[Completed] ICARUSᴷᵀᴴ

By mideya_

107K 11.1K 507

"ICarus" Цус сорогч, хүн чоно, ид шидийн амьтад байдаг бол яах вэ? Тэр тусмаа чиний төсөөллөөс хэтэрхий хол... More

|Intro|
1.Magic book
[2]
[3]
[4]
[5]
[6]
[7]
[8]
[9]
10.Jimin.Park
[11]
[12]
[13]
[14]
[15]
[16]
[17]
[18]
19.Jeon Jungkook
[20]
[21]
[23]
[24]
[25]
26. The End
Бэлэг🎉

[22]

3K 335 16
By mideya_




Элизабет нүүрэн хэсгийг уншчихаад Тэхён руу асуулт ирэн харвал тэр зөөлхөн инээгээд Элизабетын араас очин тэврэх нь тэр.

Элизабет нэг урт амьсгаа аван цаасыг дэлгэвэл

Хүндэт Элизабет.

Чи магадгүй энэ зурвасыг уншихад аль хэдийн надаас явчихсан байгаа байх эсвэл үгүй ч байж магадгүй юм.

Юуны түрүүнд миний чамд хэлэхийг хүссэн зүйл бол намайг үнэхээр уучлаарай. Хийсэн бүхэнд минь.
Гэхдээ чамд хайртай байсан минь миний чин сэтгэл байсан юм шүү. Бас хамгийн сүүлийн удаа чамаас нэг зүйл гуйя.
Хайрцганд байгаа бөгжийг үргэлж биедээ авч явж байгаарай зүүхгүй байсан ч болно оо, зүгээр л биенээсээ битгий салгаарай. Эмээгээс минь надад үлдсэн сүүлийн эрдэнэ байгаа юм.

Эцэст нь Тэхён ахтай аз жаргалтай амьдраарай.

Чамайг амьнаасаа ч илүү ихээр хайрладаг Justin Seagul.

Жон Жонгүгаас.






Элизабетын нүднээс нулимс урсан түүнийгээ хурдхан арчихад Тэхёны гар явсаар хайрцганд байх бөгжийг аван нөгөө гараараа Элизабетын зүүн гарнаас барин дунд хуруунд нь удаанаар бөгжийг зүүлгэх нь тэр.


Элизабет түүнрүү эргэн харахад Тэхён түүний хацрыг илээд " Тэр энэ бөгжийг үүрд чиний хуруунд байгаасаа л гэж хүсч байгаа. Тиймээс хэзээ ч битгий салгаарай"
Элизабет түүний хэлэхийг сонсоод шууд л Тэхёныг тэврэн уйлж эхлэхэд Тэхён түүний толгойг илэнгээ үнсэж байлаа.

Тэд хэсэг тэврэлдсэний эцэст Элизабет түүний тэврэлтээс хөндийрөн "Чи яагаад уурлахгүй байгаа юм?"

Тэхён түүний урдаас инээгээд "Түүний сэтгэлийг хэнээс ч илүү ойлгож байгаа болохоор огтхон ч уурлаж чадахгүй нь"

Элизабет түүний урдаас инээхэд Тэхён түүний үсийг сэгсийлгээд "Жонгүгийнд байхдаа түүнээс уйлахыг сураа юу? Уйлаад л байх юм" гээд түүнийг шоглоод инээгээд байв.
Яг энэ үе л хамгийн жаргалтай үе байлаа.
Маш их зовлон, үхэл хагацлын дараах жаргалтай мөч.

Тэхён түүний бэлхүүснээс тэвэрсээр уруул дээр нь тасралтгүй үнсэнэ.

Хэд хэд үнсэж байгаад Элизабетын нүд рүү нь хараад "Одоо чи зөвхөн минийх" гэх нь тэр.

Элизабет түүний хацар дээр хурдхан үнсчхээд "Тэхён надад зурахыг зааж өгч болох уу?" түүний асуултад Тэхён дуртай нь аргагүй толгой дохиод түүнийг хөтлөн зурж байсан зурагнийхаа өмнө авчрав.

Тэхён түүний араас тэврэн зогсоод "Ямар зураг зурмаар байна"

"Чамайг зурмаар байна"
Элизабет түүний өөрийг нь тэврэх гарыг илэн хэлэхэд Тэхён инээгээд "Үгүй дээ. Чамайг л зурах хэрэгтэй. Чи минь үнэхээр үзэсгэлэнтэй" гээд Элизабетын хүзүүн дээр үнсэхэд Элизабет ичингүйрэн инээж байв.

Тэхён өөр шинэ цаас гарган тавиад Элизабетын нэг гаранд бийр атгуулаад өөрөө гарнаас нь атган нөгөө гараа бэлхүүсээр нь ороосон хэвээр зурж эхэллээ.
"Зурах гэдэг бол зүгээр л мэдрэмжээ дагах хэрэгтэй зүйл. Юу мэдэрч байна тэр бүхнийгээ цагаан цаасан дээр урлаг болгон буулгах нэг хэлбэр байгаа юм" тэр Элизабетын чихэнд шивнэн түүний гарыг атгасан гараа хөдөлгөн хар өнгөөр зурж эхлэр нь тэр.

"Хар өнгө хамгийн гайхалтай өнгө гэдгийг мэдэх үү?"

"Надад яг л чам шиг санагддаг" Элизабетын хариултад Тэхён инээгээд "Яагаад?"

"Зүгээр л. Чиний нүд, чиний хоолой үнэхээр сонирхолтой. Гүн, заримдаа хоосон мэт эсвэл маш учир утгатай, ямар нэг зүйлийг илтгээд ч байгаа юм шиг бас их хүчтэй санагддаг болохоор магадгүй хар өнгөтэй төстэй санагддаг байх"

"Миний хувьд хар өнгө бол хайрыг илгэдэг өнгө. Үргэлж л байж байдаг энгийн өнгө мэт боловч бүх хүмүүсийн дурладаг өнгө"

Элизабет түүний яриаг сонсоод гүн бодолд дарагдан түүний зураг руу ширтэж байхад Тэхён түүний хацар дээр үнсээд
"Яагаад ийм нухацтай бодоод байгаа юм бэ?" гэсээр бийрээ аван түүний хацар дээр зурчхав.

Элизабетын хацар хар будаг болохтой зэрэгцэн Элизабет уулга алдаад тавиур дээр байсан шар өнгөнд бийрээ түрхээд түүний хамар дээр зурлаа. Тэхён инээгээд түүний араас хөөх бол Элизабет түүнээс зугтан сүүлдээ замаа харалгүй зургийн хэрэгслийг түлхэж унагаагаад газраар баахан будаг асгачих нь тэр.
Элизабет сандран Тэхён руу харвал тэр элгээ тэврэн Элизабетыг шоолж инээгээд "Бурхан минь, чиний царай сандархаараа үнэхээр эгдүүтэй"

Тэхён Элизабет түүнрүү савтай будаг цацахад л инээхээ болин түүн рүү хараад гүйж очин дээр нь гарч байгаад нүүрэн дээр нь зурахаар бийрээ түүнрүү ойртуулахад Элизабет орилох ба түүнээс болихыг гуйж байв. Харин Тэхён нэг гартаа түүний хоёр гарыг холбон бариад бийрээ хүргэхийн даваан дээр гацчихав.

Түүний доор инээн хэвтэх энэ эмэгтэй үнэхээр үгээр хэлж, үзгээр бичимгүй үзэсгэлэнтэй харагдсан болохоор тэр.

Тэхён шүлсээ залгин түүнрүү харахад Элизабет ч инээхээ болин түүнрүү харж байв.

Хэдий бие биенийх нь нүүр, хувцас гэх зүйлс будаг болсон байх ч тэд бие биенийхээ нүднээс дурламаар сайхан үзэсгэлэн төгөлдрийг олж харж байлаа.
Тэхён Элизабет рүү удаанаар дөхөн удалгүй түүний уруул Элизабетын уруулд хүрэхэд огт өөр мэдрэмж төрөх нь тэр. Хэзээ ч мэдэрч байгаагүй шинэлэг мэдрэмж. Яг л бие биентэйгээ нэгэн бүхэл болж буй мэт.

Тэхён түүнийг үнссээр чөлөөтэй байх нэг гар нь Элизабетын үсийг илж байлаа.
Элизабет хэдий түүнийг тэвэрмээр байвч Тэхён түүний гарыг атгасан атгалтаас гарч чадсангүй.
Тэд хэсэг үнсэлцэсний эцэст Тэхён түүний нүдрүү ширтсээр "Би энэ мөчийг үүрд үргэлжлээсэй гэж хүсч байна"

"Үүрд ийм байх болно оо. Амлаж байна" Элизабет түүнд шивнэн хэлэхэд Тэхён зөөлхөн инээгээд түүнтэй духаа наан нүдээ анилаа.

Энэ мөч яг л зүүд шиг.
Тэхён нүдээ аниад нээх мөчид энэ эмэгтэй нүднийх нь урд ахин байж байх болов уу? Хэмээн бодож байлаа.

Түүний хүссэн эмэгтэй хажууд нь ингээд жаргалтайгаар инээн байх нь түүнийг үнэхээр аз жаргалтай болгохын хажуугаар санааг нь амрааж байв.
Учир нь одоо л түүний хайрласан эмэгтэй дэргэд нь ирчихсэн түүнд хайрыг мэдрүүлээд байж байна шүү дээ.

Энэ л байхад хангалттай.

Гэхдээ тэднийг бие биедээ эрхлэн, хайрандаа шатаж байхыг өөр нэгэн хүн нууцхан ажиглахыг хэн ч мэдсэнгүй.







A/n: uguulleg maani duusah duhuj baigaa ch bi duusgamaargui bna🤣

Continue Reading

You'll Also Like

56.2K 4K 28
"Жунг Хёоми, Би чамайг одооноос миний хуурамч найз охин болоосой гэж хүсэж байна"
40.2K 3.1K 41
Чиний найз охин хэтэрхий ичимхий биш гэж үү?
186K 481 107
Erotic shots