[Completed] ICARUSᴷᵀᴴ

Door mideya_

107K 11.1K 507

"ICarus" Цус сорогч, хүн чоно, ид шидийн амьтад байдаг бол яах вэ? Тэр тусмаа чиний төсөөллөөс хэтэрхий хол... Meer

|Intro|
1.Magic book
[2]
[4]
[5]
[6]
[7]
[8]
[9]
10.Jimin.Park
[11]
[12]
[13]
[14]
[15]
[16]
[17]
[18]
19.Jeon Jungkook
[20]
[21]
[22]
[23]
[24]
[25]
26. The End
Бэлэг🎉

[3]

4.9K 469 9
Door mideya_




Элизабет санаа алдсаар урт хонгилоор алхах ажээ. Хэдхэн хормын өмнө маш их айж байсан бол одоо түүний айдас алга болж. Тэр гайхшралд автах нь тэр.

Энэ орд харшийн булан тохой бүр нь чамин байх агаад таазан дээрээ ч мөн гайхалтай олон сийлбэр сийлсэн байх аж.

Тэднийг харж явах түүнд үнэхээр сонирхолтой санагдаж байв.
Удалгүй маш том цэлгэр цонхнууд дарааллан байрласан байх бөгөөд Элизабет цонхны тавцан дээр авирах нь холгүй очин гадаах байдлыг ажвал үнэхээр үзэсгэлэнтэй байлаа.
Харшийн гадна ахин хэд хэдэн харш байх агаад тэднийг хүрээлэн шигүү модод сүндэрлэсэн байв.
Бас хачирхалтай гэмээр нь тэнгэрт битүү манан татсан ч үзэсгэлэнтэй харагдах юм гэнэ.
Тэр гадаа гарахыг хичнээн их хүсэвч харамсалтай нь энэ том харшаас гарах хаалгыг олно гэдэг хэцүү.

Удалгүй Элизабет өөрийн шинэ үйлчлэгчээ санан нэрийг нь бодох төдийд Мидэяа гараад ирэх нь тэр.
Элизабет цоцсондоо зүрхэн дээрээ гараа тавин "Мидэяа чи хаанаас гараад ирэв ээ?"

Үйлчлэгч охин хариуд нь бөхийн "Та намайг дуудсан шүү дээ, хатагтай"

Элизабет бодол болох нь тэр.

Тэр дотроо Мидэяаг бодсоноос биш дуудах битгий хэл амнаасаа ч авиа гаргаагүй шүү дээ.
"Би чамайг дотроо ч, гаднаа ч хамаагүй дуудах төдийд чи гарч ирдэг юм уу?" Элизабет учрыг нь одоо л олов бололтой маш тайвнаар хэлэв. Харин хариуд нь Мидэяа инээгээд "Тиймээ хатагтай" хэмээн шивнэх шахам хэлэх нь түүнд тодоос тод сонсогдоно.

Тэр одоо л бодит байдалтайгаа эвлэрэх ёстой гэдгийг ойлгох шиг цонхоор гадаах байдлыг хэсэг ажин "Мидэяа чи намайг яг хаана байгааг бас энэ хүмүүсийн ямар учиртайг хэлж болох уу?"

"Хатагтай би зөвхөн танд энэ газар юу болохыг л хэлж болно бусдыг нь залуу эзэнтнүүд хэлэх болно оо"

Залуу эзэнтнүүд гэж тэр танхимд байсан хэдэн залуусыг хэлсэн байх. Элизабет ийн бодоод Мидэяаг үргэлжлүүл гэх шиг гараараа дохив.

"Энэ бол хэний ч үл мэдэм Sinemour"

Элизабет үүнийг сонсон, хөмсгөө бага зэрэг зангидаад яг юу гэх гээд байгааг нь ойлгож ядна.

"Sinemour бол ид шид" хэмээн Мидэяа үгээ гүйцээн хэлээд ахиад л агаарт замхран алга боллоо.
Элизабет хэсэг зогсож байгаад эргэхдээ нэг зүйл мөргөчих нь тэр.

Хамгийн хачирхалтай нь түүний урд юу ч байсангүй.
Элизабет гайхан ойр хавийг харчхаад ахин урагш алхвал энэ удаад арагшаа саваад уначихлаа.
Түүнийг ёолон гараа барихад агаарт нэг зүйл байгаа мэт сааралтсаар хүний дүрс харагдан удалгүй тэр нь хүн болоод хувирчхав.

Элизабет том алаг нүдээ хурдан хурдан цавчилсаар харах бол түүний урд зогсох цагаан арьстай царайлаг залуу хөмсгөө зангидан түүнрүү ширүүн ширтэж байлаа.

Элизабетын нуруугаар яагаад ч юм хорхой гүйх шиг болж тэр хүнээс харцаа буруулан суув.

Удалгүй түүний нүдний үзүүрт нэг зүйл харагдах шиг болж гайхан харвал хүйтэн царайт залуу түүнрүү гараа сунгасан байх ажээ.
Элизабет хэсэг эргэлзэн байсан ч түүнийг цоолчих шахам ширтэх тэр хүний хүйтэн харцнаас болон сандарч, чичирсээр гараа өгвөл түүнийг огцом татан босгочих нь тэр.

Угын эв дүй муутай, эмэгтэй хүнтэй харьцаж сураагүй нь илт.
Элизабет гараа илэн тэр хүнрүү муухай харан зогсоход тэр залуу "Замаа харж явж бай!"

Түүний хүйтэн ширүүн хоолойг сонссон Элизабет чичирсэн ч түүнийгээ нуун хүйтэн царайлан "Чи хэн юм, хаанаас гараад ирэв?" гэтэл "Мин Юнги!" гэж хэлчихээд хүйтэн царайт залуу агаарт уусаад алга болчихов.
Элизабет түүний нэрийг дотроо шивнэсээр ойр орчноо харан тэмтэрч үзэхэд тэр явчихсан бололтой. Огт байсангүй.

"Гар нь үнэхээр хүйтэн байсан" тэр ийнхүү шивнээ цааш өрөөрүүгээ алхлаа.

Элизабет өрөөндөө орж ирээд сая болсон зүйлүүдийг бодож эхэллээ.
Клое гэнэт л Жимин гээч хүн болчихсон. Бас миний тухай зүйлс. Намайг ариун цуст гэсэн. Би яг тэдэнд ямар хэрэгтэй юм бол. Миний цусыг сорж тарчлааж алах уу? Эсвэл өргөл тахил болгох уу? Мэдэхгүй юм даа.
Тэр ийнхүү бодсоор сууж байтал өрөөнд нь Мидэяа орж ирлээ.

"Мидэяа чи түрүүн яагаад алга болчихсон юм"

"Мин залуу эзэн ирсэн болохоор явах хэрэгтэй байсан юм аа авхай"

"Мин гэж тэр хүйтэн царайтай залууг хэлээд байгаа хэрэг үү?" гэхэд хариуд нь Мидэяа зүгээр л толгой дохив. Элизабет Мин Юнги гэх хүний мэдэхийг хүссэнийг Мидэяа ойлгосон мэт.
"Авхай тэр бол хааны удмын 5 дахь залуу эзэнтэн байгаа юм"

"Хааны дүү нь гэсэн үг юм уу?"

"Үгүй дээ авхай, энэ улсад ах дүү, гэр бүл байж төр барьдаггүй. Тэд хүч чадал, эрх мэдлээрээ хэмжигддэг юм. Мин эзэнтэн үл үзэгдэх чадвартай"
Элизабет одоо л ойлгов бололтой бага багаар толгойгоо дохисоор "Тэгээд л гэнэт гарч ирээд гарч ирсэн шигээ алга болчихсон байж"

Тэр нүдээ гүйлгэж байгаад өөрийг нь энд авчирсан өнөөх номоо олж харлаа.

Тэр номны хавтсыг илэх зуур энэ ном ямар учиртайг ч бодоод амжив.

Өөртэй нь ярилцаж бодлыг нь уншиж байгаа юм шиг л мэдрэгддэг байсан одоо ч тэр хэвээрээ болов уу гэж.
Тэр номыг сөхөн харвал эхний хуудсан дээр яг л түүнд зориулсан мэт нэр нь тодоос тод байсаар л байв.
Хуудсыг эргүүлэн дараагийн хуудсыг харвал өөр нэг бичвэр байх ажээ.
"ICarus"

Тэр энэ үгийг уншин болсон явдлыг эргэн санав. Энэ чинь эзэн хааны нэр байна шүү дээ.

"Мидэяа, ICarus гэж хаан мөн биз дээ"

"Тиймээ хатагтай, гэхдээ энэ зөвхөн түүний цол нь байгаа юм"

"Юу, тэгвэл жинхэнэ нэр нь?"

"Уучлаарай хатагтай, над шиг доод гаралтан эзэн хааны жинхэнэ нэрийг хэлэх хориотой"

Элизабет ахин санаа алдлаа.
Тэр яагаад ч юм тэр хүний талаар мэдэхийг хүсч эхлэв.
Яагаад түүнд тэр хүн онцгой, нууцлаг санагдаад байгаа юм бол?

"Мидэяа би гарч болох уу?"

"Энэ нь танд аюултай хатагтай"

Тэр нэг гүнзгий санаа алдаад "Тэгвэл би номын сан орж болох уу?"

"Болно оо, би тантай  хамт явъя"

Тэр хоёр өрөөнөөсөө гаран ахиад л урт хонгилоор алхсаар номын сан хэмээх газарт ирлээ.

Элизабет номууд дундаас ариун цуст хүний талаар хайсан бөгөөд маш олон номноос олдоно гэдэг өвсөн дундаас зүү олдохтой л  адил байв.
Тэр эхнээс нь эхлээд бүх тавиуруудыг үзсэн гэвч ариун цустны талаар ганц ч ном байгаагүй бөгөөд тэр амандаа үглэх аж.

"Чи энэ номыг хайгаад байгаа юм уу?"

Нэгэн царайлаг залуу ном барин түүн рүү инээмсэглэн зогсох ба Элизабет номруу харвал түүнд хэрэгтэй ном дүрээрээ байж байх нь тэр.

"Тиймээ, та хэрэглээгүй бол би уншиж болох уу?" тэр маш эелдэг, зөөлөн асуув. Хариуд нь залуу ч мөн инээмсэглээд номыг урд нь тавилаа.
Залууг ойроос хараад л тэр таньсан юм.
Өглөөний танхимд байсан залуусын нэг гэдгийг.
Элизабет бага зэрэг хөмсгөө зангидсан ч түүнд баярлаж буйгаа илэрхийлээд номыг нээн хэрэгтэй зүйлээ гаргаад уншиж байтал "Чи ариун цустны талаар мэдэж яах гэж байгаа юм?"

"Хүн өөрийгөө мэдэх хэрэгтэй биз дээ"

Тэр залуу түүн рүү хэсэг харж байгаад "Харамсалтай нь энэ номон дээр чиний талаар тийм ч их мэдээлэл байхгүй"

Элизабетыг уншихад үнэхээр л мэдээлэл нь хомс байсан ба "Хамгийн хүчирхэг өв залгамжлагчийг бүтээнэ" гэдгээс өөр онц зүйл байсангүй. Харин Элизабет түүнийг нь ойлгосонгүй. Тэр явах гэж буй залуу руу хараад "Хөөе чи миний талаар мэдэх үү?" гэвэл "Би мэдсэн ч хэлж болохгүй" хэмээгээд залуу өнөөх сэтгэл татам инээмсэглэлээрээ инээлээ.

Элизабет санаа алдсаар суух бол залуу "Надтай ахиж таарвал хөөе биш Жин гэж дуудаж байгаарай" гэж хэлээд том модон хаалгыг юу ч болоогүй юм шиг онгойлгон гараад явчихав.
Элизабет ахиад л асар олон асуулттай үлдэх аж.

Тэр өрөөндөө нэг зүйл уун суух ба Мидэяа түүний биед хэрэгтэй гээд хар өнгөтэй шингэнийг өгсөн нь энэ юм.

Тэр шидэт номоо нэг гартаа барин нөгөө гартаа шингэнийг уун сууна.

Удалгүй цонх тогших дуулдан харвал цонхон дээр нэгэн шувуу байх ажээ.

Элизабетыг цонхоо нээхэд өнөөх шувуу нь цочиж, үргэсэн ч үгүй. Гаран дээр нь амандаа зуусан ууттай зүйлээ тавьчихаад нисээд явчхав.
Хамгийн сонин нь тэр уутанд зүүлт байсан ба цоожны хэлбэртэй алтан шаргал өнгөтэй.

Тэр зүүлтийг хурууныхаа өндгөөр зөөлөн илэх тусам илүү их гялтганаад байв.
Тэгтэл гэнэт өргөн орон дээр нь байсан том хар ном нээгдэн ихээхэн гэрэл цацруулчихаад больчихлоо. Элизабет номруугаа очвол хэнийг нь үл мэдэх нууц нэгнээс ахин зурвас иржээ.

"Наад зүүлтээ хүзүүнээсээ битгий салгаарай"

Элизабет зүүлтрүүгээ нэг харан хөнгөхөн санаа алдчихаад хүзүүндээ зүүгээд номруу хөмсгөө зангидан нэг ширэв татаад "Болов уу?" гэв.

Харин хариуд нь өнөөх гайхал номны нууц эзэн
"Чамд гайхалтай сайхан зохиж байгаа гэдэгт итгэлтэй байна"

Элизабетын зүрх яагаад ч юм түргэн түргэн цохилно. Тэр зүүлтээ барин номондоо хандан "Баярлалаа" хэмээн зөөлхөн шивнэлээ. Харин энэ удаад номноос хариу ирсэнгүй. Элизабет хэтэрхий орой болсон тул орондоо орон маргаашаа хүлээн хэвтэв.

Харин түүнийг унтсаны дараа шидэт номон дээр нэгэн бичиг гарч ирчихээд алга болсныг нууцлаг нэгэн болон ном хоёроос өөр хэн ч мэдсэнгүй.

Өөрийнх нь биеийг тарчлааж алж буй аймшигт зүүднээсээ Элизабет аахилан сэрлээ. Нэг гараа цээжин дээрээ тавин нөгөө гараараа зүүн нүднээс нь урсах доголон ганц нулимсаа арчсаар хажуу тийш харахад өрөөнд нь хамгийн сайн найз Клое нь одоогийн байдлаар бол Жимин сууж байх нь тэр.
Элизабет цочин хэсэг түүнийг ширтэж байгаад "Яагаад ороод ирсэн юм" гэж зөөлөн хэлээд хөнжлөндөө шигдэн суулаа.

"Чи намайг дуудаад байсан" Жимин сандлаа налан тайван хэлэв.
Элизабет бага зэрэг хөмсгөө зангидан хачин царайлахад Жимин үргэлжлүүлэн "Муухай зүүд зүүдлээ юу? Магадгүй зүүдэндээ дуудсан байх"

"Чи намайг чамайг дуудах төдийд л сонсоод ирж байгаа юм уу?"

"Мэдээж шүү дээ, би бол чоно бас намайг дуудаарай гэж чамд хэлсэн шүү дээ"

Элизабет өчигдрийн Жиминий хэлсэн зүйлсийг санан хөнгөхөн толгой дохин гэнэт нэг зүйл санасан бололтой нүд нь томрон "Чи энэ шидэт номыг надад албаар өгсөн үү? Энгийн нэг ном биш гэдгийг нь анхнаасаа мэдэж байсан биз дээ. Тэгээд л надад өгсөн" Жимин Элизабет рүү хэсэг харан "Энэ түүний тушаал байсан юм"

"Хэний тушаал гэж?"

"Чи мэдэж хэрэггүй" Жимин түүн рүү хүйтнээр харан хэлэв. Энэ харцыг харсан Элизабет цөхөрсөн харцаар түүн рүү хариу хараад "Чи ийм байгаагүй шүү дээ Клое, чи өөрчлөгдчихөж" гэж хэлэн Жиминий гарнаас атгахад тэр хэсэг гарлуугаа харж байгаад түүний гарыг тавиулан "Би өөрчлөгдөөгүй ээ, Эли. Би ийм л байсан. Чоно ямар ч үед зүсээ хувиргаж чаддаг байх ёстой. Энэ чононуудын дүрэм. Гэхдээ би үргэлж чиний хамгийн сайн найз хэвээрээ байх болно"

Түүнийг ингэж хэлэхэд Элизабет санаа алдаад "Тэгвэл одоо явдаа, би ядраад байна" гээд буруу хараад хэвтчихэв.

Үүнийг харсан Жимин "Амардаа чи сайнгүй харагдаж байна"  санаа алдаад гарах хаалгыг зүглэн удалгүй хаалга хаах чимээ дуугарахад өрөөнд Элизабетын амьсгалах чимээнээс өөр зүйл сонсогдохгүй боллоо.

Удалгүй хаалга дуугаран хүн орж ирсэн бололтой.
"Авхай босоорой, Өглөөний цайгаа уу" гэх Мидэяагийн нарийхан хоолой гарав.

Элизабет босон хувцсаа өмсөөд Мидэяагийн бэлдсэн хоолыг идэнгээ өнөөдөр юу хийх талаараа бодов. Бодсон ч түүнд хийх юу ч олдсонгүй. Аргагүй шүү дээ. Энэ газарт хулгайлагдаж ирчихээд юу л хийнэ гэж?

Тэр Мидэяаг дагуулан ахиад л номын сан явна. Магадгүй тэр энэ газарт өөр юу ч хийх боломжгүй байх.

Тэр нэгэнт л шидэт ертөнцөд ирсэн тул энэ ертөнцийн талаар мэдэхээр тэвэр дүүрэн ном аван ширээн дээр тавиад суух гэж байхад ард нь хүний ханиах дуу дуулдах нь тэр.
Элизабет цочин түүн рүү харахдаа үнэхээр гайхаж орхив.
Хамгийн хүчирхэг гэх хаан эзэн нь түүний ард ном барьчихсан зогсож байсан юм.

Тэр айн шууд л толгой бөхийн явах гэж эргэсэн ч Икар "Чи ном унших гэж ирсэн биз дээ, би тийм аймшигтай харагдаад байгаа юм уу?" гэх нь тэр. Элизабет байрандаа гацан удалгүй эргэж хараад "Үгүй дээ, би зүгээр л" гээд хэлэх үггүй боллоо.

Тэр хүн энгийн л нэг хувцас өмссөн байх ба өөрт нь гайхалтай сайхан зохиж мөн нүднийх нь урдуур тас хар үс нь унжиж, цагаан цэвэрхэн царайг нь улам тодотгох ажээ.
Урт нарийхан хуруунуудийг нь хэн ч харсан атаархмаар. Элизабет энэ бүхнийг хараад л хөшчихсөн хэрэг.

Өөрлүү нь хамгийн хүйтнээр ширүүн харан,  ёжтой инээж байсан хүчирхэг тэр хаан одоо сэтгэл татам царайлаг залуу болчих гэж. Элизабет энэ хүнийг харах тоолонд л нууцлаг түүнийг мэдмээр санагддагаа мэднэ. Гэхдээ тэр бол хүн биш араатан шүү дээ. Элизабет үүнийг бодох тусам бие нь арзас хийх шиг болж түүнээс зайгаа барин, номоо чанга атган суулаа. Уруулаа хазан ухаан санаа нь төвлөрч өгөхгүй сууж байтал хаан "Манай улсын талаар тийм их мэдэхийг хүсээ юу?"

"Мэдээж, би нэгэнт л энэ газарт ирчихсэн шүү дээ"

Тэр хүн урт амьсгаа аван удалгүй номруугаа харсаар "Зүүлт чинь их сайхан зохьжээ" гэх нь тэр. Элизабет чихнээсээ эхлэн ягаарсаар түүнрүү том нүдлэн хараад "Баярлалаа" гэв. Айн сандарч хэмнэлээ алдаж байсан зүрхийг нь ахиад л өөр зүгрүү төөрүүлээд хаячихлаа.

Икар чи яг хэн юм бэ?

Элизабет номруугаа харсаар ирмэгийг нь имрэн, уруулаа тас хазан сууна. Түүний зүрх үнэхээр чанга цохилоод байгаа болохоор шүү дээ. Тэр хүн сонсчихвол үнэхээр ичмээр биш гэж үү.

"Уруулаа ингэж их хазаад байвал цус гарчихна шүү дээ" тэр хүн одоо хүртэл номруугаа харсаар хэлэх ба яаж түүний үйлдэл бүрийг хараагүй байж ингэж мэдээд байгааг Элизабет гайхан бас хацар чих нь улам улайх нь мэдрэгдэнэ.
"У-уучлаарай"
Элизабетийн энэ үгний дараа хаан гэх тэр хүн бага зэрэг инээхэд ахиад л цагаан, урт соёо нь цухуйна. Мэдээж шүү дээ. Тэр чинь цус сорогч. Элизабет үүнийг мартах шахаж.
"Яагаад надаас уучлалт гуйгаад байгаа юм? Уруулнаасаа л гуй" гэх нь тэр.

Элизабет хэлэх үггүй болон бүлтгэр алаг нүдээ тормолзуулан "Юу-" түүний үгийг таслан "Өө Элизабет чи өнөөдөр ч бас иржээ" гэх нэгэн хүний цоглог дуу хадах нь тэр. Нэг хүн ч биш ээ энэ Жин байсан юм. Тэр Элизабетрүү харж инээн, удалгүй доош тэр хүнрүү харчихаад уулга алдан "Тэх- бишээ хаантаан та энд" гээд гайхан тэр хоёрыг ээлжлэн харав.

Хаан хариуд нь юу ч хэлсэнгүй. Харин Элизабет "Юу, би ч ингээд явъядаа, баяртай Жин" гээд бөхийсөөр гүйх нь холгүй гарлаа.

Жин одоо л санаа нь амрав бололтой "Тэхён энд юу хийж байгаа юм бэ?" гэхэд хаан хойш сандлаа налсаар "Зүгээр л ордны энэ жигүүрт ирж байгаагүй болохоор л ирсэн юм" харин хариуд нь Жин шоолонгуй инээгээд "500 гаруй жил энд огт орж ирээгүй байж өнөөдөр л ухаан орсон мэт энд ирлээ гэж үү? Бас Элизабет?" гээд инээхэд Тэхён нүдээ эргэлдүүлсээр "Санаандгүй таарчихсан юм" гээд түүнрүү ширүүн харахад Жин бага зэрэг айсан бололтой. Хэдий түүний дүү ч гэсэн хаан л бол хаан шүү дээ. Ширүүн харцных нь өмнө үргэлж л хүчин мөхөс байдаг нь тэдний жам.
Жин дуртай дургүй "Заа тийм болог, ингэхэд түүнээс яагаад үнэр нь үнэртэхгүй байгаа юм"

Тэхён номоо гартаа атган босоод "Индранил зүүлт өгчихсөн юм" гэсээр хаалга саваад гарчихав. Жин ард үглэсээр "Элизабетээс болж ирчихээд бас юу гэнэ вэ өөдгүй хорхой чинь. Гэхдээ л Элизабетын үнэр нь үнэхээр сайхан юмсан ахиж үнэрлэж чадахгүй гэхээр харамсалтай л юм" хэмээн дооглонгуй инээсээр тавиурнаас өөрийн унших дуртай номыг аван суулаа.

Харин өөр нэг газарт саяны явдлыг бодон, эмэгтэй хүн л хойно зүрх нь чангаар цохилох нэгэн охин алхана. Гэхдээ Элизабетэд зүрх мэтийн зүйл нь хамаагүй. Тэр одоо барын аманд байгаа шүү дээ. Эндээс яаж явах, яаж мултрахаа л бодох хэрэгтэй.
Тэр энэ газарт ирээд хамгийн сайн найзынхаа жинхэнэ төрхийг мөн өөрийнхөө юу гэдгийг олж мэлсэн.
"Би бол араатан" Элизабет өөрийнхөө юу болсныг мэдсэнээс хойш энэ үгийг тархиндаа сийлэв. Тэр одоо бусад хүмүүсээс айж байгаа үүнийгээ ч  сайн нуухыг хүсдэг. Гэхдээ удахгүй тэр өөрөөсөө айдаг болохыг ч үгүйсгэхгүй. Тиймээс л тэр ирээдүйд юу ч болсон түүнээс сэргийлэх арга хэмжээг авах хэрэгтэй.






_____________

Индранил зүүлт гэдэг нь ямар нэгэн онцгой үнэрийг дарах чадвартай шидтэй зүүлт юм.
Мөн зүүсэн хүнийхээ сүнснээс шингээн сахиус болон хамгаалдаг учиртай.

Ga verder met lezen

Dit interesseert je vast

46.7K 2.7K 22
𝐁𝐨𝐨𝐤 # 𝟏 𝐨𝐟 𝐓𝐡𝐞 𝐑𝐚𝐚𝐳 𝐬𝐞𝐫𝐢𝐞𝐬. Love or betrayal? Consumption of betrayals. Internal betrayal? Yes! Will they be overcome? Or W...
49.8K 768 17
DELULU & GUILT PLEASURE
27.7K 2.9K 10
Хүндэт ноёд хадагтай нараа та бүхэнд нөхрийнхөө ээжтэй хамт хийсэн паянгуудаа сонирхуулья! Нэг нууц хэлэхэд "тэр үнэхээр балай хүүхэн шүү" 400 дэх F...
40.2K 3.1K 41
Чиний найз охин хэтэрхий ичимхий биш гэж үү?