~You've Fallen For Me~

由 xhxaruxh

57.9K 2.6K 37

MongolianExo-д орж байсан Kai88 🫶🏻 更多

1. Үнэгүй юм гэж байдаггүй болхоор төлөх хэрэгтэй
2. Хувь тавилан
3. Би дахиад л өртэй болчих шиг боллоо
4. Чамайг сонирхож байгаа болхоор
5. Надаас болсоноос хойш хариуцлага хүлээх хэрэгтэй
6. Түүнд ойртож болохгүй шалтгаан болог
7. Чи үнэхээр тэнэг юмуу??
8. Би чамд татагдаад байгаа юм болов уу?
BONUS
9. Өөдгүй амьтан + Би энд яагаад о.о
10. Ичиж үхэх нь
BONUS
11. Хаашаа ч хөдлөлгүй чиний хажууд
12. Миний дэргэд байж өгч чадах уу??
13. Надтай болзох уу??
14. Түүнд ингэтлээ их дуралчихсан гэж үү?
15. Би чамд маш их сайн
16. Та 2 хамт амьдраад байгаа юмуу
17. Хэрвээ би андуураагүй бол
18. Би өнөөдөр энд хонож болохгүй юм уу?
19. Би дахиж тэвчихгүй нь
20. Тэр залуу...
21. Хэтэрхий аз жаргалтай байх үнэхээр хэцүү юм
22. Машин дах болзоо + яг миний стиль
23. Над дээр ирнэ гэчихээд
24. Тэр эмэгтэйтэй яаж төгсөхөө мэдэхгүй байна
25. ИНГЭХЭД БИ ХААНА... О.О
26. Чиний аз жаргал бол миний аз жаргал
27. Намайг чамд хайртайг мэднэ биздээ??
28. Ким Жүнмён
29. Зугтацгаая
30. Хайртай шүү
31. Миний ээлж
32. Чамд өрөвдөх сэтгэл гэж байдаггүй юм уу
33. Энийг нь ч мэдэхгүй би.. Уучлаарай
35. Цааш явах...
36. Ямар муухай зүүд гэхээрээ Т.Т
37. Бурхан минь О.О ... ИЙМ УЧРАЛ ГЭЖ БАЙХ УУ??
38. Чи У Сэхүнд ухаангүй дуралчихсан
39. Бид дахиад тааралдчихлаа
40. Түүнд ойлгуулж хэлэх улам хэцүү болчих шиг.
41. 2уулахнаа хамт байхыг хүссэн учраас
42. Үдэлтийн уулзалт
43. Чамайг дахин шаналгахыг хүсэхгүй байна
44. Үүрд түүнийг алдах...
45. Яг одоо хажуудаа байлгахыг хүсэж байна

34. Бүх зүйл сайхан болно, зүгээрээ

788 41 0
由 xhxaruxh

34-Р ХЭСЭГ

Сүхён тэр үүдрүү гүйсээр аль хэдийн хаалга онгойлгосон бололтой би шатаар буунгаа үүдрүү харсаар байлаа. Хичнээн маш богино бөгөөд хурдан хугацаа ч гэсэндээ хэн нэгэн танихгүй хүн ирсэн байхвий арай аав нь ээж нь , эгч нь , дүү нь , хамаатан нь ч юм уу толгойнд жирс хийсэн бодол орж ирлээ...

*Хаалга онгойх*

Би гайхсаар : Х-Х-ХЭН?? "шатаар буусаар үүдрүү ганц хоёр хийн алхлаа"

Гэтэл танихгүй эрэгтэйн хоолой ПИЦЦА ИРЛЭЭ ЭНД...гэх нь миний чихэнд тодоос тод сонсогдох нь тэр...бурхан минь би үүнийг нь сонссон даруйдаа зүрхээ барисаар санаа амарсан байртай алхахаа зогсоон гүнзгий авсаар зогслоо...

Сүхён : вуааа еэссс... "халаасаа ухаад" энэ...

Хүргэгч залуу : баярлалаа

Сүхён : нээээ "хаалгаа хаах"

Би ч Сүхёнруу хараад : ЯА

Сүхён пиццагаа барин эргэж харахдаа надаас ухахсийн цочоод : цочоочихлоо штээ

Би : харин чи хүн айлгачихлаа мэдэж байна уу?

Сүхён том нүдэлсээр гэмгүй царайлаад : би юу? Би яагаад?

Би пиццаруу нь харсаар залхасан байртай : яа наадах чинь юу юм?

Сүхён инээмсгэлсээр пиццагаа өргөөд : юу юу юм гэж пицца л байхад "1 давхарын зочны өрөөний гэрлийг асаан суунгаа" хамт идэцгээе

Би ч зочны өрөөлүү алхасаар : би үнэхээр их айсан за юу мэдэж байна уу

Сүхён пиццагаа нээсээр : вуаааааа үнэрийг нь эээ... "надруу хараад" уучлаарай даа айлгасанд үнэндээ юунаас болж айсныг мэдэхгүй ч-

Би буйдан дээр сууж буй түүний урд очин зогсоод нэг гараа ташаандаа аван нөгөө гараа савчуулсаар : яа чи одоо үед ямар аймшигтай болсоныг мэддэггүй юм уу? Хэн нэгэн гэртээ байгаа үгүйг чинь шалгаж байж ч мэднэ "Сүхёнруу харвал тэр надруу том нүдэлсээр хараад сууж байв" ани тэгэхлээр хэн нэгэн гэдэг нь хулгайч ч юм уу мм? Аль эсвэл ямар нэгэн гэмт хэрэг үйлдэж явдаг этгээдүүд өөрөөр хэлбэл чи хэнийг нь ч харалгүй үүдээ тайлна гэдэг чинь тэрхүү хүмүүс чи бид 2луу шууд халдах боломжийг нээж өгч байна аа л гэсэн үг. Хэрвээ бид 2луу халдах юм бол хоёулаа одоо энд ингээд нэгнийхээ царай царайг ч хараад сууж байхгүй уммм хулгайлагдаад эсвэл магадгүй газар дээрээ нам ч байж мэдэхийн зэрэгцээ Сэүний гэрийн бүх зүйлийг хулгайлж ер нь юу болохийг-- яа чи ойлгож байна уу ер нь хорвоо гэдэг чинь одоо ийм аймшигтай болцон байхад чи ёстой нэг байж байгаагаа хараад байгаарай "муухай харах"

Сүхён : сайн сонслоо эгчээ мааааш сайн...гэхдээ Сэүн уббагийн байр чинь хамгаалалттай штээ тийм болохоор хамаагүй хүмүүс орж ирж-

Би : ХАРИН БОЛЖ Ч МЭДНЭ ШТЭЭ ТЭНЭГЭЭЭЭ!!! "орилох"

Сүхён толгой дохисоор : о-о-ойлголоо хэхэхэ....миний буруу үргэлж санаж явж байя... "тэр пиццаруугаа хараад надруу харсаар" харин одоо бид пиццагаа идэж болохгүй юм уу

Би ч бүр залхасан байртай : бид гэж хэн чамтай нийлнэ гэсэн юм ганцаараа ид "эргэж харсаар шатаар гарахаар алхах"

Сүхён : ЭЭЭЭЕ ОНННИИИИИИИ

Би эргэж хараад : яа чи түрүүн юм идсэн байж хэзээдээ пицца захиалчихсан юм? "ууртай хэлэх"

Сүхён : ани..би Сэүн уббаг ирэх болоогүй байх тэглээч ирсэн ч надад хоол авчрахгүй байх гээд пицца захиалчихсан байсан ч та ирээд намайг хооллочихсон штээ хэхэ тэгээд л би мартаад унтчихсан байтал гэнэт хонх дуугарахыг сонсоод санасан юм аааа

Би хөмсгөө зангидсаар : гэдэс чинь хагарахгүй байна ууу

Сүхён толгойгоо сэгсрээд : би угаасаа их иддэг

Би : ёстой нэг...идчихээд унтаарай "эргээд алхтал яалт ч үгүй пиццаны үнэр бүр хамаг апетит хөдөлгөөд алах нь эээ эйшшшш"

Сүхён төв царайлсаар : нээ...

Би ч шатаар хөлөө зөөсөн үү үгүй юу яалт ч үгүй л ямар нэгэн амттан идмээр санагдаж ааа болохгүй эээ болохгүй зүгээр л яваачдээ.....эйшшшш гэсэн ч чадахгүй нь...

Би эргэж харсаар хоолойгоо зассаар юу ч болоогүй мэт : яг...нэг зүсэм шүү

Сүхён инээмсгэлээд : асса...хамт идэх нь

Би ч замаараа галзуух орж 2 аяга аван удалгүй Сүхёны хажууд очин суугаад зүсэм пиццанаас авах гэтэл Сүхён тэр колагаа шууд амаараа уух гэж байна..

Би ч болиулсаар : эээхэээе

Сүхён гайхсаар : юу?

Би аягаруу дохиод : заваан гэдэг нь

Сүхён инээсээр : юу нь заваан гэж "аяг авсаар хоёр аягандаа хийх"

Би ч пиццанаас нь нэг зүсмийг идчихээд коланаас нь уун мөн нэг давхарын зочны өрөөг нь эргүүлж тойруулж харж байлаа

Би : шинэлэг санагдчихлаа

Сүхён : юу тэр

Би : энд суух

Сүхён инээсээр : эгч үнэхээр сонин юм аа

Би : би яахлээрээ сонин юм харин чи илүү сонин

Сүхён : "инээх"

Би : энд зөндөө ирж байсан ч би энэ зочны өрөөнд ингэж тухтай сууж байгаагүй юм байна яг л шинэ өөр айлд байгаа мэт шинэлэг

Сүхён тоосон шинжгүй : умммм

Би Сүхёнруу хараад инээсээр : харин чиний сэтгэл санаа ямар байна?

Сүхён : миний юу?

Би : тэгээд өөр энд хэн байгаа юм бэ

Сүхён : минийх...сайхан байна гоё байна...пицца идэж байгаа минь

Би залхасан байртай : яааа

Би түүнээс ерөнхийдөө сэтгэл санааг нь асуусан болохоор ямар энэ ёстой нэг...

Сүхён : эгчээ та тийм далд утгаар нь биш шууд шууд асуу толгой эргээд эргэцүүлж бодоход ядаргаатай байна

Би : харин ч би шууд асуууж байна шт золиг минь

Сүхён : ааа мэдэхгүй эээ ямартай ч ядаргаатай байна "урдахаа идсээр хэлэх"

Би : тэгээд чи тооны хичээлийг ийм байж-

Сүхён амаараа дүүрэн юмтай : би угаасаа тоондоо дургүй ээ "гараа савчуулах"

Би : тэгээд чи юунд дуртай юм

Сүхён : зураг , дуу хөгжим , бүжиг , жүжиг , загвар

Би : харин мөрөөдөл чинь...

Сүхён урдахаа уучаад надруу хараад : эгчээ сонин байна

Би : бас юууу вээ би чамтай-

Сүхён : өөрийнхөө мөрөөддөгийг , өөртөө санагдаж байгаагаа илэн далангүй ярих чинь сонин

Би : яа юу нь тийм сонин байна ммм? Чи хамаагүй ярих дуртай гэсэн биз дээ

Сүхён : эээе энэ эгч нээрээ "инээсээр" хамаагүй гэхлээр дандаа хаа хамаагүй гэсэн үг биш штээ заримдаа хязгаар гэж байдаг юм харин минийх тэр хүрээд гүйцээ

Би : "инээмсгэлэх"

Сүхён : онни ингэж инээмсгэлээд л Сэүн уббаг шууд өөртөө татсан байх тийм үү

Би ч ийм зүйл анх удаа сонсож бас тунгааж үзэж байгаа болохоор гайхсаар толгойгоо сэгсрээд : мэдэхгүй ээ үгүй байх...

Сүхён : тэгвэл Сэүн убба таныг хараад анх яаж дуралсан болооо...

Нээрээ л энэ сонирхолтой санагдаад эхэлчихлээ...тэглээ гээд би ямар Сэүнаас намайг хараад анх яаж дуралсан бэ гэж асуух юм ууу хаха ёстой тэнэг асуулт шиг санагдчихлаа...

Би : мэдэхгүй ээ

Сүхён : ээйшш юуу вэ

Би инээмсгэлсээр мөрөө хавчлаа

Сүхён надруу мөн гарлуу харсаар хоолойгоо засаад : өнөөдөр үнэхээр уучлаарай...тэгээд бас баярлалаа

Би : чиний буруу байхгүй байхад

Сүхён : зүгээр л хүлээж авбал сайн байна хэхэ....тэгээд бас "гарлуу хараад" их өвдөж байна уу....

Би гараа өргөн инээмсгэлээд гарлуугаа харчихаад : зүгээрээ...чиний ах ирээд намайг эмчилчихсэн "инээх"

Сүхён : үүүүүү яаж?

Би : мэдэхгүй эээ "босох"

Сүхён араас : ЭЙШШ МЭДЭХГҮЙ МЭДЭХГҮЙ ДАНДАА МЭДЭХГҮЙ ГЭХ ЮМ НАДАД СОНИРХОЛТОЙ БАЙНА ШТЭЭ

Би алхасаар 2 давхарлуу гарах санаатай : наад хавиа цэгцлээд унтаарай сайхан амраарай

Сүхён : аааа оннниииии!!!

Би инээсээр шатаар гарангаа : БИ МЭДЭХГҮЙ ЭЭЭЭЭ ХАХАХА

***

Нүдээ бага багаар нээн нойрноосоо сэрсээр харвал Сэүнни тэр урдаас минь хараад унтаж байв...Өчигдөр шөнө ирсэнийг нь ч мэдээгүй би үнэхээр нам унтчихжээ...Тэр тайван гэгч нь унтаж байлаа...

Гэтэл тэр хөдөлсөөр САЙХАН АМАРСАН УУ гэх нь тэр...

Би инээмсгэлээд : хэзээ сэрсэн юм бэ?

Сэүн нүдээ анисан хэвээр : түрүүхэн...

Би хацарнаас нь барисаар : амарч чадсан уу...

Сэүн нүдээ нээсээр миний гарнаас атгасаар : тэгэлгүй яахав...

*ДИЙЙЙЙД*

Тэгэхлээр хажууханд байх ширээн дээр миний утас чичирч байлаа...

Би : дуудлага ирж байна

Сэүн гар тавихгүй : уммм уммм "явуулахгүй гэж маяглах"

Би инээсээр гарыг нь аван боссоор утасруугаа очтол энэ танихгүй баахан урт дугаар байлаа...+7 гэж эхэлж байхыг бодоход Оросоос юм байхдаа...

Би авсаар : байна уу

Ээж : өөө байна ээж нь байна "дуу шуу болох"

Би ч баярласаар : ээээж? Юу та хаанаас??

Ээж ч инээсээр : ах бид 2 нь "ах гэдэг нь одоо ээжтэй минь амьдарч буй хүн" Оросод Санкт -Петербург-т ирчихсэн байж байна хэд хоног утас болохгүй гайхсан уу

Би : ЮУУ ТИЙМ ҮҮҮ???

Сэүн надруу хараад амны хайрцагаараа ээж юм уу гэж байлаа...

Би толгой дохитол ээж ч инээсээр : тиймээ гайхсан уу

Би : тиймээ ямар ажлаар наанаа?

Ээж : энд томилолтой гэсэн болохоор ээж нь дагаад л ирчихлээ штээ "инээх"

Би инээсээр : ааааан...

Ээж : за миний охин сайн байгаа биз дээ

Би : тиймээ би сайн байгаа харин та...та хоёр ямаршуу байна даа

Ээж : сайн сайн...ажлаа хийгээд л...хичээл нь дууссан гэсэн миний охин хэзээ ирэх төлөвтэй байна

Би : умм... бүгд жин тан болчихсон байгаа ч та 2 хэзээ буцах хүмүүс вэ "инээх"

Ээж : өөө за ашгүй дээ...Харин ээж нь энд барагцаагаар дахиад 7 хонох юм шиг байна шт

Би : тийм үү тэгвэл миний явах 7 хоногоор хойшлогдох юм уу

Ээж : харин одоо тэгэж л байх шиг байна шт...бид 2ыг очсоны дараа ирвэл зүгээр биз дээ эсвэл түрүүлж очоод байж байх юм уу онцгүй биз дээ...гэхдээ том болцон юм чинь-

Би : харин энд байж байгаад л та 2ыг очсоны дараа л очихгүй бол би яаж дээ хэхэ

Ээж : тиймээ тийн...тэглээч байрных нь хугацаа дуусаагүй байгаа юм чинь...

Би : харин тиймээ хэхэ

Ээж : эсхүл санаад байгаа бол түрүүлээд-

Би : яах юм бэ энд байж байгаад л болъё

Ээж инээсээр : заазаа чи бага л санаж байгаа юм байна

Би : саналгүй яадаг юм зөндөө их санаж байхад "инээх"

Ээж инээсээр : эвий эвий...хоол ундтай байгаа биз дээ

Би : тиймээ байгаа даа та санаа зоволтгүй ээ

Ээж : зааазаа ээждээ ч бас санаа зоволтгүй тэгэж байгаад ярина аа заа

Би : тэгээрэй энэ дугаар дээрээ л байх юм уу

Ээж : тэгнэ ээ чи ч бас хэрэг гарвал залгаарай

Би : мхмм...биеэ бодоорой за юу

Ээж инээсээр : за миний охин...тэгвэл баяртай

Би : зааа... "таслах"

Би ч утсаа таслаад Сэүнрүү харлаа...тэр инээмсгэлсээр надруу харан ээж юм уу гээд л байв...би ч инээмсгэлсээр хэзээ ирэх одоо хаана байгаа талаар нь хэлтэл тэр дахиад хэд хоног байна гэсэнд нь баярлаж байх шиг байв...би ч эргээд хэвтэхээр завдтал гэнэт Сэүний өмссөн сорочки руу харвал юу вэ бараг миний цээж гарах нь холгүй үгүй ээ бараг л гарчихсан гэмээр ил задгай дуу байв...буруу товчилж хааш яйш болчихсон юууу вээ...

Сэүн надруу инээсээр харан нэг миний цээж болон миний царайруу хараад : миний сорочкинууд чамд яагаад ингэж гоё зохидог байна аа "инээдээ бариж ядсаар хэвтэх"

Би ч шууд дэр аван түүнийг цохиод орилон : ЯААА МУУУ ГАЖ ДОНТОН ЯАААА

Сэүн нүүрээ дараад холдсоор : ЯАА ЮУУ ВЭЭ ЮУУ ЮУУ?

Би түүнийг дэрээр үргэлжлүүлэн цохисоор : чи чи чи шөнө хажуугаар орж хэвтээд яа чи яаж зүрхэлж... яаааа "цохих"

Сэүн цохиж байгаа дэрийг минь аван болиулаад гайхсан байртай : ХӨӨӨЕ ЯАА БИ БИШЭЭЭ БИ ҮНЭХЭЭР ЦАМЦЫГ ЧИНЬ ТАЙЛАХ ГЭЖ ОРОЛДОХ БАЙТУГАЙ ГАНЦ Ч УДАА ТИЙМ МУУХАЙ БОДОЛ ТЭЭЖ ЯВЖ БАЙГААГҮЙ "түм нүдлэх"

Би ч бүр гайхаж сандарсаар хальтхан бодвол өчигдөр хаалга тогшин яарч явж байхдаа ингээд товчилчихсон юм байхдаа гэж бодлоо...гэхдээ л гэхдээ л сэжигтэй санагдаад ааайшшшшшш...

Би Сэүний доор байгаа дэрийг нь аван үргэжлүүлэн цохисоор : итгэхгүй байна итгэхгүй байна за юу

Сэүн орноосоо босоод би ч гэсэн дагаж бослоо...

Тэр ор тойрсоор би ч араас нь яван цохихоор завдан : эйшш

Сэүн зугатсаар : яаа би үнэхээр "инээх" би бишэээ

Би : тэээр хар л даа чи инээгээд бүр цаанаа нэг ноотой ааааа ёстой нэг "араас нь алхасаар орон дээр гаран Сэүн надаас холдон сандал ч тойрон би ч араас нь явж байв"

Сэүн тэр миний дэрийг аван огцом надтай ойртон зогслооо...

Би : "том нүдэлсээр харах"

Сэүн : яа надад итгэ би тийм муу хүн биш ээ...би үнэхээр гэнэн цайлган мм цэвэр ичимхий тийм хүн

Би : чи үнэхээр байвал үхсэн шүү

Сэүн надруу улам ойртон уруулруу минь нэг харан нүдрүү минь хараад : хүлээн зөвшөөрч байна

Би : тэгээд холд л доо "Түлхтэл тэр би яагаад холдоно гэж гээд холдсонгүй"

Гэтэл хаалга сүр сар хийн онгойсоор бид хоёул харвал Сүхён байв...

Сүхён : үүүпссс "амаа дарах"

Сэүн надаас холдоод : яа хаалга тогшиж мэддэггүй юм уу

Сүхён толгойгоо сэгсрээд : мэдэхгүй ээ... "гэмгүй царайлсаар" би хоол захиалчихсан удахгүй ирнэ хоололцгооё гэж хэлэх гэж байсан юм...

Би ч бантсаар хоолойгоо засаад : ойлголоо

Сүхён хаалга хаахынхаа өмнө бид 2луу дахин нэг хараад : үргэлжлүүл дээ "инээсээр хаалгаа хаачихав"

Би Сэүнийг цохиод : маягтай амьтныг дээ

Сэүн цээжээ барисаар : юуу яасан юм би бас ямар буруу хийчихсэн юм

Би түүнрүү харвал бүр нээх хөөрхөн гэмгүй царайлсаар гайхсан шинжтэй харж байлаа...

Би ойртсоор уруулан дээр нь шоб хийтэл үнсээд эргэж холдоод : би угаалгын өрөө орлоо "инээмсгэлсээр хаалгыг нь онгойлгосоор гараад явчихав"

Сэүн араас инээсээр : тээр тээр хараад байгаарай энэ эмэгтэйг...

***

Би ч угаалгын өрөөнөөс гарж иртэл Сүхён надтай зөрөөд орлоо...

Сүхён : онни хаалгаа тайлаарай хоол ирнэ "гэдсээ барисаар зөрөх"

Би : о-ойлголоо... гэхдээ чи зүгээр үү өвдөө юу?

Сүхён хаалгаа хаангаа : мэдэхгүй гэдэс жаахан сонин байна "хаалгаа хаах"

Би бувтнасаар : юу вэ гэдэсний эм байгаа юм болов уу...

Би ч галзуухруу Сэүнийг хайсаар явтал тэр 1 давхарынхаа угаалгын өрөөг ашиглаж байгаа бололтой..гэтэл удал ч үгүй хонх дуугарлаа...

Сүхён : ОННИИИ

Би : сонслоо сонслоо явж байна "ямар чих гэхээрээ ийм аймар сонсдог байна аа хонх дуугарч байгааг..."

Шатаар буугаад үүдрүү алхах гэтэл Сэүн аль хэдийн үүдрүү явж байхыг харлаа..

Би Сэүний араас : хоол ирж байгаа гэсэн

Сэүн : ммм "тайлах"

Хаалга ч онгойсоор би Сэүнрүү алхаад бараг дөхөөд иртэл ХҮЛЭЭ...ГЭХДЭЭ ЭНЭ ХЭН...ЭНЭ УДААД ХООЛ ХҮРГЭГЧ ХҮН БИШ ЗҮС ҮЛ МЭДЭХ НЭГЭН 40 ГАРУЙ НАСАЛЖ БУЙ ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ЦАРАЙ БАЙЛАА...ТЭР МАГАДГҮЙ ХООЛ ХҮРГЭЖ ИРСЭН ЮМ УУ ГЭТЭЛ ҮГҮЙ ТҮҮНИЙ ГАР ХООСОН БАЙХ БӨГӨӨД ЭМЭГТЭЙ ХҮНИЙ СҮРЧИГ НЭВТ ХАНХАЛЖ , ТОЛГОЙНООС ХӨЛИЙН УЛ ХҮРТЭЛХ ГЯЛАЛЗСАН БАЙХ БӨГӨӨД ЯМАР НЭГЭН ЗҮЙЛД ДУРГҮЙ НЬ ХҮРЧИХСЭН ЯВЖ БУЙ МЭТ НЭГ Л ЦААНАА ОЛИГГҮЙ ХАРЖ , ДУРГҮЙЛХЭСЭН , ҮЗЭН ЯДСАН БАЙРТАЙ ХАРЦАА ШИДЭЖ БУЙ ЭМЭГТЭЙ БАЙХЫГ ОЛЖ ХАРЛАА...ГЭХДЭЭ ГЭХДЭЭ ХЭН БЭ....

Сэүн би түүнрүү хартал түүний царай ямар ч нүүрний хувиралгүй байхыг ажчихав...

Тэр эмэгтэй надруу нэг харан Сэүнрүү харчихаад Сэүнийг түлхэн түүний гэрт орж ирлээ...

Би : "гайхсаар Сэүнрүү харах"

Сэүн надруу тайван харсаар : өрөөндөө очоод байж бай

Би ч явалгүй Сэүнрүү хартал тэр нөгөөх эмэгтэй рүү хараад сайн-гэж хэлж дуусгасан уу үгүй юу тэр эмэгтэй СЭҮНИЙГ АЛГАДЧИХЛАА...БУРХАН МИНЬ

Би : "сандарсаар амаа дарах"

ББУРХАН МИНЬ ЭНД ЮУ БОЛООД....ЭНЭ ЭМЭГТЭЙ ЧИНЬ ХЭН БОЛООД....ТОЛГОЙНД МИНЬ ШУУД Л СҮХЁН ОРЖ ИРЖ БАЙЛАА...АРАЙ ХОЙД ЭЭЖ НЬ....

Сэүн тэр алгадуулсан ч хацраа өргөөд : энд ямар хэргээр-

Эмэгтэй эцсэн байдалтай дуугаа өндөрсгөсөөр : юууу? ЧИ ХҮН МӨН ҮҮ???? ЧАМД ЗҮРХ СЭТГЭЛ ГЭЖ БАЙДАГГҮЙ ЮМ УУ? ӨРӨВЧ ЗАН , ХҮНЛЭГ ЧАНАР ГЭЖ МЭДЭХГҮЙ ЮМ УУУ?

Энэ эмэгтэй чинь юу яриад...бурхан минь би оролцох хэрэгтэй юу , эсвэл би зүгээр л өрөөлүүгээ юу ч болоогүй юм шиг шатаар гарах хэрэг үү гэхдээ чадахгүй нь энэ бие энэ хөл хаашаа ч хөдлөхгүй нь бурхан минь юу хийвэл дээр вэ...хэн болчихоод ахх...

Сэүн : Хэсү...

Би ч гайхсаар Сэүнрүү хартал нөгөө эмэгтэй хажуунаас орж ирсээр : ҮХЭЖ БАЙНА....БАРАГ Л ҮХЭЖ БАЙНА...ЧАМД ХҮНИЙГ БОДОХ СЭТГЭЛ БАЙХГҮЙ ЮМ УУ ТЭНД ЧАМАЙГ ҮГҮЙЛСЭНДЭЭ БОЛООД ҮХЭЖ БАЙНА ГЭЖ БАЙНА...ЯАГААД ЧАМАЙГ ГЭЭД БАЙГАА ЭМЭГТЭЙРҮҮ ЯВЖ БОЛДОГГҮЙ ЮМ ӨДӨР БҮР ЧАМАЙГ ЯРИЖ ШӨНӨ УНТАХГҮЙ ЧАМАЙГ ЯРИЖ ӨГЛӨӨ БОСООД ЧАМАЙГ АСУУЖ ӨДӨР БҮР ЧАМАЙГ ИРЭХ БОЛОВ УУ ГЭЖ БИДНИЙГ ГАЛЗУУРУУЛЖ ОРХИХОНО "Сэүний цээжрүү цохисоор орилох"

Э-Э-ЭНЭ БАРАГ Л Н-НА-НАЁН БОЛОЛТОЙ...

Сэүн : эгчээ...

Эмэгтэй надруу харсаар : ЭНЭ ХҮҮХНЭЭС БОЛСОН ЮМ УУ? ЭНЭ ХҮҮХНЭЭС БОЛСОН ЮМ УУ...

Тэр эмэгтэй шуудхан л надруу ирээд гар далайсаар : ЧИ ХЭН БОЛЧИХООД "гээд цохихын завдалгүй Сэүн гарыг нь бариад авчихав"

Бурхан минь би бүр яахаа мэдэхгүй сандарсаар зогсож байлаа....

Сэүн : ГУЙЖ БАЙНА НАЁН БИД 2 ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨ ДУУСЧИХСАН ЯАГААД ГЭЖ ҮҮ ЯАГААД ДАХИАД НИЙЛЖ БОЛОХГҮЙ ЮМ ГЭЖ ҮҮҮ?? БИ ХЭЛЭХ ХЭРЭГТЭЙ ЮУ...БИИИ НАЁНД ХАЙРТАЙ БАЙСАН ХЭНЭЭС Ч ИЛҮҮ ИХЭЭР ХАЙРЛАДАГ БАЙСАН ГЭХДЭЭЭ "ДУУГАА БҮР ӨНДӨРСГӨН" ТЭР НАМАЙГ ХУУРСАН ДАХИЖ ӨӨРТ НЬ ОЧИХГҮЙ БОЛТОЛ МИНЬ ХУУРСАН ГЭЖ БАЙНА "ОРИЛОХ"

Эмэгтэй : ТЭГВЭЛ УУЧЛАХАД БОЛНО...ЭНЭ ХОРВОО ДЭЛХИЙ ДЭЭР ӨНГӨРСӨН ГЭДЭГ ЧИНЬ АМЬГҮЙ ЗҮЙЛС..ТИЙМЭЭС ЗҮГЭЭР Л МАРТААД ДАХИАД ИРЭХЭД Л БОЛНО БИЗ ДЭЭ "уйлсаар орилох"

Сэүн толгойгоо сэгсэрслээ : би чадахгүй...би үнэхээр чадахгүй "эцсэн байдалтай хэлэх"

сонсоод уншаарай...

https://www.youtube.com/watch?v=MoRpxCCI4xI&index=123&list=WL

Эмэгтэй : МАНАЙ МАНАЙ МАНАЙ НАЁН-Д ЯМАР ИХ ХЭЦҮҮ БАЙГААГ ЧИ МЭДЭХ ҮҮ БИ ОХИНОО ТЭГЭЖ ШАРХАЛХЫГ ХҮСЭХГҮЙ БАЙНА ЗҮГЭЭР Л ЗҮГЭЭР Л ОХИН ДЭЭР МИНЬ ИРЭЭЧ ГУЙЖ БАЙНА "өвдөг сөгдөх"

Би : О.О "амаа дарах"

БУРХАН МИНЬ Б-Б-БИ З-ЗҮГЭЭР Л ГАЦАЖ ОРХИЛООО...ХЭЗЭЭ ХЭЗЭЭ Ч ХЭЗЭЭ Ч АМЬДРАЛДАА ЭХ ХҮН ӨӨРИЙН ОХИНЫ ТӨЛӨӨ ЗАЛУУ ЭРЭГТЭЙН ӨМНӨ ӨВДӨГ СӨГДӨЖ БАЙХЫГ ХАРЖ БАЙГААГҮЙ БӨГӨӨД БУРХАН МИНЬ БУРХАН МИНЬ....НАДАД ХЭЛЭХ ҮГ ОЛДОХГҮЙ НЬ....

Гэтэл дээрээс шатнаас Сүхён ирсээр намайг хөтөлсөөр дээшээ аваад гарчихав...би түүнд хөтлүүлэн гарахдаа байн байн эргэж харсаар тэрхүү ээжийнх нь өвдөг сөгдөн уйлж буй төрхийг нь харах тоолонд сэтгэл минь мянга мянгаар эмтэрч байхыг мэдэрлээ....хэтэрхий их гайхсандаа юм болов уу эсвэл энэ яриж буй зүйлсийг нь би хэтэхий хүнд хүчир хүлээж авч байгаадаа ч юм ууу тэр үхэж буй охиныхоо төлөө бүгдийг хийж байгаа нь хэтэрхий өрөвдөлтэй санагдсандаа тэр үү хөлөө чирж ядсаар юу гэхээ ч мэдэхгүй чимээгүй Сүхёнд чирүүлсээр 2 давхарт гарж ирлээ...Тэр намайг өрөөлүү оруулах гэсэн ч би 2 давхарын шатан дээр гарж ирсэн даруйдаа гараа татаж аваад үргэлжлүүлэн сонслоо...

Сэүн гайхсаар : эгчээ "доош суун мөрнөөс нь босгох гэж оролдсоор" эгчээ гуйж байна бос л дооо гуйж байна гуйж байна шүү дээ...

Наёны ээж гараа хооронд үрсээр уйлан : зүгээр л түүн дээр минь ирээд өгчих л дөө бяцхан үр дээр минь ирээд авраад өгчих л дөө...хүний амийг аварч байна гэж бодоод , хүнд тусалж байна гэж бодоод , буян хийж байна гэж бодоод түүн дээр минь очоод өгчих л дөөө аааахааааа аааа "уйлах"

Сэүн газар суусаар хоолой нь зангирсаар чимээгүй толгойгоо сэгсрээд : б-би ч-чадахгүй ээ хэтэрхий оройтсон "нулимс дуслуулах" би үнэхээр чадахгүй ээ үнэхээр уучлаарай "өвдөг сөгдсөөр суух"

Гэтэл онгорхой байгаа хаалгаар Наёны аав орж ирсээр : ЧИ ГАЛЗУУРЧИХАА ЮУ "Наёны ээжийг босгох гэж үзэх"

Наёны аав орилсоор : бос бос гэж байна хэн чамайг ийм зүйл хий гэж хэлсэн юм "Сэүнрүү харан мөн босгох гэж оролдон" чи чи ч бас бос...ЯАГААД АСУУДЛЫГ ХӨНДРҮҮЛЖ ХЭРЭГГҮЙ ЗҮЙЛ ХИЙЦГЭЭГЭЭД БАЙГАА ЮМ ХОЁУЛАНД ЧИНЬ ИНГЭХ ШААРДЛАГА БАЙХГҮЙ ХҮҮ МИНЬ БОС "Наёны ээжийг татсаар" чи галзуурчихаж бүр солиорчиож нэр нүүрээ уландаа гишгэсэн муу хог юу хийж байгаа чинь энэ юм бэээ юу болохоо байлаа гэж "уйлсаар орилох"

Наёны ээж аавд нь татуулан боссоор үргэлжлүүлэн гараа үрэн : ТАВЬ НАМАЙГ ТАВЬ... "Сэүний өмнө дахин өвдөглөн суусаар гараа үрэн" гуйж байна шүү дээ гуйж байна гуйж байна

Сэүн зүгээр л нүдээ анисаар хичнээн нулимсаа тэвчинэ гэсэн ч чадахгүй бололтой тэр ганц хоёр нулимс туслуулсаар байрнаасаа хөдлөлгүй өвдөглөн сууж байлаа...

Наёны аав ээжийнх нь өмнө гаран алгадаж унагаасаар : ӨӨРИЙН УХААНТАЙ БАЙГААЧ ГАЛЗУУ МУУ ХОГ ЯВЪЯ ГЭЖ БАЙНА "тэрээр зогсоо зайгүй охиныхоо амийг авраач түүн дээр минь очооч гэсэн гуйлтийг гуйн гараа хооронд нь үрсээр аавд нь чирүүлсээр аав нь ч тэр Наёны ээж рүү хашгичсаар удалгүй чирсээр гараад явчихлаа"

Энэ бүгдийг нь сонсож байсан миний зүгээр л зүрх минь өвдөж нүднээс минь хацар даган нулимс урссан байхыг мэдэрлээ...Доош газар унан суутал Сүхён хажууд эгчээ зүгээр үү гэж байв...Харин надад мэдэх зүйл алга , үнэндээ ганц ч мэдэх зүйл алга...ямар хэцүү хорвоо вэ...би юу хийх ёстой юм бол , яах ёстой юм бол , би гэлтгүй тэр доор Сэүнни тэр ямар их шаналж байгаа бол , эцэг эх нь ямар өрөвдөлтэй юм бэ , тэр охин ч тэр өрөвдөлтэйн хажуугаар ямар хэцүү ядаргаатай юм бэ , яагаад ийм хэцүү юм бэ яагаад гэсээр би уйлж байлаа...

Гэсэн ч би түүн дээрээ очих ёстой энд надаас илүү тэр минь илүү их шаналж байгаа гэсэээр би ухаан орсон мэт нулимсаа арчсаар доошоо шатаар хурдан хурдан буутал Сэүн үүдний тэнд өвдөглөн нүдээ анисаар сууж байв...

Би алхасаар алхасаар урд нь очин мөн өвдөглөн суугаад түүнийг чимээгүй тэвэрлээ...

Би түүний нурууг илсээр : зүгээрээ... "хоолой зангирах"....Сэүнаа бүх зүйл сайхан болно зүгээрээ... "нулимс цийлэгнэсээр халуун нулимс хацар дагаад л урсчихлаа"

Гэхдээ...гэхдээ энд надад энэ үгэнд Сэүнд хэлсэн үгэнд минь итгэх итгэл минь салхинд чимээгүй хийсэхтэй адил алга болж байх шиг байна..."БҮХ ЗҮЙЛ САЙХАН БОЛНО ЗҮГЭЭР" энэ үг надад одоо ямар ч хүчгүй мэт санагдаж энэ үгэнд ямар ч найдвар байхгүй мэт санагдаж БИ ӨӨРИЙНХӨӨ АМААР ЭНЭ ҮГИЙГ ЯМАР Ч ИТГЭЛГҮЙ ЗОРИГГҮЙ ХЭЛЖ ОРХИСОН МЭТ...

Тиймээ юуг ч нуулгүй хэлэхэд надад одоо хэцүү санагдаж , ЦААШ ЯВАХ ЗОРИГ БАЙХГҮЙ МЭТ ...хэзээд бүх зүйл сайхан болно зүгээрдээ гэж байсан ч бага багаар энэ үгсийн хүч нь суларч буй мэт байна...ЯМАР НЭГЭН УЧИР УТГАГҮЙ МЭТ САНАГДАЖ , ТҮҮНД АГУУЛАГДАХ ИТГЭЛ ГЭЖ ЗҮЙЛ НЬ НАДАД БАРАГ Л МЭДРЭГДЭХГҮЙ БАЙГАА МЭТ САНАГДАЖ , ЭДГЭЭР ҮГС ЯГ Л АМЬГҮЙ МЭТ БАЙНА....ҮНЭХЭЭР БИ ТҮҮНТЭЙ ЯАЖ ТӨГСӨХӨӨ МЭДЭХГҮЙ БАЙНА , САЙН САЙХАН ТӨСӨӨЛӨЛ МИНЬ ХАРАНДААГ БАЛЛАРУУЛААР АРИЛГАХ МЭТ УУСАН АРИЛЖ БАЙХ ШИГ... МАГАДГҮЙ ИРЭЭДҮЙГЭЭ САЙН САЙХНААР ТӨСӨӨЛЖ ТҮҮНДЭЭ ИТГЭЖ ЧАДАХГҮЙ БОЛОЛТОЙ...

繼續閱讀

You'll Also Like

1.1M 19.1K 44
What if Aaron Warner's sunshine daughter fell for Kenji Kishimoto's grumpy son? - This fanfic takes place almost 20 years after Believe me. Aaron and...
411K 12.4K 94
Theresa Murphy, singer-songwriter and rising film star, best friends with Conan Gray and Olivia Rodrigo. Charles Leclerc, Formula 1 driver for Ferrar...
227K 24K 32
Гол дүр: Chanyeol Төрөл: адал явдал
Ma Boy 由 🌻

青少年小說

43K 4.3K 22
Эрэгтэй хүний компьютерийн хажууд ариун цэврийн цаас байвал бүү гайх! Тэд романтик кино үзэхдээ нулимсаа арчдаг юм. "Ma Boy" Started at March 17, 201...