[Completed] ICARUSᴷᵀᴴ

By mideya_

107K 11.1K 507

"ICarus" Цус сорогч, хүн чоно, ид шидийн амьтад байдаг бол яах вэ? Тэр тусмаа чиний төсөөллөөс хэтэрхий хол... More

|Intro|
1.Magic book
[2]
[3]
[4]
[5]
[6]
[8]
[9]
10.Jimin.Park
[11]
[12]
[13]
[14]
[15]
[16]
[17]
[18]
19.Jeon Jungkook
[20]
[21]
[22]
[23]
[24]
[25]
26. The End
Бэлэг🎉

[7]

3.4K 394 4
By mideya_






Элизабет аргагүйн эрхэнд түүний өмнө сөгдөн сууж том алаг нүднээсээ дусал дуслаар нулимс унагааж эхлэв.

Гэтэл Тэхён түүнийг хоёр гар дээрээ өргөн тэврээд цонхоор гаран хар ойн зүг нисч эхлэх нь тэр. Харин Элизабет түүний энгэрт шигдсээр үнэрийг нь үнэртэж байлаа. Тэхёны үнэр түүнийг тайвшруулах мэт боловч дотроос нь нэг зүйл гарах гэж буй мэт сэтгэл гижигдэм үнэртэх аж.

Тэд явсаар хар ойн гүнд ирэв. Тэхён түүнийг газар зөөлхөн буулгалаа.
"Хаан-"

"Чшш" хэмээн Тэхён долоовор хуруугаа уруулныхаа урд барин хэлэх ба зөөлөн зөөлөн алхсаар нэгэн бутны навчсыг дээшлүүлэхэд Элизабетэд гайхам сайхан үзэсгэлэнтэй дүр зураг үзэгдэх нь тэр.

Хатаж хорчийсон хар ойн төвд үзэсгэлэнтэй ногоон байгалтай, том том саглагар мододтой нарны тусгал дор буга бэлчээрлэн байхыг тэр харна чинээ төсөөлсөнгүй. Тэр байгалийн сайхныг бахдан хажууд нь Тэхён түүнрүү ширтэн суухыг ч мэдэлгүй тэртээ холын үзэсгэлэн дунд төөрч байлаа.

Бугыг өмнө нь тэр харж байгаагүй бөгөөд урт, томоос том сүрлэг эвэртэй, цасан цагаан өнгөтэй байгаа нь түүнийг өөрийн эрхгүй татах бөгөөд цаанаа л онцгой үнэр ханхлах аж.
Элизабетын нүд гэрэлтэн, тэднийг бишрэн харахыг Тэхён хажуунаас нь удаанаар ажиглана.

Анх удаа л тэр Элизабетын ийм тайван, мөн харцанд нь гэрэл цацарсан, урууланд нь мишээлт тодорсон төрхийг харж буй билээ.
Элизабетыг хэсэг ширтэн суулаа. Өмнө нь Тэхён хэн нэгэн хүнийг ийм удаан, ийм нухацтай ажиж байгаагүй бөгөөд хэзээ ч харцыг нь булаах нэгнийг Элизабет гэж мэдээгүй бөгөөд ирээдүйд энэ эмэгтэй өөрийнх нь хүйтэн, аймшигт дүр төрхийг өөрчилж чадах болов уу ч хэмээн бодож байв. Тэр төрөхөөсөө л энэ тэнгэр доор буй бүхнийг айдаст автуулж байсан ба эцэг эхийнхээ толгойг залгисан хэмээн өөрийгөө бодон шаналдаг юм.

Тэхёны ухаан санаа алс хол одов уу гэлтэй Элизабетрүү хэсэг гөлөрсөн хэвээр байх ба харцаа аажуухан салган сүрлэг ойн бугаруу харлаа.
Одоо тэр үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байгаа ч гэсэн хормын дараа үхдэл болон хэвтэнэ шүү дээ. Тэхён хоосон нүдээр бугын идээшлэхийг харчхаад эргэн Элизабетрүү харан түүний ямар царайны хувирал гаргахыг төсөөлөхдөө инээвхийлээд том хар далавчаа нэг хүчтэй дэвэн буган дээр очоод гүрээнийх нь цусыг сорон амьгүй болгох нь тэр.

Хэдхэн хормын өмнө Элизабет бугыг харан бишрэн сууж байсан бол одоо нүд нь айдаст автаж байв. Тэр Тэхёны араатан төрхийг нь харсан. Тэхёныг зэвүүн амьтан гэдгийг мэдэх ч ийм хэрцгий араатан гэдгийг тэр мэдээгүй шүү дээ. Түүний нүдэнд нулимс хуралдан нүдийг нь бүрэлзүүлсээр удалгүй хацрыг нь даган урсах нь тэр. Тэр ямар ч царайны хувиралгүй, нүдээ цавчих ч үгүй түүнрүү харах ба зөвхөн түүний нүднээс айдас түгшүүрийн гашуун ус л урсаж байв.
Бугыг бүрэн алсныхаа дараа Тэхён урт цагаан соёогоо түүнээс салган уруулыг нь даган урсах час улаан цусаа арчин Элизабетрүү харан гараа сунгах аж.

Харин Элизабет айн түүнээс жийрхэж байлаа. Нулимс унагасаар түүнрүү харан сууж, байсан газраасаа босон зугтахыг хүссэн ч түүний хөлийг хүлсэн мэт огт хөдөлсөнгүй. Хэдий тэр маш их айж байсан ч түүний ам нь аймшигтай ихээр цангаж бас цусны үнэр өөрийгөө барихад нь саад болж байсан юм.
Тэхён түүний урд түргэхэн шиг ирээд гарнаас нь татан өөртөө ойртуулаад "Цусыг нь уу" хэмээн хэлвэл Элизабет шүдээ зуун түүнийг түлхсээр "Би чам шиг араатан биш" хэмээн уурсах аж. Тэхён "Зүгээр л хэлснээр хийгээд урсаж байгаа цусыг нь долоогоотох! " хэмээн түүнрүү орилтол Элизабет түүнээс харцаа буруулан эргэн ордны зүг гүйх гэв.
Гэтэл Тэхён түүний үснээс зууран хацар луу нь хүчтэй алгадчих нь тэр. Элизабет түүний хүчнээс болон хойш саван унаж уйлсаар хацраа барих ажээ.

"Надаас зугтвал амьгүй болно гэж хэлсэн санагдах юм"

Тэхён түүнийг хоёр гаран дээрээ өргөн тэврээд бугын хажууд очин суугаад тэвэрсэн чигтээ бугын цусыг сорлоо. Тэхёны соёо бугын хүзүүнд шигдсэн байх ба цус залгилах бус харин амандаа цуглуулж буй мэт хацар нь томбойж байв.

Харин Элизабет юу болоод байгааг ойлгохгүй түүнийг алгадсанд итгэж ядан айсан нүдээр түүнрүү харах ба гарнаас нь салахыг хүссэн ч Тэхён салах боломж өгөхгүй байв. Түүний гар үнэхээр хүчирхэг бөгөөд Элизабетыг өөрөөсөө яасан ч холдуулахгүй гэсэн шиг атгаж, далавчаараа ч мөн түүнийг хучих бөгөөд түүний өд яагаад ч юм маш үзүүртэй хутга шиг болчихсон байх ажээ.
Тэхён бугын хүзүүнээс холдон уруулаа хуруугаараа арчаад Элизабетын хоёр хацарнаас нь барин өөртөө ойртуулах нь тэр. Тэхёны гар үнэхээр хүйтэн байх ба түүний хацарт яг л мөс шиг мэдрэгдэж байв.
"Ч-чи яах гээд байгаа юм?" хэмээн Элизабет чичирсээр асуух бөгөөд үүний дараа түүний төсөөлж ч байгаагүй зүйл болсон нь Тэхёны уруул түүний уруул дээр буусан нь байв. Тэр үнэхээр ингэнэ гэж бодож байсангүй. Түүнээс холдохыг хичээн түлхэх ч Тэхёны их хүчийг Элизабет даанч дийлсэнгүй. Элизабетын нүднээс далай шиг арвин нулимс зогсолтгүйгээр урсаж,  шүдээ зуун түүнийг эсэргүүцэхийг хүссэн ч Тэхён Элизабетын уруулыг хазчих нь тэр. Маш хүчтэй хазсан тул түүний урууланд аймшигтай их өвдөлт мэдрэгдэн түүнээс холдохыг маш ихээр хүсч байлаа. Түүнийг өвдөлтөөсөө болон амаа ангайхад Тэхён өнөөх балгасан цусаа хурдхан шиг Элизабетын амруу хийлээ.

Элизабет аргагүй эрхэнд цусыг залгисныхаа дараа хором мөч бүрээр цус түүний эд эсийг захирах шиг болохыг мэдэрч, цусны амтанд ховсдуулах мэт болж байв. Түүний дур хүсэл нь ихсэх бөгөөд хацар нь улайн халууцах ба нүднийх нь өнгө ч мөн өөрчлөгджээ. Тэхён түүний нүд, царайний хувьрал гээд бүх зүйлийг анхааралтай ажиглах бөгөөд харин одоо байдал эсрэгээрээ өөрчлөгдөн Элизабет хоёр гараа аажуухан өргөсөөр Тэхёны хацарнаас барин өөртөө улам наан аман дахь цусыг нь хоосолтол нь сорох аж.
Тэхён үнсэлтэн дундаа инээсээр түүнээс салан "Ахиад хүсч байна уу?"

"Т-тийм"

Тэхён ахин бугын цусыг сорсоор Элизабетэд мөн л ахин амаараа уулган хангалттай Элизабетын цангаа тайлагдан тэр эргэн хэвийн болохдоо Тэхёныг түлхэн түүнээс холдов.

Тэр уруулаа арчин өвдгөө тэврэн суух ба гараа дэрлээд "Би араатан болчихсон уу?"

"Үгүй ээ, чи араатан биш"

"Гэхдээ би сая гэмгүй амьтныг аймшигтайгаар алаад цусыг нь уучихлаа" Элизабет хамраараа ярин нусаа татах нь аль хэдийн буруу хараад уйлаад эхэлснийг нь хангалттай илтгэж байв.

"Чи алсан юм биш би алсан. Бас энэ бол угын чиний уух ёстой зүйл"

"Юу?" Элизабет түүнрүү эргэн харан асуухад

Тэхён түүнрүү харан өвдгөн дээрээ гараа тавин дэрлээд "Ариун цустан хүний цус ууж болохгүй сорох соёо ч байхгүй. Бас хүний цус ууснаараа тэр өөрийгөө бузарлана. Гэхдээ зөвхөн ариун бугын цус ууж байж ариун цустны хүчээ сэргээдэг жамтай. Нэг уусан бол бугын цус түүнд агаар, ус шиг л хэрэгтэй болно"

"Яагаад чи надад цус өгч байгаа юм?"

"Чи надад хэрэгтэй гэж хэлсэн биз дээ. Цаашдаа ч бас надад хэрэгтэй хүн байхын тулд цус уух ёстой"

"Гэхдээ би хүсэхгүй байна! Бас чи намайг хүчилсэн!" түүнийг ийн орилоход Тэхён "Би хаан. Гэтэл чиний үйл хөдлөл, үг яриа чинь миний эсрэг байгаад байна! Би тийм ч сайхан зантай хүн биш!"

Тэхён ийн хэлээд урагш харахад түүний хүзүүнд шүдний ором гарсан байх ба тийм ч гүн биш ч тод харагдах ажээ. Мэдээж энэ бол Элизабетын шүдний ором. Тэр ухаангүй байхдаа түүнийг хазчихсан шүү дээ. Гэхдээ түүнийг орж ирэх үед Тэхён сэрүүн байсан. Тэр түүнийг орж ирнэ гэдгийг анхнаасаа мэдэж байсан ч түүний яахыг нь харахыг хүссэн хэрэг. Харин Элизабет өөрийг нь хазчихна чинээ төсөөлөө ч үгүй биз. Тэхён Элизабетын өөрийнх нь хүзүүрүү харж байхыг нь мэдсэн учир хүзүүн дээрх шүдний ормыг имэрсээр "Чи хазчихсан"

"Юу"

"Миний өрөөнд орж ирчихээд аймшиггүйгээр намайг хазчихсан гэж байна. Чи ч шийтгэл авахаасаа буцахгүй хүн юм аа" хэмээн инээвхийлэхэд
"Би хүний цус ууж болохгүй гэж чи хэлсэн байтал-" Тэхён түүний эрүүг өргөн огцом ойртоод "Надтай хүндэтгэлтэй харьц! Эс бөгөөс би чамайг тамд ч аваачиж магадгүй юм" хэмээн түүний чихэнд шивнэх аж.

Элизабет түүний хэлсэн үгнээс эмээх авч одоо үхсэн ч хамаагүй хэмээн тархи нь бодож байв.

"Би хүн биш. Бас жирийн араатан ч биш. Гэхдээ тийм байлаа гээд чамайг намайг хазчихна гэж мэдсэнгүй" хэмээхэд Элизабет бодож буй мэт хэсэг харцаа доош болгон суусны эцэст нэг зүйл санасан бололтой ам нээн "Т-Таны үнэр яг л намайг ховсдож буй мэт үнэртэж байсан. Яг л хар тамхи шиг"
Элизабет хазсанаа санахгүй байгаа ч тэр хачин үнэрийг санасан бөгөөд одоо ч Тэхёноос тэр үнэр ханхалж байх аж.

"Хар тамхи гэж өнөөх хүмүүсийн сороод байдаг зүйл үү?" хэмээн Тэхён будилсаар асуух ба Элизабет түүнрүү харан инээгээд "Та мэддэггүй хэрэг үү?" гэсээр итгэж ядаж байгаа бололтой хэлэхэд Тэхён тэнгэрлүү харсаар

"Би хүний ертөнцөд очоод байдаггүй"

"Хар тамхи гэдэг бол яг л танд цус хэрэгтэй байдаг шиг зүйл. Уухгүй бол цангаж, эцэс сүүлдээ үхэх мэт шаналж, уусны дараа тайвшрал, амар амгаланг авчирдаг шиг. Яг л ийм зүйл"

"Сонирхолтой л юм"

"Тийм шүү гэхдээ биед их хортой"

"Цус ч мөн хортой зүйл"

"Тийм гэж үү?"

Тэд үүнээс цааш юу ч ярилгүй суух ба Тэхён чимээгүй байдлыг эвдэн "Ингэхэд чиний намайг үнсэх үнсэлт чинь их таалагдсан" гэж жуумалзсаар хэлэх ба уруулаа долоох аж.
Элизабет түүний үгийг сонсон улайсаар "Т-та юун утгагүй юм ярина вэ?" хэмээхэд Тэхён түүний хоёр хацарнаас барин нүдрүү нь хараад "Түрүүхэн л ингэж барьчихаад уруул, амыг минь идчих гээд байсан бус уу?"

"Т-тэр чинь цуснаас болсон зүйл шүү дээ" Элизабет түүнээс харцаа салган ийн асуухад Тэхён инээгээд "Ингэж өгөхөөс өөр арга байсангүй. Дараа Намжүүнийг савлаад авчир гэх болохоор үг дуугүй ууж байгаарай" түүний хариуд Элизабет юу ч хэлээгүйд Тэхён түүнрүү ойртоод "Эсвэл өдөр болгон миний амнаас уумаар байгаа юм уу?" гэх нь тэр. Элизабет түүнийг түлхэн муухай хараад "Хэзээ ч үгүй" гээд босоод явчхав.
Тэхён түүний араас босон "Надад бол татгалзах зүйлгүй" хэмээн Элизабетын час улаан болсон нүүрнээс харцаа салгасангүй.
Элизабет ичих ба түүнийг яагаад ийм нээлттэй байдгийг нь гайхаж байв. Юу ч болоогүй мэт ярьж, юунд ч санаа зовохгүй хийх юм.

Тэд ордонд орж ирэн дээш шатаар өгсөж байхад Юнги өөдөөс нь ирэх агаад Тэхёны хүзүүн дэх шүдний ормыг харсан бололтой сонин царайлан бөхийгөөд "Элизабет хааччихаад ирж байгаа юм?"

"Би хар ой руу дагуулж явсан юм" Тэхён Элизабетын өмнөөс ийн хариулах ба Юнги түүнрүү харчхаад "Ордноос эр, эм хоёр гарч бүүр болоогүй нэгэн ариун бус ором авчирсныг бодоход их зугаатай байсан бололтой" хэмээн хэлэхэд Тэхён түүнрүү хялам хийгээд "Чамд хамаагүй асуудал" гэхэд Юнги Элизабет рүү алах гэж буй мэт ширтэн "Өрөөндөө ороод байж бай, би араас чинь очно" хэмээн хэлээд тэднийг орхин явлаа.
Тэд цааш яван Тэхён Элизабетын араас харан алхаж байлаа. Тэр Элизабетын биеийг одоо л тогтон харж байгаа бөгөөд муугүй л юм хэмээн бодсоор өрөөрүүгээ орох ажээ.

Элизабет ч дараа нь өрөөндөө орон нээрээ сулбайн унаад, санаа алдлаа.
Тэхён энэ үед өрөөндөө Намжүүнтэй хамт байх ба аягатай шар шингэн зүйл уун "Элизабетын өрөөний гадна хамгаалагчдаа тавьсан биздээ. Хамгаалалтыг нь сайжруул бас Юнгид хэлээд өрөөнд нь түүнээс өөр эрийг битгий оруул. Мөн тэр зарц эмийг гянданд хорь" хэмээн хэлэв.

Continue Reading

You'll Also Like

147K 4.1K 27
Warning: 18+ ABO worldကို အခြေခံရေးသားထားပါသည်။ စိတ်ကူးယဉ် ficလေးမို့ အပြင်လောကနှင့် များစွာ ကွာခြားနိုင်ပါသည်။
8.8K 511 29
- ერთ შეკითხვას დაგისვამ და მიპასუხე " ვინ ხარ ?" - სწორედ მეც მაგის გაგება მინდა ვინ ვარ ? არავინ არ ვარ ერთი ჩვეულებრივი ნაგავი ვარ რომელსაც არაფლ...
181K 472 107
Erotic shots
1.8M 118K 26
#Book-2 in Lost Royalty series ( CAN BE READ STANDALONE ) Ekaksh Singh Ranawat The callous heartless , sole heir of Ranawat empire, which is spread...