[Completed] ICARUSᴷᵀᴴ

By mideya_

107K 11.1K 507

"ICarus" Цус сорогч, хүн чоно, ид шидийн амьтад байдаг бол яах вэ? Тэр тусмаа чиний төсөөллөөс хэтэрхий хол... More

|Intro|
1.Magic book
[2]
[3]
[4]
[5]
[6]
[7]
[8]
[9]
10.Jimin.Park
[11]
[12]
[13]
[14]
[15]
[16]
[17]
19.Jeon Jungkook
[20]
[21]
[22]
[23]
[24]
[25]
26. The End
Бэлэг🎉

[18]

2.9K 356 7
By mideya_



"Өвдсөн байхдаа? Тэхён ингэх гээгүй байх аа. Чи түүнд битгий уурлаарай" Элизабет Жонгүгийн нүүрэн дээрх шархыг илэн ийн хэлэх аж. Шарх нь удалгүй идгэчихдэг тул цэвэрлэх хэрэггүй хэмээн Жонгүг хэлсэн учир тэр урссан цусыг нь л хөнгөхөн арчиж өгч байгаа юм.

Жонгүг түүний гарыг атган өвдгөн дээрээ тавин илээд

"Тэр чамд тийм зүйл хийсэн ч чи түүний талд орж байгаа юм уу?"

Элизабет санаа алдан гунигтай хоолойгоор "Би Тэхёнд буруу өгөхийг яагаад ч юм хүсэхгүй байна. Жиминий үхэлд, чиний ингэж гэмтсэнд ч бас бүгд миний л буруу" ингэж хэлж байхдаа Элизабетын хоолой зангиран нүд нь бүрэлзэж эхлэн юу юугүй л нулимс нь урсчих гээд байв.
Жонгүг түүний байдлыг ажигласаар түүний зүрх ч мөн адил базлан өвдөх аж. Тэр залуу өөрийг нь хичнээн их шархлуулаад байхад ч буруутгаж чадалгүй өмөөрөх энэ охин.
Хайртай гэдэг нь ийм илт байхад Жонгүг хэзээ ч түүний хайрыг булааж чадахгүй гэдгээ ойлгох мэт хүндээр санаа алдан түүнийг татан энгэртээ тэвэрлээ.

Тэр Элизабетын толгойг хүзүүндээ наан үсийг нь зөөлхөн илээд
"Хэрвээ би чамайг хэзээ ч өвтгөхгүй гэвэл... Над дээр ирж чадах уу?"

Жонгүг итгэл тээн ийн хэлвэл Элизабет хариуд нь огтхон ч үг дуугарсангүй.

Жонгүг нүдээ анин түүнийг өөртөө улам наагаад "Би хүлээнээ, хүлээж чадна"

Харин түүний хариуд Элизабетын мөр чичирч эхлэх нь тэр.
Тийм ээ тэр уйлж байна.
Тэр зүгээр л айж байна. Тэр Жимин өөрт нь хайртай байсныг мэднэ тэгээд л тэр үхсэн, Тэхёныг ч мөн тэр өөрөө шархлуулчихсан шүү дээ түүнд маш их хэцүү байгааг Элизабет мэдэрч байгаа гэхдээ тэр ахиж хэн нэгэн хүнийг зовоохыг хүсэхгүй байна. Тэр Жонгүгт өөрөөс нь болж ямар нэгэн юм болох вий хэмээн айж байгаа юм. Тэр өнөөдөр л гэхэд өөрөөс нь болж ийм болчхоод байна шүү дээ.

"Жонгүг би чамайг өвтгөх вий гэхээс айж байна" түүнийг тэврэлтээ салган доош харахад Жонгүг түүний эрүүг дээш өргөөд "Чи намайг хэзээ ч өвгөхгүй. Тийм болохоор миний хажууд юу ч битгий бод, өөрийнхөөрөө бай" тэр ийн хэлээд Элизабет руу аажмаар дөхөн үнсэх гэсэн ч Элизабет харцаа буруулчихав.
Жонгүг түүний духанд духаа наагаад хэсэг нүдээ аниад нээхдээ хүзүүнд нь гялтганах өнөөх зүүлтийг олоод харчхав.

Тэр гараа явуулсаар дунд хуруугаараа Элизабетын эгэмний ясаар гүйлгэсээр удалгүй хүзүүн дэх зүүлтийг нь тасдан хаялаа.

Элизабет гайхан түүнрүү харвал Жонгүг инээмсэглээд "Одоо бидэнд энэ хэрэггүй гэж бодож байна" хэмээн шивнэлээ.


-

"Хонгор минь юу хиймээр байна?"

"Мэдэхгүй юм даа, харин чи?"

"Чамтай л хамт байвал юу ч хийсэн хамаагүй ээ" Жонгүг түүнд эрхэлсээр ийн хэллээ.
Тэр энд ирээд аль хэдийн хоёр сар болчихжээ.

Энэ хугацаанд нилээдгүй их зүйлс өөрчлөгдсөн ба Жонгүг Элизабетэд бүр мөсөн уусан шингэж, илүү ихээр хайртай болж байгаа. Гэхдээ Элизабетын сэтгэл огт өөрчлөгдөөгүй юм.

Тэр өмнөхөөсөө дээрдсэн ч урьдын Элизабет байхаа больчихсон юм.
Энийг нь Жонгүг ч анзаардаг. Эхний нэг сард Элизабет Жиминий үхэлд өөрийгөө буруутгасаар сэтгэл санаа нь улам дордож байсан учир Жонгүг түүнийг дээрдүүлэх бүхий л аргаа ашиглаж өдий зэрэгтээ хүргэсэн. Харин Элизабет Жонгүгийн ачаар дээрдсэн ч одоо ч Жимин, Тэхён гэх хоёр хүнийг үргэлж санадаг. Гэхдээ тэр өдрөөс хойш Тэхён огт ирээгүй. Ор сураггүй болчихсон. Элизабет түүн дээр очихыг хичнээн их хүссэн ч ахин шаналах вий хэмээн айж байсан юм.

"Жонгүг, Элизабет та хоёр юу хийгээд-" Хусог чанга чангаар ярьсаар өрөөний хаалга татмагцаа дуугаа хураан уулга алдаад "Юу..би ч буцъя даа" гэчихээд гараад явчихав.

Учир нь Жонгүг Элизабетыг тэвэрчихсэн яг үнсэх гэж байсан юм.

"Жонгүг холдоо, Хусог буруу ойлгочихлоо" Элизабет түүнийг өөрөөсөө түлхээд босон тавиур дээрх номыг аван унших гэж байхад Жонгүг түүний хажууд хүрч ирээд "Чи энэ номыг үргэлж л уншдаг. Яагаад уйддаггүй юм"

"Зүгээр л надад таалагддаг" Элизабет зөөлхөн инээмсэглэх аж.

"Хайрын тухай ном шүү дээ"

"Надад нэг түүнийг санагдуулаад байдаг юм"

"Хэнийг Жимин? Эсвэл Тэхён уу?" Жонгүг бухимдан асуулаа. Түүний хариуд Элизабет түүнрүү харан хэсэг зогссоны эцэст "Тэхёныг" хэмээн хэлчихэв.
Хариуд нь Жонгүг санаа алдан орон дээрээ суугаад "Хариултыг нь мэдэж байж яах гэж чамаас асуусан юм бол?"

Өрөөнд анир чимээгүй ноёлсны эцэст Элизабет Жонгүгийн хажууд суун гарнаас нь атгаад инээмсэглэхэд Жонгүг яагаад энэ эмэгтэйгээс татгалзаж чаддаггүй юм бол? хэмээн өөрөөсөө асуух аж. Тэр түүнд уурлах гэсэн ч, түүнийг мартах гэсэн ч аль алиныг нь хийж чаддаггүй. Түүний ганцхан инээмсэглэлд л хууртаж байгаагаа тэр мэддэг.
Тэр Элизабетын гарыг илэнгээ инээмсэглээд
"Чи яагаад ийм мансууруулах бодис шиг байдаг юм бол?"

"Би тийм хортой гэж үү?"

"Тийм ээ, чи маш их хортой" Жонгүг инээмсэглэн түүнрүү ойртон үнслээ. Элизабет нүдээ анин хариу үнссээр тэд үнсэлцэж эхлэв. Жонгүг түүний хацраас барин өөртөө улам илүү наах бол Элизабет зүгээр л ямар нэгэн зүйл мэдрэхийг хичээж байв. Гэвч байдаг шигээ л Тэхён түүнд хүрдэг шиг догдлолыг мэдрүүлж чадахгүй байлаа.

Жонгүг үнссэн чигтээ Элизабетыг арагш хэвтүүлэн дээр нь гараад зөөлөн, зөөлөн үнссээр цамцан доогуур нь гараа хийн гэдсийг нь илэхэд Элизабет инээн түүнийг түлхэх агаад Жонгүг шүлсээ залгин түүнрүү хараад ахин уруул дээр нь үнсчхээд аажмаар доошлон эрүү, хүзүү цээж хэсэг дээр нь үнсэж эхэллээ.
Энэ хүзүү, энэ үнэр нь Жонгүгийг галзууруулах шахаж байв. Элизабетээс л гардаг энэ онцгой үнэрийг Жонгүг хоёр сар тэссэн ахиж тэсч чадахгүй гэж бодож байна.

Элизабет нүдээ анин хэвтэх бол Жонгүг түүний хүзүүг шимж байгаад зогсон уруулаа долоогоод "Ганцхан хазалт" хэмээн өөртөө л сонсогдохоор шивнээд Элизабетын үсийг арагшлуулан соёогоо гарган хазах гэтэл нүдэнд нь нэг зүйл гялалзаж харагдав.
Тэр хөмсгөө зангидан Элизабетын хүзүү рүү сайн харвал хазчихсан бололтой соёоны мөр тодроод гараад ирэх нь тэр.

"Хараал ид, тэр тамгалчхаж"

Flashback

"Хаантаан дараа нь намайг шийтгэсэн ч болно. Одоо бол надад таныг аврах үүнээс өөр арга үлдсэнгүй. Уучлаарай" хэмээгээд түүний хажууд хэвтээд нааш эргүүлэн харуулаад чангаас чанга тэвэрлээ.

Мөс шиг хүйтэн бие нь халуунаас ч халуун болчихсон гал шиг их дулаанаар төөнж Элизабетийг ч мөн мансууруулаад амжих нь тэр.

Элизабетийн зүрх аймшигтай хурднаар цохилон, Тэхёны халуун бие түүнтэй наалдах тусам хацар нь улайн, тэр байж суух газраа олохгүй байв.

Түүнд үнэхээр ичмээр санагдаж байгаа нь гарцаагүй.

Хэн ч хүрч үзээгүй, хэнийг ч хүргэж зүрхлээгүй биед нь Тэхёны бие эрээ цээргүйгээр наалдчихсан хэвтэж байна шүү дээ.

Үүрээр Тэхён хэн нэгний амьсгалах чимээнээр сэрвэл Элизабет түүний хажууд тайван гэгч нь түүнийг тэвэрчихсэн унтаж байлаа.
Тэхён эхлээд гайхсан ч инээмсэглээд нүүрнийх нь урдуур орсон үсийг арагшлуулаад ширтэж байхдаа нүд нь түүний уруул руу гүйгээд байгааг мэдэрч байлаа. Тэр тэсэлгүй түүний уруул дээр хурдхан шиг үнсчхээд холдох гэсэн ч ахиад л чадсангүй. Тэр түүний хацар, духан дээр нь ахин үнсчхээд доош тонгойн хүзүүнээс нь зөөлхөн хазлаа.
Элизабет түүний халуунд мансууран юуг ч мэдрэх сөхөөгүй унтаж байсан учир хөмсгөө зангидсан ч сэрэлгүй унтсаар л байв.

Тэхён багахан цус сорчхоод ахиад илүүг хүссэн ч өөрийгөө хянан салгав. Түүний цус дэндүү амттай юм. Хэзээ ч амсаж байгаагүй тийм л нандин амт.
Тэр хүзүүн дээр нь урссан жаахан цусыг нь соёоныхоо мөртэй хамт долооход соёоны мөр алга болох аж. Тэхён шанаагаа тулан хүзүүг нь илэн инээмсэглээд
"Чи одооноос албан ёсоор миний эмэгтэй"




Эзэн хаан сүйт бүсгүйгээ хазах төдийд тамгалагдсан гэж үздэг ба албан ёсоор түүний эмэгтэй болж буй хэрэг юм. Мөн ахин өөр ямар ч эрэгтэй хааны эмэгтэйд ямар нэгэн зүйл хийж болдоггүй нэг ёсны хамгаалалттай болчихсон байдаг гэсэн үг.

Continue Reading

You'll Also Like

75.5K 5.3K 18
Ахлах ангийн төгсөх анги болох Хэми тэтгэлэг олгох компаний шалгалтанд орох үедээ хэн ч харсан сүрдмээр залуугын нүдэнд өртсөн юм. Хар хослолын цаана...
83.5K 6.5K 17
Нэг өглөө сэртэл огт танихгүй хүнтэйгээ гэрлэхээр болчихсон... /Completed/
32.1K 596 29
Kelley O'Hara Harley Miller ( original character ) Instagram Love Story
162K 413 102
Erotic shots