэмээр байна уу?Хүсч байвал хүслийг чинь биелүүлэхэд надад 5-хан секунд хангалттай.

-Залуусаа эвээр ярилцая.Би та нартаа хамтарч Вьетнамаас асар их хэмжээний ховор найрлага ихтэй хар тамхи оруулж ирэхийг л санал болгосон шүү дээ.

Хусог: Бид хүнтэй хамтардаггүй гээд байхад л наад хараал идсэн хар өгзөгөө чирээд ирсэн нь чи.

Жонгүг: Түүнийг алчихад хангалттай юм биш үү.

Тэдний ярихыг чимээгүй сонсон суугаад:

-Надад нэг санал байна.

-Хэл,хэл би чадахаараа биелүүлнэ

-Хятад дахь хар тамхины арилжаагаа бидний нэр дээр шилжүүл OT7-д өг

-Ю.юу?

-Жиминаа тэрнийг дуусга.

Намайг ийн хэлэхэд тэрээр түүний хоолойг нэр гараараа боймлоход:

-За за тэгье,ойлголоо,амийг минь өршөөгөөч,би та нарт одоохон шилжүүлье.

Тэр сандарч,чичирсээр утсаа гаргаж ирэн хэн нэгэнтээ холбоо барин бидний нэр дээр наймаагаа шилжүүлж өгж байгаа тухай хэлж байв.

-Одоо болчихлоо.

-Жонгүгаа шалгаадах

Жонгүг утсаа гаргаж ирээд шалгаж үзсэн бололтой над руу харан толгой дохиход нь Жимин рүү инээмсэглэв.

Тэрээр удалгүй өнөөх эрийн тархийг зад буудаж орхилоо.Түүний цус урсан хувцас буйданг улаан өнгөөр будаж байв.

Хусог: Залуусаа,сайн ажиллаа.

Жонгүг: Новш чинь буйдан заваартуулчих юмаа.

Жимин: Өнөөдрийн ажил эерэгээр дууссан юм чинь тэмдэглэх үү?

Бид хэд ажлаа амжилттай дуусгаад энэ мэдээгээ Жин ах болон Юнги,Намжүүн хён нарт ч бас дуулгав.Тэд ч их нааштай хүлээж авсан.

Клубд байх өөрсдийн өрөөндөө ажлынхаа ялалтыг тэмдэглэн бүсгүйчүүдтэй цуг ууж суухаар болов.

Бусад маань хоорондоо элдвийг ярин инээлдэн суух бол хэдэн бүсгүй өөрсдийн биеэ гайхуулан хажууд бүжиглэнэ.

Бид хэд хэтэрхий их уухаас гадна бага хэмжээний хар тамхийг хэрэглэж байлаа.Би үнэрлэх дургүй учраас тариураар өөртөө найруулан хэдэнтээ хэрэглэчихээд амьсгаа арай гэж аван юу ч бодолгүй ухаан балартан сууна.Залуус руу харвал тэд ч мөн адил мансуурсан нь элт харагдаж байлаа.Бид хүн биш чөтгөр болоод ч тэрүү жирийн хүн шиг хар тамхи татаад бүрэн ухаанаа алддаггүй.

Бүсгүйчүүд ч хэтэрхий халуухнаас гадна гайхалтай бүжиж байсан тул бид босон тэдэнтэй нэгдэн хамт хөгжилдөнө.

[Үүрийн 06:20 минут]

Машинаа асаан гэрийн зүг хурдаа нэмэн явлаа.Ууган өчигдөр орой шууд ажлаа дуусгаад гэртээ харина гэж бодсон ч ганц ууя гэж үлдээд хар тамхи ч хэрэглэчихсэн байсан ба бүр үүрээр хэн нэгний хажууд нүцгэн сэрсэн.Ахиж ийм зүйл хийхгүй гэж шийдсэн байсан ч алдчихлаа гэхдээ энэ сүүлийнх байг.

Удалгүй гэртээ орж ирээд Миүгийн өрөө рүү орно.Азаар тэр бөх гэхчин тайван унтаж байгаа үзэгдэнэ.

Гүнзгий амьсгаа аваад усанд орохоор угаалгын өрөө зүглэв.

[Миү]

Ямар нэг амттай хоолны үнэрээр сэрж орхив.Өндийн босч эргэн тойрноо харвал ямар ч хоол харагдахгүй байхаас гадна өрөөний хаалга бага зэрэг онгорхой байлаа.

Орноос босон хувцсаа өмсөөд доош буув.

Гэтэл гал тогоонд Тэхён буруу харж зогсон амандаа ямар нэг дуу аялан хоол хийж байв.Гэдэс дуугаргах хэмжээний амтат үнэр эндээс л гараад байсан байж.

-Өрөөнд маань орж ирсэн юм уу?

Түүнд ийн хэлтэл тэрээр эргэж хараад дөрвөлжин инээмсэглэлээ гарган:

-Сэрчихсэн үү?Сайхам амарч чадсан уу?

-Би чамаас миний өрөөнд орж ирсэн үү гэж асуусан.

-Тийм ээ

-Яах гэж хүн унтаж байхад орж ирсэн юм?

-Чиний унтаж байгаа төрхийг харах гэж.

Тэхёны хэлсэн үгэнд чимээгүй болоход:

-Би өглөөний цай бэлдчихсэн,суу л даа.

Тэрнийг ийн өгүүлэхэд нь ширээний ард очиж суулаа.Тэрээр буцаэ хойш харан шөл аягалж эхлэв.

-За болчихлоо.

Түүний хийсэн кимчитэй шөлнөөс амсахаар шийдэн нэг халбагадвал үнэхээр үнэр шигээ амттай байлаа.

-Таалагдаж байна уу?

-Амттай байна.

Түүнд ийн хэлээд эгцлэн харвал тэрээр хоолойтой ноосон хар цамцтай сууж байв.

-Яагаад халуун байхад ийм зузаан цамц өмсчихсөн юм?

-Зүгээр л өмсмөөр санагдаад.

Ам нээх бүртээ худал үгийг надад чи урсгадаг.Гэхдээ энэ нь чиний хийсэн бүхнийг халхалж өгөхөд хэтэрхий нимгэн.

-Аан

-Өнөөдөр чи юу хийх юм?

-Хичээлдээ явна

-Үнэхээр үү?

-Тийм ээ.

Тэхёны хоолыг амтархан идэж дуусаад аяга тавгаа нямбай гэхчин угааж байлаа.Хачирхалтай нь Тэхён хүртэл цуг угааж байна гээч.

-Хэрэггүй гээд байхад яагаад угааж байгаа юм?

Тэрээр миний хэлэхийг тоолгүй хацарт минь хөөс наачихав.

-Хөөе Тэхён?Яаж байгаа юм?

Түүнд уурлан хэлсэн ч тоолгүй урдаас минь хэлээ гаргачихаад ахин нэгийг хацарт түрхчихээд цааш зугтаачихав.

-Энэ муу чинь

Тэхёнд өөрт нь адилхан нааж үзүүлэхээр шийдэж араас нь гүйхэд тэрээр зочны өрөөнд орон:

-Чаддаг юм бол барь л даа

-Чи наанаа зогсож бай

Түүний араас гүйж явсаар ойртон очиход Тэхён гэнэт зогсоод бугуйнаас минь татсаар өөртөө наахад бидний харц тулгарахаас гадна хэтэрхий ойр байсан тул уруул минь тэрний уруулаас хэдхэн сантиметрын зайд л оршино.

Тэрээр намайг үнсэхээр ойртоход нь хөөстэй гараа урууланд нь түрхчихэв.

-Яа!чи яаж байгаа юм бэ!

Түүнд ч бас түрхэж чадсандаа бах минь ханаж инээхэд тэр шууд л хөөстэй уруулаараа намайг үнсчихэв.

Энэ удаад гайхах гэхээсээ илүү нүдээ анин зөрүүлэн түүнийг үнсэж эхлэлээ.

.....
.....
.....

[Миү]
Хайрыг тэр хамхуул шиг санадаг.Худал хуурмаг дээр хайр оршдог гэж тэр боддог байх.Тэрний ч зөв байж магадгүй үнэнг хүсэх мөчид бидний хайр харуусал болсон.

[Тэхён]
Тэд өөрчлөгдсөнг минь гайхан шагшина.Гагцхүү юунаас болж өөрчлөгдөж байгааг хэн ч мэдэхийг хүсэхгүй нь харамсалтай.

Continue Reading

You'll Also Like

32.2K 3.1K 10
"Чи миний төлөө үхэх үү?" "Тийм ээ..." > Suicide Squad киноноос сэдэвлэн бичив.
191K 3.5K 22
Male Alucard reader x konosuba. I don't own either anime or any pics or any videos I may or may not use in this book.
377 116 10
من هەمیشە باوەڕم وابوو کە هەموو کەسێک 13 جار هەمان ژیان دەژیت و هەموو خۆشەویستێک هەر 13 ژیانەکەیان دەبن بە هاوڕوحی یەکتر لە هەموو ژیانێکیان یەکتر دەد...
17.1K 2K 30
-Чи үнэхээр тэнэг хүн юм Жонвон! -Чи үнэхээр гомдмоор хүн юм Сана!