[Completed] ICARUSᴷᵀᴴ

By mideya_

107K 11.1K 507

"ICarus" Цус сорогч, хүн чоно, ид шидийн амьтад байдаг бол яах вэ? Тэр тусмаа чиний төсөөллөөс хэтэрхий хол... More

|Intro|
1.Magic book
[2]
[3]
[4]
[5]
[6]
[7]
[8]
[9]
10.Jimin.Park
[11]
[12]
[14]
[15]
[16]
[17]
[18]
19.Jeon Jungkook
[20]
[21]
[22]
[23]
[24]
[25]
26. The End
Бэлэг🎉

[13]

3.2K 384 11
By mideya_



Тэхён Элизабетыг дагуулсаар ордны арын цэцэрлэгт хүрээлэнд авчирлаа.

Цагаан, хар, ягаан, шар гэх мэт өнгө өнгийн сарнай байх агаад өөр ямар ч цэцэгс байхгүй байв.
Зөвхөн сарнай.
Бут, сөөгөө засч янзлан өвөрмөц хэлбэртэй болгосон нь яг л музейд яваад байна уу? Гэлтэй харагдах аж.

Олон салаа замтай байх ба хамгийн гол нь цэцэрлэгийг сүлжин давхилдах олон жимүүдийн огтлолцол нь төв усан оргилуур байлаа.
Гэхдээ энэ ус жирийн ус биш байх агаад мөнх амьдралын ус байсан юм.

Гялалзсан, тунгалаг, хамгийн зөөлөн яг л энэ зүйл юу вэ гээд асуучихмаар гайхалтай сайхан харагдана.

Мөнхийн усан оргилуурын голд сахиусан тэнгэрүүдийн хөшөө байх ба хамгийн дээд талын бяцхан сахиусан тэнгэрийн өргөсөн байх титэм дээр танил хэдэн үсэг бичигджээ.
"KTH"

Элизабет үүнийг харан уулга алдах нь тэр.

"Ямар нэг юм болоо юу?"

"Энэ үсэгнүүдийг харж байсан санагдаад" хэмээн Элизабет хөмсгөө атиралдуулан хэлэх аж. Үнэндээ тэр номон дээрх үл таних нэгний нэр гэж мэдэж байсан ч Тэхёнд хэлэхийг хүссэнгүй.

Тэд цэцэглэгийг тойрон явсаар нилээн хугацааг ардаа үдэв. Гэсэн ч тэдний хэн хэн нь ямар нэгэн зүйл хийж, ямар нэгэн зүйл ярьсангүй.

"Энд яагаад зөвхөн сарнай л байгаа юм?" Элизабет цэцэгсийг харсаар ийн асууна.

"Бүгд яг адилхан ч өнгө бүр нь дотроо өөр өөр шинж чанар, бэлгэдлийг агуулдаг цорын ганц цэцэг болохоор надад таалагддаг юм" Тэхён хоёр гараа нуруун дээрээ үүрсээр ийн хэлэв.

Тэхён Элизабетын хажууд нэг л эв хавгүй зогсон хоолойгоо засан явах нь сүүлдээ Элизабетэд ядаргаатай санагдаж эхлэлээ. Тэр яг яачихаад байгаа юм.

Удалгүй ахиад л түүнд хоолойгоо засах нь дуулдав. "Чи надад юм хэлэхийг хүсээд байгаа юм уу?"

"Чи намайг яахаараа чи гэж дууддаг юм" Тэхён түүнрүү уурсаж эхлэх нь тэр. Яг яачхаад байгаа юм бол? Ойлгомжгүй гэдэг нь.

"Чи намайг нэрээр минь дууд гэсэн тэгээд л өөрийн мэдэлгүй л чи гэчихлээ" Элизабет урвайсаар ийн бувтнахад Тэхён түүнрүү харсаар "Чи хэдэн настай билээ?"

"21"

"Би 623. Чамаас ийм ах байхад хүдэтгэлтэй харьцаж бай. Намайг нэрээр минь дууд гэсэн нь тийм ёс суртахуунгүй харьц гэсэн үг биш" хэмээн хэлээд цааш алхаж эхлэх нь тэр.

"Тэр яг яачхаад ингээд байгаа юм бэ?" Элизабет ахиад л бувтнан араас нь хөлөө чирэн алхлаа.
Болзоо нь болзоо биш юм шиг болсоор тэд ахиад л эвгүй харилцаан дунд алхана.
Удалгүй түүний гарт хүйтэн зүйл мэдрэгдэх ба тэр нь Тэхёны гар байх аж. Тэр түүнийг хөтлөчихөж.

"Та чинь юу хийгээд-" Тэхён түүний яриаг таслан долоовор хуруугаа түүний уруул дээр тавиад дээш тэнгэр лүү заалаа.

Элизабет түүний урт нарийхан хурууг даган харцаа дээш шилжүүлвэл үргэлж л бүрхэг, манантай байдаг тэнгэрийн завсраар нарны туяа зүсэн орж ирж буй мэт гайхамшигтайгаар тодрон гэрэлтэж, бараан үүлнүүдийг хөөх мэт тэнгэрт сүлжилдэх олон олон сахиусан тэнгэрийг олж харав.

Үзэсгэлэнтэй цагаан далавчаа дэвэн тэнгэрт нисэлдэх ба үгээр хэлэхийн аргагүй үзэсгэлэнтэй харагдсаныг нуух юун.

Ийм гайхамшигтай харагддаг гэж Элизабет төсөөлж ч байсангүй. Түүний нүдэнд нулимс нь гялалзан харагдах аж.

Тэхён түүний гарыг хөтлөх гараа чангалах ч түүний сэтгэлийг дэвтээж гарыг нь дулаацуулах дулаан огт байхгүй байх аж.

Зүгээр л хүйтэн, мөс шиг гар.

Элизабет зөрүүлэн түүний гарыг чангаар атгавал эсрэгээрээ Тэхён түүнээс халуун дулааныг зүрхээрээ ч тэр, биеэрээ ч тэр мэдэрч эхлэх нь тэр.

Тэхён түүнтэй хөтлөлцсөн атгалтаа сулруулаад Элизабетыг гаран дээрээ нүд ирмэх зуур өргөчхөв.

"Т-тэхён" Элизабет гайхан түүнрүү харах аж.

Харин Тэхён түүнрүү ямар ч хувиралгүй өнөөх харцаараа харсаар

"Бэлэн үү?" хэмээх ганцхан үгийг амнаасаа унагалаа.

"Юунд?"

"Үүнд" гэчихээд Тэхён тас хар, том далавчаа дэлгээд асар хурдаар дээш нисэх нь тэр. Харин Элизабет түүний хүзүүгээр тэврэн энгэрт нь шигдээд аврал эрж байна уу гэлтэй амандаа үглэж байлаа.

Удалгүй бүх зүйл тогтворжиж Тэхён амьсгаагаа нэг гаргаад "Нүдээ нээ"
Элизабет тас аньсан нүдээ аажмаар нээн харвал тэд нарны өөдөөс харан зогсох ба сэвсгэр цагаан үүлэн дээр байх нь тэр.

Тэхён тэрнийг тэнгэрт гаргаад ирж.

"Энэ үнэхээр биширмээр юм"

Нарны хурц тусгал бүх газарт хаа сайгүй тусч тэнгэр дээрх үүлнүүд хөвөн, зөөлөн шаргал туяатай орчныг бүрхэн харагдана.

Ийм байдаг байх нь ээ. Тэнгэр дээр.

Ийм байдаг байх нь ээ. Тэнгэр газрын зааг.

Элизабет нарлуу ширтэж байгаад агаарыг шуналтай нь аргагүй уушиглан сороод Тэхёнийг харвал Тэхён гялалзаж байх нь тэр.

Яг л алмааз шиг.
Хүн үнэт эрдэнээр өөрийгөө чимбэл ийм үзэсгэлэнтэй харагддаг юм уу? Гэмээр.

Элизабет Тэхёны биеийн хэсэг болгоныг анхааралтай нь аргагүй ажиж гараа явуулсаар хацарт нь гараа алгуурхнаар хүргэлээ.

Элизабетын жижигхэн дулаахан гар Тэхёны нүүрэнд хүрэхэд тэр нүдээ нээн Элизабетрүү ширтэхэд "Чи үзэсгэлэнтэй харагдаж байна" Элизабет түүний хацрыг эрхий хуруугаараа илэн ийн хэлэх аж.

"Би үхэж байна" Тэхён гунигтай харцаар түүнрүү харсаар хэлэхэд Элизабет гайхсаар асуулт ирсэн харцаар түүнрүү харвал Тэхён "Буцацгаая" хэмээгээд тэд доош буулаа. Доош буусан даруйд Тэхёны гялалзаж байсан арьс улайгаад эхлэх нь тэр.

"Т-тэхён"

Тэхён үг дуугүй түүнийг тэврэн явсаар өрөөнийх нь үүдэнд буулгаад ордоо хэмээх шиг зөөлхөн эрүүгээрээ дохичхоод өөрийн өрөөрүүгээ орлоо.

Тэр яачхав аа?

Элизабет хэсэг санаа зовсоор хаалга руу нь харсаар эргэн өрөөндөө орлоо.

"Сайхан зугаалж байгаад ирэв үү?"

"Чи энд юу хийж байгаа юм?" Элизабет хөмсгөө зангидан орон дээр нь суух нэгэн рүү харан ийн хэллээ.

"Чамайг хүлээгээд л" Жонгүг хөлөө савчсаар түүнрүү инээмсэглэх аж. Ёжтой ч биш, зэвүүн ч биш энгийн дулаахан инээмсэглэл.

"Яах гэж?" Элизабет цонхныхоо хажууд байх буйдан руу очин суухад "Чамайг хармаар санагдаад" Жонгүг инээсээр л байх аж.

Түүний хариуд Элизабет юу ч хэлээгүйд Жонгүг хэсэг сууж байгаад "Тэхён та хоёр их сайхан байгаа бололтой"

Ахиад л Элизабет юу ч хэлсэнгүй.

"Тэхён сайн хүн биш"

"Чи яагаад надад үүнийг хэлээд байгаа юм" Элизабет ширээн дээрээ байх цайг уусаар ийн хэлбэл Жонгүг дулаахан инээмсэглээд "Би чамтай найзууд болохыг хүсч байна"






A/n:Ingehed hesguud ih ugtei bh n zuger uu tim ch ih bish baisn n zuger uu

Continue Reading

You'll Also Like

61.4K 6.3K 30
Зөвхөн тэнэгүүд л дурладаг. Би бол тэр тэнэгүүдийн л нэг. Бүр төрсөн эгчийнхээ найз залууд дурлачихсан усан тэнэг. Түүний ганцхан инээмсэглэл, хүндх...
165K 416 102
Erotic shots
48.6K 4.4K 17
Би бол дэлхий даяар алдар нь цуурайтсан Ким Тэхёны бүсгүй. Нэр хүндийг нь сэвтээхгүй гэсэндээ сүүдэрт нуугдах өрөвдөлтэй нэгэн. Түүнийх гэх тодотголт...
1.8M 117K 26
#Book-2 in Lost Royalty series ( CAN BE READ STANDALONE ) Ekaksh Singh Ranawat The callous heartless , sole heir of Ranawat empire, which is spread...