「Cmpltd」Эхнэр Уурлана S2 || O...

By _claralee_

55.1K 4.9K 183

"24 нас гэдэг мэдэх зүйлээ мэддэг болчихсон, үзэх юм аа хангалттай үзчихсэн нас. Харин 18 насны тухайд та юу... More

Ep01. Хулгайч
Ep02. "Манайд бай"
Ep03. Архидалт
Ep04. Харшилтай
Ep05. Хачин болзоо
Ep06. Дуудлага
Ep07. Эргэн дурсахуй
Ep08. Return of Jaehwa!
Ep09. Залуухан Цэцэг
Ep10. Цочирдсон нь
Ep11. Оройн хоолонд #БэлэнГоймон!
Ep12. New year | New News
Ep13. Шинжилгээ
Ep15. Сонбэним нарын туршлага ба Хурим
Ep16. Өөр эмэгтэй
Ep17. Улаан Бенз
The Last Episode

Ep14. Эцэг эхээс илүү найз

2.9K 263 11
By _claralee_

~•°•~

Тэр өдрөөс хойш хэдэн хоног өнгөрсөн юм. Сэүн аав болох гэж байгаадаа хэмжээлшгүй ихээр баярлах бол Жэхва харин жаахан санаа зовж байлаа. Тэр дөнгөж 18хан настай. Ахлах сургуулиа хавар гэхэд төгсчихнө гэж бодоход хүүхдээсээ болоод их сургуульд сурч чадахгүй болчихвол яана гэсэн бодол өдөр шөнөгүй л толгойд нь эргэлдэнэ.

Дахин нэг долоо хоног өнгөрч баасан гаригийн орой болжээ. Маргааш амралтын өдөр тул Бэкхён буйдан дээр тухлан Game of thrones үзэж суух бол Жэхва гал тогоонд толгойноосоо салдаггүй шаналгаат бодлоо бодсоор гаатай ногоон цай уун суух аж. Харин Сэүн хараахан гэртээ ирээгүй байв.
Гэрт зөвхөн зурагтын дуу л хадах агаад Жэхва гэнэт чангаар
"Бэкхён" хэмээн дуудав. Бэкхён зурагтныхаа дууг багасган, асуусан харцаар түүн рүү эргэж харвал

"Настай намбатай хүний хувьд эсвэл сайн найзын хувьд надад нэг туслаач"

"За, тэгээд ямар асуудал болоод ааваасаа тусламж хүсч байгааг сонсъё" хэмээн инээхэд Жэхва нүдээ удаанаар аньж, зөөлөн нээгээд
"Энэ хүүхдийг авахуулах бодолтой байна"

Үүнийг нь сонсоод Бэкхён гайхан балмагдаж, тоглож байгаа байлгүй дээ хэмээн бодсон ч түүний одоогийн энэ чухал царай яавч тоглоом биш харагдна.

"Үнэхээр үү? Сайн бодож үзсэн үү? Аав болохдоо одооноос бэлдэж, догдлож байгаа Сэүний талаар сайн бодож үзсэн үү?"

"Үзсээн Бэкхён, үзсэн. Бүх талаас нь бодож үзсэн. Гэхдээ энэ хүүхдээс болж өөрийнхөө ирээдүйг өөрийн гараар сүйтгэмээргүй байна…" хэмээн хэлэхтэй нь зэрэгцэн гашуун тунгалаг нулимс хацрыг нь зүсэн урсаж байв. Түүний энэ төрх Бэкхёнд үнэхээр өрөвдмөөр санагдаж, буйдангаасаа хурдхан босч, түүний өмнө ирээд нулимсыг нь арчиж өглөө.

"Хэцүү байгааг чинь ойлгож байна. Үнэхээр чи өөрөө ингэж шийдсэн бол надад чамд хэлэх зүйл байхгүй шүү дээ"

Хэсэг чимээгүй байдал гэрт ноёлоход гаднаас Сэүний орж ирж буй нь дуулдаж Жэхва хатаж амжаагүй нулимсаа бушуухан шудраад, гараа өмдөндөө үрсээр инээмсэглэн Сэүнийг тосов. Хэтэрхий гэмээр цоглог орж ирсэн Сэүн Жэхваг хараад нүдээ томруулан
"Уйлсан юм уу?"

Жэхва хариуд нь толгой сэгсрэн, бүр л хөөрхөн инээмсгэлсээр
"Паарны хажууд унтчихсан чинь хэт халуунд нүүр хөөгөөд, хавдчихсан бололтой. Би яалаа гэж уйлах юм"

Тэднийг холоос ажиглан харах Бэкхён хоёул хоёуланг нь өрөвдөж, түүнийгээ мэдэгдүүлэхгүйн тулд инээмсэглэхийг оролдсон ч сайн үр дүнд хүрсэнгүй.
Удалгүй Жэхва ядраад унтлаа гэсээр өлмийгөө өргөн байж Сэүний хацар дээр үнсээд өрөөнийхөө зүг явах хүртэл нь Сэүн инээмсэглэж байсан ч хаалгаа дөнгөж хаахад нь царай нь огцом өөрчлөгдөв.

"Тэр яасан юм? Яагаад уйлсан шалтгааныг нь мэдэж байна уу?"

"Өөрөө сая уйлаагүй л гэсэн штээ. Нээрээ л халуун паарны хажууд ногоортлоо унтаад байсан тэгээд л нүд ам нь хавдчихсан байх" гэсээр Бэкхён мэдэхгүй царайлан буйдан руугаа буцаад явахад Сэүн толгой дохиод шүршүүрт орохоор явлаа. Бэкхён тэдний асуудалд оролцохыг хүссэнгүй. Нас биед хүрч, ухаан суусан хүмүүс хоорондоо зөвлөлдөж, учраа олоод, ямар нэгэн зөв шийдэлд хүрэх байлгүй хэмээн бодож уртаар санаа алдчхаад зурагтныхаа дууг чангалав.

Сэүнийг уснаас гарч ирэхэд Бэкхён буйдан дээрээ унтаад өгсөн байх ба гэрлээ унтраасан ч зурагтны гэрэл байн байн анивчсаар л байлаа. Өрөөнөөсөө нимгэн хөнжил авч ирэн 50-ын талыг насалсан ч одоо хэр нь хүүхэд шиг гэнэн, хөгжилтэй ч жаахан бүтэлгүй найзынхаа үнэгчлэн унтах төрхийг нь харж инээчхээд, хучиж өгөн Жэхвагийн өрөө рүү явав. Хаалгыг нь болгоомжтой гэгч нь багахан онгойлгож харвал цонхоор тусах сарны туяанаас өөр гэрэлгүй харанхуй байх ба Жэхва цаашаа хараад, унтсан бололтой хөдөлгөөнгүй хэвтэж байгаа харагдна. Тайван алхаж очоод хацар дээр нь зөөлөн үнсчхээд, том өргөн дулаан цээжиндээ наан араас нь тэвэрч хэвтлээ.

"Унтаж байна уу?"

Хариу дугарсангүй, бүр хөдөлсөнчгүй.

"Уучлаарай. Найз залуу гэчхээд олигтой зүйл хийж өгөхгүй байгаад. Хангалттай цаг гаргахгүй байгаад. Анхаарал халамж тавихгүй байна гээд чамд хайргүй болсон гэж битгий бодоорой. Нэгэнт л чамайг хайрлахаар шийдсэн бол ах нь шийдвэрээсээ хэзээ ч буцахгүй. Бас миний хайр цаг агаартай адилгүй учраас хэзээ ч өөрчлөгдөхгүй гэдгийг мэдээсэй гэж хүсч байна…"

"Ммм…Маргааш болзоонд явцгаая. Чамтай хамт хийхийг хүссэн зүйл зөндөө олон байгаа ч ганцхан өдөр хангалтгүй болохоор насан туршдаа хийх зүйлсээ хамт хийж, өдөр болгон болзоод хамтдаа баймаар байна. За юу?"

Энэ хүрээд Сэүн яриагаа өндөрлөж өөрөөсөө зугтаалгахгүй, хаашаа ч явуулмааргүй байгаа мэт хайртай эмэгтэйгээ улам чанга тэвэрсээр, нэг мэдэхэд дуг нойрондоо дугжирч байлаа.

|Маргааш нь|

Нарны хурц туяа нүүрэн дээр нь тусахад төвөгшөөсөн Сэүн нүдээ улам чанга аньсаар хажуудах дэрээ аван нүүрээ таглав. Гэнэт л нүүрэн дээрх дэрийг нь дэрлээд унтаж байх ёстой хүн хажууд нь байхгүй байгааг анзаарч нүдээ нээвэл Жэхва аль хэдийн босчихсон гоо сайхны хэрэгсэл овоолсон тольтой ширээнийхээ өмнө нүүрээ будан сууж байгааг харлаа.

"Хүн болзоонд урьчхаад ингээд унтаад байж болдог юм уу?" хэмээн Жэхваг хацар өнгөлөгч түрхэнгээ хэлэхэд Сэүн нүдээ нухалсаар, сөөнгө баргил нэг үгээр нойрмог хоолойгоор
"Сонсож байсан байх нь ээ"

"Уучлалт гуйгаад, хайраа илчилж байхыг чинь сонсоогүй ээ унтаж байсан болохоор. Харин хальт сэрэхдээ болзоонд урьж байхыг чинь л сонссон юм" гэхэд нь Сэүн инээд алдсаар түүн рүү дэр шидэж орхиход Жэхва ч түүнийг шоолж инээнгээ дэрийг барьж аваад
"Ээж нь бараг бэлэн болох гэж байна шүү том залуу минь. Одоо босох хэрэгтэй биз?" гэсээр дэрээ түүн рүү буцаагаад шидэв.

Тэднийг болзоотой гээд гарцгаахад Бэкхён жаахан тиймхэн царайтай гэртээ ганцаараа үлдсэн юм.
Хосуудын болзоо энгийн л эхэлсэн юм. Кино үзэх, тоглоом тоглох, өдрийн хоол, дэлгүүр хэсч амьтны хүрээлэн орох гээд л.

"Одоо хаашаа явж байгаа юм?" хэмээн Жэхваг ихэд сониучирхан асуухад Сэүн
"Мэдэхгүй юм даа. Дан баруун гарын эргэлт биднийг хаашаа хүргэхийг харцгаая" гэсээр машинаа байнга баруун тал руу эргүүлэн явсаар нэг мэдэхнээ хотоос зайдуухан цагаан цасан малгай өмссөн уулнуудын голд ирсэн байв.

"Баруун гарын эргэлт биднийг уулан дунд авчиржээ" хэмээн инээсээр Жэхваг машинаас буухад Сэүн энд юу хийж болох талаар хэсэг бодол болон суулаа.
Удалгүй араас нь бууж, цэвэр агаарыг шунаглан уушиглах Жэхва дээр очин
"Хоёулаа уулнаас шүхрээр үсэрцгээе!"

"С-Сэүн чи намайг өндрөөс айдгийг…"

"Зүгээр ээ, арыг нь би даана! Миний охин айдсаа давах зоригтой шүү дээ!"

Жэхва Сэүнд чирэгдэн уул руу мацаж байхдаа эсэргүүцэж байсан ч сүүлдээ ямар ч нэмэргүй, өөрийгөө л ядраахыг мэдээд чимээгүй болсон юм. Уулын орой дээр гарахад нилээдгүй хэдэн мэргэжилтнүүд шүхрээр үсэрч байхыг харсан Жэхва шүлсээ годхийн залгиж, хэрхэн бууж байгааг нь ч харахыг хүссэнгүй Сэүний энгэрт нүүрээ шигтгэж байв. Тэрээр нэг мэргэжилтэнтэй тохиролцоод, хэд хэдэн зөвлөгөө сонсож, хамтдаа бэхэлгээгээ хийлгэж байхдаа ч Жэхва айн гар нь чичирч байгааг Сэүн анзаарч гараас нь атган дулаанаар инээмсэглэхэд айдас нь бага ч болов үргэж, өөдөөс нь итгэлгүйхэн инээмсэглэнэ.

"Бэлэн үү?"

"Үнэндээ үгүй ээ. Би айгаад байна"

"Зүгээр дээ. Ах нь хажууд нь байна. Тэглээ ч нэг үсэрчих юм бол чи ахин дахин үсрэхийг хүснэ дээ" гэж тайвшруулаад, хамтдаа хүчээ аван гүйсээр нэг мэдэхэд агаар дээр хөвж, томоос том хагас бөмбөлөг хэлбэртэй шүхэр дээр нь дэлгэгдсэн байхыг харлаа. Энэ үед Жэхва өөрийн мэдэлгүй тэнэг хүн шиг чангаар хашгирч, Сэүнд тас наалдсан байв.

"Хоёулаа үхчихвэл яах юм бэ? Шүхрийг шувуу тоншиж цоолоод, хоёулаа эрчээрээ газар унаад газартайгаа тэгширчихвэл яах болж байна аа Сэүн?!"

Тэр хэдий дэндүү гэмээр аймшигтай азгүй зүйл ярьж байгаа ч энэ нь Сэүний хувьд инээдтэй санагдан инээдээ барьж ядсаар
"Унасан ч зүгээр ээ. Энэ зузаан цасыг харж байна уу? Орон дээрээ унаж байгаа юм шиг л байх болно"

Бага багаар доошилсоор. Жэхва өндөрт бага багаар дассаар. Нэг мэдэхэд дэр шиг зөөлөн цасан дээр аятайхан гэгч нь газардлаа.

"За тэр харав уу? Чи чадчихлаа" гэсээр Сэүнийг инээсээр гараа алдлахад чихэр авсан жаахан хүүхэд шиг л баярлан, үсэрч дэвхцэж байсан Жэхва гүйн очсоор энгэрт нь тэврүүлж, Сэүн түүний зулай дээр нь үнсээд, тэврэлтээ улам чангаруулна. Тэврэлтээсээ салалгүй Жэхва толгойгоо өргөн Сэүн рүү хараад
"Ахиад үсэрье…"

Хэд ч нахисан юм бүү мэд. Ямартай ч гадаа гэгээ тасрах талруугаа болоход мань хоёр ойрхон байсан ресторанд оройн хоолоо идчхээд дан зүүн гарын эргэлт хийсээр гэрийн зүг хурдлав. Явсаар гэрийнхээ гадна ирэхэд гадаа бүр л харанхуй болсон байх ч хотын гудамжинд хэзээ ч орой болдоггүй! гэх шиг замын гэрэл, модонд өлгөөтэй шар гэрэлнүүд, барилга болгоны дотно, гаднах бүх гэрэлнүүдийн ачаар өдөр шиг л гэгээтэй байна.
Машинаа грашруу оруулах ёстой байсан ч байрны урд зогсоогоод, өнөөдрийн тухай ярилцан хэсэг сууцгаасан юм. Болзооныхоо тухай гэртээ ороод ярьж болох ч Бэкхёнд эвгүй санагдахыг тэд хоёул мэдэж байлаа.

"Эсрэг байрны бүх гэрэл унтраатай байх юм. Тоггүй байгаа юм байхдаа" хэмээн Жэхваг гайхахад төд удалгүй зарим нэг айлынх нь гэрэл асч хамгийн гайхалтай нь гэрэлтэй цонхнуудыг холбон харвал зүрх үүссэн байх аж.
Жэхва уулга алдаж
"Тэрийг хардаа. Ямар гоё юм бэ?"

"Тийм ээ. Их зовсон шүү" хэмээн Сэүнийг хэлэхэд Жэхва улам бүр гайхаж өөр лүүгээ заан
"Надад гэж үү?"

Сэүн хариуд нь зүгээр л толгой дохив. Өөрт нь зориулж 21н давхар байрны зарим айлаас оройн 22 цагт гэрлээ заавал асаалттай байлгахыг, заримаас нь унтраатай байлгахыг гуйж дургүйцсэн айлынх нь тогийг нууцаар таслаж ч нэг үзэн ихээхэн хичээл зүтгэл гаргасан найз залуугаа халуун дулаанаар удаан гэгч нь тэвэрлээ.

"Түр байзаарай" гэхэд Жэхва тэврэлтээ орхин, баярын нулимстай нүдээр Сэүнийг ширтэнэ. Тэрээр хойд талын суудлаасаа ягаан өнгийн чамин хийцтэй жижигхэн хайрцгийг өнгийн аваад Жэхвад өгөхөд тэр нүдээ томруулан улам ч их гайхсаар авав.

"Юу юм?"

"Нээгээд үз"

Жэхва инээмсэглэн хайрцгийг нээх мөчид намуухан ая эгшиглэж, бяцхан тоглоом эргэлдэх ба гарт нь бөгж өлгөөтэй байх ажээ. Мөн хайрцагны тагны дотор талд "Marry Me Lee Jaehwa" гэсэн бичиг сийлсэн нь тодоос тод харагдна. Үүнийг хараад Жэхва уйлахгүй байж чадсангүй. Нулимсаа бариад дийлсэнгүй.
Зүүд биш байлгүй дээ гэх бодлыг нь батлах мэт Сэүн
"Надтай гэрлээч, Жэхва" хэмээн хэлэхэд юм ч ярьж чадахгүй болтлоо шокнд орсон тэрээр итгэлтэй нь аргагүй хэд хэд толгой дохиход нүдэнд нь од харвах шиг болсон Сэүн маш ихээр баярласаар уруул дээр нь зөөлнөөр үнсээд, дахин тэвэрлээ. Энэ үед Жэхва дотроо Сэүнээс уучлал гуйж байсан юм. Түүнийг гэж ийм их хичээл зүтгэл, зориг гаргаж байхад, өөрт нь ийм их хайртай байхад, магадгүй хүүхдээс болж гэрлэхийг тэгтлээ яарч байхад нь хүүхдийг нь авхуулна хэмээх увиагүй бодол тээж байсан өөрийгөө хараах аж.

"Хорвоо дэлхий тэр чигтээ минийх болчихсон юм шиг л санагдаж байна. Хүүхэд минь. Аав нь романтик байгаа биз дээ" гэсээр Жэхвагийн гэдсэн дээр гараа тавихад хэт их идснээс болж гэдэс нь эвгүйрхэн, дотроо багахан гүрвэлзсэнийг нь Сэүн буруугаар ойлгоод
"Хүүхэд хөдөлж байна! Чи мэдрэв үү! Аав шигээ хөдөлгөөнтэй залуу юм уу даа" гээд хөөрхөн гэгч нь инээхэд Жэхва түүний бяцхан аз жаргалыг үгүй хийхийг хүссэнгүй
"Тийм ээ. Хүүхэд минь хөдөлж байхад ээж нь мэдэлгүй яадаг юм" гэсээр дэмжив.

Гэртээ орж ирэв үү үгүй юу мань хоёр хөтлөлцөн нялуурсаар Сэүн
"Бэкхён! Аав ээж хоёр нь гэрлэхээр болсон!" гэхэд Жэхва гараа өргөн, бөгжөө үзүүлвэл баяртай мэдээ сонссон Бэкхён ч тэр тэдний эгнээнд нэгдэн гурвуулаа тэврэлдэн, дороо үсэрч, цовхчино.

Өнөөдөр ахиад л тэд хамт хонох гэж байна. Жэхва Сэүний гарыг дэрлэн хоёул хамт сарны гэрэлд цэнхэртсэн таазыг ширтэн хэвтнэ.

"Маргааш амжуулах ажил их байна даа. Хадам аав ээж хоёр дээр очиж, хүндэтгэл үзүүлээд, чамайг эхнэрээ болгохоо биечлэн гуйна. Дараа нь аав ээж дээр очиж гэрлэх тухайгаа дуулгамаар байна"

Жэхва цаанаа нэг гуниг тээсэн зөөлөн дуугаар санаа алдах ажээ. Учир нь тэр эцэг эхгүй, наашаа гэх хамаатан садан ч үгүйдээ санаа зовж, үүнээс ч болж Сэүний эцэг эх түүнийг хүлээн зөвшөөрөхгүй бол яах вэ? хэмээн бодож байлаа. Сэүн яг л бодлыг нь уншсан мэт духан дээр нь зөөлөн үнсэж, цээжиндээ наан тэврээд
"Миний эцэг эх тийм ч хатуу хүмүүс биш шүү. Чамайг төрсөн охин шигээ хайрлаж, халуун дотноор хүлээж авна гэдэгт эр хүний бахархлаараа мөрийцсөн ч болно. Тиймээс өөрийгөө битгий зовоо. За юу?"

Жэхва удаанаар толгой дохиход Сэүн харин уртаар санаа алдах аж.

"Яасан бэ?"

"Юу ч бишдээ. Сайхан амраарай, миний эхнэр" гээд духан дээр нь ахин үнсэхэд Жэхва жаргалтай гэгч нь инээмсэглэн Сэүнийг улам чанга тэврэн тухалсаар унтаад өглөө.
Сэүний санаа зовж буй асуудал бол Ким Кай. Өмнө нь дурдаж байсанчлан насаар дүү хүнтэй орооцолдоход дургүй гэх туйлширсан бодол нь саад болох мэт санагдана. Жэхватай гэрлэх тухайгаа хэлвэл бүхэл бүтэн 6 насны зөрүүтэй, ахлах сургуулиа ч төгсөөгүй жаахан охины толгой эргүүллээ гээд гэрлэлтийг нь хүлээн зөвшөөрөхгүй байх гэсэндээ санаа зовно. Үүний тухай хэсэг бодсоор, хүний найз байна даа. Өөрийг нь нэг бодох байлгүй дээ хэмээн бодож өөрийгөө тайвшруулчхаад нүдээ анин унтахаар зэхлээ. Ямар хүн гэхээрээ гэрлэлтээ эцэг эхээрээ биш найзаараа зөвшөөрүүлэхээс илүү айдаг байна аа. Үүнээс үзэхэд Ким Кай үнэхээр нөлөө бүхий найз юм.

|Маргааш нь|

Сэүн цэвэрхэн гэгч нь хар хослолоо өмсөж харин Жэхва дэрвэгэр хормоотой даруухан цагаан даашинз өмссөн байх ажээ. Тэд одоо Улсан руу хөдлөх гэж байна. Жэхвагийн талийгаач эцэг эхийн байгаа газар луу. Замдаа тэд тийм ч олон зүйл ярьсангүй, Сэүн жолоо барьсаар сул гараараа Жэхвагийн гарыг атган явах бол Жэхва хажуудах цонхоо ширтэн инээмсэглэн явах аж.

Хүрэх газраа хүрэн, машинаасаа буугаад сийрэг модтой намхан уул руу хөтлөлцөн алхсаар нэг мэдэхэд И Гикван, И Жиын гэсэн бичигтэй зэрэгцээ өндөр хоёр чулууны дэргэд ирцгээсэн байв.

Жэхва
"Би ирлээ. Охин чинь. И Жэхва" хэмээн өмнө нь хэзээ ч гаргаж байгаагүй ширүүн биш тайван амгалан төрх, намуухан хоолойгоор хэлэн бөхийхөд Сэүн ч бас бөхийн ёслоод авч ирсэн жимс болон, цэцгээ тавиад холдов.

"Ирээгүй удсанд уучлаарай. Та хоёр минь сайн байсан биз дээ. Надад санаа зоволтгүй, охин нь хоолоо сайн идэж, сайн сурч байгаа…Өмнө нь өвөө, эмээтэй эсвэл ганцаараа ирдэг байсныг мэднэ шүү дээ. Гэхдээ одоо ахиж ганцаардахгүй болсон. Та хоёр хүргэнтэй бас ачтай болж байгаа" гэсээр Сэүн рүү харан инээмсэглэхэд Сэүн
"Би У Сэүн. Охиныг тань гэргийгээ болгож, ямар ч үед хажууд нь байж үргэлж хайрлаж, халамжлана гэдгээ амлаж байна ааваа, ээжээ" хэмээгээд бөхийв…

…Буцах замд ирснээ бодвол яриа хөөрөөтэй явах ба Сөүл рүү дөхөх тусам Жэхвагийн зүрхний цохилт улам л хурдан болж байлаа. Одоо тэд Сэүний эцэг эхийнх рүү явна. Үүнээс болж л тэрний зүрхий нь хэмнэл алдагдаад байгаа юм.
Томоос том төмөр хашааны гадна ирээд зогсоход Сэүн
"Сандрах хэрэггүй. Өмнө нь чиний тухай зөндөө дуулгаж байсан болохоор чамайг бараг л танина" гээд эгдүүтэй гэгч нь инээмсэглэхэд Жэхва өөдөөс нь итгэл муутайхан инээмсгэлсээр дотогш орцгоолоо. 2 давхар томоо гээчийн байшин руу ороход үйлчлэгч тэдний хувцсыг тайлж өлгөх зуураа гал тогоо руу орохыг хэлэв.
Үүднээс углааш авч өмсцгөөгөөд Сэүнийг инээмсгэлсээр Жэхваг хөтлөн гал тогоо руу зүглэн алхахад Жэхва шүлсээ годхийн залгиж, нүдээ байдгаараа томруулсаар араас нь дагана.
У эзэнтэн, эзэгтэй хоёр бодсноос эергээр угтан авч
"Өө, та хоёр минь хүрээд ирэв үү?" гэсээр тэднийг хоёуланг нь халуун дулаанаар тэвэрлээ.

У эзэгтэй инээмсэглэн
"Үнэхээр хөөрхөн бэртэй болж байгаа юм байна даа" гээд Жэхвагийн хацрыг зөөлөн чимхэхэд Сэүн "Би юу гэж хэллээ?" гэсэн шиг Жэхва руу винк хийн инээмсэглэнэ. Сэүн энэ гайхалтай инээмсэглэлээ ээжээсээ авсан гэдэг нь ойлгомжтой.
У гэр бүлийнхэн бодсноос зочломтгой, найрсаг хүмүүс байх агаад одоо л нэг Жэхва тайвширч, биеэ суллахтайгаа болов.
Орой болтол суун ярилцсан олон зүйлс дундаас нь хэрэгтэй нь гэвэл Сэүний эцэг эх удахгүй өвөө эмээ болох тал дээр мөн гэрлэлтийнх нь тал дээр ч бас нааштай хариу өгсөн бөгөөд хуримын товоо ч хийгээд амжсан юм. 14 хоногийн дараа буюу Жэхвагийн шалгалт дуусахад хуримаа хийхээр тохиролцжээ. Хадам аав ээж нь ийм сайн хүмүүс байгаад Жэхва дотроо нууцхан баярлах шиг бас бүх юм ийм амархан бүтээд байгаа нь гайхмаар санагдана.
Тэр орой У гэр бүлийнд хонохоор болсон бөгөөд хосууд хамтдаа нүүр гар, шүдээ угаацгаан 2 давхарт байрлах Сэүний өрөөнд унтахаар тэврэлдэн хэвтнэ.

"Би чамайг хэзээ ч тийм даруухан байгааг харж байгаагүй" гэсээр Сэүн шоолон инээхэд Жэхва цээж рүү нь цохиод
"Хадмындаа анх удаа ирж байгаа ямар бэр галзуураад байдаг юм! Төлөв даруу байх хэрэгтэй"

"Өө, яадаг билээ. Ах нь чамайг ганц үг газар гээдэггүй хэрүүлч, үглээ, хээгүй гэдгийг чинь хүртэл хэлчихсэн байсан шт"

Сэүнийг хэсэг балбасныхаа дараа Жэхва тайвширсан мэт нуруугаа харуулан хэвтээд
"Яг л төрсөн ээж ааваас минь өөрцгүй мэт тийм дотно санагдсан. Чи азтай юм" гэхэд Сэүн араас нь тэвэрч, ил гарсан мөрөн дээр нь үнсээд
"Цаашдаа чиний ч бас аав ээж болно шүү дээ"

Жэхва эргэн түүн рүү харахад Сэүн уруул дээр нь энхрийлэх мэт зөөлнөөр үнслээ. Яваандаа үнсэлт нь илүү ширүүн, халуухан болж Сэүний гар ч томоотой байсангүй, Жэхвагийн дал гарсан майкны цаанаас хөхөвчийг нь тайлж орхив.
Жэхва түүнийг түлхэн амьсгаагаа дарж ядсаар
"Танайд болох юм уу? Аав ээж чинь…"

"Аав ээж хоёрын өрөө доод давхарт. Тэглээ ч бидний юу хийж байгааг мэдэж байгаа гэж бодож байна. Тиймээс саад болохгүй" гээд уруулыг нь ахиад л озож, тэдний халуухан ажил эхлэх нь тэр…

  Хоёр давхарын нэгэн өрөөнөөс хачин жигтэй, таагүй чимээ гарна. Энэ нь Жэхвагийн хурхирах чимээ юмсанжээ. Урьд шөнийн ажил нь үүрээр дууссан тул өдрийн 13 цаг өнгөртөл унтжээ. Орныхоо цаад захад унтаж байсан тэрээр бүтэн эргэхдээ газар жингээрээ уначих нь тэр. Хагас нээлттэй нүдтэй сэгсийсэн үстэй алмас шиг амьтан амандаа хараасаар өндийж суугаад өрөөн доторхыг хэсэг ажиглав. Гэнэт л ухаан орсон тэрээр хадмындаа байгаагаа санаж ухасхийн босоод нүдээрээ Сэүнийг хайтал байсангүй. Түрүүлж боссон юм бол дуудахгүй хэмээн амандаа үглэж хажуугаар нь сандарсаар хурдхан хувцсаа өмсөж, биеэ цэгцлээд доош буулаа. Гэрт У эзэгтэй болон хоёр үйлчлэгчээс өөр хүн байсангүй.
Тэр инээмсэглэн
"Өө чи сэрчихэв үү?" гэхэд Жэхва үд хүртэл унтсандаа ичин итгэлгүйхэн толгой дохив.

"Санаа зовох хэрэггүй ээ. Өчигдөр шөнө сайн амарч чадаагүй л байлгүй" гэсээр У эзэгтэйг аальгүй нь аргагүй инээхэд Жэхва
"Ү-үгүй дээ" хэмээн гараа сэгсрэх аж.

"Сэүн, аав хоёр нь ажилдаа явчихсан. Чи хүсвэл ээжтэйгээ хамт жаахан суу л даа?" гэхэд Жэхва нэгэнт хичээлээсээ хоцорчихсон, бараг л хичээл нь тарах цаг болчихсонд үлдэхээр шийдэн толгой дохиход ихэд баяртай байгаа эзэгтэй
"Тэгвэл чамд Сэүний багын зургуудыг үзүүлье. Үйлчлэгчээ…"

|Энэ үед Сэүний ажил дээр|

Сэүн төслөө танилцуулахаар Ерөнхий захирал Ким Кайн өрөө рүү уртаар амьсгаа аваад, хаалгыг нь хоёр зөөлөн тогшоод орлоо. Дотогш орвол Кай нүдний шил зүүчихсэн компьютер ширтсээр сууж байв.

"Энэ" гээд Сэүн барьж ирсэн хавтсаа Кайн ширээн дээр тавиад урдах сандал дээр нь суулаа.

"Тэгэхээр хөгшөөн…чамд маш чухал юм хэлмээр байна" гэхэд Кай дэлгэцнээс нүдээ салган Сэүн рүү шилжүүлээд нүдний шилээ аван инээвхийлэв.

"За юу юм?" 

"Уурлаж, загнаж, зодож болохгүй шүү. Амла" гэсээр чигчий эрхий хуруугаа гозойлгон сунгахад Кай инээд алдсаар түүнтэй адил үйлдэл хийн амлалцав.

"…Би хүнтэй гэрлэх гэж байгаа…"

Кай суудлаасаа огцом урагшлан
"Хөөх, сайхан мэдээ байна. Надад ч хэлэхгүй үерхээд яваад байсан хэрэг үү золиг чинь. Хэнтэй тэрэв?"

Сэүний харц тогтож өгөхгүй нүд нь ийш тийш гүйсээр, хоолойгоо засаад
"Ж-Жэхва…"

"Жэхва гэж…?"

"Яагаав Бэкхёны үеэл"

Энэ үед Кай дуугаа хураан чив чимээгүй Сэүнийг ширтэж суух аж. Сэүн ч түүнийг уурлаад юм аваад шидэх байх гэж бодон нүүр амаа гараараа хаан сууна. Юу ч дугарахгүй, ямар нэгэн үйлдэл ч хийхгүй тайван байгаад нь гайхсан Сэүн гараа нүүрнээсээ аажуухан холдуулаад
"У-Уур чинь хүрэхгүй байна уу?" хэмээн хэлэхтэй нь зэрэгцэн ямар нэгэн зүйл түүний духыг хүчтэй онов. Кай түүн рүү бал шиджээ. Сэүн духаа илэн ёолсоор
"Чи уурлахгүй гэсэн биз дээ!"

"Тэр чинь чамаас бүхэл бүтэн 6 насаар дүү! Яаж жаахан хүүхдийн толгой эргүүлж чадаж байна аа! Бүр Бэкхёны үеэл байхдаа ч яахав дээ! Чи ер нь өөрийгөө өвөг дээдэс гэдгээ мэдэж байна уу!…"

"Уурлахгүй гэж амласан биз дээ өөдгүй амьтан чинь. Тэглээ ч аав ээж зөвшөөрсөн! Бас Жэхва одоо жирэмсэн…"

"Ахлах сургуулийн жаахан охинд хүүхэд хүртэл хийчхээ юу! Гаж донтой гөгзөг! Алив хүрээд ир!"

Тэр хоёр өрөөгөөр дүүрэн хөөцөлдөж, Кай гарт тааралдсан юмаа түүн рүү шидэж байв. Цуцахын эрхэнд больцгоож Кай шуусан ханцуйгаа буулгаж, цамцаа доош даран биеэ цэгцлээд суудалдаа суун Сэүнийг ч бас суу хэмээн дохиход буланд шигдэн байсан Сэүн айж ядан гөлөгнөсөөр итгэлгүйхэн урд нь очиж суулаа. Бас болоогүй сандлаа ганц хоёр хойш татаж зайгаа барьна.
Кай амьсгаагаа хүчтэй гаргаад
"Чи үнэхээр ёс суртахуунгүй амьтан юм. Гэхдээ энэ чиний л амьдрал. Чөлөөт нийгэм. Юу хийж, хэнтэйгээ гэрлэж, хэнийг жирэмслүүлэх нь чиний дур. Гол нь хариуцлагатай байх хэрэгтэй шүү…"

"Чамайг надаас тэгж айдаг гэж бодсонгүй" гээд инээхэд Сэүн ч бас инээн
"Айхгүй яадаг юм. Сая бараг л алчих дөхлөө!"

"Магадгүй би арай л туйлширсан байх. Баяр хүргье, бас эмгэнэл илэрхийлье" гээд найрсгаар инээмсэглэн гар сунгахад Сэүн гар бариад
"Гэхдээ юун эмгэнэл…"

"Золиг минь, чи эмэгтэй хүнээс хараат болно!"










Сайн уу хүүхдүүдээ. 3K words! 4 шөнө нойроо хасан байж бичлээ! Күэ ядаж байхад энэ онгод нь өдөр биш шөнө орж ирэхийг нь яана XD
За тэгээд таван хошуун дээрээ дараад, сэтгэгдлээ үлдээгээд байгаарай. Үүнээс чинь л ээж нь урам зориг авдаг юм штээ
:*




14
~•°•~

Continue Reading

You'll Also Like

1.2M 53.1K 99
Maddison Sloan starts her residency at Seattle Grace Hospital and runs into old faces and new friends. "Ugh, men are idiots." OC x OC
7.3K 95 5
This is a true story if you like hello kitty then beware !!!
15.9K 1.5K 15
Учрах ёсгүй хувь тавилан гэж үгүй...