PRINCE |✔|

By dimplenim_

66.1K 8.3K 2.4K

"곁에 머물러줄래 내게 약속해줄래 손 대면 날아갈까 부서질까 겁나 겁나 겁나" More

◇1◇
◇2◇
◇3◇
◇4◇
◇5◇
◇6◇
◇8◇
◇9◇
◇10◇
◇11◇
◇12◇
◇13◇
◇14◇
◇15◇
◇16◇
◇17◇
◇18◇
◇19◇
◇20◇
◇21◇
◇22◇
◇23◇
◇24◇
◇25◇
◇26◇
◇27◇
◇28◇
◇29◇
◇30◇
◇31◇
◇32◇
◇33◇
◇34◇
◇35◇
◇36◇
◇37◇
◇Ending◇

◇7◇

1.8K 238 42
By dimplenim_

[Тэхён]

Юнги: Одоо болно доо Тэхён.Наа чинь үхэх нь байна.

Жимин Миү хоёрын үнсэлцэж буй дүр төрх нүдэнд минь тордоод үлдчихсэн байлаа.

Юнги ахын дуусгах ажил нь бол тэрнийг хуурсан хүнтэй уулзах явдал байсан.Азаар уураа гаргах хүнтэй боллоо гэж бодоод үгийн зөрүүгүй тэрнийг нүүр нүдгүй балбах нь тэр.

-За одоо тайвшир.

Тэрээр ийнхүү хэлээд намайг тэрний дээрээс хүчтэй угз татан босгов.

Надад зодуулаад ухаан балартан хэвтэх өнөөх эрийг мөрнөөс нь татан босгож ирээд:

-Новш минь! Чи хэн юм бэ! ЧИ ХЭН ЮМ БЭЭЭЭЭЭЭ !!!

Түүнийг уурандаа нэг цохиход тэрээр газарт тирийн унахад цээж рүү нь нэг өшиглөхөд цааш
хүчтэй түлхэгдэж хананд цохигдлоо.

Тэрээр цусандаа хахаж,цацан нүдээ нээж,анин ханиалган хэвтэнэ.

Уурандаа хоёр гараараа үсээ хойшлуулан байшин дотрыг дүүргэхээр , хоолойныхоо цараар чанга орилов.

-Тэхён.Чиний жинхэнэ төрх ил болох нь байна.Одоо явцгаая

Юнги хён тамхины утаа саагуулсаар ийн хэлээд үхлүүд хэвтэх залуу дээр очоод :

-Намайг хэн ч хуурдаггүй юм.

Гэж хэлээд өөрийн татаж байсан тамхиныхаа ишийг түүний хацар дээр хаячаад инээвхийлэн гарахыг санал болгон урд минь гарж явлаа.

Түүний араас хөмсгөө зангидсаар гарав.

Анх удаа хэн нэгнийг хайрлахыг маш ихээр хүсч,зөвхөн түүнтэй хамт байхын тулд амьгсалахыг илүүд үзэж байлаа.

[Миү]

-Чи надтай одоо ахиж харьцахгүй юу?

-Жиминаа.Үнэндээ чамайг уучилсаан.Гэхдээ саяны үйлдлийг чинь бол уучилж чадахгүй ээ.

-Чамд сайн хүн байдаг юм уу?

Тэрнийг надаас ингэж асуухад яагаад ч юм Тэхёны инээмсэглэл нүдэнд минь зурс хийн үзэгдэх нь тэр.

-Инээмсэглэж байхыг бодоход байгаа бололтой?!

Түүнийг ийн хэлэхэд өөрийн эрхгүй инээмсэглэн сууж байснаа ойлгон толгой сэгсрээд, хоёр гараа савчуулан :

-Үгүй дээ,үгүй.Зүгээр л

-Тэгвэл болоо.Хэнд сайн байх чинь хамаагүй ээ,би чамд сайн.

-Тэнэг амьтан.

-Тийм ээ.Чиний тэнэг амьтан.

Жимин эгдүүтэй,боловсон,нөгөө 6-гаа бодвол хамгийн соёлтой нь бас царайлаг, жинхэнэ сэтгэлээрээ, амттай ч хоол хийдэг,үнэхээр гоё дуулдаг гээд л тэр яг төгс хүн шиг.

Ийм байтал энэ хүн надад ахдана шүү дээ.Гэсэн ч би түүнийг танилцсан цагаасаа хойш эр хүн гэдгээр нь харж байсан удаагүй...

-Юу хийж байгаа юм?

Бид хоёрыг Жиминий өрөөнд ширээний ард сууж байхад гаднаас Тэхён орж ирэн ийн өгүүлнэ.

Тэрнийг харвал үнэхээр ууртай харагдаж байлаа.Саяхан надад харуулсан тэр дөрвөлжин инээмсэглэл нүүрнийхэн хаана нь ч үлдээгүй бололтой.

Жимин рүү харвал тэр ч мөн адил хөмсгөө зангидчихсан Тэхён руу харж байх нь хачирхалтай.Ууган хамт ажилдаг бас найзууд биш билүү?Хооронд нь маргаан гарсан юм болов уу?

Жимин: Би тэрэнд хийх ажлын танилцуулж,зааж өгөх гэж байлаа

-Яагаад чи гэж ! Энэ бол Жонгүгийн ажил ! Чи оролцох ёсгүй зүйлдээ битгий хошуугаа дүрээд бай!

-Жонгүгаас би асуучихсан болохоор үглээд байлгүй өрөөнөөс минь гарж үз!

Тэхён Жиминрүү ойртон нүүрэнд нь тулсан тийм л ойрхон хүрч ирээд:

-Энд бүгд өөрсдийн хийх ёстой зүйлсээ л хийдэг юм !! Хэн нэгний ажлыг хийж, солилцдоггүй.Чи нэг л дүрмээ санахгүй байх шиг байхын.

Жимин шүдээ зуун зогсож байхдаа надруу хараад:

-Миү.Жонгүгийн өрөө чигээрээ яваад баруун иргэхэд байгаа.

-Ойлголоо.

Жиминий хэлснээр өрөөнөөс үг дуугүй гарч Жонгүгийн өрөөг зүглэлээ.

[Тэхён]

-Хайр дурлал,ажил хоёроо ялгаж сур Пак Жимин !!

Түүнд хэлэх үгээ хэлчээд гарах гэтэл:

-Тэр надад сайн.

Араас минь ийн хэлэхэд эргэж түүн рүү халаасандаа гараа хийн эгцлэн харж зогсоход:

-Миү надад сайн гэж хэлсэн.Тиймээс чи бид 2ыг орхи.

Түүний үгэнд инээвхийлээд иргэж хараад өрөөнөөс нь гарахдаа хаалгын хүчтэй хааж орхиод хойш налан нүдээ анив.

Жимин:Миү надад сайн гэж хэлсэн

Тэрний хэлсэн үгс чихэнд минь хөгжим аятай л тоглогдоно.

Хүн хайрлах ийм хэцүү гэж санасангүй.Албатай аятай түүнийг хүн бүхнээс харамлах юм.

[Миү]

-Жонгүг мөн үү?

Түүний өрөөнд ороход ширээнийхээ ард их л завгүй байгаа бололтой.Баахан цаасан дунд суух түүнд хандаж ийн хэлэхэд тэрээр хийж байсан ажлаасаа хөндийрч надруу харснаа удалгүй зөөлөн инээмсэглэж:

-Тийм ээ.Со Миү биз дээ.

Толгой дохин хариулахад ширээнийхээ ардаас босч ирэн:

-Алив нааш ир.Ийшээ суу л даа.

Тэрээр ажлынхаа ширээний урд байх буйдан руу заахад нь очиж суулаа.

-Кофе уух уу?шүүс уух уу?

-Шүүс

-Ойлголоо.Миранда ?

-Яасан бэ эрхэмээ?

-Надад өтгөн хар кофе,харин хатагтайд жимсний шүүс.

-Мэдлээ.

-Тэгвэл Тэхён ах үнэхээр чамайг диллерээр ажлуулахаар шийдсэн байх нь ээ.

-Тийм болоод л энд одоо ингээд сууж байна даа.Үнэнийг хэлэхэд үнэхээр би дургүй байна.

-Ойлгож байгаа ч чамд өөр сонголт байхгүй.

Санаа алдан доош харахад удалгүй Миранда гэх бүсгүй бидний уух зүйлсийг авчирч өгөн ширээн дээр тавьлаа.

Тэрээр хар кофеноосоо нэг балгаад нүдээ анин инээмсэглэнэ.

Магадгүй түүнд тэр амт аз жаргалыг бэлэглэдэг байх.

-Хийх ажил чинь тийм ч хэцүү биш хэдий ч үнэхээр хариуцлагатай ажил.Чи нэг жижиг ч байсан алдаа гаргавал тэр чинь дэвэрч том асуудал болох осолтой.

-Тэгвэл яагаад тийм хариуцлагатай ажлыг заавал надад өгж байгаа юм.Цэвэрлэгч,зөөгч гээд энд чинь жижиг ажил олон байгаа биз дээ.

-Чамд итгэж байгаа учраас

Жонгүгийн ингэж хэлэхэд нь хэлэх үггүй болж чимээгүй суухад тэрээр босч ширээнийхээ аль нэг шүгээг онгойлгон хавтастай бичиг баримт гаргаж ирээд буцан суухдаа:

-Энэтэй танилцахад хийх ажлаа чи ойлгох болно.

Гээд өнөөх хавтасаа надад өглөө.

Бурхан минь гэж ийм их зүйл гэж үү?Цаас бүхэн ар өвөргүй ямар ч дүрс,зураггүй дүүрэн үсэг байлаа.

Гайхан том нүдлэн түүн рүү харахад:

-Зүгээр дээ.Чи чадна.Өнөөдөртөө гэртээ хариад наадхаа уншаарай.Маргааш хамтдаа Казиног бүтэн сонирхож,диллер гэх хүмүүсийн ажилтай танилцах болно.

-Бурхан минь гэж.

-Энд чиний тэр бурхан чамд тусалж чадахгүй учраас түүнийг дурсаад хэрэггүй.Тэрний оронд чөтгөр гэж хэл

Тэрээр ийнхүү хэлчээд өрөө дүүрэн ганцаар чанга инээснээ буцан хэвийн болж:

-Чи бас оюутан биз дээ?

-Тийм ээ.

-Амжилт

Гэж хэлээд босон явахад нь би ч өрөөнөөс нь хавтасаа барьсаар гарлаа.

Лифтенд суун 1 дугаарыг даран хаалга хаагдах гэтэл хэн нэгэн хөлөөрөө зогсоож:

-Би орж болно биз дээ.

Гэхэд харвал энэ хүн Тэхён байсан юм.Лифтийг буцан онгойлгоход тэр ч орж ирэн бид хоёул доош буух боллоо.

27н давхараас доод давхарлуу явахад хэтэрхий удаан байхаас гадна бүгчим,чимээгүй байлаа.

Хэрвээ энэ байдалтай байвал би ч тэсч чадахгүй бололтой.

Бүгчим байдалд удаан байх нь толгой эргүүлж,дотор муухай оргиход хүргэдэг.

Гэтэл одоо аль хэдийнээ толгой эргэж,нүд бүрэлзээд эхлэлээ.

Хөл дээрээ арай хийн тогтож ядан байсан ч удалгүй бие минь сулрахад ухаан санаа ч орж гарна.

Хэсэг хугацааны дараа нүдээ арай хийн нээн харвал Тэхёны царай л харагдаж байлаа.

Буцан нүдээ анин нээхэд зөвхөн Тэхён л харагдана.

[Тэхён]

Лифтенд Миү бид хоёр л доош явж байлаа.

Хэтэрхий чимээгүй байсан ч надад тухтай санагдана.

Тэрний үнэр орчныг дүүргэж,биеийг минь ороож байгаа аятай л байв.

Тансаг юм,энэ үнэр чинь агаараас ч илүү тансаг,сайхан байна.

Түүн рүү харахгүйг хичээж байсан ч өөрийгөө захирч чадалгүй Миү рүү харцаа чиглүүлэхэд тэрээр хөл дээрээ тогтож ядан,урагш хойш болон зогсож байв.

-Миү...Чи зүгээр үү?

Тэрэн рүү биеээрээ харан ийн 8хэлэхэд Миү тэр дороо доош сулбайн унахад нь түшээд:

-Хөөе!Миү сэргээрэй.МИҮ

Лифт 1 давхарт хүрч ирэхэд Миүг тэвэрсээр гадагшаа гүйн гарахад:

-Та хаачихна вэ?

-Машин аваад ир.Хурдал

-Мэдлээ

Удалгүй машин маань ирэхэд Миүг хойно суулган өөрөө жолооны ард суухдаа галзуу юм шиг л хурдан эмнэлэг рүү биш түүний гэр лүү явж байлаа.

Машинаа жолоодож байхдаа толинд түүнийг байн,байн харан явна.

Удсанчгүй гэрийнхэн гадаа ирж ахиад л халааснаас нь түлхүүрийн аван дотор орлоо.

Түүнийг өрөөнд нь оруулан оронд нь хэвтүүлээд үүдэнд өглөөхөн Миүг ирж авахад хаях гэж байсан ууттай эмнүүдийг санаж доош буун уутын задлаж доторх эмнүүдийг гаргаж ирж харлаа.

Гарын хуруунд багтахаар эм байх гэж бодтол эмийн сан нүүлгээд ирсэн аятай их хэмжээний савтай,савгүй,шингэн,хатуу,найруулдаг,цацлага нь гээд л бүх төрлөөр байх нь тэр.

Утсаа гаргаж ирээд Хан туслахыг дотор ороод ир гэхэд тэрээр гүйсээр орж ирэв.

-Энэ эмнүүдийг ямар өвчин,юунд зориулсан болохыг олж мэд.

Гэсээр ууттай эмийг бүгдийн өгөөд гаргав.

Буцан Миүгийн өрөөнд орж ирвэл тэрээр унтаж байгаа бололтой.

Хажууд нь очиж орны хөлд суугаад түүнийг ширтэнэ.

Үзэсгэлэнтэй юм,олон жил олж хараагүй тэр үзэсгэлэн гоог энэ бүсгүйгээс харах ёстой байжээ.

Гэхдээ би түүнийг хэзээ ч хайрлахгүй. Гэсэн ч хажууд нь байхыг хүсч байна.Ил хайрлалгүй хором мөч бүр хажууд нь хамт байж болох болов уу....

Бодлогшрон суухад минь Миү аль хэдийнээ сэрчихсэн надруу харан хэвтэж байлаа.

-Зүгээр үү.

Тэрээр дээш босч суугаад инээвхийлээд:

-Зүгээр ээ.

Шударга бус чиний энэ сэтгэл гижигдэх инээмсэглэл.

Хариу болгон инээмсэглэхэд:

-Баярлалаа.

-Юунд?

-Хоёр удаа намайг аварлаа.

Хэлсэн үгэнд нь толгой дохиход:

-Өлсөж байна уу?

-Үгүй ээ.

Тийм ээ гэж хэлээд хажууд нь хэсэг ч болов байхыг хүссэн атлаа би зүгээр л түүнд эсэргүүцсэн.

-Тэгвэл яахав дээ.

-Би явлаа.

Түүнд явахаа хэлээд босон өрөөнөөс нь гарах гэтэл:

-Тэхёнаа

Тэрээр намайг үнэхээр зөөлөн хэрнээ ялдам хоолойгоор ийн дуудахад эргэж харахад:

-Миний хавтас.

Сая л саналаа.Тэрнийг ажилтай нь танилцуулах хавтас байсан ч ухаан алдахад нь лифтенд орхиод гарчихсан.

Түүнд хариулт өгөлгүй гаран явлаа.

[Миү]

-Өөдгүй юм.

Түүнийг гарч явсны дараагаар босон өрөөнөөсөө гарч доош буухад хаалга онгорхой хаячихсан байлаа.

-Арай ч дээ Ким Тэхён!Би ганцаараа амьдардаг эмэгтэй хүн.Хаалга хаагаад гарна биз дээ!

Хаалгаа хаачаад үүдэнд өглөө орхисон ууттай эмнүүд байхгүй байхыг анзаарав.

Хаашаа орчихов?Би эсвэл хаячихсан билүү.Үгүй дээ

Гэхдээ хаяаагүй бол хаашаа ч алга болохов дээ.

Утсаа аван зард тавьсан өрөө түрээслэх талаар постоо шалгавал нэг ч сэтгэгдэл байхгүй байлаа.

Сонин юм даа,нийтлээд удаж байхад,ууган надад хэрэгтэй юмсан...

[Тэхён]

Гэртээ ирэхэд залуус ширээ тойрон хоолоо амтархан зооглож байлаа.

-Жонгүг хүрээд ирээч.

-Яасан ахаа?

-Хүрээд ир гэхээр зүгээр ирдээ

-Ааш муут чинь бас яацын

Гэж үглэсээр над дээр хүрж ирэхэд нь түүний чихэнд:

-Диллер болох хүнд өгдөг танилцуулга байвал нэгийг өгчих

-Яах гэж байгаан

-Илүү дутуу юм ярилгүй өгчих

-Миний өрөөнд ороод ширээний хоёр дох шүгээн дотор байгаа.

Түүнд толгой дохисоор өрөө лүү нь орж хэлснээр нь үзвэл ашгүй хавтастай байлаа.

Инээмсэглэн болчихлоо гэсээр аваад буцан доош буугаад:

-Би удахгүй ээ гэсээр гэрээс гарч явлаа.

Миүтэй ахиад уулзах боломж гэж бодоод түүний гэрлүү явав.

Утас дуугарахад авбал:

-Захирлаа?

-Юу болов?

-Таны хэлснээр Со Миүгийн өрөөг түрээслэх хүсэлтэй байгаа бүх хүмүүст зохих хэмжээний мөнгө өгж байгаа ч

-Яасан гэж?

-Ноён Пак Жимин түрээслэх талаар сэтгэгдэл явуулсан байна.

Инээд алдаад:

-Өөр хуурамч хүний нэрээр Миүтэй холбогдож өрөөг түрээслэ.

-Ойлголоо.

Жимин чи түүн рүү нэг алхамаар ойртох гээд үз би чамаас өрсөж хоёр алхана.

Миүгийг гэрийн үүдэнд ирээд утас руу нь залгалаа:

-Байна уу?

-Гараад ир *таслах*

Түүнийг гарж ирэхийг хүлээн машинаа налан зогсоход Миү ч удалгүй гарж ирэв.

Тэрээр надруу ойртон ирээд:

-Яасан?

Түүнд ажлынхан бичиг баримтыг өгөөд:

-Сайтар уншаад ирээрэй.

-Энийг өгөх гэж ирсэн юм уу?

-Тийм.

Тэрээр аан гэсэн шиг болоод:

-Орлоо

Гэж хэлээд гэр лүү гээ аль хэдийн яваад ороход нь хий дэмий л араас нь:

-Баяртай гэж хэлнэ.

Тэрээр өрөөндөө орсон бололтой цонхон дээрээ эгц өөдөөс минь харан зогсов.

Явах гэсэн ч түүний өөдөөс мөн адил ширтэлээ.

Удалгүй утсанд зурвас ирэхэд харцаа түр салгаад шалгавал:

-Эмнүүдийн тайлбарыг олчихлоо.

Гэсэн байлаа.Миү рүү эргэж харалгүйгээр машиндаа суун буцан явав.

.....
.....
.....

[Миү]
Ойлгомжгүй зүйлс гэж байдаг ч хэзээ нэгэн цагт ойлгогддог бол тэр хүн хэзээ ч ойлгогдох боломжгүй нэгэн байж таарсан юм.Энэ л хэтэрхий харуусалтай.

[Тэхён]
Хайрлаж болох болов уу гэж бодолгүйгээр чамайг хайрладаг бол хэчнээн сайхан гээч.Дараа нь харамсан гэж саналгүйгээр чамд хүрч,хайрлавал түм буман жаргал байхдаа.

Continue Reading

You'll Also Like

257K 8K 183
What if a Pokémon Trainer found herself in the world of One Piece? What if she found herself with the Strawhat Pirates? What if she finds herself get...
156K 3.5K 61
imagines as taylor swift as your mom and travis kelce as your dad
44K 5K 60
Дүр: Пак Чанёол, Кан Сэлиа, У Сэүн, Крис Ву, И Лиа. Төрөл: Романс Хүрч боломгүй холоос ч хоёр биенээ хайрлах хос хоёр замд нь тулгарсан маш олон саа...