[Completed] ICARUSᴷᵀᴴ

By mideya_

107K 11.1K 507

"ICarus" Цус сорогч, хүн чоно, ид шидийн амьтад байдаг бол яах вэ? Тэр тусмаа чиний төсөөллөөс хэтэрхий хол... More

|Intro|
1.Magic book
[2]
[3]
[4]
[5]
[6]
[7]
[8]
[9]
10.Jimin.Park
[11]
[12]
[13]
[14]
[15]
[16]
[18]
19.Jeon Jungkook
[20]
[21]
[22]
[23]
[24]
[25]
26. The End
Бэлэг🎉

[17]

3K 358 8
By mideya_



"Яагаад?"

"Би ч үүнийг мэдэхгүй"

Элизабет нүүрээ даран уйлах аж.
Харин Жонгүг түүнийг тайвшруулахын тулд нурууг нь илэхэд гэмших сэтгэл төрөөд амжих нь тэр.
Эхнээсээ түүнийг Тэхёноос салгах түүний зорилго байсан одоо зорилгодоо хүрэх гэж байхад яагаад ч юм санаа нь зовоод байв.
Хэсэг Элизабет түүнд аргадуулан уйлсны эцэст юм гөлрөн сууж эхлэлээ.
Жонгүг түүнийг ширтэн суухаас өөр үйлдэл ч хийсэнгүй.

Хэний ч зүрхийг шимшрүүлэм хөөрхий өрөвдөлтэй нэгэн охин.

"Жонгүг намайг аваад яваач! Хаашаа ч хамаагүй. Би түүнийг хармааргүй байна" Элизабет цөхөрсөн хоолойгоор хэлэн харцаа бурууллаа.
Түүний зүрх маш их шархалж байв. Жиминий өмнө ч мөн маш их гэмшинэ. Зөвхөн нүдэнд нь ч нулимс торж байгаа юм биш түүний зүрхэнд ч нулимс тогтож байсан юм.

Харин түүнийг ингэж хэлэх мөчид Жонгүгийн урууланд багахан мишээлт тодрох нь тэр.
Аймшигтай сэтгэлтэй нэгэн.

Жонгүг Элизабетыг дагуулан гарвал үүдэнд Юнги зогсож байх ба санаа алдан тэдэнд зам тавин өгөв..
Юнги эцэст нь Жонгүгийн талд орсон бололтой.
Хүн бүхэн л өөрт ашигтай талдаа ордог шүү дээ.

Жонгүг түүнийг дагуулан тэд нилээн хэдэн цаг явсаар өөр нэгэн харшид ирлээ.

Тэдний харш тийм ч том биш ч гаднаасаа тохилог харагдаж байлаа.
Гэхдээ Элизабетэд үүнийг харах сөхөө ч байсангүй доош гөлрөн явна. Түүнд ингэж амьдрах ч утгагүй санагдаж байлаа.

Жонгүг түүний мөрөөр тэврэн харшруугаа орох ба үйлчлэгч харуулуудад дохих төдийд тэд алга болон тус тусын ажлаа хийж эхлэх аж. Харин тэд цааш явсаар зочны өрөөний хажуугаар өнгөрвөл Хусог сонин уншин сууж байх нь тэр.

Нүдний шил зүүн, урдаа жижигхэн аяганд цай хийн тавьсан байх ба түүнийгээ аван бага багаар тааламжтай ууж байв.

Тэр сониноосоо харцаа салгасангүй шилээ дээшлүүлээд "Жонгүг хүрээд ирэв үү? Оройтож байх чинь"

"Тийм ээ"

"Оройн хоолоо идээрэй" Хусог эцэст нь тэдэн рүү харан хэлэхдээ дуу нь суларч нүд нь томроод Жонгүг рүү нэг Элизабет рүү нэг бас Элизабетын мөрөн дээр байх Жонгүгийн гар луу харсны эцэст дулаахан инээмсэглээд
"Тавтай морил Элизабет"

Хэмээхэд Элизабет мөн гайхаж байсан ч өөдөөс нь хүчлэн зөөлхөн инээмсэглэж байв. Хусог түүнд дотно санагддаг ч түүнд одоогийн нөхцөл байдалд инээмсэглэх ч хүсэл алга.

Хусог сонингоо эвхэн "Ямар хэргээр ирсэн юм. Ирж цай уугаач. Би лаванда цэцгийн цай чанасан" хэмээн инээмсэглэсээр хэлбэл Жонгүг зөөлхөн хоолойгоор "Элизабетэд амралт хэрэгтэй байгаа. Ядарсан байх. Маргааш тухтай ярилцацгаая" гэсээр Элизабетыг түшин явсаар цааш өрөөрүүгээ орлоо.
Жонгүг түүнийг орон дээрээ зөөлхөн суулган өөрөө хажууд нь суугаад гарыг нь атгав.

"Энэ миний өрөө. Одооноос энд байсан дээр" хэмээн шивнэх шахам хэлэв. Харин түүний хариуд Элизабет зөөлөн толгой дохино.
"Хэвтэж бай даа. Би гарчихаад ирье" хэмээн Жонгүг түүний духан дээр үнсчихээд зөөлхөн мишээн өрөөнөөс гарлаа.

Түүнийг гаран зочны өрөө рүү ирэхэд Хусог аягатай цайгаа уун суух ба харьцангуй тайван харагдаж байв.

Жонгүгийг зочны өрөө рүү орохоос өмнө Хусог хөлөө ачин суугаад "Яагаад түүнийг авчирч байгаа юм?" хэмээн хүйтэн өнгөөр хэлэхэд нь Жонгүг тэвдсэн ч түүний хажууд суун үсээ хойшлуулаад "Би тэрэнд Жиминийг Тэхён алчихсан гэдгийг хэлчихсэн юм. Тэгээд л тэр тэнд баймааргүй байна гээд л авчирсан-" түүний яриаг таслан Хусог аягаа ширээн дээр хүчтэй тавиад "Чи эрүүл ухаантай байна уу? Жонгүг. Тэхён мэдэх л юм бол чамайг ална"

"Би мэдэж байгаа. Гэхдээ түүнд Элизабетыг өгч чадахгүй" гэхэд Хусог түүнийг алгадаад "Би ахын чинь хуваарь хэлж байна Жонгүг! Эцэг эхээ алдсан ахин би чамайг алдмааргүй байна!" тэр хэлж дууссаныхаа дараа хөмсгөө зангидан Жонгүгийн цамцнаас зуураад
"А-Арай түүнд дурлачихсан юм биш биз дээ!"

"Үгүй дээ ахаа" Жонгүг уруулаа хазлах аж. Тэр худлаа ярихдаа үргэлж л ингэдэг. Харин Хусог түүний цамцыг тавин түлхээд "Дурлачихжээ" хэмээн санаа алдаад
"Сайн бодож байж үүнийг хийсэн биз дээ" гэхэд Жонгүг хөнгөхөн толгой дохиход Хусог ахин уртаар санаа алдаад
"Өөрөө мэдэж байгаа бол боллоо. Буцааж болохгүйгээс хойш" гээд мөрөн дээр нь цохичхоод яваад өгөх нь тэр.

Харин хүнгүй зочны өрөөнд Жонгүг ганцаар хоцорсоор гунигтай харцаар түүний урд тавьсан цайг ширтээд салгалсан гараа явуулан авж уулаа.

Түүний юу бодож байгааг хэн ч таашгүй.

Гаднаа хүчтэй харагдах ч дотроо сул дороо царайлах түүний сэтгэлийг хэн ч мэдэхгүй шүү дээ.

Түүний эцэг эхийг Тэхён алчихсан болохоор л хариугаа авахыг хүссэн. Гэсэн ч тэр эмэгтэйд сэтгэлээ нээчихнэ гэж Жонгүг санаагүй юм.

Тоглож болохгүй тоглоомоороо тоглосноо тэр одоо л ойлгож байлаа.

Flashback

"Гуйя Икар эцэг эхийг минь битгий алаач. Дүү бид хоёрт байгаа цорын ганц гэр бүл минь шүү дээ " Хусог түүний өмнө сөгдөн уйлах шахан ийн хэлэх аж.

Тэдний эцэг эх Тэхёноос урван Оман улсад ихээхэн хэмжээний алт, мөнгө, ариун буга зэргийг явуулж байсныг Тэхён олж мэдэн тэдний харшид өөрийн биеэр ирсэн нь энэ юм.

"Гэр бүл гэнэ ээ? Харин надад гэр бүл байдаггүй" хэмээн хүйтнээр хэлээд Жонгүг, Хусог хоёрыг үлдээн эцэг эхийг нь  хороочихсон.

Хусогт дүүгээс нь өөр хэн ч үлдээгүй тул Тэхёны доор хүчин зүтгэхээс өөр арга байгаагүй.
Хэдийн Тэхён эцэг эхийг нь алсан ч Хусог харамсаж, түүнд хар буруу санаагүй юм. Учир нь тэр үргэлж эцэг эхдээ гологдол хүүхэд нь байсан бөгөөд заримдаа үзэн ядаж өөрийн гараар алахыг ч хүсдэг байсан. Гэхдээ тэр нэг хэвлийгээс гарсан жаахан дүүдээ хар буруу санаж чаддаггүй байлаа. Тэр сайн ах байсан.
Харин Жонгүгийн хувьд эцэг эхийн хайрыг булаасан хүүхэд байсан тул тэр үхлийн дараа маш их өөрчлөгдсөн.
Зан ааш нь ч тэр, амьдрал нь ч тэр бүх зүйл нь.

Flashback end

Элизабет шөнө нэг л тухгүй унтсанаас болон өглөө их л нойрмоглон сэрэв.
Харин түүний оронд Жонгүг түүнтэй унтаж байсан юм.
Элизабет цочиж сандарсангүй. Түүнийг ажиглан санаа алдан хэвтэнэ.
Одоо түүнд яасан ч, юу ч болж байсан хамаагүй мэт.

Жонгүг унтсаар Элизабет хэсэг хэвтэж байгаад босох гэтэл Жонгүг түүнийг гэнэт тэврээд авах нь тэр.

"Ж-Жонгүг"

"Ингээд жаахан хэвтчихье"

Элизабет санаа алдан түүнд тэврүүлэн хэвтэнэ. Түүний сэтгэл санаа авах юмгүй хог шороотой хутгалдчихсан тул тэр ахиж өөрийгөө тарчлааж юм бодохыг хүссэнгүй.
Хэсэг хугацааны дараа Жонгүгийн гар сулрахад л тэр босон хувцсаа янзлах аж.

Түүний араас Жонгүг ч босон хувцсаа солиод тэд хамтдаа зочны өрөө рүү бууцгаалаа.

Харин тэднийг буун төв хаалганы хажуугаар зөрөх гэж байхад хаалга савагдан онгойсоор Тэхён ууртай орж ирэх нь тэр.
Түүний хөмсгөө зангиран, гараа чанга атгасан нь харваас маш их уурласныг нь илтгэнэ.
Тэр хүнд хүнд алхан ирээд үгийн зөрөө ч үгүй Жонгүгийг цохиод эхэллээ.
Харин Элизабет цочирдон түүнийг салгах гэсэн боловч хүчирсэнгүй.

"Миний эмэгтэйгээс холхон бай гэж хэлсэн байхаа?" Тэхён Жонгүгт хандан ийн хэлээд үргэлжлүүлэн цохих бол Элизабет Тэхёныг хүчрэхгүй байгаадаа бухимдан шүүгээн дээр байсан ваарыг аван шидээд
"Ким Тэхён! Яг одоо зайл!" хэмээн хашхирах нь тэр.

Харин түүний энэ үйлдэл, энэ үгэнд Тэхён гайхшран Жонгүгийн дээрээс босоод түүнрүү гайхсан харцаар харан зог тусав.

Түүний урд байгаа эмэгтэй түүний мэддэг Элизабет биш байна. Тэр хэзээ ч түүн рүү ийм аймшигтай, жигшсэн нүдээр харж байгаагүй шүү дээ.

Элизабет гүйн Жонгүгийг босгон нүүрийг нь ажиглах ба гэнэт Тэхён түүний гарнаас хүчтэй татан босгоод "Ю-Юу гэсэн үг юм?" хэмээн гацаж түгдэрсээр асуух аж.

"Би чамайг зайл гэж байна!" Элизабет хүсээгүй үгээ хэлэх төдийд нүднээс нь нулимс урсах гээд байсан тул нулимсаа залгин сааралтсан хоолойгоор арай ядан "Жиминийг алчхаад одоо Жонгүгийг алах гээ юу?" хэмээн хэлэх аж.

"Э-Элиза-" түүнрүү ойртох гэж байхад нь Элизабет хойш ухран яриаг нь таслаад
"Чи бол араатан! Надаас хол бай! Миний нүдэнд ахиж битгий үзэгд. Үзэн ядаж байна! Үзэн ядаж байна!"

Түүний яриаг сонссон Тэхёны түүнрүү харж байсан харц нь гунигаар солигдон доош чиглээд удалгүй юу ч хэлэлгүйгээр гаран явлаа.

Continue Reading

You'll Also Like

46.8K 2.7K 22
𝐁𝐨𝐨𝐤 # 𝟏 𝐨𝐟 𝐓𝐡𝐞 𝐑𝐚𝐚𝐳 𝐬𝐞𝐫𝐢𝐞𝐬. Love or betrayal? Consumption of betrayals. Internal betrayal? Yes! Will they be overcome? Or W...
8.8K 511 29
- ერთ შეკითხვას დაგისვამ და მიპასუხე " ვინ ხარ ?" - სწორედ მეც მაგის გაგება მინდა ვინ ვარ ? არავინ არ ვარ ერთი ჩვეულებრივი ნაგავი ვარ რომელსაც არაფლ...
25K 2.3K 15
Надад хэлээч. Хэрвээ би хүсэх л юм бол хэн миний эсрэг зогсож чадна гэж? Гэхдээ.. Түүнтэй учирсан өдрөөс хойш бүх зүйл өөрчлөгдсөн юм..
61.4K 6.3K 30
Зөвхөн тэнэгүүд л дурладаг. Би бол тэр тэнэгүүдийн л нэг. Бүр төрсөн эгчийнхээ найз залууд дурлачихсан усан тэнэг. Түүний ганцхан инээмсэглэл, хүндх...