~Another one~ ♡(Дууссан)♡

By TerGelNV

31.4K 2.5K 90

Ууртай, муухай ааштай боловч ном уран зохиолд маш их хайртай охин болох Сүёл ба Хусог, Жонгүгийн адармаатай х... More

01. Зүгээр л "Эхлэл" гэчихье
02. Шинэ сурагч юм биздээ?
03. Тохиролцоо
04.Тэр биширмээр тэнэг юм аа!
06. Гайхаж байна!
07. Талархах хэрэгтэй!
08. 100н охин
09. Ээж их баярласан
10. Шинэхэн
11. Хусогийн банталт
12. Сонин мэдрэмж төрөөд байна.
13. Гунигтай байна за юу :(
14. Итгэмээргүй боловч
15. Тэд юу бодож, хийж байсан юм бол?
16.Хамгийн сайн хүн нь хэн бэ? Мэдээж Хусог
Зар.😅😋

05. Яагаад?

1.7K 164 7
By TerGelNV

- Жэхид дурлаагүй хүн байдаггүй юм. Тэгээд ч түүнийг харчихаад бодол санаа чинь өөрчлөгдөнө. Тиймээс би хэрэггүй. За шийдчихлээ. Одоо явна уу!

- Үгүй ээ. Шийдээгүй. Гуйя Сүёл.

- Чи ядаж түүний зургийг харах уу? Хэрэв надаас хөөрхөн байвал юу ч дуугаралгүй манай гэрээс гар. Харин би илүү байвал энд үлдээд мөстэй цайгаа ууж дуусга.

- Тэгье.

- Сайн байна.

Гээд түүнд Жэхигийн зургийг үзүүллээ. Тэгтэл тэр
- Түүний ig хаяг нь юу юм?

- Мэдсэн юмаа. Түүнд дуралчихсан уу?

- Үгүй ээ. Мөстэй цайгаа ууж дуусгая даа.

- Хүлээгээрэй тэгэхээр би

- Чи энэ охиноос илүү хөөрхөн юм.

Түүнийг тэгэж хэлэхэд зүрх минь маш хүчтэй цохилож, юу гэж хэлэхээ мэдсэнгүй. Анх удаа ааваасаа өөр эрэгтэй хүнээс ийм үг сонсч байна.
- Чи итгэлтэй байна уу?  

- Яахав тийм ч итгэлтэй бас биш.

- Юу гэнээ?

- Үгүй ээ. Итгэлтэй байх шиг байна. За цайгаа уучихсан юм чинь би явъя даа.

Гээд хаалга руу дөхлөө. Би ч түүний мөрийг зөөлөн цохисоор
- Баяртай.  Жонгүг аа.

- Вуаа анх удаа надтай сайхан харьцаж байх шив. Энэ бол том амжилт

- Хуцалгүй хурдан яваа.

Намайг хаалгаа тас хийтэл хаасны дараа хэн нэгэн дахин тогшов. Тэр ч юм уу? Өөр хүн юм уу? Мэдэхгүй ээ.
Хаалгаа нээтэл дахиад л тэр.
- Бас яасан бэ?

- Номоо өгөхөө мартчихаж.

- Аан.

- Май. Маргааш бусад цурвалыг нь өгье. Баяртай найз охин минь.

Гэсээр булан эргэхэд нь хаалгаа хаачихаад өрөөндөө ороод хөнжилөө нөмрөн хэвтэв.
Хацараар халуун оргиод гарын үзүүр хөлдчихөж. Зүрх амаар гарах гээд ч байх шиг. Яах гээд байгаагаа ойлгохоо больчихлоо. Б-би юу сая. За мэдэхгүй ээ. Аааххх бурхан тэнгэр минь гэж би яг үхэх гэж байх шиг байнаа. Үүнийг та хараад ямар сүртэй юм гэж бодож магадгүй. Амьдралдаа анх удаа хүнээс магтаал сонслоо. Тэр тусмаа эрэгтэй хүнээс. Одоо яг яах ёстой юм бол? Үнэхээр би түүнтэй үерхээд, үдэшлэгт нь очвол яах вэ? Яг л хайр дурлалтай кинон дээр гардаг шиг. Байх болов уу? Эсвэл эсрэгээрээ 360° градус эргэх болов уу? Хүлээгээрэй. Би чинь Пак Сүёл. Юу гэж хүнтэй үерхэх юм. Энэ бол түүний намайг өөртөө татах гэсэн арга заль. Болохгүй шүү Сүёл аа. Зза цаг аль хэдийнээ талийж. 15:00. Ээж ирэхгүй гэсэн учир хоолоо хийж идье. Аяга тавагаа угаахаар зочны өрөө рүү очиж, сул аяга таваг авчирхаар явав. Жонүгийн ууж байсан аяга байна. Өөрийн эрхгүй тэр санаанд орж, нүүрэнд инээмсэглэл тодорсон байлаа. Болохгүй ээ. Яагаад түүнийг бодоод инээгээд байгаа юм бэ? Магадгүй энэ шохоорхол, хайр гэгч нь юм болов уу?

Continue Reading

You'll Also Like

625K 31.7K 60
A Story of a cute naughty prince who called himself Mr Taetae got Married to a Handsome yet Cold King Jeon Jungkook. The Union of Two totally differe...
3.9K 329 8
"Тэр хөвгүүдийн ахлах сургуульд эмэгтэй сурагч авахыг хүссэн"
140K 15.9K 22
"𝙏𝙤𝙪𝙘𝙝 𝙮𝙤𝙪𝙧𝙨𝙚𝙡𝙛, 𝙜𝙞𝙧𝙡. 𝙄 𝙬𝙖𝙣𝙣𝙖 𝙨𝙚𝙚 𝙞𝙩" Mr Jeon's word lingered on my skin and ignited me. The feeling that comes when yo...
194K 4K 46
"You brush past me in the hallway And you don't think I can see ya, do ya? I've been watchin' you for ages And I spend my time tryin' not to feel it"...