/Дууссан/ +He's a Monster 2+

By Rosie-Ttae

142K 12.6K 959

...Ямар нэгэн хурц үнэртэй ус бололтой зүйлийн үнэрээр ухаан орон нүдээ нээхэд огт танихгүй газар, огт танихг... More

Intro- Stranger
Хэсэглэл 1 "Kim's family"
Хэсэглэл 2 "Kim Jongin"
Хэсэглэл 3 "Death of me"
Хэсэглэл 4 "F-ing Lee Taeyong!"
Хэсэглэл 5 "F-ing Kim Jongin!"
Хэсэглэл 6 "Apology..."
Хэсэглэл 7 "Nine to Se7en"
Хэсэглэл 8 "Kris..."
Хэсэглэл 9 "Red light!"
Хэсэглэл 10 "Happy moments..."
Хэсэглэл 11 "Kyungsoo..."
Хэсэглэл 12 "Just stay alive!"
Хэсэглэл 13 "Let's have some fun!"
Хэсэглэл 14 "Mrs.Kim"
Хэсэглэл 16 "Kim Taehyung"
Хэсэглэл 17 "Escape"
Хэсэглэл 18 "Jung Jungkook"
Хэсэглэл 19 "Byun Baekhyun's life..."
Хэсэглэл 20 "Punishment"
Хэсэглэл 21 "Wedding"
Хэсэглэл 22 "Wedding night"
Хэсэглэл 23 "Suho"
Хэсэглэл 24 "Family reunion"
Хэсэглэл 25 "Beware of him"
Хэсэглэл 26 "Failure"
Хэсэглэл 27 "Kim Jonghee"
Хэсэглэл 28 "Storm is coming"
Хэсэглэл 29 "Dead or alive"
Хэсэглэл 30 "Dancing on your grave"
Хэсэглэл 31 "Lee Taeyong"
Хэсэглэл 32 "Lieutenant Lee Taemin"
Хэсэглэл 33 "Stockholm syndrome"
Хэсэглэл 34"Goodbye, my love"
Төгсгөлийн хэсэглэл "Loved..."

Хэсэглэл 15 "Wedding dress"

3.5K 328 25
By Rosie-Ttae

***

"...Гуйя, намайг эндээс аваад яваач...Хурдан! Хаашаа ч байсан хамаагүй" гэж бодож байснаа наана цаана нь оруулж арайхийн хэлэхэд Жунин толгой дохисоор гарнаас минь хөтлөөд эргэн алхлаа. 

Тэрхүү аймшигтай дүр зургийг ахин харахыг хүсээгүйдээ юу, эсхүл бүр тэрэнд цус нөжтэйгөө холилдчихсон дүүг нь харуулахыг хүссэгүйдээ юу гэдгийг мэдэхгүй ч аль болох хурдхан шиг л тэр газраас холдохын хүслэн болж байсан юм. 

Сэхүн ахин нэг удаа нэрийг минь бараг л дуулдах төдий аяархан дуудсан ч Жунин сонссон бололтой эргэж харах гэв. Гэсэн ч би тэрний гарнаас чирээд урагш бараг л гүйхэд Жунин гайхсан хэдий ч намайг даган хурдалж байлаа... 

Магадгүй намайг охидын нэгнээс, ах нарынх нь нэгнээс айсандаа зугтааж байгаа гэж бодож байгаа биз. Гэхдээ айсан хүн минь...тэдний хэн нь ч биш хорвоо дээр цор ганц дүү нь гэвэл надад итгэх ч үгүй байх.

Бид явсаар "Баяр хүргэе" хэмээн бичсэн бичигний цаахна талд модны дор нуусан хар машин руу орж суулаа. Эргэн тойрон чив чимээгүй, Жунин ч олон долоон үг хэлэлгүй машиныхаа хөдөлгүүрийг асаасан хэдий ч харшийн зүгээс цэнхэр өнгийн салют буудаад тун удалгүй ногоон өнгийн салют ахин нэг удаа буудав. 

Хөөрхийлөлтэйгөөр нас барсан охины үхлийг тэмдэглээд байгаа юм шиг санагдаж ахиад л дотор муухай оргиж эхлэхэд Жунин ардхан талд гарсан Чанёолын бололтой орилох хоолойгоор цочин эргэж харлаа. Тэрний ах нар өдийд бүгд Сэхүн дээр очоо биз...

Яг урд байх харанхуй ой дунд Сэхүн зогсоод байгаа юм шиг санагдаж нүдээ аниад ядарсан байртай цонх налан суухад Жунин машины хаалга нээх нь мэдрэгдэв. 

"Эндээ түрхэн зуур хүлээж байгаарай...Би удахгүй ээ..." гэхэд нь толгой дохимор аядчихаад нүдээ нээх ч тэнхэлгүй сууж байтал гэнэт л толгойд гэрлийн чийдэн асах мэт шинэхэн санаа толгойд минь төрлөө. 

***

...Машины хөдөлгүүр асчихсан, шатахуун нь эндээс зайлж, ойрхон хот бараадахад хангалттай их байв. Юу бодож байгааг минь сэжиглэх нь бүү хэл төсөөлөө ч үгүй урагш алхах залуу руу харчихаад нэг удаа гүн амьсгаа авлаа. 

Хамгийн гэнэн цайлган гэгддэг Сэхүнээс ийм  аймшигтай үйлдэл гарч байгаа юм чинь энэ Жунин ч бас тэрнээс дутахгүй галзуу амьтан л байж таараа. Тэрний ах нар нь ч тэр, тэгж тамлуулж, зовчихоод эхнэр нь гээд хамт амьдраад байгаа эмэгтэйчүүд ч гэсэн эрүүл биш нь лавтай. 

Эсхүл бүр Сэхүн намайг энэ сиймхийг ашиглаад зугт гэж Хариг алсан ч юм билүү. Бүх ах нар нь тэрэн дээр цугларч, намайг хэн ч тоохоо болих үе үүнээс өөрөөр бий болохгүй юм шиг санагдана. 

Түргэхэн шиг хажуу тийш даван суудлаа солиод Жунины унтраагаад гарсан хөдөлгүүрийг ахин асаав. Механик биш автомат машин байсан нь яамай.

Машины хөдөлгүүр асах дуугаар Жунин эргэж хараад наашаа гүйж байсан ч тэр үед нь би аль хэдийн хөдлөөд зам дагаад явчихалгүй яахав. Харшаас холдсон даруйдаа дохиоллыг нь асаагаад, дуут дохиогоо дарж ойр байгаа хүн амьтныг дуудах хэрэгтэй.

БИ ЧАДЧИХЛАА!!! 

***

...Би тэр хогийн хараал идсэн, хар дарсан зүүд шиг газраас амьд мэнд мултарч чадлаа... Бөөн баяр хүн орилж чарлах нь холгүй явж, харшийн хажуугаар өнгөрөхдөө дунд хуруугаа гаргана гэж бодож байсан ч харшийн урд очоод машин маань нам таг зогсчихов. 

ҮГҮЙ ЭЭ, арай ч үгүй байлгүй дээ! 

Шатахуун нь хангалттай их мөртлөө хөдөлгүүр нь ахиж ассангүй. Түрүүн Жунин хөдөлгүүрээ асаахынхаа өмнө очих байршлаа хийгээд байх шиг байсан болохоор Сөүл гэж хийтэл өөдөөс "Хурууны хээгээ уншуулна уу" гэх нь тэр. 

Хараал идсэн машинууд хэзээ ийм ухаантай болчихсон юм бэ? 

Дэмий л жолоогоо түгхийтэл цохичихоод дэрлэн сууж байтал Жунин гүйж ирсэн бололтой байдгаараа амьсгаадчихсан ирээд сууж байсан талын минь хаалгыг онгойлгов. Хөмсөг нь зангирч, над руу муухай харах тэрээр ууртай байгаа нь илт. Ахыг уурлах үед гаргадаг хамгийн өрөвдөлтэй, гэмшсэн царайгаа гаргасаар түүн рүү харахад тун удалгүй бууж өгсөн байртай гүн санаа алдав. 

"Яаж солиорч байгаа чинь энэв? Арайхийж тэр бүхнийг давж амьд үлдчихээд ахиад үхэхийг хүсээ юу? Ах нарын нэг чамайг харсан бол яах байсан гэж бодож байна?!" гэхэд нь дуугүй л доош харан сууж байлаа. 

Хэн нэгний хөлийн чимээ гарах мөчид тэр чимээгүй болж, намайг цааш түлхэн өөрөө жолоочийн суудалд амжин суув. Кёнсү одоо ч гартаа цахилгаан хөрөө барьсан хэвээр өнөөх аймар царайгаа гарган ирж байгаа харагдахад би Жунинд өөрийн мэдэлгүй дөхөн сууж байлаа. 

"Ах аа, тэнд юу болоод байгаа юм бэ? Тэхён алдаад ахиад ногоон өнгөөр буудчихсан юм уу? Чанёол ах орилохыг сонсоод сандарсандаа би бүр толгой дээрх камераа хүртэл газар шидчихлээ..." гэх үед нь л тэдний өмссөн малгайн дээр жижиг хэмжээний камер урд нь болж байгаа бүхнийг бичиж байгаа бололтой улаан гэрэл асч унтран байв. 

Тэр камерийг нь хэн нэгэн хянаж байгаа байх. Тийм болоод л харшийн зүгээс өнгө өнгийн салют буудуулаад байсан юм байна шүү дээ! Гэхдээ хэн байж болох вэ?

Тэд л болсон хойно эхнэрүүддээ тийм зүйл даатгаж, тэднээр хянуулж явахгүй байх. Тэгэхээр...ахиад өөр Ким овогтууд байгаа гэсэн үг үү? Ким Тэхён гэж хүн бас байгаа гэсэн үг үү?

"Чи өөрөө очоод хар аа...Нэгэнт тэмцээн дуусчихсан юм чинь би чиний эхнэрийг яах ч үгүй" гэх Кёнсүгийн хоолой намайг бодлоос минь салган Жунин руу 'хэрэггүй' гэсэн байртай харц шидлэх гэж байсан ч тэр энэ талаар ихэд сонирхсон бололтой тэр даруй ой руу гүйн оров. 

"Чи бодож байснаас минь тэнэг юм аа, Бюн Хёнжү! Хүн тэгж их амьд үлдэх боломж өгөөд байхад чинь зөрж байгаа юм шиг л үхэх гээд дайраад байх юм" гэсээр Кёнсү хөрөөгөө харшийн хажууханд байх жижигхэн пүнз рүү шидэж орхиход би арай л тайвширч хэлж байгаа үгсийг нь гайхан сонсож байлаа. 

"...Бас ч гэж сэтгэдэг хүн болохоор чинь мод руу авирна гэдгийг чинь мэдээд хөрөөгөө ойрхон байлгаж байсан юм. Минсок ахтай хэрэлдэж, хэлэлцэж модноос буух үед чинь л би аль хэдийн ирчихээд чамайг харж байсан..." гэх тэрний яриа намайг улам айлгахыг зэрэгцээ гайхшируулж байв. 

Тэр яагаад намайг амьд үлдээхийг хүсдэг билээ? Жунин надад сайн болохоор уу? Кёнсү тиймэрхүү зүйлийг ингэж айхтар сүртэй хүлээж авахаар хүн шиг харагддаггүй дээ...

"Тэгээд яршиг гээд машинтайгаа буцах гэж байтал чи хажуугаар жаргалтай нь аргагүй дүүгийн минь машиныг унаад явж байх юм...Цаашдаа жаахан бодолтой амьдар! Дүүгийн минь сэтгэлийг энэ мэтээр шархлуулж, сэвтүүлээд байх юм бол Сэхүний гаргасан үйлдлийг дуртайяа чам дээр хэрэгжүүлнэ шүү!" гэж сүүлийн өгүүлбэрээ чихэнд минь шивнэчихээд явах мөчид зүрхний минь цохилт хоёр зуу хүрч байна уу гэлтэй байдгаараа түчигнэж байсан юм. 

Ингэж байгаад зүгээр л зүрхний шигдээсээр үхчих юмсан...

***

...Аймшигтай урт шөнө ийнхүү дуусч Жүнхи эгчийг дагасаар харшийн гурван давхарт байрлах өмнөх өрөөнөөс минь илүү тохьтой, том цэлгэр өрөөнд орж ирэхэд цагаан өнгийн хуримын даашинз шууд нүдэнд минь тусав. 

Энгийн мөртлөө цаанаа л тансаг, загварлаг тэр даашинзыг хараад надад ямар ч мэдрэмж төрөөгүй ч өөрийн мэдэлгүй урд нь очоод зогсчихсон байв.

"Даашинз чинь таалагдаж  байна уу? Кёнхи их гарын уртай болохоор чи их азтай  байна шүү! Минхи эгч надад ямар даашинз урлаж өгч байсан гэж санана...Ханцуй нь урт богино, хайчлаад даавуу нь доогуураа эмэрчихсэн...Одоо бодохоор гомдмоор шүү! Чамд таалагдахгүй зүйл байвал хэлээд өөрөө өөрчилж болно оо. Хурим чинь болтол гурав хоног байгаа юм чинь..." гэх түүний яриаг зүгээр л нэг чихээрээ гарган нөгөө чихээрээ оруулж байлаа. 

Ах аа, дүү нь ингээд хүний эхнэр болох нь байна шүү дээ! 

Харамсалтай нь, та намайг хөтлөөд ирээдүйн нөхөрт минь хүргэж өгч чадахгүй нь бололтой...Түүнээс харамсалтай нь, би ирээдүйн нөхрөө өөр хэн нэгэн байсан ч болоосой гэж төсөөлж байх юм.

***

Их удаасан бол уучлаарай, хонгоруудаа...Наагуур цаагуур нүүдэл суудал хийх хэрэг гарчихаад жаахан завгүй байлаа. За тэгээд, Хёнжү бидэн хоёрын И Тэюуныг гэх нөр их хайр сэтгэлийг өршөөгөөрэй...

...Угаасаа чамайг гэрээс чинь хулгайлаад, бараг хүчиндэх шахсан, хүчээр гэрлэх гээд байгаа хүнд шууд л дурлаад, хайрлах чинь утгагүй хэрэг биздээ...Ингээд 20 сэтгэгдлийн дараа уулзацгаая. 

Love, Rosie...

Continue Reading

You'll Also Like

64K 1.1K 10
❝ feels like we had matching wounds, but mine's still black and bruised snd yours is perfectly fine. ❞ ──── the exit , conan gray in whic...
CONSUME By [ Mary ]

Mystery / Thriller

201K 6.4K 21
There's something odd about the town's most beloved police officer, he is utterly obsessed about a girl and will go to any lengths to have her.
588K 7.1K 27
Lost, Lose (Loose Trilogy #1) She's a girl of hope, Lisianthus Yvonne Vezina. A teen-year-old girl who focused on her goal... to strive. But everyth...
OBSESSED By thisbejaja

Mystery / Thriller

106K 4.5K 27
obsessed