[Completed] ICARUSᴷᵀᴴ

By mideya_

107K 11.1K 507

"ICarus" Цус сорогч, хүн чоно, ид шидийн амьтад байдаг бол яах вэ? Тэр тусмаа чиний төсөөллөөс хэтэрхий хол... More

|Intro|
1.Magic book
[2]
[3]
[4]
[5]
[6]
[7]
[8]
[9]
10.Jimin.Park
[11]
[12]
[13]
[14]
[15]
[16]
[17]
[18]
19.Jeon Jungkook
[20]
[21]
[22]
[24]
[25]
26. The End
Бэлэг🎉

[23]

3K 336 18
By mideya_




Тэр өдрөөс хойш сар гаруй хугацаа өнгөрсөн байх ба энэ үргэлжлэх цаг хугацаа тэр хоёрт яг л зүүд мэт санагдаж байлаа.
Өдөр бүр үнэхээр жаргалтай.

Тэхён юм л болвол түүнийг тэвэрч, үнсэн хайртайгаа илэрхийлэх агаад үнэхээр нялуун болчихсон. Яаж яваад үнэхээр хүйтэн хөндий хэрцгий хаан ийм нялуун жаахан хүүхэд болчихсоныг үнэхээр гайхаад барахгүй нь.

"Тэхён би номоо уншмаар байна шүү дээ" тасралтгүй түүнийг үнсэх хүнээс залхсаар Элизабет бухимдангуй ийн хэлэх аж.

Тэхён хошуугаа унжуулан түүн рүү харахад Элизабет харин хариуд нь юу ч дуугарч юу ч хийж чадсангүй дэмий л санаа алдаад "Уучлаарай, Тэхён" гээд түүнийг тэврээд уруул дээр нь үнслээ.
Харин энэ үйлдлийн дараа Тэхён өнөөх дөрвөлжин инээмсэглэлээ гарган инээсээр боломжийг алдалгүй түүнийг хариу үнсэж эхлэв.
Үнсэлтээ салгаад Тэхён түүнийг өвөр дээрээ суулган үсийг нь чихнийх нь араар хийгээд "Ширүүн үнсчих л юм бол хагарчих юм шиг юм шиг санагдаад байх юм. Чи дэндүү нандин" гэсээр тэр Элизабетын уруулыг илээд түүний энгэрт наалдав. Элизабет ичингүйрэн түүнийг зөрүүлэн тэвэрлээ.
Тэд үргэлж л бие биедээ эрхэлж, үйлдлүүддээ ичдэг хэвээрээ. Үргэлж бие биенийгээ агуу их хайраар хайрладаг хэвээрээ. Магадгүй өдөр ирэх тусам тэдний бие биенээ хайрлах хайр улам ихэсдэг байх.

Тэхён түүнийг тэвэрч байгаад нэг зүйл санасан бололтой хурдхан өндийгөөд Элизабетын нүдрүү харан "Хонгор минь, ингэхэд чамд очихыг хүссэн газар байна уу?"

Элизабет бодож байснаа инээгээд "Надад  тийм газар байв л гэж дээ" гэхэд Тэхён түүнрүү нухацтайгаар харан "Чи хүний ертөнц рүү буцаж очмоор байна уу?" гэх нь Элизабетын гайхшралыг төрүүлээд амжих нь тэр. Ахиж хэзээ ч очихгүй дээ гэсэн газар луугаа ингээд л шууд оччих нь гэдэг түүний хувьд маш том гэнэтийн бэлэг байлаа. Гэхдээ Элизабет түүнрүү нэг л эргэлзэнгүй хараад "Чи итгэлтэй байна уу?" гэхэд Тэхён толгой дохиод Элизабетын гарнаас салаавчлан атгаад ордны хэний ч үл мэдэх газар луу явж эхлэв. Элизабет ч энэ ордонд удаан байсан хэр нь энэ газрыг огт мэдэхгүй байлаа.

Тэднийг өрөөнөөс гарахтай зэрэгцэн Намжүүн тэдний ард даган алхаж эхлэсэн ба нэгэн олон цоожтой цагаан хаалганы өмнө ирэхэд Намжүүн цоожнуудыг онгойлгож өгөн тэдэнд бөхийлөө.

Харин Тэхён эхэлж Элизабетыг тэр өрөө рүү оруулаад сүүлд нь Намжүүнд "Бүгдийг нь бэлдээд байж байгаарай" хэмээн шивнэсэн ч Элизабет сонсоод амжчихав.
Тэд хамтдаа өрөөний гол ирэхэд бүтээлгээр бүтээсэн шидэт толь байх агаад Хусогын өрөөнд байсантай яг адилхан байлаа.

Тэхён түүнд гараа сунгаад "Явцгаая" хэмээн хэлэв.
Элизабет түүний гарнаас итгэлтэй нь аргагүй атгаад тэд хамтдаа тольруу орцгооход удалгүй хүний ертөнцөд гараад ирэх нь тэр.

Тэд яг замын хажууд гарч ирсэн ба тийм ч их хүн байхгүй байсан ч тэр хавьд байсан зарим хүмүүс тэдний хувцсыг харан гайхаж, бас шоолсон маягтай харж байв. Аргагүй шүү дээ. Тэд даашинз болон цээж хэсэг нь ил гардаг задгай өмсгөл өмсчихсөн зогсож байна шүү дээ.

Элизабет одо л анзаарав бололтой хувцас руугаа хараад ичсээр Тэхён руу харан инээх нь тэр.

"Яасан?" хэмээн Тэхён асуухад Элизабет толгойгоо сэгсрэн инээгээд "Хоёулаа эхлээд хувцсаа сольсон дээр байх"

Тэд хотын гудмаар явахад Элизабет төвөггүй Англид ирчихсэнээ ойлгов.
Тэхёнд мөнгө байсан учир тэд тийм ч их удалгүй нэгэн дэлгүүр ороод хувцас сонгон авлаа.
Элизабет өөрт таалагдсан цамц, өмдөө авсан бол Тэхёнд нилээн хэдэн хувцас өмсөж үзүүлэхэд бүгд л их сайхан зохисон тул бүгдийг нь авав. Тэхён ийм хувцас өмсөж байгаагүй тул эхэндээ жаахан эвгүй байсан мэт боловч сүүлдээ харин ч түүнд таалагдан биеэнд нь эвтэйхэн байгааг ч хэлээд амжсан юм.
Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд тэр үнэхээр царайлаг харагдаж байсан.
Тэр магадгүй хүний ертөнцөд байсан бол загвар өмсөгч, дуучин, жүжигчин гээд л Элизабетээс сайхан бүх бүсгүйчүүд түүний араас гүйх байсан гэдэгт итгэлтэй байна.

Элизабет хуучин байсан гэртээ ирэхэд яг л өмнө ямар байсан шигээ гэр нь хэвээрээ байх ба тэр байрныхаа гаднаас харан инээмсэглээд Тэхён руу харвал Тэхён байр луу нь харж байгаад "Энд амьдарч байсан хэрэг үү?"

Элизабет толгой дохин дотогш ороход байрных нь хамгаалагч зогсож байх ба уулга алдан "Хатагтай Элизабет! Ямар удаан гэртээ ирсэнгүй вэ? Танийг Солонгос руу буцсан л гэж бодсон шүү. Нөхөртэйгөө ирээ юу?" гэхэд Элизабет сандран гараа сэгсэрсээр "Ү-"

"Тиймээ би нөхөр нь байгаа юм. Бас эхнэртэй минь ахиж яриа өрнүүлэх юм бол шатаа-"

Элизабет түүний амыг дарсаар түүнрүү анхааруулсан янзтай харлаа. Тэхён хэзээ ч хүний ертөнцөд ирж байгаагүй тул эндхийг яг л өөрийнх нь улс мэт харьцаж байсанд санаа зовсон хэрэг.

Тэд цахилгаан шатанд суухад Тэхён гайхаж байснаа арын түшлэгнээс бариад авах нь тэр "Ийм зүйл гэж байдаг аа?"

Элизабет түүнийг эгдүүрэн хараад "Цахилгаан шат гэдэг юм аа. Шатаар өгсөж байхаас хавьгүй дээр" гэхэд Тэхён толгой дохиод "Ордондоо хийлгүүлбэл зүгээр л эд байна даа"

Элизабет түүний царайг харан инээгээд хацар дээр нь үнсэн тэд 7 давхарт ирэн Элизабет нууц дугаараа хийн гэр лүүгээ ороход түүнд үнэхээр сайхан санагдаж байлаа. Гэртээ ирээгүй үнэхээр удчихсан байна.

Тэхён үүдэнд зогсон гэрийг нь тойруулан харах ба эгдүүтэйгээр "Миний бяцхан охин ийм газар амьдарч байсан байх нь ээ. Жаахан жижигхэн ч тухтай харагдаж байна" гэхэд Элизабет инээгээд "Тийм шүү" гэхэд Тэхён түүний өрөөний үүдэнд байх араг яс руу харан уулга алдаад "Хонгор минь чи энэ цогцосны ясаар яах гэж байгаа юм?"

Гэхэд Элизабет инээгээд "Энэ миний хичээлд хэрэгтэй зүйл байгаа юм. Бас тэр их царайлаг араг яс байгаа биз" гэхэд Тэхён ярвайгаад "Амьд даа ямар амьтан байсан болдоо" гэх нь Элизабетэд үнэхээр эгдүүтэй харагдаж байлаа. Тэд түүний гэрээс гаран замын хажуугаар хөтлөлцөн алхах ба Тэхён бүхий л зүйлсийг нүд алгасалгүй харан толгойдоо тогтоож, хадгалж авахыг хичээж байв.

Элизабет түүнд хотын гайхалтай гэж боддог газар бүрээ түүнд тайлбарлан үзүүлэх ба Тэхён тэр бүрийг харан нүдээ баясгаж байв.

"Би хотоо ийм болгох хэрэгтэй юм шиг байна" тэр амаа ангайсаар хэлэх аж. Харин Элизабет түүний эгдүүтэй төрхөнд хайлах нь холгүй түүнийг татан уруул дээр нь үнсээд "Яагаад ийм эгдүүтэй байдаг юм бэ? Тэхёнаа"

Тэхён түүний хацарнаас барин эргүүлж үнсээд "Зөвхөн чиний Тэхён болохоор" хэмээн хэлээд духан дээр нь үнсэв.
Хэн ч харсан тэд бол хамгийн жаргалтай хосууд байлаа.
Элизабет түүнд зайрмаг авч өгөхөд Тэхён дуртай нь аргагүй идэх ба амныхаа хажууд нялсаар "Гүзээлзгэнэтэй нь үнэхээр амттай юм байна"

Элизабет түүний уруулны дээр байх зайрмагийг арчаад "Бүхэл бүтэн хаан байж одоо байгаа чинь хаан гэхээсээ илүү жаахан хүүхэд шиг л харагдаж байна шүү" тэр түүнийг цаашлуулан хэлэхэд Тэхён инээгээд "Одоо бол би жирийн Тэхён. Хаан биш шүү" гээд Элизабетыг хөтлөн урд нь харагдах парк руу гүйчхэв.

Тэд жаргалтай нь аргагүй инээлдэн гүйсээр эхнээс нь эхлэн тоглоомон дээр тоглож эхэллээ. Тэхён хэзээ ч ийм зүйлс дээр тоглож, энэ газарт ирж үзээгүй тул Элизабет түүний хүссэн бүгдийг хийж өгөхийг хүсч байлаа.

Тэхён Элизабетын бэлхүүсээр тэврэн явж байтал дэргэдүүр нь нэг шаар өнгөрөх нь тэр. Харин тэр шаарны араас нэгэн жаахан хүү гүйнэ. Тэхён эргэж гүйн тэр шаарыг барьж аван хүүгийн гарт атгуулбал хүү эгдүүтэй нь аргагүй инээж, Тэхён түүний хацрыг зөөлхөн чимхээд "Ямар эгдүүтэй хүү вэ?" гэхэд түүний цаанаас ээж нь гүйж ирж байгаа бололтой нэгэн эмэгтэй ирэн "Баярлалаа. Сайхан хосууд байна. Аз жаргал хүсье" гэчихээд явчхав.

Элизабет Тэхёныг англи хэл мэдэхгүй байх хэмээн орчуулах гэсэн ч Тэхён хэдийн тэр эмэгтэйн яриаг ойлгочихсон түүнрүү инээх аж.

"Чи англи хэл мэддэг байсан юм уу?"

"Мэдээж, би маш олон хэл мэднэ"

"Ингэхэд чи хүүхдэд их хайртай бололтой"

Тэхён түүнийг хөтлөн алсыг харагчийн зүг явахдаа инээгээд "Мэдээж би хүүхдэд их хайртай. Удахгүй бид хүүхэдтэй болвол би хүүхдээ үнэхээр их хайрлаж, сайн аав болно гэдгээ амлаж байна" хэмээн түүний гарыг үнслээ.

Элизабет түүний хэлсэн зүйлсэд ичингүйрэн инээн тэд цааш бие биедээ наалдан явлаа. Аль хэдийн бүрэнхий тасарч хотын шөнө үзэсгэлэнтэй харагдах ба Тэхён түүний гарнаас тасралтгүй атган дээш болох алсыг харагчийн бүхээгийн цонхоор хотын гэрлийг тасралтгүй ажиж байлаа.

"Би энэ мөчийг яг ингээд зогсоомоор байна" Элизабет түүнрүү харан инээн хэлэхэд Тэхён түүний гарыг илээд "Би ч бас яг үүнийг чинь хүсч байлаа"








Магадгүй 3 хэсгийн дараа дуусах байх🤷🏻‍♀️

Continue Reading

You'll Also Like

27.7K 2.9K 10
Хүндэт ноёд хадагтай нараа та бүхэнд нөхрийнхөө ээжтэй хамт хийсэн паянгуудаа сонирхуулья! Нэг нууц хэлэхэд "тэр үнэхээр балай хүүхэн шүү" 400 дэх F...
40.2K 3.1K 41
Чиний найз охин хэтэрхий ичимхий биш гэж үү?
61.4K 6.3K 30
Зөвхөн тэнэгүүд л дурладаг. Би бол тэр тэнэгүүдийн л нэг. Бүр төрсөн эгчийнхээ найз залууд дурлачихсан усан тэнэг. Түүний ганцхан инээмсэглэл, хүндх...
56.2K 4K 28
"Жунг Хёоми, Би чамайг одооноос миний хуурамч найз охин болоосой гэж хүсэж байна"