Princess with blue eyes | com...

By Dreamyday_stories

74.3K 8.2K 395

Ер бусын цэнхэр нүдтэй гүнж мэндэлжээ. Neptune гараг даяараа баярлан цэнгэж байвч хааны ордон тийм биш байлаа... More

Prologue
01. Сайн уу? Neptune!
02. Гүнжийн дайчид
03. Шидэт ном
04. Erhune planet
05. Тийм гэж хэлж чадахгүй
06. The World
07. 12 хүчтэн
08. Хэн нь хаан бэ?
09. Сэүний хайрт
10. Битгий шархлуул!
11. Дэлхий сүйрнэ
12. Neptune Pluto хоёр гараг нэгдсэн ч алдах юм үгүй
Bye Life!
13. Оньсгон ой
14. Эцэст нь!
15. Аажмаар
16. Надад зориулагдсан
17. Planet of Mermaid
18. Хачин
19. Үүнийг хийнэ!
20. Араатангууд
21. Alharba& Ervil
22. Сэүнд хэлэхгүй ээ
23. Баярлалаа охин минь
24. Болзох уу?
25. Хүчээ нэгтгэсэн нь
26. Хананы цаадах ертөнц
27. ЗУГТААРАЙ!
28. Авар!
30. Амь гуй!
31. Уучлаарай
32. Шагнал
33. Бэлэг
34. Галактикийн хатан мөн
35. Сүүлт одны өдөр
Epilogue

29.Үүрд дурсана аа

1.6K 188 17
By Dreamyday_stories

Сетен хааны ордон

Казар ханхүү хаан аавынхаа өрөөнд орж ирэхэд Сетен хаан түүнийг суу хэмээн урд байх буйдан руу заалаа. Сетен хаан түүнийг суусны дараагаар хэсэг чимээгүй сууна. Хаан аль хэдийн гүнжийн дайчид, Эксо дайчдыг ирж байгааг мэдэн түүнд хэлэхээр дуудсан нь энэ билээ. Казар юу ч болоогүй мэт инээхэд түүний нүүрний арьс нэг талдаа овоорч байгаа мэт харагдах нь хэчнээн аймшигтай.

"Гүнжийг ал эсвэл авар!"

Казарын царайнд байсан инээмсэглэл ор мөргүй алга болж, "Та чинь юу яриад байна аа ааваа?" хэмээн асуулаа.

Сетен хаан живэр сахлаа оролдож, нэг зүйлийг тунгаан бодох ажээ. Хэрэв гүнжийг алаад, дүүгээ ч алчихвал тэр өөрөө ядах юмгүй хаан болно. Түүний дараагаар Neptune-г энэ ертөнц шиг болговол илүү дээрдэнэ. Харин түүний ялж чадахгүй ганц зүйл бол гүнжийн хайрт залуу. Тэдний хүч нэгдэж, тус тус 5 махбод бүхий хүчтэй болсон тул хэзээ ч тэр хааныг ялж чадахгүй. Хамгийн оновчит сонголт бол гүнжийг алах юм шүү дээ.

"Үгүй ээ, одоо шууд ал!" гэхэд Казарын аймшигт царай улам бүр аймшигтай болсоор ширээг атгасан гараараа чанга цохив.

"Яагаад? Яагаад тэрнийг алах ёстой юм? Би түүнийг эхнэрээ болгоно" гэж аавынхаа урдаас хашхирам шахам хэлэхэд Сетен бус түүний титэм түүний алгадаад авлаа.

Сетен өөрийнхөө гарын алга руу нэг харж дараа нь хүүгээ харав. Титэм хийсэн бол Сетен юуг ч өөрчлөж чадахгүй.

"Түүнд хор өг эс бөгөөс чи ч хамт үхнэ! Энэ бол титэмний тушаал!" гэж дахин нэг удаа чангаар дуугарлаа.

Казарын харцанд уур тодорч аав руугаа хорсолтой нь аргагүй ширтэнэ. "Наадах титэм чинь миний болон таны эзэн биш байсан би дор нь үгүй хийх байлаа. Таны тааллаар" хэмээгээд өрөөнөөс гарч одов.

Ертөнцийн хаа нэгтээ

Чэёон үе үехэн тэдний ирээдүйг харах агаад яг одоо харанхуй болж байх ажээ. Чанёол болон бусад нь түүний хажууд яг юу болж байгааг шалган, бас бус зүйлсийг нь зохицуулан явна. Чэёон хэсэгхэн ч гэсэн унтъя гэж бодоод газар дэвссэн бүтээлэг дээр хэвтээд нүдээ анив уу үгүй юу тэдний ирээдүй харагдаж эхлэлээ.

"Хаантан минь намайг уучлаарай. Бид гүнжийг аварч чадсангүй. Их хүнд шархадсан байна. Өршөөж хайрла!"хэмээн нэгэн хүн Сэүнд бөхийж байх аж.

Харин Сэүн тэнд уйлж байлаа.

"Гүйгээрэй, Каи гүй л дээ. Хурдан! Луу хүрээд ирлээ шүү дээ. КАИ ГҮЙГЭЭЧЭЭ! ЛЭЕ! ЛУХАН! ЖУНДЭ ХУРДАН ГҮЙГЭЭРЭЙ. ЗУЛЗАГАНУУДАА ИДЭЭД ИЛҮҮ ТОМ БОЛЧИХСОН БАЙНА. ХУРДЛААРАЙ" хэмээн Лиса хурдтай гүйх явцдаа орилж байв. Түүний ардаас өнөөх дөрөв гүйж байсан ч Хатан луу илүү хурдан гүйн байлаа.

Чэёоны харсан бүгд биелэдэг. Хугацаа нь тодорхойгүй ч заавал биелэдэг жамтай...

Чэёон дахин унтаж чадсангүй. Хүзүүн дэх зүүлтэндээ гараа хүргэн илж,тэднийг бодож байлаа. Жисү,Жэнни, Лиса...

"Биднийг уулзуулж өгөөч" гэж хэлэхэд зүүлт гэрэлтэж,нэгэн газар бүгд цугларчээ.

Чэёон тэднийг харан инээмсэглэж, Жэнни байхгүй байгаад айж байлаа. Тэгээд Жисү рүү харвал их ядарсан шинжтэй байх агаад тэднийг харсандаа ч мөн баярлаж байв.

"Юу болсон бэ Чэёон?"

Чэёон амьсгаагаа гаргаад "Жэннигийн ирээдүйг харсан. Тэрнийг аварч чадсангүй гэж хэлсэн. Лиса,та нар дээр дахин хатан луу ирнэ. Баруун зүг рүү биш зүүн зүг рүү гүйгээрэй. Тэгэх юм бол та нар Жисү болон Сэүн дээр очих болно" гэв.

Жисүгийн нүд томорч, аварч чадсангүй гэдэг үгийг сонсоод яг яах ёстойгоо үнэхээр ойлгосонгүй. Энэ бүхэн хэзээ дуусах юм бэ? Яг яагаад зөвхөн тэдэнд ийм зүйл тохиолдоод байгаа юм?

"Бидний цаг дуусаж байна. Жисү эгчээ бид удахгүй та нар дээр очих болно!" гэж Чэёон хэлж дуусахад тэд буцан байсан газартаа ирцгээжээ.

Жисү газар тулан сууж, Сэүний унтаж байгааг харав. Тэр Сэүнд хэлэхгүйгээр шийдэв. Сэүн хангалттай зовж бас шаналж байна. Ялангуяа үхлийн хөндийн махчдыг дарах бол яг одоогийн нөхцөл байдал хамгийн айж буй зүйл нь. Хэрэв тэр махчдыг дарахгүй л бол Сетен хааныг дарж чадна гэж бодохгүй байна.

Зүрх сэтгэлээ өгсөн гүнж нь аврагдахгүй гэж хэлвэл түүний сэтгэл юу болох вэ? Хэрхэн үүнийг хэлэхээ Жисү мэдэхгүй шүү дээ. Ирээдүй өөрчлөгдөж ч магадгүй. Цаг нь болоогүй байхад хэллээ гээд сайжрах зүйл байхгүй.

Өглөө болж тэд эртлэн үхлийн хөндий дундуур алхана. Охин тэнгэр өмнө байсан бүхнийг ярьж Neptune ямар сайхныг хүртэл магтана. Аирин гэх энэ охин тэнгэр хэнд хамгийн их таалагдсан гээч? Тиймээ энэ бол усны хүчт Ким Жүнмён. Тэр Аириныг их л сонирхон ажих агаад түүний ямар үзэсгэлэнтэйг гайхан биширч байлаа.

Гэтэл Сэүн хачин хэлбэртэй модны мөчрөөс дахин Жэннигийн хувцасны тасархайг олов. Бэкхён түүнийг нь аван эргүүлж тойруулж үзэхэд гурван ширхэг цусны толбо тогтсон байгааг анзаарчээ.

"Цус..."

"Энэ Жэннигийнх тийм үү?" гэж Тау асуухад Жисү аажуухнаар толгой дохив.

Сэүний харцанд санаа зовнил үзэгдэж,амьсгаагаа гүнзгий авч байх ажээ."Одоо бушуухан явцгаая!" гэж хэлэхтэй зэрэгцэн нэгэн амьтны архирах дуу хадах нь тэр.

Аирины гэнэтхэн цочиж,зүрхээ дарсаар "Энэ байна.Энэ нөгөө том араатан  байна" гэлээ.

\Цаадах амьтныг хараарай\

Газар хөдлөн ертөнц тэр чигээрээ доргих шиг болж,Бэкхён Тау Сэүн Жүнмён нар Жисү Аирин хоёрыг голдоо оруулан зогсоолоо.Удалгүй энэ амьтан тэдэнтэй тулж ирэн шүлс нь жавжийг нь даган урсаж байхыг харсан тэдний айдас хүрэх нь тэр.Сэүн тэдний урд гарч зогсоод тэрхүү араатны өөдөөс хэсэг харж зогсов.Тэгтэл араатны нүд тогтворгүйтэж,бас л айж эхлэж байгааг Сэүн мэдэрчээ.

"Битгий намайг өөрийг чинь алахад хүрэг.Зүгээр л биднийг явуулчих" хэмээн Сэүн гуйхад араатны нүд улаанаар эргэлдэж тэдэн рүү дайрч эхлэв.

Аварга энэ амьтны нүд айдас илэрхийлж байсан ч тэр бууж өгөхийг хүссэнгүй.Ердийн нэг шидтэн бус энэ галактикт ердөө хоёрхон байх таван махбод бүхий хүчийг эзэмшсэн шидтэн шүү дээ.Ялангуяа галактикийн хаан.Тэр тусмаа цэнхэр нүдэт гүнжийн хаан.

Сэүн жуумалзсаар араатан руу бөөрөнхий хэлбэртэй шороогоор түүний нүд рүү довтлоход араатан үнэхээр ухаантай байлаа.Араатан Сэүний бүх довтлогоог эсэргүүцэж чадаж байв.Сэүн хэсэг жуумалзаж,нөгөө хэд хамжин орж ирэн тулалдаж эхлэхтэй зэрэгцэн араатан руу дайрах дайралтаа илүү хүчтэй болгож байлаа.Тэднийг тулалдаж байх хооронд өөрийн хэзээ ч хийж үзээгүй,надаас ийм зүйл гарахгүй хэмээн боддог зүйлээ хийхээр төлөвлөв.

Хажуудаа байсан жижигхэн горхиноос ус аван бугуйгаараа дамжуулж биедээ шингээж орхив.Гарын алганаасаа гал гаргаж агаар дээр тогтоолоо.Хөлөөрөө газар дэвсэж улан доороо шороогоор сум шиг зүйл байршуулжээ.Мөн нөгөө гар болон толгой дотроо маш том хуй салхи эргэлдүүлж эхлэх мөчид ухаан санаа нь орж гарч байгааг мэдэрч бага зэрэг сульдаж байв.Харин хамгийн сүүлийнх буюу гэрлийг өөрийн сэтгэлээсээ гаргаж ирлээ.Нүдээ анин бэлдэж байх зуурт Бэкхён түүнийг харан хөшчихөв.

"ХОЛДООРОЙ"хэмээн Жүнмёныг хашхирах мөчид таван махбод хүч тусахгүй газарт очин нуугдах гэж тэд хар эрчээрээ гүйцгээлээ.

Сэүний хүч асар их учир дөрвөн зүг найман зовхист хаашаа ч хамаагүй тарж болно.

Өнөөх их махчид нь хаанаас гараад ирэв ээ хэмээн уулга алдмаар их амьтад цугларчээ.Харин өнөөх том араатан нь айсан дүр төрхөө умартан Сэүний дайралтыг хүлээж буй мэт зогсоно.Аман доторх шүдээ ярзалзуулан тэсч чадалгүй зогсох түүнийг хараад өөртөө одоо гэх дохиог өгөөд өөрийн биед цуглуулсан бүхнээ тэдний зүг чиглүүллээ...

Сетен хааны ордон

Казар Жэннигийн хоригдож байгаа өрөөнд орж ирэхэд хэдхэн цагийн дотор бие нь цагаарч уруул нь хөхөрсөн байгааг олж харлаа.Хор ийм хурдан үйлчилж байгааг харсан Казарын инээд болон уур зэрэг хүрч байв.Жэнниг тэр торноос гаргаад газар хэвтүүлмэгц Жэнни босож ирээд шууд амин тус газар руу нь өшиглөж орхилоо.Жэннигийн бие их сульдсан байх агаад гараа ч дийлж чадахгүй байв.

Хүчээр уулгасан хор биеэр нь тархах мөчид тэр эндээс амьд гарахгүй гэдгээ ойлгосон юм.Эндээс амьд гарахгүй болохоор ганц удаа ч гэсэн Сэүнийг харчихвал энэ бүхэн сайхан болно гэж хор уусныхаа дараа бодож хэвтэж билээ.

"Тэвчээр заасан азгүй амьтан!Үхэх цагаа улам л хурдлуулаад байх юмаа" гэснээ Казар түүний үснээс зулгаан газраар чирч эхлэх нь тэр.

Жэнни ганц ч удаа а гэсэнгүй.Чимээгүйхэн гартаа тааралдсан төмрөөр Казарын толгойг цохиход урт төмөрний тал нь хугаран газарт шидэгдэж,тал нь гарт нь үлдэв.Казар чанга чанга инээсээр түүний гарнаас төмрийг нь аваад өөрийн хүчээр үзүүр хэсгийг нь илүү хурц болгочхов.

Казарыг ойртож эхлэх үед Жэнни хойш ухран "Би чамайг ойртвол ална шүү" гэхэд Казар муухай царайгаа бүр ч муухай болгов.

"Хүчирхэг гүнж айж байна уу даа"

Тэр ийн хэлчхээд өнөөх төмрөө Жэннигийн хэвлээ хэсэгт зоож орхилоо...

Казар Жэннигийн нүдийг зөөлөн илэв. "Би чиний энэ үзэсгэлэнтэй цэнхэр нүдийг үүрд дурсана аа"


-------------------------

Ээе түдэе ийс ма Жисүгийн хаффи бөөртээе тиймаа. Хайрт Жисүдээ төрсөн өдрийн мэндийг хүргэе. 

2019 оны анхны хэсэг байлаа гэж...

ОДОО САЙХАН СЭТГЭГДЭЛ АВМААР БАЙНА АА. +20. Анх удаа 20 ийг заалаа.

Анх 600гаас дээш гаргахгүй гэж боддог байсан бол одоо 1000 гаруй үгтэй бичиж байна шүү дээ

Continue Reading

You'll Also Like

191K 5.7K 96
A villainess known by all as a wicked woman who has done all sorts of evil deeds-Ducal Lady Violet. She regained her memories of her previous life af...
354K 15.5K 32
COMPLETED ⚠️ If somebody were to tell you that the night your parents decided to sell you for a necklace would be the night you'll meet your first lo...
457K 13K 21
You were forced to marry a cold and cruel but hot guy name Kim Taehyung in order to keep both yours and his families companies alive. How will it tur...
35.4K 845 14
"Oh, boo who lover boy." "Fucking bastard!" "Dont talk about shaging my sister!" Life and death go hand in hand, without one the other does not exis...