PRINCE |✔|

dimplenim_

66.1K 8.3K 2.4K

"곁에 머물러줄래 내게 약속해줄래 손 대면 날아갈까 부서질까 겁나 겁나 겁나" Еще

◇1◇
◇3◇
◇4◇
◇5◇
◇6◇
◇7◇
◇8◇
◇9◇
◇10◇
◇11◇
◇12◇
◇13◇
◇14◇
◇15◇
◇16◇
◇17◇
◇18◇
◇19◇
◇20◇
◇21◇
◇22◇
◇23◇
◇24◇
◇25◇
◇26◇
◇27◇
◇28◇
◇29◇
◇30◇
◇31◇
◇32◇
◇33◇
◇34◇
◇35◇
◇36◇
◇37◇
◇Ending◇

◇2◇

3K 328 29
dimplenim_

Цаг хугацаа урсан өнгөрч бяцхан чөтгөр гэх нэртэй ханхүү нар ч нас бие гүйцэж байлаа...

Vante ханхүүд эмгэн Тэхён гэх нэрийг хайрлаж долоон хүүдээ Ким овгийг олгосон юм.

Гэсэн хэдий ч хүүхдүүд өсөн томрох тусам гэр бүлд нь хөнөөл учруулсан хүмүүсийг олж,өөрсдийн гараар үгүй хийхийг илүүд үзэж өдөр бүр бэлтгэл,сургуулилт хийдэг болжээ.

Тэхён ханхүү өөрийн ээжийн учир битүүлэгт үхлийг өдөр шөнөгүй ухан боддог...

Чөтгөрүүд өөрсдийн санасан,хийх ёстой бүхнээ гүйцэлдүүлээгүй цагт хүний ертөнцөд амьдарсаар л байх хувь тавилантай байлаа.

Тэд өөрсдийн үнэн дүр төрхөө сайн нууж чаддаг болсон юм.Яг л жирийн хүмүүс шиг байх аргыг олж авж чадсан...

Залуус хэдий мөнх настай ч эмгэн тийм байсангүй Тэхёны 165н насан дээр нь эмгэн өөд болсон юм.

Тэд одоо байж боломгүй гэмээр насыг туулсан хэдий ч 20 насны төрхөндөө дээрээ үлдэх гарцыг ч олоод авсан.

Тиймээс л тэд хэдий 100 гаруй жил амьдарсан ч хөгширч,биед нь ямар нэг өөрчлөлт гарах биш улам хүчирхэгжиж байлаа.

Тэд өдгөө хамтдаа Ким овгийн доор амьдарсаар 21р зуунд хөл тавьж жирийн залуус шиг сурч боловсрон,ажил хийж амьдарч явна.

Гэвч тэдний арга барил хэтэрхий хэрцгий байсныг дурдах нь зүй ёсны хэрэг.

Бүх зүйл дардан байдаггүй шиг тэдний үзэл бодол,арга барил ч тийм байсангүй.

Тэхён ханхүү ээжийгэн хөнөөсөн нэгнийг одоо хүртэл хайсаар л байгаа.Тийм дээ ч хүйтэн мөс шиг нэгэн болж хувирсан.

Энэ залуус хэдий төрсөн ах дүүс биш ч санаа бодол,үйлдэл бүгд жин тан таардаг байсан учир хэнээс ч илүү биенийгээ хайрлан,хамгаалж ирсэн.

Тэд энэ олон жил амьдрах даа бишгүй их зовлон,зүдгүүрийг туулж байсан...

Залуу хүмүүс болсон хойно хайр дурлалд ч орж байлаа.Гэтэл Тэхён ханхүүгийн хайр тийм ч сайхан байсангүй.Тэр хэдий бүсгүйг өөрт байх бүхнээрээ хайрласан ч бүсгүйн санаа түүний амийг хороох л байсан юм.Энэ бол урьдаас бэлдсэн урхи байсныг Тэхён ойлгож тэр бүгдийг өөрөө үгүй хийсэн....Бусад нь ч бас хайраасаа татгалзаж чадсан...

Тэдний хэдэн жил цуглуулсан өв хөрөнгө хэмжээлшгүй их...Чөтгөр гээд зүгээр суугаад байна гэсэн үг биш тэд олон ажил хийж,өөрсдийн том газрыг ч бий болгосон.Тэд Солонгос улсад Сөүл хотноо нийт 5н том гарын Казинотой байна.

Өдөрт орлого нь гол горхины ус шиг л урсаад ирдэг.

Тиймдээ ч тэд одоо энийгээ бүр томруулахын төлөө илүү их ажиллаж байдаг.

Мөн залуус хэд хэд шөнийн клубтай бөгөөд энэ нь тийм ч замбараагаа алдсан газар биш юм.Дээдсийн чамин хүрээлэн учир бүх зүйл эмх цэгцтэй явдаг байлаа.

Тэд бусад хүмүүстэй хамтран ажиллахаас эрс татгалздаг байсан.Учир нь өдий хүртэл зөвхөн хэдэн биендээ итгэж ирсэн тиймээс тэд өөрсдөө бүхнийг зохицуулдаг байв.

Сайны хажуугаар саар гэгчээр тэдний амжилтанд атаархан,шунадаг хүмүүс олон.Тэд тэр бүгдийг хөнөөгөөд байдаггүй.Зөвхөн шаардлагатай үед л өөрсдийн жинхэнэ төрхөөрөө өршөөлгүй хөнөөдөг.

Тэдэнд муу санасан хүмүүс бүсгүйчүүдээр урхидахыг илүүд үздэг ч Тэхёнд хуучны сургамж байдаг тул тэрээр дорхноо олоод мэдчихдэг...

Тэд уух дуртай...Гэсэн ч хэм хэмжээгээ яаж тааруулж ухаа хэнээс ч илүү мэддэг...

Мөн залуу хүмүүс учир бүсгүйчүүдэд дуртай ч хүссэн үедээ л өөрсдөө хайж олж,хүслээ биелүүлдэг байна.

[21р зуун...8 сарын 16]

Гудамжинд гитар тоглон,урдаа хайрцаг тавьчихсан өсвөрийн гэмээр нэгэн охин өөрийн сайхан хоолойгоо гайхуулан дуулж суугаа харагдана.Хүмүүс ч түүний уярам хоолойг бишрэн хайрцаганд нь мөнгө хийж тойрон зогсож байлаа.

Үүнийг гялгар хар машин дотроос хоёр залуу ажин харж байв.

-Тэрний хоолой таалагдаж байна.

-Юун тийм сайхан байна.Хүмүүс зүгээр л өрөвдөж сонсож байгаа юм.Энэ яг л хог шиг сонсогдож байна.

-Үгүй дээ Тэхён.Чиний чих ажиллагаагүй болсон юм шиг байна.

-Чалчиж бас тэр охины хоолойг сонсож болсон бол Намжүүн ах руу хөдөлвөл яаж байна Пак Жимин!

-Жаахан байж бай л даа.Тэр үзэсгэлэнтэй дээрээс нь хоолой нь үнэхээр бишрэм юм...

Жимин бүсгүйн зүг харсан чигтээ хараагаа салгасангүй.Тэхён ч түүнийг нь хальт харсан болоод амандаа үглэсээр суув...

-Одоо хангалттай.Би чамд тэр эмэгтэйг аваад ирэх юм уу?

-Ү.үгүй ээ үгүй.Юу яриад байгаа юм.За за явцгаая...

Залуус машинаа асаасаар зорьсон газар луу гаа хөдлөв энэ үед ч охин дуулж дуусаж байлаа...

Тэрээр хүмүүст 90° бөхийгөөд хайрцаг болон гитараа аван явав.

-Өнөөдөр арай ихийг оллоо шүү.

Охин нүүрэндээ инээмсэглэл тодруулсаар алхаж явсаар гэртээ ирсэн үзэгдэнэ.

Тэрээр үүдэнд гутлаа тайлж тавин зочны өрөө рүү гээ ороход хэвтэрт орсон бололтой.Хамаг царай нь цонхийж,өвчиндөө дийлдсэн бүсгүй хэвтэж байлаа.

-Миү чи ирээ юу?

-Тийм ээ эгчээ.Таны бие яаж байна?

-Гайгүй байна аа.

-За би гялс хоол хийгээд ирье.Удахгүй эмээ ууна шүү.

-Ойлголоо...

[Миү]

Хэтэрхий сайхан амьдрал минь нэг л өдөр орвонгоороо эргээд эгч бид хоёр энэ хорвоод үлдсэн юм.

Эцгийн маань хийсэн ажил бүтэмжтэй бид хангалуун сайхан амьдарч байсан ч биднийг бурхан хайрлан харсангүй.

Түүний бизнес миний 8н насан дээр сүйрч гэрт хэдэн залуус орж ирэн тэрнээс ямар нэг зүйлийг шаардаж байснаа аваад гарчихсан юм.Энэ өдрөөс би аавыгаа ахиж хараагүй.Харин нүдээ аних тоолонд гэрт орж ирсэн залуусын нэгнийхэн гар надад тод харагддаг юм.Энэ яг л өвчин шиг...Заримдаа үл таних залуу харагдаж,үзэгдэх нь намайг сэтгэцийн өвчтэй болсон юм шиг санагдуулдаг...

Ээж минь саяхан энэ дэлхийг орхин одсон.Эгч тэр хоёр хол замд явж байгаад хүнд осолд орж ээж газар дээрээ амьсгал хурааж харин эгч маань тэргэнцэр дээр бас тархиндаа гэмтэлтэй,хараа муутай,мартамхай нэгэн болж үлдсэн...Гэсэн ч надад эгч минь байгаа учраас би түүний төлөө амьдарч эхэлсэн.

Сурч боловсрохынхоо хажуугаар хэдэн ч ажил хийж өдөртөө дуулж басгүй мөнгө олдог...Олсон мөнгөө эгчийнхээ эмчилгээ,орон байрны зардал,хоол хүнс,хувцас хунар гээд зохицуулж болдог.Сургуулиас би тэтгэлэг аван сурдаг учраас энэ тийм ч их асуудал болдоггүй нь аз юмдаа...

[Бангтан]

Жонгүг:Намжүүн хён танд тэр өртэй байсан залуугийн гэр бүлээс нь өрөө авчиж болдоггүй юм уу?

-Тэрний эх нь нас барчихсан гэсээн.Хоёр охин нь л үлдсэн байна лээ.Эгч нь тахир дутуу...Дүү нь бүх зүйлээ зохицуулж явдаг гэсэн.Тэрнийг одоо мартаад орхих нь зүйтэй.

Тэхён:Тэр чинь тэдний л асуудал биз дээ?Бидэнд хүний өрөвдөлтэй амьдрал хамаатай гэж үү?Чадахгүй байсан юм бол яах гэж танд тэр их хэмжээний өр тавьсан юм.Охидоос нь ч байсан хамаагүй өөрсдийн зүйлээ авах хэрэгтэй тийм үү?

Хусог:Өр тавьсан залуугийн амийн авчихсан биз дээ?

Шюга:Бид амийн аваагүй зөв ярьна уу Хусог!Тэр өөрөө эхэлж бидэн рүү дайрсан дараа нь хүртэх ёстойгоо хүртсэн.

Жин:Алив тэр охидынхон зураг хөрөг,амьдардаг байшин гээд юмнууд нь байвал харуулдаа...

Намжүүн:Наад ширээн дээр чинь Со гэр бүл гээд байгаа.

Залуус түүний хэлсэн материалыг үзэн хараад:

Жимин:Энэ чинь өнөөдрийн гадаа дуулж байсан охин байна тэ Тэхёнаа?

Тэхён нухацтай харж байснаа жуумалзаж:

-Тэр тусмаа мөнгөө авмаар байх чинь...

.....
.....
.....

[Миү]
Амьдралд минь чи гэх од гарж ирээгүйсэн бол харанхуйд төөрөн гүйж байсан ч жаргалтай байх байлаа.
Ухарж болохгүй замаар явж зөвхөн чиний өөдөөс л алхах замыг сонгосондоо бүх зүйлийг хараан зүхэж ядна.

[Тэхён]
Өс хонзон минь намайг идэж орхижээ.Өөрчлөгдөж чадахааргүй болсон надад хүрэх гэснийг хэрэггүй.Оролдлого бүрийнхээ тоогоор чи өвдөх учиртай.Гэсэн ч би чамайг өвтгөхийг хүсч,нулимсийг чинь харахыг илүүд үзэж байна.

Продолжить чтение

Вам также понравится

195K 9.9K 89
Being flat broke is hard. To overcome these hardships sometimes take extreme measures, such as choosing to become a manager for the worst team in Blu...
79.6K 3.6K 29
PARK JIMIN HAS A DAUGHTER?!! Yes, Park Jimin has a daughter named Park Mi-cha. It all happened when one day suddenly Mi-cha showed up at her dad's co...
226K 16.1K 29
ᴠᴋᴏᴏᴋ ᴍɢʟ sᴛᴏʀʏ ᴇɴᴛᴇʀᴇᴅ:+21 @_ᴠɴᴀʙɪ🦋
267K 7.8K 133
"𝑻𝒉𝒆𝒓𝒆'𝒔 𝒓𝒆𝒂𝒍𝒍𝒚 𝒏𝒐 𝒘𝒂𝒚 𝒐𝒇 𝒘𝒊𝒏𝒏𝒊𝒏𝒈 𝒊𝒇 𝒊𝒏 𝒕𝒉𝒆𝒊𝒓 𝒆𝒚𝒆𝒔 𝒚𝒐𝒖'𝒍𝒍 𝒂𝒍𝒘𝒂𝒚𝒔 𝒃𝒆 𝒂 𝒅𝒖𝒎𝒃 𝒃𝒍𝒐𝒏𝒅𝒆."