[Completed] ICARUSᴷᵀᴴ

By mideya_

107K 11.1K 507

"ICarus" Цус сорогч, хүн чоно, ид шидийн амьтад байдаг бол яах вэ? Тэр тусмаа чиний төсөөллөөс хэтэрхий хол... More

|Intro|
1.Magic book
[2]
[3]
[4]
[5]
[6]
[7]
[8]
[9]
10.Jimin.Park
[12]
[13]
[14]
[15]
[16]
[17]
[18]
19.Jeon Jungkook
[20]
[21]
[22]
[23]
[24]
[25]
26. The End
Бэлэг🎉

[11]

3.3K 410 21
By mideya_






Тэр явдлаас хойш хоёр долоо хоног өнгөрлөө.
Элизабет Жиминд үнэхээр их санаа зовж байгаа. Мөн түүнийг дайнд явсан хэмээн бодож суугаа юм.
Харин Тэхён Элизабетыг өрөөнөөс нь огт гаргаагүй ба бусад нь бүгд Жиминийг үхсэнийг мэдсэн ч Элизабетэд хэлж зүрхэлсэнгүй. Тэхён ч Элизабетэд хэлэхийг хүссэнгүй.

Тэхён эдгээр өдрүүдэд өрөөнөөсөө ч гараагүй бөгөөд цонхоор хий дэмий ширтэн хар ойг ажиглан өөр хийх зүйлгүй суудаг болчихсон юм. Ойр зуурын ажлыг нь Намжүүн, Юнги хоёр зохицуулж, Жонгүг хил эргэхээр цэргүүдтэйгээ явж Элизабетыг өрөөнөөс нь гаргахгүй байхын тулд хамгаалагчдаа нэмж бараг бүтэн салаагаар хаалгыг нь манаж зогсоонсон байх. Тиймээс ч Тэхёнд санаа зовох зүйл огт байсангүй.

Гэхдээ тэр Жиминийг алчихсандаа үнэхээр их гэмшиж байлаа.
Тэр долоо хоногийн турш огт унтаагүй юм.
Эхний долоо хоногт унтах гэсэн ч унтаж чадахгүй, унтсан ч зүүдэнд нь Жимин ирж, түүнтэй байсан дурсамж зүүдлэгдээд байсан учир тэр унтахыг огт хүсээгүй.
Гэхдээ Тэхён унтахгүй бол хүч чадал нь суларч яг л жирийн хүн шиг сульддаг.
Учир нь тэр цэвэр цусны цус сорогч биш шүү дээ. Тэр эрлийз учраас унтаж бас хоол иддэг.
Тэр одоо маш их ядар ч зовхи нь хүнд оргиж байлаа.
Тэхён суудлаасаа босон гарах хаалганы зүг алхах аж.
Тэр Элизабетын өрөө рүү орохыг хүснэ. Учир нь Жиминийг үхэлрүү түлхсэн хүн нь өөрөөс нь илүү Элизабет гэж бодож байгаа юм. Жимин тэр хүүхэнд дурлачихсанаас болоод л өөрөөс нь алахыг хүссэн шүү дээ. Тэр өөрийгөө буруугүй хэмээн зөвтгөнө.

Тэр эмэгтэй анхнаасаа л байгаагүй байсан бол тэдний хувь заяа ч холбогдож, Жимин ч түүнрүү очиж эцэс сүүлд нь дурлалдаа сохорч үхэхгүй байсан.
Тэр эмэгтэй л тэдний голоор орчихсон.

Үхэл ч салгаж чадахааргүй тэдний нөхөрлөлийг тэр эмэгтэй таслахаа шахсан.

Тэхён өрөөнөөсөө гаран Элизабетын өрөө рүү чиглэн гараараа цэргүүд рүү дохих төдийд тэд түүнд зам тавьж өгч байлаа.
Тэр хаалгыг шууд түлхэн ороход Элизабет буруу хараад нэг чихмэл тэвэрчихсэн  хэвтэж байв.

"Бос!" Тэхён түүний зүг хүнд хүнд алхлан очих ба гарнаас нь татан шууд л босгоод ирэх нь тэр.
Элизабет унтаагүй байсан тул уулга алдан түүнрүү гайхан харж байлаа.
Тэхён хэсэг түүний гарнаас атган түүнрүү ширтлээ.
Тэр эмэгтэйн царайг харах төдий л түүний уур дээд цэгтээ хүрч нүдэнд нь гал авалзаж байв.

"Яагаад байгаа юм бэ? Намайг тавиач"
Элизабет ярвайн гараа түүнээс татах ба Тэхёнруу муухай харахад Тэхён түүнийг орлуу хүчтэй түлхтэл Элизабет орны толгой мөргөн толгойгоо барьлаа.
Гэвч Тэхёнд энэ хамаа байсангүй.
Түүний дээр гаран хоолойг нь боох ба өнгөрөх хором мөч болгонд гар нь чангарч байв.

Элизабетын амьсгал боогдож тэр зөвхөн Тэхёны доор тийчлэн гарнаас нь зуурахаас өөр зүйл хийж чадахгүй нь.

"Чи л үхээд өгвөл болно!" Тэхёны нүд улаан өнгөтэй болон соёо нь гарч ирэн тэр араатан төрхөндөө орж эхлэх аж.
Элизабетын нүднээс нулимс урсах ба тэр өөрийгөө үхэх нь гэдэгтэйгээ эвлэрч түүний гар сулрах мөчид зүүсэн зүүлт нь гэрэлтэж Тэхёны чихэнд "Битгий" гэх шивнээ сонсогдон тэр одоо л өөрийн гэсэн ухаантай болох нь тэр.

Тэхён түүнээс гараа алгуурхнаар авах ба Элизабетын нүднээс урсах нулимс, хүзүүнд нь гэрэлтэх зүүлтийг харсаар тэр толгойгоо барин хойш ухарсаар сүүлдээ хаалга налан уналаа. Түүний нүднээс нулимс дусалж эхлэх агаад тэр үнэхээр арчаагүй байгаадаа мөн Элизабетыг алах гэж байсандаа гэмшиж байлаа.
Жимин түүнээс Элизабетыг битгий алдаарай гэж гуйсан байтал тэр амлалтаа зөрчин харин ч түүнийг өөрийн гараар алах гэж байж. Тэхёны ухаан санаа алга болчихсон бололтой.
Ахиад л өөр нэгэн үхлийг тэр авчрахаа шахаж.

Тэхён урт нарийхан хуруу, том гараараа нүүрүү таглаж, хариэ Элизабет хоолойгоо барин түүнрүү айсан нүдээр харна.

Гэсэн ч тэр түүнд ямар нэгэн хэцүү зүйл тохиолдчихоод өөрийн ухаангүй байгаа тийм болохоор л ийм үйлдэл гаргасан хэмээн өөртөө итгүүлэн сууж байлаа.

Түүнийг алах гэж байсан ч тэр хүнийг өмөөрөн, зөвтгөн бодох энэ эмэгтэй өрөвдөлтэй юм.
Тэхён нүүрээ гараараа таглан гүнзгий амьсгаа авах ба хэсэг тэдний дунд хөндий амьгүй байдал тархсаар Элизабет түүнийг таслан боссоор Тэхёнруу удаанаар ойртож байв.
Элизабет түүний урд тулан ирчихээд доош өвдөглөн сууж түүний гарт удаанаар хүрэх аж.
Тэхёны гарыг атган доош буулгавал нүднээс нь нулимс урссан байх ба Элизабет руу цаанаа л нэг гунигтай, далай мэт гүн хар нүдээрээ ширтэн удалгүй түүнээс харцаа буруулах аж. Элизабет хэзээ ч түүнээс ийм гунигтай, шаналсан төрхийг олж харж байгаагүй юм.

Харин үүний дараа Тэхёны хүлээгээ ч үгүй, Элизабетын бодоо ч үгүй үйлдэл болсон нь эмэгтэй түүнийг тэврэх байлаа. Тэр Тэхёныг  тэврэн энгэртээ наах ба гар нь тайвшруулах аятай нурууг илнэ.

Тэхён гайхаж, түүний нүд хэвийн хэмжээнээсээ томрох нь тэр.
Харин Элизабет түүнийг илүү чанга тэврээд "Хэцүү байвал зүгээр л нулимсаа гарга. Би хэнд ч хэлэхгүй болохоор битгий тэвч"

Тэхёны зүрхэнд урьд хойчид мэдэгдэж байгаагүй долгион мэдрэгдэж Тэхён түүнийг юу гэдгийг нь үнэхээр ойлгосонгүй. Гэсэн ч тэрээр Элизабетэд итгэж болохоор санагдана.
Түүний гар дээш өргөгдөн удалгүй Элизабетыг тэврэн авлаа.
Нүүрээ түүний хүзүүнд наах ба үнэхээр тайван, одоо л сэтгэлээ уудалж болмоор санагдан нулимсаа сул тавих нь тэр.

Өмнө нь хэзээ ч, ямар ч хүний өмнө ийм сул дорой, ийм арчаагүй байж үзээгүй агуу хаан.
Нэгэн эмэгтэйн өмнө ийм сул дорой байж, нулимсаа гаргаж байгаа нь ичмээрч гэсэн түүнд одоо юу ч бодолгүй зүгээр л тэвчиж байсан бүх зүйлсээ гаргамаар санагдана.
Түүнийг тэврэхэд Тэхёнд нэг л таатай санагдах ба улам л энгэрт нь байгаад баймаар байлаа.

Элизабетын нэг гар түүний нурууг илэх ба нөгөө гар нь Тэхёныг тайвшруулах аятай үсийг нь зөөлнөөр элбэнэ.
Тэхён түүнийг тэврэн хүзүүнд нь нүүрээ наахад Элизабетын зүрх түргэн цохилж байлаа. Тэр өмнө нь ч бас ийм зүйл Тэхёноос мэдэрч байсан. Гэхдээ тэр энэ мэдрэмжийг үгүйсгэхийг хүсдэг.

Хэсэг хугацаанд Тэхён түүнийг тэврэн уйлсаар тэрний өрөөнд зөвхөн Тэхёны л уйлах дуу хадаж байв.
Удалгүй Тэхён ч уйлахаа больж мөн гар нь ч сулраад ирэв.
Элизабет түүнийг тайвширч байгаа юм болов уу хэмээн хэсэг хүлээсэн ч Тэхён улам л түүнрүү жингээрээ дараад байх нь эргэлзүүлж байлаа.

"Х-хаантаан?"

Хариуд нь түүний тайван, тогтвортой амьсгалах дуу хадна...
Тиймээ тэр унтчихсан бололтой. Аргагүй шүү дээ.
Элизабет түүнийг арай ядан өргөөд... Өргөсөн ч гэж дээ. Бараг л хоёр гарнаас нь чирээд орлуугаа дөхүүлээд шууд л шидчихэв.

"Бурхан минь, ямар хүнд юм бэ?"
Элизабет хэсэг гарныхаа чилээг гарган зогсоод Тэхёнруу ойртон орон дээр бүрэн хэвтүүлэн хөнжил нөмрүүлэх гэтэл Тэхёны гар түүнийг тэврээд орлуу унагачхав.

Элизабет түүний өөдөөс харан хэвтэх ба одоо ч Тэхёны гар түүнийг ороосон байх аж.

Тэр гарыг нь өөрөөсөө холдуулах гэсэн ч хэтэрхий хүнд юм. Түүний гарыг хүчирсэнгүй. Мэдээж хүчтэй, эр хүн дээрээс нь араатанг яаж ч дийлэх билээ.

Тэр хажуу тийш Тэхён руу харах бөгөөд тайван гэгч нь унтах түүнийг төрхийг харахад сайхан санагдана. Унтаж байхдаа шал өөр хүн шиг байх агаад өнөөх хүйтэн харц, ёжтой инээмсэглэл, зангирсан хөмсөг гээд аль аль нь алга. Үнэхээр тайван, амгалан хараад л баймаар.
Түүнийг ширтэн хэвтсээр удсан ч үгүй Элизабет ч мөн гүн нойронд автлаа.

Тэд өөд өөдөөсөө харан тайван унтах ба Тэхён Элизабетыг улам өөртөө наан тэвэрч Элизабет ч тухтай гэг чинь цээжинд нь наалдан унтаж байв.

Гэхдээ үүнийг хэн нэгэн ажиглан зогсож байгааг хэн ч мэдсэнгүй.

-

Удалгүй Элизабетын бие халуу шатаж байгаа мэт бүгчимдэж, нүүр лүү нь нэг зүйл үлээх мэт болон зовхи нь чичирсээр нүдээ нээлээ.

Харин түүний урд Тэхён тайван унтсан хэвээр л байлаа. Тэд бие биедээ дэндүү ойрхон, нүүрнийх нь хооронд маш бага зай үлдсэн байх ба Тэхён түүнийг тэврэн бараг л биеээрээ ороочихсон унтаж байв.
Ингээд л тэр халууцаад байж.
Цонхоор харвал аль хэдийн үдэш болсон харагдах авч цаг харвал үүрийн 4 цаг болж байлаа.

Тэд үнэхээр их унтчихаж.

Элизабет эргэн харж Тэхёны нүүрний хэсэг болгоныг нухацтай ширтэх ба түүнийг царайлаг гэдэгтэй үнэхээр маргахгүй юм хэмээн дотроо бодно.
Тас хар өтгөн хөмсөг, эмэгтэй хүн ч атаархмаар урт сормуус, ямар ч өө сэвгүй цагаан арьс, том өндөр хамар, булцгар улаан уруул.

Тэр түүний уруулыг харан шүлсээ залгин бодлоосоо салахыг хичээн нүүрнийх нь урдуур унжсан үсийг арагшлуулах гэв.
Харин энэ үйлдэл нь амжилтгүй болчихлоо.
Түүний үсэнд хүрэх мөчид Тэхён түүний гарыг барин авах ба алгуурхнаар нүдээ нээн түүнрүү өнөөх л гүн хар нүдээрээ ширтэж эхлэх нь тэр.

Элизабетын хацар халуу дүүгсээр улайж эхэлж байсан ч тэр Тэхёны нүднээс харцаа салгаж чадсангүй. Яг л түүнийг сорж байгаа мэт өөртөө татах аж. Гүн хар, юуг өгүүлж байгаа нь тодорхойгүй түүний нүд. Хүний нүднээс түүний юу бодож байгааг харж болно гэдэг ч Тэхёны хувьд энэ үг үйлчилдэггүй бололтой.

"Миний нүднээс юу мэдрэгдэж байна?" Тэхён гүн саарал хоолойгоо царгиулан асуух аж.

"Юу ч мэдрэгдэхгүй байна" Элизабет өөрт бодогдож байгаа зүйлээ л хэллээ. Тэр түүний нүднээс юу ч олж харж чадахгүй байна шүү дээ. Зүгээр л хоосон...

Тэхён өнөөх л хоосон харцаараа ширтсээр Элизабет рүү ойртон түүнийг үнсчих нь тэр.

Элизабетын нүд хэвийн хэмжээнээсээ томрох авч түүнийг эсэргүүцэж чадсангүй.
Түүний зүрх ахиад л хэмнэлээ алдан цохилж энэ удаад гэдсэнд нь мянга мянган эрвээхий нисэлдэх мэдрэмжийг мэдэрсэн юм. Нэг л догдолсон тийм л мэдрэмж.
Хүмүүсийн яриад байдаг мэдрэмж энэ байх нь.

Гэхдээ ахиад л тэр энэ мэдрэмжийг эсэргүүцэхийг хүснэ. Тэр аль хэдийн Жимин д сайн болчихсон шүү дээ.

Жимин түүнийг үнссэн тэр мөчид тэр Жиминд хайртайгаа ойлгосон. Гэтэл одоо өөр хүнд сэтгэл алдрахыг Элизабет үнэхээр хүсэхгүй байна.
Гэсэн ч Тэхёныг эсэргүүцэж үнэхээр чадахгүй нь. Зүгээр л Тэхён түүнд мансууруулах бодис шиг л хүчтэй нөлөөлдөг. Түүн рүү нүд рүү харах төдий л хөлдөж, түүнд хүрэх төдий л хөшиж эхлэхэд түүний энэ мэдрэмж үнэхээр ойлгомжгүй.

Тэр Тэхёноос догдлол мэдэрдэг гэдгээ мэдэх ч тэр Жиминд хайртай. Жимин ч бас түүнд хайртай. Жиминийг хүлээнэ гэж Элизабет өөртөө амлачихсан.

Хайртай хүнээ үхсэнийг ч мэдэхгүй. Хэзээ нэгэн өдөр ирнэ хэмээн хоосон итгэл сэтгэлдээ тээсээр хэзээ ч ирэхгүй хүнийг хүлээж байгаа өрөвдөлтэй охин.

Зүрхэндээ зөвхөн Жимин л байгаа гэж бодож байгаа тэнэг охин.
Өөрийн мэдрэмжээ үгүйсгэхийг хүсдэг бодлоггүй охин.
Тэхён түүнээс уруулаа салгаж, босон хувцсаа янзлаад "Энгэрээ зээлүүлсний чинь хариу гээд бодчихоорой" хэмээн хэлээд гараад явчихав.

Хүйтэн сэтгэлтэй амьтан. Догдлуулж догдлуулчихаад эцэст нь хөндий үг хэлээд хүйтэн өрөөнд ганцааранг нь орхиод явчихлаа...





__________________

Ер нь цаашдаа холион бантан их болж магадгүй😆Зааза мэдэхгүй юм даа.
Санаа бодлоо хуваалцаарай манайхаан✔️✔️

Continue Reading

You'll Also Like

40.2K 3.1K 41
Чиний найз охин хэтэрхий ичимхий биш гэж үү?
8.8K 511 29
- ერთ შეკითხვას დაგისვამ და მიპასუხე " ვინ ხარ ?" - სწორედ მეც მაგის გაგება მინდა ვინ ვარ ? არავინ არ ვარ ერთი ჩვეულებრივი ნაგავი ვარ რომელსაც არაფლ...
265K 10.3K 32
""SIT THERE AND TAKE IT LIKE A GOOD GIRL"" YOU,DIRTY,DIRTY GIRL ,I WAS TALKING ABOUT THE BOOK🌝🌚