[Completed] ICARUSᴷᵀᴴ

By mideya_

110K 11.3K 509

"ICarus" Цус сорогч, хүн чоно, ид шидийн амьтад байдаг бол яах вэ? Тэр тусмаа чиний төсөөллөөс хэтэрхий хол... More

|Intro|
[2]
[3]
[4]
[5]
[6]
[7]
[8]
[9]
10.Jimin.Park
[11]
[12]
[13]
[14]
[15]
[16]
[17]
[18]
19.Jeon Jungkook
[20]
[21]
[22]
[23]
[24]
[25]
26. The End
Бэлэг🎉

1.Magic book

7.8K 543 12
By mideya_



Өмнө шөнийн дадлаганаас болоод унтаж чадаагүй тул саяны лекц дээр унтсаар байгаад л гарж ирлээ. Аз болж Питтер багшид баригдсангүй. Баригдсан бол ч энэ семестр дээр унах нь тодорхой болох байлаа шүү.

Сүүлийн үед миний бие махбодь надад захирагдахгүй болоод байгаа мэт санагдах юм. Би хэзээ ч хичээл, лекцэн дээр унтаж үзээгүй ч сүүлийн үед яагаад ч юм их нойр хүрч, ядардаг боллоо.

"Элизабет, Элизабет!" хэмээсээр урдаас Клое ирж байгаа харагдана. Тэр бас л өнөөх тэнэг номоо барьчхаж, тэр сүүлийн хоёр долоо хоног тэр хачин номыг биенээсээ салгасангүй.

"Хонгорхон Эли минь чи ахиад л ядарчихсан харагдаж байх чинь" тэр ийнхүү хэлэн санаа алдах аж.

"Яг үнэндээ надаас илүү чи л ядарчихсан харагдаж байх юм" намайг шүүгээгээ онгойлгон, хэлэхэд тэр нүдээ нухлан номруугаа биширсэн янзаар ширтэх нь нүдний буланд харагдаж байлаа.

"Эли яг үнэндээ энэ номыг унших тусам улам л их нууц гарч ирээд байх юм. Цус сорогч, хүн чоно, чөтгөр гээд л үнэхээр байдаг бол яах вэ?"

"Клое чи өөрийн ухаантай байх хэрэгтэй энэ семестр энэ жилийн сүүлийнх үүн дээр онц дүнтэй гарахгүй бол ахиад л профессор Спенсерээс урт сургаалыг нь сонсох байх, бид нар эмч болох хүмүүс хичээлээ сайн сурах хэрэгтэй болохоос янз бүрийн үлгэр домгийн зүйлсэд цагаа зарцуулаад хэрэггүй, нэг л мэдэхэд хөөгдөх болчихоод харамсаад суув даа." би түүнийг шүүгээний хажууд орхичхоод номын сан руу явлаа.

Үнэндээ Клое мэргэжлээ буруу сонгочихсон юм шиг санагддаг. Тэр судлаач эсвэл шинжээч болох хэрэгтэй байсан байх, гэвч тэр эмчийн мэргэжлийг сонгосон нь үнэхээр хачирхалтай.

Гэхдээ л тэр надад байдаг ганц найз минь.

"Өдрийн мэнд Хадагтай Мэгги"

"Өдрийн мэнд, залуу хадагтай" хаалганы ойролцоо байх өнөөх өндөрлөг, модон ширээн дээрээ үс нь цайсан хөгшин эмэгтэй, хамар дээрээ тохсон шилнийхээ дээгүүр харан өдөр бүр суудаг шигээ л тухлан суусан байх аж.

Номын санчийг зөрөн, зөөлөн зөөлөн алхалсаар цонхны хажууд үргэлж суудаг аятайхан сандал дээрээ суугаад хийх хэдэн хичээлээ эхнээс нь өрөн, гаргалаа.

Таван хичээл хоёр лекц.

Лекцнээс эхлэх үү, хичээлээс эхлэх үү?

"Элизабет!" би цочсоноосоо болоод түүнийг чангаар цохичихлоо.

"Бурхан минь чи намайг алахыг хүсээ юу?" Клое мөрөө барин надруу муухай харан асууна.

"Уучлаарай цочсоноос болоод л, сүүлийн үед намайг их хүчтэй болоод байгаа гэдгийг мэдэж байж, тайван байлгах хэрэгтэй гэж бодохгүй байна уу?"

"Элизабет! заа яахав чамайг тайван орхиё, би чамд үүнийг өгөх гэж ирсэн юм. Чи уншаад үзэх хэрэгтэй заавал, чамд сайхан санагдана гэдэгт итгэлтэй байна" гэж хэлчхээд тэр номын сангаас гүйн гарлаа. Хадагтай Мэгги үглэсээр хоцорч байгаа харагдана.

Энэ санаа амар хүнийг дээ! Хөгшин хадагтайн хүчийг бараад л.

Хажууд тавьсан том, хуучирсан, хар хавтастай номыг харвал гол хэсэгт нь
"Sinemour of secret" хэмээн тодоос тод бичжээ.
Хуучирсан хавтсыг нь сөхөн үзвэл хов хоосон цаас зурайх нь тэр.

Байж боломгүй юм. Энэ номон дээр юу ч бичээгүй байна шүү дээ!
Клое бүтэн хоёр долоо хоног юу ч үгүй цагаан цааснууд тэврээд яваад байсан хэрэг үү?

Эсвэл түүний намайг чадаж байгаа ээлжит тоглоом нь уу?

Ойлгомжгүй юм ямартай ч гэртээ оччихоод тооцоо бодох хэрэгтэй, тэр дүрсгүй залуутай!

Шөнийн 11 цагт хичээлээ хийж дуусгаснаар одоо л нэг амрах сөхөөтэй болов. Анагаахын оюутан гэдэг бол үнэхээр ачаалал ихтэй.
Үргэлж хичээл ном дадлага! Бас нэг ядаргаатай зүйл нь олон жил сурах!

Доош бууж, савтай зайрмаг аваад буйдан дээрээ лагхийтэл суулаа.

Ээж юу хийж байгаа бол?

Би багаасаа аавгүй өссөн юм. Ээж минь л намайг өсгөсөндөө.
Би ахлах сургуулиа төгсөөд Англид тэтгэлгээр сурал­цах болсон.
Харин ээж Солонгост үлдсэн юм.

Нээрээ тийм Клоеийн гайтай ном!

Дэлгээд үзэхэд үнэхээр хачирхалтай нь нөгөө хоосон, цагаан цаасан дээр чинь миний нэр тодоос тодоос харагдаж байлаа.

Шим Риан

Сонин юм даа, яаж миний нэр. Бүр хэний ч мэддэггүй солонгос нэр минь.

Дараагийн хуудсыг нээхэд ойлгомжгүй сониноор бичсэн нэг бичээс байх юм. Үүнээс цааш бүх хуудас ахиад л хоосон, цагаан цаас.
Номыг эргүүлж, тойруулан сүүлийн хуудсыг үзтэл нэг өгүүлбэр байж байв.
Англи үсэгнүүд байгаа ч уншиж болохооргүй сонин бичжээ. Удалгүй үсэгнүүд гайхамшгийн гэмээр эргэлдэн, дараалсаар үг бүтээх аж.

"Ер бусын ертөнцөд чи тун удахгүй зочлох болно."

Үнэхээр итгэмээргүй юм.

Би ид шид гэх мэтийн хийсвэр зүйлсэд итгэдэггүй ч энэ удаа итгэх хэрэгтэй бололтой. Бас нэг үг! Гэхдээ энэ үг гэхээсээ илүү үсэгний цуглуулга шиг л юм.
Ямар гээчийн оньс нь вэ?

KTH

Юу гэсэн үг юм бол?

Тэр хамгийн урд байгаа үгийг тайлах хэрэгтэй!
Хуудсаа эргүүлэн хамгийн эхний хуудас дээр ирэхэд ахин үг солигдсон байв.

"Зөвхөн онцгой хүмүүст харагдана."

Энэ надаар тоглоод байна уу? Онцгой хүмүүст харагддаг ном гэнэ ээ?, тэнэг юм!

Хуудсыг нь дуртай дургүй эргүүлж байгаад ирмэгт нь хуруугаа зүсчих нь тэр.
Өвдөж байна.
Ямар азгүй өдөр вэ? Өнөөдөр чинь.
Гайтай номноос л боллоо, байз! Энэ ном яагаад байна аа? Номны бүх бичиг үсгүүд зурайн гарч ирэх аж. .

Яагаад тэр вэ?

"Чи түлхүүрээ олчихлоо"

Юу! Энэ ном чинь, бодол уншаад байна уу?

"Бэлэн үү?"

Юунд бэлэн үү гэж?!

"Гайхамшигт!"

Үгүй ээ би бэлэн биш байна!

"Бэлдэх хэрэгтэй"

Энэ ном надаар тоглож байгаа бололтой өөрөө хаагдаад дээрээс нь хамаг бичиг нь арилчихлаа!

"За яахав би бэлэн байна!"
Би номыг нээхийг оролдоход яагаад ч нээгдсэнгүй.

"Яагаад юу ч болохгүй байгаа юм. Би бэлэн гэж хэлсэн...
Ойлгомжтой. Би солиорчихож! Галзуурч байгаа бололтой."
Өөртэйгөө ярин бувтнаж байхад гэнэт цонх савагдан нээгдэх нь тэр.

Цочин, эргэж харвал, цонхны тавцан дээр час улаан сарнайг тавьсан байх ажээ.
Цонхоор доош харахад ойр хавьд хэн ч байсангүй. Клое надаар тоглож байсан бол ийм хурдан алга болох ёсгүй.

Энэ тоглоом биш бололтой.

Сарнай цусан улаан өнгөтэй бөгөөд өргөстэй ч үнэхээр үзэсгэлэнтэй байлаа.

Магадгүй надад яг юу тохиолдоод байгааг энэ номны эзэн болон бурхан хоёр л мэдэж байгаа байх.

Сарнайг усанд хийж, цонхны тавцан дээр тавиад юу ч бодолгүй унтах гэж хичээсээр зүүд нойрондоо автав.


"Клое, чи итгэхгүй дээ бурхан минь! Энэ ном үнэхээр ид шидтэй ном бололтой. Чи үүнийг харах хэрэгтэй" санд мэнд гүйсээр номоо дэлгэн харуултал энгийн нэгэн ном болж харагдах нь тэр.

Клое ч надруу сонин харсаар "Тиймээ энэ ном ид шидтэй ном, чи уншиж үзээ юу? Гайхалтай нууцлаг ном гэж хэлсэн биз дээ?"

"Үгүй ээ үгүй, энд нэг л юм буруу болоод байна, яах аргагүй өчигдөр хов хоосон цааснууд байсан."

"Элизабет, чи тоглоод байна уу? Галзуураагүй гэж надад хэлээч" Клое итгэж ядсан харцаар надруу харан, толгой сэгсрэнэ.

"Үгүй ээ! Энэ ном бол амьтай ном"

"Хатагтай Элизабет! Хичээл эхлээд 10 минут өнгөрч байхад та огт амаа жимийхгүй юм аа!" модон индэрийн цаанаас профессор Сэбастьян чанга дуугаар хатуу сануулан Клоетой ярьж байсан яриаг минь саатуулаах аж.

"Өршөөгөөрэй профессор Сэбастьян"

Профессор хоолойгоо засч аван буцаад хичээлдээ орж, хүний биеийн бүтцийн талаарх бүтэн 3 цагийн лекцээ тайлагналаа.

Лекцийн дараа гадаа талбайд нөгөө номоо барин сууж байтал хоёр хүн хажууд ирээд зогсчихов.

Харж ч байгаагүй, танихгүй хоёр залуу гэхдээ Ази хүмүүс байх чинь, Солонгос төрхтэй. Юу ч ярихгүй зогсож байснаа нэг дулаахан царайтай залуу нь "Сайн уу? Чи хэддүгээр дамжаа юм?"

"Ерөнхий ангийн хоёрдугаар дамжааных"

"Бид хоёр бас хоёрдугаар дамжаа, сэтгэл судлалын анги, өмнө нь огт таарч байгаагүй юм байна. Танилцаж болно биз дээ, Жон Хусог гэдэг, харин энэ бол миний дүү Жон Жонгүг"

Солонгос гэж мэдээд байсан юм аа.

"Намайг Элизабет гэдэг"

"Танилцахад таатай байна Элизабет" түүнтэй гар барихад түүний гар үнэхээр халуун байсан, яг л шатах гэж байгаа мэт харин Жон Жонгүг гэгч тэр нөхөр надтай огт гар бариагүйгээр барахгүй бүр надруу хараа ч үгүй.

Хусог бид хоёр их удаан ярилцсан юм. Тэр их яриасаг нийтэч залуу байсан ба номын клубтээ хүртэл намайг уриад амжсан.

Ном гэснээс нөгөө шидэт номны учрыг тайлах хэрэгтэй юмсан.

Том зузаан хавтсыг нь дэлгэвэл ахиад л хов хоосон цаас байлаа. Яавал бичиг үсэг нь гарч ирж, яавал нөгөө гайхал бодол уншигч нь надтай ярилцах юм бол?

"Хөөе номоо?, Бодол уншигчаа?" намайг хүмүүс галзуу гэж бодож магадгүй л юм. Гэхдээ ингэвэл ном амилна гэсэн ахархан бодол төрсөн юм л даа.

Эсвэл сайн бодох хэрэгтэй өчигдөр би номыг эргүүлж тойруулсан, үзэж байсан гэтэл гар зүсэгдээд номон дээр цус дуссан дараа нь бичиг гарч ирсэн. Байз! Цус!

Тэгэхээр нууц нь цус гэж үү?

Туршаад үзэх л хэрэгтэй.
Хуудсанд хурууныхаа өндгийг жижигхэн зүсэн цусаа хуудсан дээр дусаахад номон дээр үнэхээр бичиг гарч ирэх аж.

"Чи нууцыг нь тайлж чадлаа, ухаантай гэж бодсон минь үнэн байж ээ"
-КТН

Гайхмаар зүйл ахиад л болох нь тэр. Энэ үсэгний цуглуулга миний цусаар амилж надтай харьцдагыг би олоод мэдчихлээ.

Тэгвэл одоо яасан дээр вэ?

"Өнөө орой"

"Орой яана гэж вэ?"

"Аймшиг"

"Аймшиг?"

"Тийм"

"Ямар аймшиг?"

"Өөрөө үз"

Ахиад л тайлагдашгүй оньсоготой намайг үлдээгээд номон доторх гайхал ганцааранг минь хаяад зугтчихав.

Түүний хэлснээр өнөө орой надад аймшигтай зүйл тохиолдоно эсвэл би тэр аймшгийг харна.

Continue Reading

You'll Also Like

213K 6.5K 100
A villainess known by all as a wicked woman who has done all sorts of evil deeds-Ducal Lady Violet. She regained her memories of her previous life af...
113K 8.1K 20
Хойд эцэг минь намайг танихгүй эрд зарсан. /Completed/
43.5K 1K 16
Princess Katerina of Telmar is the youngest twin and second in line to the throne. When she is dragged out of bed in the middle of the night. She has...
166K 6.3K 22
Oc female Jackson x Hermes x Apollo x Ares